ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй Багануур дахь хорих ангид ял эдэлж буй Ж.Мэндбаяр нь ШШГТХ-ийн 1261-р зүйлийн 1261 2 дахь хэсэгт заасан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж урамшуулагдаж байсан гэсэн хуулийн шалгуурыг хангасан үеэсээ эхлэн дэглэм бууруулах хүсэлтээ удаа дараа тавьсан. Гэвч Хорих газар буюу ШШГЕГ нь түүний хүсэлтийг шийдвэрлэж өгөлгүй 1.6 жилийн хугацаа өнгөрч ялтны эрх зүйн байдлыг хуулиас ангид хэлбэрээр дордуулсан хэвээр байгаа тул Ж.Мэндбаяр өөрийн хууль ёсны эрхийг хамгаалахаар тэмцлийн хатуу хэлбэр болох хуурай өлсгөлөнг сонгон авч зарлаад байна.
Ж.Мэндбаярыг “хохирогчид” гэсэн төрөөс албадан хайрласан цолтой 1234 харилцагчид бүр тэртээ 6.5 жилийн өмнө буюу анхнаасаа л залилан биш тул шоронд битгий суулга хэмээн удаа дараа хүсэлт тавьж байсан ч төрийн бодлогыг дийлээгүй. Ж. Мэндбаяр ял эдлэх нь зайлшгүй болохоо мэдмэгц цагдаагийнханд битүүмжлүүлсэн 9.7 тэрбумын эд хөрөнгөө “хохирогч” бидэнд захиран зарцуулах эрх олгож үлдээхийг төрөөс гуйгаад ч мөн дийлээгүй. Түүнээс хойш Ж. Мэндбаяр нь өдий хүртэл “хохирогчдын” хохирлыг хэрхэн барагдуулах талаар сэтгэл гарган олон төрлийн арга зам, бизнес санал санаачлага гаргаж байсныг хохирогчдын дийлэнх нь дэмжиж, хамтран ажиллаж хохирлоо барагдуулахыг хүсч байсан. Одоо ч хохирогчдод хохирлоо хэрхэн барагдуулах вэ? гэдэг нь Мэндбаярыг шоронд байлгахаас илүү ач холбогдолтой, нэн тулгамдсан асуудал хэвээр байгаа. Тиймээс энэ хүн бидэнд эрүүл бие, бизнес сэтгэлгээ бүр цаашилбал эрх чөлөөтэйгээр хэрэгтэй байна. Иймд:
- Ж.Мэндбаярын хууль ёсны эрхээ эдлэхийг шаардсан шаардлагыг нь биелүүлж өлсгөлөнг нэн даруй зогсоон, хүний алтан амь эрсдэхээс хамгаалж, дэглэмийг нь нэн яаралтай бууруулах
- Хүний эрх зөрчиж буй асуудлыг даруй зогсоож, уран бүтээл туурвих зэрэг гэх мэт ялтны эдлэх ёстой ч зөрчигдөж байгаа бусад эрхүүдийг сэргээх,
- Ж. Мэндбаярт холбогдох хэргийг анхнаасаа эрүүгийн хэрэг биш иргэний шүүхийн журмаар шийдвэрлэгдэх иргэний эрх зүйн харилцаа байсан гэдгийг хууль эрх зүйн мэдлэг боловсролтой олон эрдэмтэн судлаач, хуульч, өмгөөлөгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Иймээс энэ хэргийг дахин нухацтай шалган шударгаар шийдвэрлэх
- Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад хураагдсан эд хөрөнгийг санаатайгаар үнэгүйдүүлсэн, үрэгдүүлэн завшсан буруутай этгээдийг шалган тогтоож, эрүүгийн хариуцлагад татах зэрэг арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллага нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Мэндбаярын эрүүл мэнд, амь насанд хохирол учрах аваас түүний хариуцлагыг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй прокурорын байгууллага, ШШГЕГ-ын дарга Ганхүү, Тогтоол гүйцэтгэх газрын дарга асан Даваа-Очир одоо энэ албыг хашиж байгаа Батболд нар хүлээх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
“Глоб Кредит” ХЗХ-ны хохирлыг барагдуулах хамтын
Бат Итгэл нийгэмлэг
/Улс төр мэдээллийн “Лобби” төвд хохирогчдийн хийсэн
хэвлэлийн бага хурлын үеэр тараасан мэдэгдэл/
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 30, 2012 2:06:42 pm )
turiin buruugaas bolson shuu dee. tur ugaasaa heden jildee neg udaa ingej humuusiig helmegduuldeg yum
-
Anonymous (May 30, 2012 4:13:17 pm )
Ìýíäáàÿð Ýíõáàÿðäàâ.
-
Anonymous (May 30, 2012 9:53:49 pm )
Энхбаяр хэрэгтэнүүдээд үлгэр дуурайл үзүүлжээ.Одоо шоронгийн хоригдлууд бүгд энэ аргад шилжих байх. Үүний хариуцлагыг Энхбаяр үүрэх ёстой болно доо
-
Anonymous (May 31, 2012 9:13:55 am )
126-r zuiliin 2 gedeg chin hundruuleh nuhtseltei huchingiin hereg bn . huchingiin hereg hiisen ymnuudiig buu urshuu. bitgii dawraa
4 Comments