antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2012 4 comments

Ч.Чимэдсүрэн: Ц.Анандбазарыг АТГ-т ямар хэргээр шалгагдаж байгааг би мэдэхгүй

нийтлэсэн Admin

МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Чимэдсүрэнтэй ярилцлаа.

-МАХН бусад улс төрийн намуудын адилаар УИХ-д нэр дэвшүүлэх хүмүүсээ тодрууллаа. Та Дорноговь, Говьсүмбэрийн тойрогт нэр дэвшихээр болсон гэлүү?

-УИХ-д нэр дэвшигчдийг намын бага чуулганаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Энэ журмын дагуу “Шударга ёс” эвслээс УИХ-д нэр дэвшигчдээ тодруулаад байна. Бага чуулганы хуралдаанаар эвслийн гишүүдийн зүгээс тойрог булаацалдсан, мөн намын жагсаалт дээр маргаан үүссэн зүйл байсангүй. Миний хувьд Дорноговь, Говьсүмбэр аймаг буюу УИХ-ын зургадугаар тойрогт нэр дэвшихээр мандатаа аваад байна. Зургадугаар тойрог ихээхэн онцлогтой. Энэ тойрогт Замын-Үүд, Сайншанд, Чойрын чөлөөт бүс, мөн Зүүнбаянгийн нефтийн орд газрууд багтдаг. Тиймээс манай эвслийн гишүүд миний нэрийг санал болгож, тус нутгийн эдийн засгийг өндөр эргэлтэд оруулж, ард иргэдийнх нь амьдралыг дээшлүүлэхийн тулд Дорноговь, Говьсүмбэрийн тойрогт өрсөлдүүлэхээр итгэл хүлээлгэсэн юм болов уу гэж ойлгож байна. Түүнчлэн Дорноговийн ард түмэн энэ чиглэлийн үйл ажиллагааг эрчимтэй, хурдтай, урт удаан хугацаанд үргэлжүүлээд явах тийм боловсон хүчнийг хайж байгаа нь ажиглагдсан. Тус нутагт стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газрууд олон байдаг учраас төр засгийн тогтвортой бодлого, боловсон хүчний тогтвортой байдал чухал байгаа юм.

-Дорноговь, Говьсүмбэр аймагт АН-аас УИХ-ын гишүүн Я.Батсуурь, МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшихээр болсон. Гэхдээ энэ хоёр гишүүний талаар сүүлийн үед нэлээд тааламжгүй мэдээлэл гарах боллоо?

-Говь нутгийн ард түмэн хүний мууг үзсэн, хүн муулсан хүнд тийм ч тааламжтай ханддаггүй. Тиймээс би УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь нарыг ийм тийм гэж муу хэлэх нь ёс зүйгүй асуудал ш дээ. Харин улс төрийн тавцанд, улс төрийн рейтингээрээ, туршлагаараа би өөрийн гэсэн тодорхой орон зайтай хүн.

-Уг нь зургадугаар тойрогт МАН-аас “Сод монгол” группын захирал Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэхээр тогтсон байсан. Гэтэл түүнийг АТГ шалгахаар саатуулчихлаа. Үүнийг та юу гэж бодож байна?

-Ц.Анандбазарт Дорноговь, Говьсүмбэрийн иргэд ихээхэн итгэл хүлээлгэдэг юм билээ. Харамсалтай нь түүний нэр дэвших боломж нь хаагдчихлаа гэж би хувьдаа харж байна. Түүнээс гадна иргэд, сонгогчдын дунд янз бүрийн таамаг, явган яриа үүсээд байгаа гэсэн. Төрийн түшээ АН, МАН-ын хоёр гишүүн хүн чанаргүй зүйл хийчихэв үү дээ гэсэн байр суурийг Дорноговь, Говьсүмбэрийн иргэд илэрхийлж ихээхэн эмзэглэж байсан. Уг нь Ц.Анандбазар зургадугаар тойрогт томоохон бүтээн байгуулалт хийсэн юм билээ. Энэ утгаараа олон хүмүүсийг ажлын байртай залгуулж, өрхийн орлогыг дэмжих, айл өрхүүдийн аж амьдралыг сайжруулах, дэд бүтэц болон бусад асуудлуудыг сайн сайхан болгоход өөрийн хувь нэмэрийг оруулж чадсан хүн байна лээ.

