antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2012 7 comments

Ш.Сайхансамбуу: Нэр дэвшиж чадахгүй нь гээд Д.Балдан-Очир шиг архи тарааж, уйлж гүйхгүй

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-УИХ-ын сон­гуульд өрсөлдөх хү­мүү­­сийн нэр тодорлоо. Намуу­даас нэр дэв­ши­хээр тодорсон хүмүү­сийн жагсаалтыг та хар­сан уу. Ямар дүгнэлт хийж байна вэ?

-Яахав дээ. Манай нам гэлтгүй АН, МАХН, МҮАН гээд нэр дэв­шигч­дийнхээ жагсаалтыг гар­га­сан байна. Үүнийг нь харахад УИХ-ын 76 сууд­лын орон тоон дээр нөгөө л байдаг хэдэн хүний нэр бичигдэж. Уг нь энэ хүмүү­сээс сонгогчид больё, салмаар байна, залхаж байна гээд байгаа ш дээ. Зөвхөн өнөөдөр ч биш, өнгөрсөн 20 жилийн асуу­­­дал юм шүү, энэ. Ир­гэд сонголт хийх бол­гон­доо “Бид хууртагджээ. Манайхны амьдрал сайж­­рахгүй байна. Хөг­жил дэвшилд хүрэхгүй байна” гэж ярьсаар л байгаа. Гэтэл намууд нө­гөө хэдэн хүмүүсээ хуу­чин хэвээр нь оруулж ирж байна. Яахав хэдэн за­луу­сын нэр ха­раг­дана лээ. Энэ бол зүй­тэй. Гэх­дээ боль­чих­моор хүмүүс больсонгүй. Үүнд л ха­рамсч байна.

-Тухайлбал хэн хэн улс төрөөс холдох хэ­рэг­тэй гэж?

-Сонин дээр гарсан жагсаалтуудыг хар. Үүнийг заавал Сайхан­сам­буу нэрлэх шаард­лага байхгүй.

-Жагсаалтын эхний аравт бичигдсэн нам­даа өндөр рейтингтэй байгаа хүмүүсийг хэ­лээд бйна уу?

-Тийм. АН, МАН, М.Энх­сайхан гэх мэтээр байна. Тэр байтугай за­рим тохиолдолд гэр бү­лээрээ дэвшиж байна ш дээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Тиймээс өнөө жилийн сонголтыг тийм олигтой, сайхан сонголт болохгүй гэж харж байгаа. Тэгэхээр иргэд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сон­гуу­лийн хууль шинэч­лэг­дэж их тодорхой болоод ороод ирж байгаа. Нэг хэсэг нь мажоритар ху­вил­бараар нэр дэвшиж өрсөлдөх гэж байхад ахиж сонгогдох гэсэн “хул­гайч” нар намын жаг­саал­таар ороод ирсэн байна. Үүн дээр инээж, ханиалгүй зөв сонголт хийх хэрэгтэй. Би ч их баяртай сууж байна, өнөө­дөр. Одоо байгаа 76 гишүүнээс нэгийг нь ч битгий сонго гээд байгаа ш дээ. Тиймээс ард түмэн бидний нэгийг нь ч сон­гохгүй юм байна гэж үзээд намайг дайрч тойрог ав­сан Д.Балдан-Очирыг бас л сонгохгүй байх гэж бодож байгаа.

-Та намаасаа тойрог­гүй үлдчихлээ. Тойрог олдох боломж байсан­гүй юу?

