Ирэх сонгуулиар МАН-аас УИХ-д нэр дэвшигчдийн жагсаалд орж, сонгуулийн бэлтгэл ажил гээд хөл нь газар хүрэхгүй хөөрч яваа эрхэм бол Ч.Ганхуяг. Хэдийнээс “Хас”-ын Ганхуяг гэгддэг тэрбээр Сангийн дэд сайдаар томилогдоод авсан. Саявтархан “талхны үнэ 300 төгрөг” хэмээн ам алдсан. Үүнээсээ болоод багагүй шүүмжлэлд өртөөд байгаа түүнийг УИХ-ын гишүүн болсноор талын монголчуудын амьдралыг өөд нь татна гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байна. Улс төрд нэлээд хүчтэй өрсөлдөнө, ирэх парламентад төрийн бодлого тодорхойлолцож сууна гээд байгаа энэ хүн ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй, ядуу айлын нэг өдрийн хүнс болдог талх ямар үнэтэйг ч анзаарахгүй явснаараа амьдралаас “тасарчихсан” гэдгээ нотлох шиг боллоо.
Угийн алдар нэр, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцдаггүй Ч.Ганхуягийн хувьд “Тэнгэр” санхүүгийн нэгдпийн ерөнхий захирал, Монголын оюутны холбоо (МОХ)-ны ерөнхийлөгчийн албыг давхар хашиж ирсэн. Нэгэн цагт “Хас” банкийг хөл дээр нь босоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үзээд оюутан залуус түүнд итгэл найдвар хүлээлгэсэн байдаг юм. Тэгээд ч Ч.Ганхуягийг “том” улстөрч болоход нь МОХ албан тушаалын гишгүүр болон ивж өгсөн гэж болно Харамсалтай нь тэрбээр урвасан. Ингэхдээ бүр урваж, шарваад барьц алдсан тул Монголын мянга мянган залуус салахын түүс болтлоо залхаад байгаа. Учир нь тэрбээр оюутнуудынхаа хүчийг ашиглан намдаа чансаагаа ахиулах, олны өмнө улс төр хийх гэж нэлээдгүй үзсэн. Саяхнаас өөрийгөө “Би Бат-болдын хүн” гээд ярьж явдаг зуршилтай болсон Ч.Ганхуяг дөрвөн жилийн өмнө одоогийн МАН-ыг шүүмжилж, тойрон хүрээлэгчдээ энэ намд гишүүнээр элсэхгүй байхыг уриалж, урваж явсан нэгэн. Ингэхдээ намуудтай холбоотой, тэр тусмаа МАХН одоогийн МАН-тай холбоотой шүүмжлэх юм асар их бий. Ард иргэдийн дундаж боловсролын түвшин, мэдээлэл авч байгаа байдал, эдийн засгийн үзүүлэлт, гаргаж байгаа шийдвэрүүд, популист амлалтууд гээд МАН-д зөндеө муу зүйлүүд буйг шүүмжилдэг байсан нь өдгөө эсрэгээр эргэсэн бололтой. Ирэх 2012 оны сонгуулиар МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон. Гэвч урваж, шарвасан этгээд зуршил нь түүнийг нэг л өөд нь татах шинжгүй болоод явчихлаа. Эхнээсээ залуус Монголын оюутны холбоог шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж босч эхэллээ. МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуягаас их, дээд сургууль, МСҮТ, коллежийг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж буйгаа мэдэгдэж өчигдөр хэвлэлийнхэнд хандсан. Монголын оюутны холбоог шинэчлэх хөдөлгөөнийхний мэдэгдсэнээр Ч.Ганхуяг ерөнхийлөгчтэй МОХ оюутан суралцагч цөөтэй коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааны урамшууллыг олгохгүй боогдуулах, оюутны эрх ашгийг хамгаалах тал дээр удаа дараа хууль зөрчсөн бололтой.
Ямартай ч дипломатчийн жолоочоор ажиллаж байсан аавынхаа буянаар Унгарт бага насаа өнгөрөөж, улс төрд эргэлт буцалтгүй орсон Ч.Ганхуягийн хувийн амьдрал түмний алган дээр дэлгэгдээд байгаа нь нууц биш. Америкаас оруулсан буцалтгүй тусламжаар банк байгуулсан хэмээн нэг хэсэгтээ сэрдүүлсэн Ч.Ганхуягт нам, Ерөнхий сайдыг хүссэнээрээ худалдан авч, тал засч болно, УИХ-ын гишүүн болохын тулд ийм байж болохгүйг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Ч.Оргил
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 31, 2012 12:54:46 pm )
kkk. yahav dee. Ehner ni talhaa avdag kkkk
-
Anonymous (May 31, 2012 1:05:36 pm )
Bi talx iddeggui boov iddeg bolohoor meddeggui um as hegemony
-
Anonymous (May 31, 2012 1:10:26 pm )
шоу моу парти мартигаас өөр юм мэддэггүй энэ нэг амьтан хаа газраас гараад ирсэн гай вэ
-
Anonymous (May 31, 2012 1:10:44 pm )
gadnii mongo xuulegchiin gar xol xurtel talxnii une medexee bolchix ymaa ex ornoo xudaldagsadaa gej
-
Anonymous (May 31, 2012 1:25:52 pm )
хөгжлийн алтан сангийн ГАНХУЯГ уу за чи болио. улс төрөөс зайлаач чамайг хүн сонгох уу
-
Anonymous (May 31, 2012 1:35:04 pm )
өө бүүр урваж шарваж сурсан гар байна лдаа.энэ талх мах гэж явдаггүй байх,тэгээд ч эднийх өөр үнэ ханштай хүнс авдаг бизээ.