Өөрөөр хэлбэл, нутгийн ард түмэндээ нэр хүндтэй хүн гэж ойлгогдсон. Нэр хүнд нь хэдий олонд танигдсан ч гэсэн УИХ-д нэр дэвшсэн бол миний хүчтэй өрсөлдөгч байх байлаа.

-Нутгийн иргэдийн дунд явган яриа байна гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь янз бүрийн арга хэрэглэж Ц.Анандбазарыг АТГ-т шалгуулахаар өгсөн гэсэн яриа яваад байгаа. Үүнийг хэлээд байна уу?

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дээгүүр доогуур гүйж яваад Ц.Анандбазарыг АТГ-т шалгуулахаар болсон эсэхийг би хувьдаа мэдэхгүй байна. Би сая тойрог руугаа яваад ирлээ. Ямартаа ч УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь хоёр хоорондро хуйвалдаад Ц.Анандбазарыг АТГ-т шалгуулахаар өгчихсөн гэх явган яриа нутгийн ард түмний дунд байгааг сонслоо. Ямар учраас түүнийг шалгаж байгааг би мэдэхгүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ?

-Даргын бие төдийлөн сайжраагүй л байна. Зүрх судасны үйл ажиллагаа нь хэвийн биш гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Харин МАХН болоод “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Нэр дэвшигчдээ албан ёсоор танилцуулах үйл ажиллагаа эхэлчихлээ. Хэдхэн хоногийн дараа сонгуулийн сурталчилгаа ч эхэлнэ. Нэр дэвшигчид маань тойргийн хороондоо бүртгүүлээд, сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базаацгааж байна. Урьдчилсан байдлаар хэлэхэд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамгийн багадаа УИХ-д бүлэг байгуулах суудал авна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Тэгэхээр бид олонхи болохын төлөө зүтгэнэ.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг эмнэлгээс гарах гэж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Энэ үнэн үү?

-Олон хоног, 247 цаг өлсөнө гэдэг маш хүнд. Үндсэндээ 11 хоног өлссөн. Энэ хугацаанд хүний бие ус, тэжээлээр дутагдаад зарим эд эс нь үхэждэг. Ийм учраас эмч нар бие эрхтнээ хөдөлгөөнтэй байлгах шаардлагатай гэсэн зөвлөгөө өгсөн. Хэрэв хөдөлгөөн хийхгүй бол сэргэлт удаан хугацаанд явагдана гэсэн юм. Тиймээс ойр зуур босч явах хэрэгтэй юм байна гэсэн яриа намын удирдлагуудын дунд болоод өнгөрсөн. Харин эмнэлгээс гарах тухай асуудлыг Эрүүл мэндийн яамны эмч нарын баг хуралдаж байж шийднэ. Түүнээс биш Н.Энхбаяр дарга яг тэдийд эмнэлгээс гарна гэсэн зүйл яригдаагүй. Тэгэхээр Н.Энхбаяр дарга ойрын үед эмнэлгээс гарна гэсэн мэдээлэл үндэслэлгүй гэж ойлгож болно.

-МАХН-ын жагсаалтын эхний аравт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүү Батшугарын нар хамт бичигдсэн байна лээ. Мэдээж МАХН, МҮАН-аас бүрдсэн “Шударга ёс” эвслийн гишүүдээс намын жагсаалтад нэрээ бичүүлэх хүсэлтэй хүн олон байсан байх даа?

