Нэг сарын өмнө гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг АТГ-ынхан баривчлах гэж их хотыг бараг тэр чигт нь нойрноос нь сэрээсэн. Тэр үед энэ баривчилгааг хууль бус гэж үзсэн хүмүүс Төрийн ордныг гороолж эхэлсэн. Чухам хууль бус, эсвэл хуулийн дагуу гэдгийг холбогдох албаныхан нь ялгаж, салгах ч аль талаас яг ямар учраас баривчилж байгааг тодорхой, тоймтой тайлбарлаагүй гэхэд болно.
Гэтэл үүний дараа шалтгаан нь тодорхойгүй баривчилгаануудыг АТГ-ныхан ёстой нэг баруун солгойгүй хийх болов. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт МАН-аас нэр дэвших эрхээ аваад байсан Ц.Анандбазарыг Тусгаар тогтнолын ордны гаднаас бараг хүчээр шахуу авч явсан. Энэ гэнэтийн баривчилгаанд олон хүн гайхаж хоцорсон юм. Яагаад АТГ-ынхан сонгууль тулаад байхад гэнэт ийм шийдвэр гаргах болов гэдэг бас сонин.
Үүний цаана улстөрчдийн албан тушаал, амин хувийн эрх ашиг л нуугдаж байгаа гэж хардах хүн олон. АТГ сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт бүрэн орсон хэмээн улстөрчид шүүмжилж, иргэд хардаж байгаа нь ил болсон. Үнэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөснийхөө дараахан л АТГ-ыг сонирхож эхэлсэн.
Тэрбээр өөрийн хамтран зүтгэгч Д.Батзандангаар толгойлуулсан зөвлөл байгуулж, Ч.Сангарагчааг унагах ажилд ханцуй шамлан орж байсан. АТГ-ыг өөрийн тойрон хүрээлэгчдээр бүрдүүлж эхэлсэн нь АТГ-ын дарга нарыг томилох үед ил болсон. Тухайлбал, АТГ-ын дэд даргаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамгийн дотны хүн болох Б.Хурц ажиллаж байгаа.
Их хэмжээний хахуулийн хэрэгт холбогдож, ажлаасаа халагдаж, БНСУ дахь МИАТ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Хурц 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржид том тус хүргэсэн гэнэ билээ. Солонгосчуудаас их хэмжээний хандив авсан хэрэгт нэр холбогдоод байсан Ц.Элбэгдоржийн эсрэг мэдээллийг няцаахын тулд Солонгост сурдаг оюутнуудыг цуглуулан хэвлэлийн хурал хийлгэж, өндөр оноо авсныхаа төлөө ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар томилогдож байсан хүн.
Түүнчлэн Ц.Элбэгдорж олон жил дагасан хамгийн үнэнч найз Д.Дорлигжавыгаа УЕП-ын даргаар томилсон. Ингээд бодохоор хоёр том хүчний байгууллагад Д.Дорлигжав, Б.Хурц нар байгаа цагт Монголын хууль хяналт тэр чигээрээ Ц.Элбэгдоржийн гарт байх нь ойлгомжтой.
АТГ-хан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг гудамжны нэг залуугийн үгэнд итгэж баривчилсан гэвэл үнэхээр инээдтэй. Тэр Д.Чинзориг гэгч нөхөр хэн бэ гэдгийг тэд өөрсдийн шугамаар судалсан уу гэвэл бас л үгүй. Бусдын эрх ашгийг үл хамаарч, захиалгат баривчилгааг АТГ-ынхан хийлээ гэдэг таамаглал нисч байна.
Тэгэхээр энэ Д.Чинзориг гэгчийн цаана улстөрийн захиалга өгөөд байгаа тэр том хүн хэн бэ. Д.Чинзориг гэгч хэн ч мэдэхгүй залуу гарч ирээд өөрийгөө хэвлэлийн “од” болголоо. Хэрэв тэр Ц.Анандбазарт компаниа булаалгасан юм бол яагаад одоо энэ хэргийг сөхөж тавьж байна вэ гэдэг нь сонин. Эсвэл Ц.Анандбазар бусдын өмчид гэнэт халдсан байх нь.