-
Anonymous (May 31, 2012 2:42:07 pm )
Өөрөө яахав тасарцан амьдралтай байж болно ш дээ. Үнэтэй хүнсний бүтээгдхүүн хэрэглэдэг хэн нэгнийг гэртээ зардаг хамаагүй байж болышдээ гэхдээ улс төр хийнээ гэж байгаа бол хэрэг гаргаж жирийн хүмсийн амьдралыг судлах хэрэгтэй дээ
-
Anonymous (May 31, 2012 2:52:42 pm )
shal zavaan zavhai
-
Anonymous (May 31, 2012 3:15:56 pm )
сайханбилэгийн түүхийг давтах санаатай юм байх дааа хэхэхэхэ
-
Anonymous (May 31, 2012 3:46:55 pm )
Хүмүүсээ! МАНАН ч МАХН ч одоо бидэнд хэрэггүй ээ! Тэднийг сонгож өчнөөн л харлаа. Юу өөрчлөгдөв. Сайн талруугаа бол юу ч алга. Тэд нарын л ахуй амьдрал сайжирч, тэд баяжиж, эхнэр хүүхдүүд нь тансаглахын дээдээр тансаглаж байгаа болхоос биш жирийн бид нарт юу үлдэв. Иймд энэ удаагийн сонгуулиар гурав дахь хүчинд саналаа өгцгөөмөөр байна. Бөгчим агааргүй өрөөнд цонх онгойлгож салхи оруулахтай адил тэдний төлөө саналаа өгцгөөгөөрэй.
-
Anonymous (May 31, 2012 3:51:49 pm )
талх худалдаж авч иддэггүй айл байж болно биз тээ.тэрэнд юунд эмзэглээд байгаа юм бэ.гэртээ талхаа барьдаг,гэр хороололд боорцогоо хийгээд иддэг айл олон л байгаа.манайх тэр болгон талх авч идэх боломжгүй учраас талхны үнэ мэдэх шаардлага байдаггүй.гурилын л үнэ харин битгий өсөөсэй гэж бодож байна.энэ гайхаад байх асуудал биш.
-
Anonymous (May 31, 2012 4:09:56 pm )
talh avj idedgui bj bolno gehde ded saidiin huvid, ediin zasagchin huvid, ard tumni tuluu ajilj bga turiin tushee hunii huvid, bankni zahiral bsan huni huvid talhni uniig medeh estoi…
-
Anonymous (May 31, 2012 4:16:13 pm )
MUU HAR MAL
-
Anonymous (May 31, 2012 5:02:58 pm )
pizda chin bar nii manaach shig bdag bsan biz dee odoo tom xun bolsiin bhdaa
-
Anonymous (May 31, 2012 5:03:16 pm )
талх гэж юу байдгииг энэ залуу мэдэхгүй ш дээ. дандаа орос дэлгүүрийн торт идэж өссөн байхаа
-
Anonymous (May 31, 2012 9:43:26 pm )
chi negent mongol humuusiin amdraliig mederdeggui ym chini uhsenee hiij ih hurliin gishuun boloh geed baigaa ym be .holhon baidaa …
-
Anonymous (June 01, 2012 11:06:40 am )
ИХ ХУРАЛ ГЭДГИЙГ МӨНГӨ ГЭЖ ХАРСАН БИЗНЕС,СПОРТ,УРЛАГИЙНХАН ТОЛГОЙГҮЙ ТОГЛООМЫН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ГЭДГЭЭ МЭДЭХ ҮҮ?
-
Anonymous (June 01, 2012 11:13:24 am )
АМЖИЛТ ХҮСЭЕ
-
Anonymous (June 01, 2012 2:57:54 pm )
АН ч хэрэггүй
-
Anonymous (June 01, 2012 7:14:26 pm )
талх авдаггүй хүн яаж үнийг мэдэх юм. эхнэр нь авдаг байлгүй дээ
-
Anonymous (June 02, 2012 9:56:15 am )
Энэ бол ямарч гэсэн сонгогдох хүн бишээ харахад л илт байгаа биз дээ Талх иддэггүй ч бай сангийн дэд сайд яагаад талхны үнэ мэддэггүй юм!? Ийм амьдралаас тасархай хүн ард олныхоо төлөө юу хийж чадах юм бэ!!??? ЮУ Ч ХИЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ӨӨРӨӨ БОЛОН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД НЬ БҮДҮҮРНЭ ДЭЭ АРД ТҮМЭЭН!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (June 03, 2012 9:52:35 pm )
Амьдрал мэдэхгүй хоосон номлогч их мэдэгч Харийнханы захиалганы хүн байж магадгүй
Өөрийгөө ухаантай хүн гэж боддог байхдаа зайлуул яаж сонгогдохов дээ
Ядуу ч гэсэн ард түмэн чамаас ухаантай шүү дээ -
Anonymous (June 03, 2012 10:14:52 pm )
songuuld oroltsoj munguu ureed yahnavdee ugaasaa ard tumen demjihgui shdee yadaj baihad tomchuudad doligonood muuhai haragdaad baihiimaa
-
Anonymous (June 04, 2012 8:10:05 am )
САНГИИН САЙД ХҮНИИ ШИРЭЭН ДЭЭР ТАЛХНЫ МАХНЫ ГУРИЛНЫ БИНЗЕНИИ ҮНЭ ӨДӨР БҮР ТАВИАСТАЙ БАЙХ ЁСТОЙ НАРИИН БИЧИГ МУУ БАЙНА
24 Comments