Хөөрхий дөө, гэнэн тэнэг монголчууд хэн чанга хашгирч байгааг нь шударга гэж боддог, хэн жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэж байгааг нь улс төрч гэж ойлгож ирсээр олон оныг үдэв. Тиймээс улс төрд шургалах хүсэлтэй хүн бүр төрийн бус байгууллага байгуулж, жагсаал цуглаанд хошуу өргөж, нэг л их эрх ашиг ярьдаг болоод байгаа. Бүүр зарим дарга нар өөрсдөд ноогдсон үүрэг хариуцлагаа улс төрд хөл тавих шат болгон уландаа гишигдэг болоод удав. Үүнийг нэг жишээ нь Монголын Үйлдвэрчний эвлэл. Олон жилийн түүхтэй олон зуун мянган хүний хөдөлмөрийн хүчээр хөл дээрээ тогтсон энэ байгууллагыг урьд нь удирдаж явсан Г.Адьяа, Н.Содномдорж нар УИХ-ын гишүүний суудалд залраад л таг чиг болж, зарим нь байр байшингаас нь хумсалж зарж үрж идчихээд л алга болсон. YЭ-ийн байгууллага бол иргэдийнхээ эрх ашигт vйлчилж, тэр дундаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал vvрэг гvйцэтгэх ёстой. Гэтэл энэ байгууллага нь vе vеийн улстөрчдийн гар хөл, болсон цөөн тооны эрх мэдэлтнvvдийн эрх ашгийг хамгаалсаар иржээ. Улс төр сонирхогчдын хөлд баахан гишгүүлсэн Монголын Үйлдвэрчний эвлэл С.Ганбаатар гэдэг Ерөнхийлөгчтэй болоод бас л байдал дээшилсэнгүй.
Өмнө нь Англи улсад виз гаргах нэрийдлээр 30 гаруй иргэнийг залилж 80 гаруй мянган ам.долларыг луйвардаж, эрvvгийн хэрэг vvсгэгдэн шалгагдаж байсан тухай хэвлэлээр шуугиан дэгдээж, иргэний хөдөлгөөнvvдийн vйл ажиллагааг саармагжуулах зорилгоор “Эрс шинэчлэл”, “Yндэсний соёмбо” гэх мэт хөдөлгөөнvvдийг захиалгаар байгуулсан гэдэг хэл аманд өртөж явсан энэ хүн өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийг шантааж хийж, өөрийгөө рекламдах газар болгон хувиргав. Өнөөдөр С.Ганбаатар улс төр хийхийн тулд хэнийг л бол хэнийг шантаажилж, баахан үймээн самууны тухай яриа гаргаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ шүү хэмээн дарамталдаг болов.
Бүр сүүлдээ энэ нь хэрээс хэтэрч өөрт ямар ч хүртээлгүй, Оюу толгой, Таван толгойн гэрээ хэлцэлд оролцоно гэж даврав. Уул уурхайн гэрээ хэлцэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганбаатар гэдэг хүнд ямар ч хамаагүй зүйл. Тэмцэх обьект нь бүр ч биш. Монголын төрийн хийдэг гэрээ хэлцэл.
Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Түүнээс ямар нэгэн санхүү, эдийн засгийн байгууллага биш, тэр дундаа уул уурхай үүнд огт падгүй. Түүний энэ тэмцэл гадны хөрөнгө оруулагчдыг үргээнэ үү гэхээс өөр олигтой үр дүн авчрахгүй.
Оюу толой Таван толгой нь өндөр ашигтай төсөл бөгөөд тэнд ажиллаж буй хүмүүс өнөөдөр хөдөлмөрийн нөхцөл, ажлын хөлсний төлөө одоогоор гомдоллоогүй. Харин ч тэнд ажилд орох гэж хүсдэг залуус олон байгаа. Тэгэхээр энэ төслийн ажилд Үйлдвэрчний эвлэл оролцох ямар ч шаардлага байхгүй.