-МАН-ын удирдах ап­па­ратын хүмүүс хэлэл­цээд, сүүлийн үеийн су­дал­гаа, тойрогтоо ажил­ла­сан байдал, нэр хүн­дийн асуудал зэргийг нь гаргаж ирээд намынхаа бодлогыг боловсруулсан байгаа. Тэгээд аймгийн намын хорооны гишүү­дийн санал зэргийг үндэс­лээд чин үнэнээр гаргаж ирэхэд Завхан аймагт Я.Санжмятав, Ш.Сай­хан­сам­буу гэсэн хоёр хүний нэр л хойно өмнөө орж байсан. Би ч гэсэн хувь гишүүнийхээ хувьд Зав­хан аймагт хангалттай ажлыг хийсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй улс орныхоо улс төрийн нөх­цөл байдал, намуудын ажил үйлс, УИХ-ын ар­чаа­гүй ажиллагаа зэргийг сайн шүүмжилж байсан учраас ард түмэн надад дүнгээ тавьсан. Түүгээр ч зогсохгүй Оюу толгойн гэрээ, Таван толгойн асуу­дал зэрэг дээр онц­гой анхаарч ажиллаж бай­сан. Заримыг нь би өөрөө ажил хэрэг бол­го­сон. Эрүүгийн хуулийг л гэхэд төрөлжсөн болгож өөрчлөөд УИХ-аар хэ­лэл­цүүлэхээр болсон. Мөн Төрийн одон меда­лийн тухай хуулийг бэлэн болгочихсон байгаа. Үүнийгээ нэг гишүүнд нь захиад үлдээх болно.

-МАН-ын гишүүд өөр хоорондоо нэлээд ши­рүүхэн тойргоо булаа­цалдаж байсан ч таныг Завхан аймагтаа нэр дэвших хамгийн магад­лалтай хүний нэгээр тооцож байлаа. Яг яа­гаад тойроггүй үлд­чихэв ээ?

-Бид Бага хурлынхаа эхэнд нэр дэвшигчдээ тодруулах журмыг батал­сан. Квотод орсон эмэг­тэйтэйгээ эрэгтэйчүүд нь тойрог булаацалдах шаард­лагагүй. Тиймээс эрчүүд нь хоорондоо өр­сөлдөж болно. Заалнаас нэр дэвших асуудал чө­лөөтэй гээд журмыг ба­талсан юм. Гэхдээ намын бодлого гэж нэг зүйл бас бий. Намын бодлого хэ­рэг­жихгүй бол нам гэж байгаад яах юм. Тиймээс би “Намайг Завханд дэв­шүүлнэ” гэсэн намын бод­логодоо итгэсэн. Дарга нар ч надад үүрэг даалгавар өгч байлаа. Ямартаа ч Завхан айм­гаас нэг суудал олж ир гээд үүрэг өгөөд байсан юм. Хамгийн сүүлд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар надтай уулзаад Зав­ханд тавилаа гэж тов то­дорхой хэлсэн. Түүнийг нь би хүндэтгээд л хүлээж авсан л даа.

-Ийм чиглэл авчи­хаад тойроггүй үлд­чи­хэж байгаа юм уу?

-Энэ Р.Раш, Д.Бал­дан-Очир нар дандаа ийм зүйл хийж явдаг хү­мүүс. Мэхт мэхэндээ гэж Р.Раш бас тойроггүй болж байх шиг байна. Уг нь Р.Раш бид хоёртой, хоёргүй Монголын УИХ болж л таарна. Гэхдээ Р.Раш нөхөр МАН-ын Удир­дах зөвлөлийн ху­рал болж байхад Д.Бал­дан-Очирыг Удирдах зөв­лөлд оруулна гээд бас л хурал үймүүлж явсан юм. Мөн Ц.Нямдоржийг огц­руулна гээд л гарын үсэг зурж хэсэг гүйв. Сүүлд нь болилоо гэж УИХ-ын чуул­ган дээр яриад л. Энэ хоёр нөхөр Монгол Улсын төрөөр тоглоод байгаа байхгүй юу. Д.Балдан-Очирыг Бага хурал дээр ярьж байна лээ. Хурга ишиг тэврээд гүйж явдаг хүн бидэнд, УИХ-д хэрэг­тэй гэж. Тэгж ярих юм бол монгол хүн монгол малаа мэдэж л таарна ш дээ. Бид нар бүгдээрээ л хо­тонд хурга ишиг тэвэрч өссөн байдаг. Хурга ишиг ярих гээд байгаа бол бүгд л ярина ш дээ. Ер нь хурлын уур амьсгалыг үймүүлж байнга ингэж заваарч байдаг нөхдүүд байгаа юм, энэ хоёр. Энэ байдал ганц надад то­хиолдож байгаа ч юм биш. Би эсрэг үйл ажил­лагаа явуулж, бага хурлыг үймүүлж, бужигнуулаад хаявал хаяхаар л байсан. Гэхдээ надад тийм ёс суртахуун байдаггүй юм. Болдог юм болдгоороо л боллоо. Яс юман дээрээ энэ хоёрын хийсэн зүйл байна уу гэхээр гавьтай зүйл харагддаггүй л байх­гүй юу.

