ҮЭ-ийн ерөнхийлөгчийн албыг нэр төртэй гүйцэтгэж яваа С.Ганбаатар 2012 оны сонгуульд нэрээ дэвшүүлж, улс төрийг гудамж талбайд биш, үүр уурхай дотор нь тэмцлээ үргэлжүүлэхээр зориг шулууджээ.
Түүний зүтгэж тэмцсэн нийгэм олон нийтийн төлөө байсан хатуу байр суурь эрх баригч МАНАН-гийн засгийн газрыг амар тайван байлгаагүй бөгөөд сонгууль дөхөхийн хэрээр Монголын ард түмнийг өчүүхэн төдий мөнгөөр хуурах гэж оролдсон худлаа багийг хуу татаж байсныг та бүхэн мэдэх билээ. Тэрбээр багш нарын цалин, бензиний үнийн өсөлт, ажлын байр, аюулгүй байдлын орчин, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж гээд Монгол айл бүрийн эрх ашгийн төлөө дуугарч тэмцсэний үр дүнд ялалт байгуулж явсан билээ. Үүнийг нь эрх баригч намууд өөрийн ажил мэтээр сурталчилж, түүний тэмцлийг бүдэгрүүлж байгаа ч олон нийтийн оюун бодолд С.Ганбаатарын тэмцэл арилашгүй мөрөө үлдээжээ. Улс төрөөр амьсгалж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэхүү, ҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар гэхүү гэдэгт дэмжигчид нь хоёр хуваагдаж байгаа хэдий ч тэрбээр улсынхаа төлөө УИХ-д сууж, ҮЭ-ийн мянга мянган ажилчдын дуу хоолой эрх ашгийн гүүр болохоор сэтгэл шулууджээ. Тиймээс бие даан нэр дэвшигчийн уулзалтын үеэрээ эсрэг өрсөлдөгчдийн толгой эргүүлэх гэсэн мэссэжүүдэд хариулт өгч эхлээд байна. Хүний юмаар хүүдэгнэгч мөнгөөр далайлгасан сонгуулийн сурталчилгааны хажууд өрх айл бүхнээ хүндэтгэсэн С.Ганбаатарын явган нүцгэн сурталчилгаа иргэн айл бүхний хаалга тогшиж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 27, 2012 1:20:37 am )
ganbaatar garnaa.urid ni darhand uzsen garuudiin hed ni odoo darhand bn ve gej.ganbaataraas agshina shuu dee
-
Anonymous (May 27, 2012 3:18:40 am )
Yshigaa hudla ortn mongo heregtei bolut heden hogshculig tsuglulj tetgewer tetgemj tsalingin dod hemjeg nemulie gej hoshgrulad jagsal tsuglan ged bon um bolno nogo horgodson tsalingin dod hemjen huwiin hewshlihen bolon huwi hun burt lai bolno dagaj umni une osol. Baga tsalin awdag bid metin hund oligtoi nemegdehgui ih tsalin awdag tomchudad bon az bagahan nemegdsen tsalingas mini umni une 2 dahin ilu umni une oschior amidral min ulam l doroitod bgag ene ergu medeh chgui biti ene erguug songooroi bodit amidral der hisen ajilihn ur dun ymar baigag medehgui im hiswer setgehuitei ergu amitan fengshu teigel zuraldad hiswerled ywj bsan der
-
Anonymous (May 28, 2012 9:12:40 am )
дарханаас ганбаатар гарна та нар харж л байгаарай
-
Anonymous (May 28, 2012 11:11:32 am )
ganbaatar ah garahgui bol oor hen garah ve?
4 Comments