Фэнг-шүйгээ яриад л хэлхсэн зоос, мөнгө зуусан мэлхий зараад чамлахааргүй мөнгө босгосон энэ эр урьд нь бас л Бороогийн уурхай руу баахан дайрч, баахан хашгичсан. Гэвч Бороогийн уурхай хуучин хэвээрээ, харин Ганбаатарын ам таглагдсныг бодоход тэндээс хөөрхөн мөнгө салгасан байх гэж уурхайн ажилчид өнөө хэр хардсаар л сууж байгаа. Энэ хардлага дуусаагүй байхад тэрбээр “Оюутолгойн гэрээг бодохоор нойр хүрэхгүй юм” гэж ярилцлага өгч онигоонд оров. Харин яг яагаад нойр нь хүрэхгүй байгаагаа өнөөдрийг хүртэл тайлбарлаж чадаагүй л байна.
С.Ганбаатар Ерөнхийлөгчийн үг уран, гэвч үйлдэл нэг л хуудуутай . Энэ хүн Засгийн газар цалин нэмэх сургаар “Цалин нэм” гэж хэвлэлийн хурал хийдэг, тэтгэвэр нэмэх сургаар тэтгэврийн хөгшдийг өрөвдөгч болж жүжиглэдэг. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн тухай ярихаар өлгөж өвч шүүх рүү өргөдөл барьж гүйдэг. Харин цаана нь яг юу болоод байгааг төдийлөн сайн ойлгохгүй үлддэг бололтой. Оюутолгойн гэрээнээс болж Засгийн газар огцорч магадгүй гэдэг явган яриа хормой ороож эхлэнгүүт мань эр Оюутолгойг шантаажилж, бас дээр нь улс төрийн ашиг хонжоо олохоор элдэв шуугиан тарьж эхлэв. Мань хүн өөрийгөө их л том улс төр хийж байгаа гэж ойлгодог бололтой. Гэвч Үйлдвэрчний эвлэл өнөөдөр шантаажны газар болж хувирсан нь харагдаад л байна.
SHUDARGA.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 19, 2011 10:03:56 pm )
estoi unen
-
Anonymous (October 19, 2011 11:15:48 pm )
chi jaahan yum unshij tolgoigoo tseneglej baij iim zuil bichij baigaaach.Medleg chine hurehgui biagaag haruulj baina shde. Setguulch geed biagaan shu bas.Ichmeer yum.
-
Anonymous (October 19, 2011 11:16:49 pm )
ganbaatar unen um ayredag bolohoor ih aitsgaaj baih shiv dee
-
Anonymous (October 19, 2011 11:20:11 pm )
naadah chini zahialgaar bichij bgaa tsarai ni ene. ganbaatar ard tumnii heleh yostoi zuiliig l helj bgaa . Ta nar unen zuiliig hichneen darah geed odoo nemergui. ard tumen bugdiig oilgono
-
Anonymous (October 20, 2011 12:01:37 am )
eniig bichsen pizda yu ve chi? urd n tegeed ene baiguullaga er n ajil hiideg bsiimu duu hooloigoo hurgej chadddag bsimu, harin ch ganbaatar ene gazariig ami oruulj ajiliin yvuulj bga shv muu altsaisan gichii min avsan heden tsaasanda hahaj uh
-
Anonymous (October 20, 2011 12:29:22 am )
ene setgvvlch yamar hoooson tolgoitoin be chmd mongo ogwol chi hvn alhaas butsahgv bhaa
-
Anonymous (October 20, 2011 6:06:57 am )
uildverchnii evleliin bgullaga gedeg bol xodolmorchdiig xamgaalax bgullaga bolxoos uls tor xiideg gazar bishe. omoorood bga Ganbaatar chin ajil avsnaar yamar ajil n saijirsan yum be? MAN songuuliin amlaltaa beyluulsen gej l xelex gej inflation-aa tootsoxgui tsalin, tetgever nemee biz de. Terend ganbaatar yamar uureg guitsetgesen yum be. Naad xun chin yu xiij bgagaa oilgodog yumu? ooroo l tv-r garch showdaj bval aan.
-
Anonymous (October 21, 2011 3:28:04 pm )
Ganbaatar-iig demjij yvdag shyy =D
8 Comments