Хэвлэлийнхний ачаар од болсон Д.Чинзориг хэнээс хэдэн төгрөг салгаж авч байж хүнийг шоронд оруултал нь гүтгэснийхээ горыг хэзээ нэгэн өдөр авах нь ойлгомжтой. Энэ бол Ц.Анандбазарыг зориуд түлхэн унагаах гэсэн өрсөлдөгч Я.Батсуурь, Ж.Батсуурь хоёрын хамтын захиалгаар хийсэн ажил гэдгийг хэвлэлүүд бичиж байна. Парламентын суудлын төлөө намынхаа андыг хорлоно гэдэг аймаар зүйл. Д.Чинзоригийн хэвлэлд өгсөн ярилцлагаас болж Ц.Анандбазарыг баривчилсан гэж байгаа бол, энэ ярьсан нөхөрт хүртэл өөрийнхөө үгэнд ороогдох зүйлүүд ихээхэн л харагдах юм билээ.
Хэдийгээр Ц.Анандбазарыг идсэн уусан, ашигласан, шамшигдуулсан гэж ярьж байгаа боловч, өнөөдрийн толгой баячуудын улсаас унагааж, төсвөөс танасан хөрөнгийн дэргэд ёстой л өөрийнхөө олон жилийн хүч хөдөлмөрөөр өөдөө гарсан гэдгийг өдгөө монголчууд бүгд мэддэг болсон цаг. Сонгуулийн жил АТГ гэнэтхэн ажилтай болж байгаа нь хоёр том намын нэг нэгнээ дарах гэсэн увайгүй үйлдлийн золиос нь гэмгүй ажлаа хийгээд явж байсан Ц.Анандбазар болох ёстой байж.
Уг нь хууль хүн бүрийн өмнө эрх тэгш үйлчлэх ёстой гэж ярьдаг хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Гэтэл энэ үйлдээсээ хазайж, Н.Энхбаярыг үтэр түргэн батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Тиймээс УИХ-д нэр дэвших эрхээ авсан Ц.Анандбазарын үнэн зөвийг нь олж яаралтай суллах хэрэгтэй болов уу. Учир Ц.Анандбазарыг хууль бусаар баривчилсанд түүний нутгийн зон олон нь маш их эгдүүцэж, өөрсдийн гараар бичсэн захидлаа Ц.Элбэгдорж танд илгээх юм гэсэн. Иймээс та Н.Энхбаярыг сулласан юм чинь эх орныхоо хөгжил дэвшилд хийсэн бүтээсэн юмтай Ц.Анандбазарыг яагаад суллаж болохгүй гэж. Хамгийн гол нь танд бүх эрх мэдэл байна.
Эсвэл ирэх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо авлигачдыг дарсан баатрын дүрээр гарч ирэх гэж байна уу. Эсвэл хуулийнхныг барьцаалсан улстөрийн энэ өш хонзон хэдий болтол үргэлжилж, хөлд нь хэчнээн хүн үрэгдэхийг цаг хугацаа л харуулах байх даа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 31, 2012 5:59:24 pm )
Толгойтой хүн болгон хэлж байна даа. Шүүх, прокурор зөвхөн Элбэдоржийн хэлснээр хөдөлдөг болж гэж. Чи горыг нь амсанаа. Бүх зүйлд төгсгөл байдаг юм.
-
Anonymous (May 31, 2012 6:04:00 pm )
унавал хамт уная гэдэг ганц зарчим шоронгоос салгаж магад ч гуй ..угуй бол ингээд золигт гарна ..бугдээрээ хар дэвтэрээ хотлороорэй баримтаар баталгаажуулаарай ирээдуйн ялтан луйварчид аа
-
Anonymous (May 31, 2012 6:29:50 pm )
Elbegdorjiig yagaad yltan bolgoh gej harin niigemiig tsever bailgah gej buhii l chadalaaraa ajillaj bna.Ene hun muulaad baigaa baagiinuud uursnuu yostoi hezee barigdah bolumdunduu shees,baasaa aldaad yaval emcheer uheh gej bgaa onosh togttlgoj avdag um bilee geed ugur tolgoigoo gashilgaad,uhehdee uher buugaa tavina gedeg shig teneg,teneg zuil bicheed terendee kaif avaad suuj bdag bj taarna.