-Энэ хоёр гишүүн хоёу­лхнаа хор най­руулж Бага хурлын ги­шүүдийн үзэл бодолд нөлөөлсөн гэсэн үг үү?

-Тийм. Энэ хоёр дээр Д.Оюунхорол гишүүн нэ­мэг­дэж байгаа. Д.Оюун­хорол Д.Балдан-Очирыг намайг ашиглаж зай­луул­сан. Одоо энэ хоёр хоорондоо таардаггүй. Завхан аймагт энэ хоёр маань яаж шившгээ хут­гах юм, бүү мэд. Тэртэй тэргүй манай Зав­ханы­хан мэднэ дээ. Энэ үйл явдлын дараа надад их олон захидал, цахилгаан, үг хэл ирж байна. Бие дааж нэр дэвшээд ирээч л гэнэ. Өөр намаас нэр дэвшчихээч л гэж байна. Гэхдээ би Завхан аймаг­таа сонгуулийн дараа очиж үгээ хэлнэ. Ер нь бол манай нутгийнхны яг сонгох гэсэн хүн нь алга болчихсон гээд жаахан сэтгэл гонсгор байдалд орсон юм шиг байна лээ. Үүнийг би өөрийн биеэр мэдрээд л сууж байна даа. Хамгийн гол нь би будлиан хийхийг хүсээ­гүй. Уг нь Бага хуралдаа тэгж нэр нүүрээ алд­чих­сан хүн биш л юмсан.

-Бага хурлын ги­шүү­дийн санаа бодлыг яаж эргүүлсэн юм болоо?

-130 хүнийг багцалж ажиллагаа явуулсан бай­на билээ. Надад 108 хүн саналаа өгсөн байсан. Тэд ер нь ийм муу зүй­лийн тооцоондоо сайн ш дээ. Муу юмандаа сайн хүмүүс хэт сайн байх юм. Гэхдээ зүгээр ээ. Завхан­чуу­дынхаа өгсөн сана­лаар энэ албан тушаалд дөрвөн жил суулаа. Энэ хугацаанд их зүйлийг ойл­госон. Харин нэр дэв­шиж чадахгүй нь гээд Д.Балдан-Очир шиг хү­мүүст архи тарааж, уйлж гүйхгүй. Тэгээд ч миний улс төрийн нас дуусах болоогүй байна.

-Таныг Завханд нэр дэвшүүлэхээр үүрэг өгч байсан дарга нар­тайгаа уулзав уу. Юу гэж байна бэ?

-Эндээс гарлаа гэхэд Засгийн ажил хийх бо­ломж надад бий. Би олон жил төрд аж ахуйн ажил хийсэн. Тиймээс энэ та­лаар ярихаар дарга нар­тай уулзана. Ер нь саяын болж өнгөрсөн асуудалд дарга нар маань нэлээд бухимдангуй байгаа. Энэ Р.Раш, Д.Балдан-Очир хоёр байнга намын зан­гидсан бодлогыг задалж явдаг гээд. Д.Балдан-Очир­той уулзаж судал­гаагаар нэр хүнд чинь муу байна гэдгийг нь удирд­лагууд хэлсэн ш дээ. Зав­ханы МАН-ын хүмүүс энэ хүнд чинь дургүй байгаа байхгүй юу. Ерөнхий сай­даа, намын даргаа огц­руулна гэдэг. Мөн өөрийн кабинетын сайдаа огц­руулна гэж ярьдаг гэх мэтээр Завханы МАН-ынхан Д.Балдан-Очирт дургүй болсон шалтаг их. Ер нь төрд нэг ийм хачин хүмүүс янз бүрийн хуйвал­даан, шахаа хийж шур­га­лах юм. Үүнийг л манай сонгогчид ойлгох хэ­рэг­тэй. Энэ байдлыг ха­руу­лах гэж би зориуд дуугүй суугаад байгаа юм. Олон юм яриад, уйлж гүйгээд байх шаардлага ч алга. Дараагийн сонгуулийг хүлээх тэвчээр, зориг на­дад байна.

