-ӨМНӨ НЬ УКРАЙНЫ ГУРВАН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛСАН БИЛЭЭ- Украйн улсын гурван иргэн олон улсын хуурамч карт ашиглан бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө хулгайлсан талаар манай сонин мэдээлсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн сарын 18-нд жуулчны визтэй ирсэн Дандович Сергей, Кавчинко Юрий нар “ХААН” банкны бэлэн мөнгөний машинаас 13 ширхэг хуурамч картаар 100 гаруй сая төгрөг хулгайлсан. Тэд хулгайлсан мөнгөө 46 мянган евро болгочихоод нутаг буцах гэж байхад нь өнгөрсөн 22-ны шөнө баривчилсан билээ. Тэдний дараа Монголд ирээд сар гаруй болж буй Украины иргэн Г.Н.Райтмановичийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилсан. Тэрбээр баригдах үедээ олон улсын 90 шахам хуурамч карттай байсан бөгөөд таван мянган ам.доллар, гурван сая төгрөгтэй байсан аж. Хуулийнхан Г.Н.Райтмановичийг Монголд сар гаруй амьдрахдаа бэлэн мөнгөний машинаас хулгай хийж болох эсэхийг судлаад нутаг нэгтнүүдээ дуудсан гэж сэжиглэн байгаа аж. Мөн 23-33 насны тэдгээр залуусын олон улсын банкны хуурамч карт үйлдэж, улс дамжин хулгай хийдэг бүлэглэлийн гишүүд байж болзошгүй гэж шалгаж эхэлжээ. Сэжигтнүүд олон улсын хуурамч картыг өөрсдөө хийгээгүй гэж мэдүүлж байгаа гэнэ. Ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг бүлэглэлд сүлжээний хакерууд ажилладаг. Хакерууд олон улсын карт гаргагч банкны дотоод сүлжээнд нэвтэрч картын чипийг нь хулгайлдаг аж. Ингээд хулгайлсан чипээ суулгаж хуурамч карт үйлддэг. Үүнийг бүлэглэлийн бусад гишүүд нь авч жуулчлах маягаар олон улсад явж хулгай хийдэг аж. Манай улсын хувьд өмнө нь гадаадын иргэд хуурамч зээлийн картаар томоохон дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн хэрэг гарч байсан. Харин энэ удаад бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө хулгайлж байсан бүлэг этгээдүүдийг гурав нь зочид буудлаасаа баригдсан. Дөрөв дэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Тэрбээр өнгөрсөн сарын 20-24-ны өдрүүдэд зарим арилжааны банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч карт 18 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хулгайлсан байна. Сэжигтний зураг АТМ-ыи машины камерт бичигдэн үлдсэн ба түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс эрэн сурвалжилж байна. Уг этгээдийг таних болон харсан хүн байвал Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдэх боломжтой аж. Ц.ӨРНӨХ Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 02, 2012 9:26:50 pm )
Форексийн ганцаарчилсан сургалт
Дэлхийн тербумтнуудын 35% нь форекс арилжаан дээрээс өөрсдийн хөрөнгөө бий болгоцгоосон байдаг. ТА тэдний нэг болмоор байна уу?
Форекс арилжаанд анхлан оролцож буй хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь чанартай суурь мэдлэг байдаг. Харамсалтай нь Монголын форекс сургалтын төвүүдийн заах арга барил нь төдийлөн сайнгүй байдгаас тухай сургалтын төвүүдийг төгсөж гарсан хүмүүсийн 90% нь эхний хэдэн арилжаан дээрээ алдагдалд орж, оруулсан багагүй хэмжээний хөрөнгөө алдаад дуусдаг нь үнэхээр харамсалтай. Форекс арилжаанд оролцоод алдагдалд орж буй хүмүүсийн шалтгааныг судлаад үзэхэд 80% нь анхнаасаа буруу арга барилаар хичээл заалгаж форекс арилжааны талаар төдийлөн сайн мэдлэг олж аваагүй нь тэдний алдах хамгийн том шалтгаан болдог.
Бид танд өөрсдийн 5 жилийн туршлага, 3 жилийн судалгааны үр дүн болох хамгийн зөв аргаар тухайн хүнтэй тулж ажиллах буюу ганцаарчилсан форекс арилжааны сургалтыг санал болгож байна.
Манай сургалтын бусад сургалтын төвүүдээс ялгарах онцлог нь:
-Бүх сургалт ганцаарчилсан хэлбэрээр явагдана.
-Өдөр цагаа өөрөө сонгоно.
-Хосолсон шинжилгээний сургалт (Монголын форекс сургалтын төвүүд ихэвчлэн техник шинжилгээг заадаг нь алдах бас нэгэн шалтгаан болдог. Бид танд техник шинжилгээг фүндементал буюу мэдээллийн шилжилгээтэй хослуулж заах ба энэ нь эрсдлийг 30%-р бууруулдаг)
-Дан ганц форекс валют арилжаа бус Facebook, Google, Apple… гэх мэт дэлхийн хэмжээний компаниудын хувьцааг бага хэмжээний валютаар худалдан авч ашиг гаргах, улс орнуудын индексүүд, үр тариа, газрын тос, элсэн чихэр, мөнгө зэрэг бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хэрэгцээт зүйлсээс хэрхэн ашиг авах, яаж арилжаалах талаар.
-Арилжааны үеийн сэтгэл зүйн онцлог(Тухайн арилжаа хэр амжилттай болох нь тухайн хүны арилжааны үеэрхи сэтгэл зүйн байдлаас шууд шалтгаалдаг бөгөөд энэ талаар бусад сургалтын төвүүд заадаггүй нь хамгийн том алдаа болдог)
Сургалтын үргэлжлэх хугацаа: ажлын 5 хоног.
Бидний танд амлаж чадах цорын ганц зүйл бол чанартай суурь мэдлэг.
Холбоо барих: 91111591 -
Anonymous (June 03, 2012 12:39:19 pm )
zurag ni haana baina?
-
Anonymous (December 15, 2012 8:30:39 pm )
хаана байдаг сургалт бэ
-
διαχείριση πολυκατοικίας (September 07, 2013 3:49:33 pm )
514049 159508I came towards the exact conclusion as effectively some time ago. Wonderful write-up and I is going to be confident to appear back later for far more news. 518738
-
Microsoft (September 10, 2013 6:18:57 am )
990914 200538Cheapest player speeches and toasts, or maybe toasts. continue to be brought about real estate . during evening reception tend to be likely to just be comic, witty and therefore instructive as well. best man speeches free 590439
-
ilmaista pelirahaa (September 13, 2013 5:19:46 pm )
785908 899404Thank you for your very good information and respond to you. san jose car dealers 386011
7 Comments