-
Anonymous (May 31, 2012 7:40:41 pm )
anandiig sullaj bolku mongoliig suiruuleh hun anandbazar
-
Anonymous (May 31, 2012 7:48:16 pm )
news.caak.mn deerees Enkhbayariin bichsen zahidliig olj unshaarai, Elbegdorjiin unen tsaraig bichsen bna lee
-
Anonymous (May 31, 2012 9:18:56 pm )
Anandiig sulla. ter eh oron nutag usniihaa tuluu ih yum hiih zorig zurhtei zaluu. tuuniig sullahiig shaardaj bn!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (May 31, 2012 9:21:50 pm )
уучлаарай хүмүүсээ энхбаяр анандбазар шиг юмнуудийг шалгахгүй юм бол одоо хэнийг өөр шалгах юм бэ ийм улсуудийг шалгаж чадаж байгаа бол хужаа байсан ч дэмжинээээ
-
Anonymous (May 31, 2012 11:14:03 pm )
Ene muu hogiin novsh yuuniih ni zolios boloh ve, harin oroitoj barisan yum. Ene setguulch nar ilt hudlaa yum bichnee, bur gaihmaar geech.Haayaa bas uls orniihoo erh ashgiig boddog baimaar yum.
-
Anonymous (June 01, 2012 1:59:39 am )
urt shar deeltiin tejeesen gulugnuudiin hamgiin avyaslag n, shudarga ynen gej baidag bol ene 9 shid n byrdsen novsh ali ert tamd ochson baimaar
-
Anonymous (June 01, 2012 2:02:46 am )
bi nutag negtnuudee zarimdaa oilgohgyi yum, ajilaa hii, luivarchid, avilgachidaas uls ornoo tseverlii geed baidag , tegeed ajillaad ehleheer bolii sullaach, evii huurhii, baga idsenshd entr geed l alia yumaa
-
Anonymous (June 01, 2012 5:48:19 am )
iim luivarchidiig barivchilj horij niigemiig tseverleh ni zuv buruugui bol shalgagdaad garaad irne yunaas ni aigaad baigaa yum be
-
Anonymous (June 01, 2012 7:06:42 am )
Элбэгдоржтонгууд шудрага бусаар баяжиж ханачихаад одоо шудрага царайлж таалагдаагүй бүхнээ замаасаа зайлуулах ажил хийж байгаа юм шиг санагдах юм. болиоч…
-
Anonymous (June 01, 2012 9:51:15 am )
Энэ ямар худалч гар вэ? ….гэнэ билээ….энэ тэр гэсэн үгээр хүнийг цэвэрхэн буюу өөтэй хүн болгочихдоггүй. Ху намын дураак чи ийм бюм бичихээ болимоор юм. Пандаа таамгаар, өөрийнхөө санасанаар л бичих хөгийн новшнууд…
-
Anonymous (June 01, 2012 9:54:05 am )
Энэ ямар худалч гар вэ? ….гэнэ билээ…. гэсэн энэ тэр үгээр хүнийг буруутай буюу буруугүй хүн болгочихдоггүй юм. Ху намын дураак чи ийм юм бичихээ болимоор доо. Дандаа таамгаар, өөрийнхөө санасанаар л бичих хөгийн новшнууд… Элбэгдорж яахаараа заавал тэр хөгийн шулаач авилгалч Анандбазар шиг байх ёстой юм. Харин Анандбазар бол энэ бичиж байгаа хүнийхээ хамаатан байж магадгүй
-
Anonymous (June 01, 2012 3:37:30 pm )
би хуулийн байгууллагад ажиллаж байсан хун нэг юмыг хэлэх нь зуйтэй байна.