-Д.Балдан-Очир ги­шүүн Завханы тойргийг л авахгүй бол өөр бо­ломж олдохгүй байсан юм уу?

-Уг нь энэ нөхөрт намын удирдлагууд Сон­гинохайрханы тойргийг өгсөн ш дээ. Жагсаалтад орооч гэж бас хэлсэн бай­гаа. Тэгээд ч аймгийн намын хорооны дарга Жамъянтөв гэгч Д.Бал­дан-Очирыг “Намын эсрэг болохгүй ажил ихийг хийж байна. Энэ хүнд Завхан аймгийн намын хороо улс төрийн дэмж­лэг үзүүлэх бололцоогүй” гэсэн албан бичгийг намын Ёс зүйн хороонд ирүүлээд байсан юм. Тийм зүйлүүд болоод бай­­хад л Бага хурлыг зохион байгуулалттай үймүүлж, ийм зүйл хийж болдог гэдгийг харуулж байна.

-Та Р.Раш гишүүнийг яагаад муулаад байгаа юм бэ. Энэ хүн заалнаас Д.Балдан-Очир гишүү­ний нэрийг оруулсан юм уу?

-Энэ хоёр нэгнийгээ байнга ингэж дэмждэг юм. Яахав. Найз нөхөд байж болно. Гэтэл Р.Раш на­майг ч тойроггүй болгоод, өөрөө ч тойроггүй үлдэж байгаа байхгүй юу. Р.Ра­шаас өөр ноён нуруутай хүн бол “За Балдан-Очи­р оо. Чи залуу хүн. Ингэж ахыгаа ятгаж намын бод­логын эсрэг үг хэлүүлж юу хийх вэ дээ. Чи дараагийн удаа өрсөлд. Ш.Сай­хансам­буугийн эсрэг юм хийхэд ч хэцүү байна” гэж болно ш дээ. Түүнээс гадна ийм юм болж бай­гаа юм. Бага хурал дээр сууж байхад манай айм­гийн “буурал” Очирбат гэдэг хүнээр эхэлж өдүүл­сэн л дээ. Очирбат Зав­ханы Түдэвтэй сумынх. Нэг ёсондоо манай аавын нутгийн хүн гэсэн үг. Тэр нөхөр мал мэддэ­гээр нь Д.Балдан-Очи­рыгоо нэр дэвшүүлье гэж байсан. Мал мэддэг гэж юу яриад байгаа юм. Бид бүгдээрээ л мэднэ ш дээ. Бас нэг харамсалтай нь “Дуусдаггүй яриа” нэвт­рүүлэг хаалтаа хийх гээд Ерөнхийлөгчийг урьсан байсан юм. “Дуусдаггүй яриа”-гаар Шүүхийн ши­нэт­гэлийн талаар гэх мэт олон асуудлыг хөндөж ярьсан, тэр өдөр. Ингэж телевизийн нэвтрүүлэгт орж байх хойгуур саяын ярьдаг найраа хөөрөө явагдаад өнгөрсөн байна лээ. Тэгээд шөнийн 00 цаг гээд ирэхэд Бага хурлын хуралдааныг завсар­луул­сан байсан. Зав­сар­ласан хойгуур хамаг хорыг нь найруулчихдаг юм байна. Ингэж 130 хү­нийг миний эсрэг бэлдсэн юм чинь би яаж дийлэх вэ дээ. Ийм л юм болсон.

-Тэгэхээр та одоо тойргийнхоо иргэдийн хүсэлтээр бие дааж юм уу өөр намаас нэр дэв­шиж болохгүй юм уу?