-Хуулиараа аав, хүү хоёр нэг намаас нэр дэвшиж болохгүй гэж хориглоогүй шүү дээ. Бид аав хүү хоёр гэдэг өнцгөөс нь харахгүй. Өөрөөр хэлбэл, парламентын суудлыг хэн нь авчирч чадах вэ гэдэг нь чухал. Энэ утгаараа МАХН-ын бага чуулганы гишүүд хуралдаад Батшугарыг дотроосоо гаргаж ирсэн. Батшугар өндөр боловсролтой учраас бид итгэл хүлээлгэж байгаа. Би улс төрд идэвхитэй яваад арван жил болж байна. Энэ арван жилийн хугацаанд улс төрийн уур амьсгал, амьдрал ямар байдгийг хэдийгээр залуу хүн ч гэсэн олж харлаа. Би Батшугарын насан дээр л улс төрд хөл тавьж байсан,Тэгэхээр Батшугарыг арван жилийн өмнөх өөртэйгөө жишихэд ирээдүй, боломж байгаа нь харагддаг.

-Та 2000 оны эхээр Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнд нэгдэж тухайн үеийн эрх баригч МАХН-ын үйл ажиллагааг шүүмжилж жагсаал цуглаан хийж байсан биз дээ. Тэгсэн өнөөдөр энэ намаас УИХ-д нэр дэвшиж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Би анхнаасаа л МАХН-ын гишүүн байсан. Угаасаа нам олон нийтийн байгууллагын зарим нэг бодлогын үйл ажиллагааг шүүмжлэх нь хэвийн үзэгдэл ш дээ. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн олон намын төлөөлөлтэй гэдгээ анхнаасаа зарлаж байсан. Олон намын төлөөллийн удирдах зөвлөлд МАХН-ыг төлөөлж миний бие оролцсон. Тухайн үед би хэн нэг хүнийг эсэргүүцээгүй. Бидний асуудал дэвшүүлж байсан зүйл бол тогтолцооны гажуудал байсан юм.

-Та өнгөрсөн сонгуульд нэр дэвшиж, нэлээд хүчтэй улс төрчидтэй өрсөлдөж байсан байх аа?

-2008 оны сонгуулиар УИХ-ын 23 дугаар тойрог буюу нийслэлийн Сүхбаатар дүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн. 23 дугаар тойрогт Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд С.Батболд, АН-аас Лу.Гантөмөр гээд хүчтэй лидерүүдтэй өрсөлдөж байлаа. Чамлахааргүй сонгогчдын санал авсан шүү, тухайн үед. Иргэдийн надад өгсөн саналыг шагнал юм болов уу гэж боддог. 2008 онд Сүхбаатар дүүрэгт 20 гаруй хүн өрсөлдсөн байдаг. Тэр 20 хүнийг эрэмбэлэхэд М.Энхсайхан даргын ард буюу ес дээр би эрэмбэлэгдэж байлаа.

А.БИЛГҮҮН

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (June 02, 2012 8:56:25 pm )

    Ямар том толгойтой нөхөр вэ, өрсөлдөгчдөө хөөрхөн матсан байна шүү

  • Anonymous (June 02, 2012 10:56:56 pm )

    Huurhii urd n hen bsan aa heniig buruutgaj bsan tag martsan bha shiv ard tumen tiim teneg bish shuu dee Bolovsroltoi bolhoosoo umnu ehleed hun bolj uzel bodoldoo unen ch bj surah bj ee nz min Heden tugrug nii baraa haruulhaar yag l salhinii aysiig dagah hamhuul shig bha yum

  • Anonymous (June 03, 2012 4:52:53 am )

    bogs doloogch mini chi l medehgui bn gej medhiin dedeer medej bgaa bh aaa bvv ingej 2 nvvr garga teneg mongolchuud aygui bol dewshvvlej alah wii dee tegwel ter hytad hvndee zoduulaad l baga tsalin awaad l vlgeriin amidralaar amidrah bailgui dee vlgeriig ni nogoo talaas ni burhan unshaad l

  • Anonymous (June 03, 2012 10:43:45 am )

    CHIMDEED AMJILT

antalya rent a car