Анандбазар нь 1997 оноос Хардрок баар, аялал жуулчлал гээд бизнес хийж байсан, Анандбазар НИК-д ажилладаг Батбаяр гэгчтэй 1999 оны хавраас хамтран /анандбазар хөрөнгөө барьцаалж мөнгө босгож/ шатахуун оруулж ирж /энэ нь манайд шатахуун ховордсон үе/ борлуулахдаа Батбаярын танил Чинзоригийн тамга, дансыг /Чинзориг гэгч 1995 онд “Сод Монгол ХХК” гэдэг компани буртгуулсэн боловч бизнес хийж чадаагүй тамгаа ширээндээ мартсан нэгэн нэг яаманд мэргэжилтэн хйиж байсан_түүний данс бараг 00 байсан/ ашиглах тэд бизнесийн ашгийг 50х50 хуваахаар тохирсон байдаг. энэ бизнесийг хийхийн тулд Анандбазар ерөнхийлөгч нь, Чинзориг гарын дансанд гарын үсэг зурдаг захирал нь, Анандбазарын нябо Болормаа гэгч 2-р гарын үсэг болж худалдаа эхлэсэн гэдэг_ Анандбазар бүх том байгууллагад шатахууныг шахаж, мөнгийг нь татан авдаг байж Гэтэл ашигаа тооцож хуваах үед Чинзориг, нябо 2 нь нэг талд өвөр түрийдээ орсон, компанийн тайлан балансыг ашиггүй гаргаж чинзориг нь Анандбазарт нэг ч төгрөг өгөөгүй хөөдөг_ Энэ шатахууны салбарт урид нь хэн ч мэддэггүй “Содмонгол” гэдгийг Анандбазар их хөдөлмөр хийж гаргаж ирсэн зах зээл бүгд Анандбазарыг танидаг болсон, иймд анандбазар 1999 он намраас “СодМонголГрупп” ХХК гэсэн компанийг буртгуүлэн “Содмонгол ХХК-тай” давхар өрсөлдөх болсон, анандбазар Чинзоригоос хамтарсан үеийн ашгийн өөрт ноогдох хувийг авах талаар хандахад Чинзориг ашиг 00 гээд өгөхгүй болохоор анандбазар цагдаагийн байгууллагад анх хандсан байдаг_ цагдаад Чинзоригийн содмонголыг шалгахад тэр олон тэрбумын татвар ноогдох орлого, ашиг нуусан нь илэрсэн тул Чинзориг татвар төлөхөөс зайлсхийж содмонгол компанийн үйл ажиллагаагаа зогсоож, Анандбазарт өширхөж, хүн зодсон өөрийг нь рекетлэсэн гэсэн гутгэлэгээр Анандбазарыг 2003 онд баривчлуулсан /Чинзориг нь манай хуулийн салбарын том хуний хамаатан тул 2003 оны хэргийн материалыг зөвхөн Анандбазарын эсрэг бүрдүүлсэн гэдэг/, Анандбазар нь Зундуйн Доржоос өөр харах том ах дүүгүй тул ганцад удаан сууж шалгуулсан_гэхдээ үндсэндээ цэвэр байсан тул шүүхээс ялгуй гарсан.
ингэхээр Чинзориг бол Анандбазарын хохирогч биш харин хохироосон хүн нь юм. Чинзориг Анандбазараас гадна өөрийн ах дуу, мөн танил олон хунийг залилж луйвардаж хохироосон хэргээр шоронд сууж байгаад саяхан гарч ирсэн луйварчин гэдэг_ үүнийг нь манай улс төрчид ашигласан байна даа. сэтгуулчид энэ талаар эрэн сурвалжлах хэрэгтэй шуу. би үүнээс илүү зүйл ярьж болохгүй байна хүлцэл өчье. нийгэм Анандбазараас биш харин Чинзоригоос болгоомжлох ёстой
Сонин сайт дээр гарсан Чинзоригийн зураг нүүр нүдийг хар даа -
Anonymous (June 01, 2012 3:40:48 pm )
Ene zuiliig bizsen hunii ner ni hen ve? Nergui niitlel yagaad gargaj baigaag oilgohgui baina!!!