-Одоо бие даан нэр дэвших хугацаа нь өнгөр­чихлөө. Түүнээс гадна Д.Балдан-Очир Сон­гинохайр­хан дүүрэгт нэр дэвшихгүй, жагсаалтад орохгүй гэчихээд бие даана гээд гарын үсэг цуглуулаад явж байсан хүн гэдгийг хэлэх хэрэг­тэй. Би бол яах вэ. Төрийн захиргааны байгуул­ла­гад олон жил ажиллас­наа дээр хэлсэн. Дараа нь бизнес, аж ахуйн ажил олон жил хийлээ. Тий­мээс дарга нартай уул­зана. Сонгуу­лийн үр дүнг харна. Мэ­дээж би УИХ-д орж ча­дахгүй болсон юм чинь Засгийн газарт орж ажил­лах хүсэлтийг та­вина. Тэгээд дөрвөн жи­лийн дараа Завхан аймаг­таа дахин нэр дэвшинэ. Энэ бүх улс төр цаг хуга­цаа, ээлж дараатай бай­даг. Тэгэхээр бухимдаад уур­лаад байхгүй, тэв­чээртэй хүлээнэ.

-Намынхаа жагсаал­тад орох боломж бай­сангүй юу?

-Байсан л даа. Жаг­саалтын 12 дугаарт орвол ор гэсэн. Уг нь би Зав­хандаа их зүйлийг хийсэн хүн юм. Тиймээс Завхан аймагтаа дэвших сонир­холтой.

-Сонгогчидтойгоо хэ­зээ уулзах гэж байна. Юу гэж хэлэх вэ?

-Намайг дэмждэг их олон хүн бий. Завхан аймгийн МАН-аас эхлээд АН-ын гишүүд ч дэмждэг. Яагаад гэвэл нам хар­гал­зал­гүй нутгийнхантайгаа харьцдаг байсан. Миний үзэл бодол бол Завхан аймагт алдартай л даа. Танай сониноор дамжуу­лаад хэлэхэд нут­гийн­хантайгаа сонгуулийн дараа очиж уулзаад тайл­бар хийнэ. Завхан­чууд минь энэ сонгууль­даа өөрийнхөө үзэл бод­лоор оролцоорой гэх бай­на. Би алга болохгүй. Дахин хамтарч ажиллах болно гэдгээ амлая. Мон­голын амьдрал үр­гэл­жилдгээр үргэлжлээд л явна. Монгол Улс мөнх юм гэдгийг хэлэх байна.

Л.МӨНХТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (May 29, 2012 1:19:35 pm )

    baldan ochir neeree yu hiisen ym boloo Selhiin amand uuliig ni ter chigeer undur hashaa bosgosoniig ni l medej bna

  • Anonymous (May 29, 2012 5:09:49 pm )

    Yum uzsen huleetstei handaj bgaa Tanid amjilt huseye Rash gishuuniig tiim hun gej bodsongui

  • Anonymous (May 29, 2012 5:24:17 pm )

    ta ter ih hirald suusan suugaagui ch Saihansambuu heveeree l bna shuu dee!!Tand amjilt az jargal husii!!

  • Anonymous (May 29, 2012 6:18:57 pm )

    Taniig demjdeg shuu.er xun shuu.novshuud shig bish

  • Anonymous (May 29, 2012 7:36:46 pm )

    eriin HUIH HUBHAI ZOB HO INGEER ENE NAM 1 SUDALGUI BOLBOO HOHINOO HOHINO

  • Anonymous (May 29, 2012 7:37:18 pm )

    MAN uneheer teneg yumaa. 1 suudlaa aldah n ee. SS bol yum uzej nud tailsan hun. ta 2 iin derged. Zavhan baitugai UB t jaalna daa.

  • Anonymous (May 29, 2012 7:37:51 pm )

    ZOB HO INGEER ENE NAM 1 SUDALGUI BOLBOO HOHINOO HOHINO ER HUNDEE HO

antalya rent a car