Mongol ulsad shudarga huuli heregtei baina gej Mongolchuud barag bugdeeree orildog mortloo AVILGALIIN garshsan luivarchdiig huuliin omno duudaj barihaar odoo tavij yavuulya geed baidag, oilgohoo boliloo.
Mongold huuli gej baidag bol Enkhbayar, tuunii tejeesen golog Anandbazar geh met ni shorongiin haalga tataj HUMUUJIH heregtei yum bishuu. Tegeed ch Mongoliin zaluuchuud ooroor setgej ardchilaliig buteeh shine setgelgeetei boloh heregtei baina. Ashig haij yamar olon zaluuchuud MAH-d elsev dee.
Mongol ulsad huuli huchtei bolog!!!
-
Anonymous (June 01, 2012 3:41:12 pm )
Ene zuiliig bizsen hunii ner ni hen ve? Nergui niitlel yagaad gargaj baigaag oilgohgui baina!!!
Mongol ulsad shudarga huuli heregtei baina gej Mongolchuud barag bugdeeree orildog mortloo AVILGALIIN garshsan luivarchdiig huuliin omno duudaj barihaar odoo tavij yavuulya geed baidag, oilgohoo boliloo.
Mongold huuli gej baidag bol Enkhbayar, tuunii tejeesen golog Anandbazar geh met ni shorongiin haalga tataj HUMUUJIH heregtei yum bishuu. Tegeed ch Mongoliin zaluuchuud ooroor setgej ardchilaliig buteeh shine setgelgeetei boloh heregtei baina. Ashig haij yamar olon zaluuchuud MAH-d elsev dee.
Mongol ulsad huuli huchtei bolog!!!
-
Anonymous (June 01, 2012 8:52:13 pm )
Abilgatai temtsej baigaa ni buruu bish bol Elbegdorjiig oroldohoo bolimoor yum yu ch medehgui baij meddeg tsarailhaas ichmeer yum ATG urid ni hezeech unuugiinh shig ajillaj baigaaguig ard tumen medne.Shaardlagatai bol Enhbayriig barina uu, Anandbazariig shalgana uu yamar hamaa baina aa.Zugeer l ajiliig ni hiileg abilgaas salah gej l ene gazariig baiguulsan yum shuu dee. Elbegdorjiig Enhbayr shig idsen uusan gej sonsoogui yum bna. Harin ch Enhbayriin erunhiilegch,erunhii said,ih huraliin darga baihdaa hiij chadaagui ajiliig Elbegdorj sain hiij baigaa yum bish uu.
-
Anonymous (June 01, 2012 9:38:07 pm )
Yr ni ene muu luivarchdiig Ulsiin ih hurald orohoos ni omno taslan zogsooh heregtei. Bi lav eronhiilogchoo demjij bna ugiin ene hunees uur ymarch hun ingej avilgaltai temtsluu dee. Ene avilgalchdiig umuurch bichij bgaa sheesnuud bugd avilgal avsan TOJIGNUUD
-
Anonymous (June 01, 2012 9:45:57 pm )
Шудрага байх нь зөв Ерөнхийлөгчөө дэмжиж байна
-
Anonymous (June 02, 2012 11:01:41 am )
elbegdorjooo chi uuruu odoo dorligjav hurts hoertoigoo shorond oo orooo
-
Anonymous (June 02, 2012 12:29:13 pm )
зов барь
-
Anonymous (June 02, 2012 4:46:08 pm )
anadbazar bol aiamr luiwarchh barih ni zow
-
Anonymous (June 02, 2012 9:54:46 pm )
yagaad boldoggui ym be muu novshiig novsh gedegiig ni hun bur meddeg bj!
elbegdorj guain huvid yaadiin ter 2 baiguullaga chine eronhiilogchiin medeld bdagiin. bagabandi, enkhbayar ged suuliin 12 jil l MAXH-nii medeld bsn ter uyed baruun solgoogui l idej uuj, nuudag bsn shdee!
Elbegee-d 200% demjij bna
24 Comments