Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох “Монгол хүн” хөтөлбөр, 76 нэр дэвшигчдээ танилцуулах ёслолын Их чуулганаа өчигдөр орой хийлээ. АН-ын Их чуулганд 21 аймаг, есөн дүүргийн 8000 төлөөлөгч Буянт-Ухаа дахь спорт цогцолборт хуран цугласан юм.
Их чуулганыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нээлээ. Тэрбээр “Ардчилсан нам өөрсдийнхөө 76 шилдэг хөвгүүд, охидоо та бүгдэд илгээж байна. Өнөөдөр намын нэрсийн жагсаалтын 28-д АН-ын удирдлагуудаас гадна Монголын бахархал болсон ёс зүйтэй, шударга, залуу улстөрчид орсон гэдгийг онцолъё. Хариуцлага, шударга ёс тогтохгүйгээр эдийн засгийн хувьсгал гэж үгүй. Мөн чанартаа ардчилал гэж ч үгүй. Тиймээс хариуцлагагүй, шударга бус байсан байсан цаг хугацааг дуусгах ёстой. Гэгээлэг, өөдрөг ирээдүйг бий болгох тэр сонголтыг энэ сонгуулиар хийх ёстой. Хэрэв үнэн зүйл гэж байдаг бол, ухаантай ард түмэн гэж байдаг бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН ялах нь тодорхой” гэлээ.
Дараа нь АН-аас тойрогт нэр дэвшиж буй 48, намын жагсаалтад багтсан 28 хүнээ эрэмбэ дарааллын дагуу нэр тус бүрээр олонд танилцууллаа. Энэ удаагийн сонгуулийн онцлог бол яах аргагүй эмэгтэй нэр дэвшигчид. АН-аас 16 бүсгүй нэр дэвшиж байна.
Нэр дэвшигчдийг танилцуулсаны дараа нийтлэлч Баабар АН-ынхандаа хандан “Энэ удаагийн сонгууль ялагдах эрхгүй цорын ганц сонгууль” гэж онцолсон бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Монголчууд хүн шиг амьдарч, улс шиг хөгжих цаг нь ирсэн “ гэлээ.
Харин төгсгөлд АН-ын дарга Н.Алтанхуяг “Энэ удаагийн сонгуульд ард түмэн ялах ёстой. Ардчиллын үр шимийг ард түмний нэг хэсэг хүртэж, нөгөө хэсэг нь хоосон хоцрох ёсгүй. Ардчилал бол хүнийг ялгадаггүй нийгмийн тогтолцоо. Ардаа алагчилдаггүй төр, түмнээ туйлдуулдаггүй засгийг бүрдүүлэхийн тулд ард түмэн ялах ёстой, Ардчилсан нам ялах ёстой. Ялахдаа бүрэн дүүрэн ялах ёстой. Энэ ялалтыг Ардчилсан нам парламентад олонх болох явцуу утгаар бус ард түмний амьдралаас ургуулсан Ардчилсан намын мөрийн хөтөлбөр амьдралд бодитой хэрэгжих өргөн утгаар хэлж байна. Тийм учраас энэ сонгуульд ард түмэн ялах ёстой. Ард түмэн ялахын тулд Ардчилсан нам ялах ёстой. Одоо бидний цаг ирсэн” гэсэн юм.
Мөн энэ үеэр Ардчилсан намыг дэмжиж буйгаа жүжигчин н.Амарсайхан, дуучин н.Цэлмүүн нар илэрхийлж, амжилт хүсэв.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 27, 2012 12:56:54 am )
.22 jil hudlaa yarilaa,ene nam odoo bolsoon, MAN namtaigaa niilj ard tunmiig yaduuruulsan.oligarhuudiin nam bolson,aluurchin eonhiilogch songoson ,ene songuular MAN,AN namd sanalaa buu ogoorei
-
Anonymous (May 27, 2012 1:12:00 am )
bayrtsogt gej deeremchin zoos bankoog bayr,mngl banknii purevdorj,bayrsaihan nartai niilj huvitsaa ezemshigchdiig deeremdsen deeremchin shuu dee.an namiig demjigch bi bsaan.bayrtsogtoos bolj an-g demjih itgel buursan shuu,bidnii heden nuhud.ta naraar dutahgui geh bh l daa.gehdee tegj humuusiin itgel naidvaraar togloson nam tun udahgui dee.demjigch naraa daisan bolgoj bga chin ta nariin tom aldaa.margaash gej bdggui yum shig l zagnah yum daa ta nar.
-
Anonymous (May 27, 2012 5:14:15 pm )
Өнөөгийн “ардчилагчид”, “шинэчлэгчид”, гэж өөрсдийгөө нэрлэгчид, мөн өөрсдийгөө улс орны унаган нам хэмээгчид нь үнэн чанартаа төрийн ордонд бус шоронд сууж байх ёстой этгээдүүд.Тэдний ард түмэнд амласан бүхэн өнөөдөр зүгээр л утаа адил замхарчихсан. Монголд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжсэнгүй. Өнөөдөр хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орж дарангуйлал руу дөхөж буйг олон улсын судалгааны байгууллагууд нотолчихлоо. Авлигаараа дэлхийд тэргүүлж жил ирэх бүр байр ухарч эрүүгийн гэмт хэрэгтнүүд төрд орж үүрлэсэн нь дэлхий нийтэд зарлагдчихлаа.
-
Anonymous (May 27, 2012 5:15:16 pm )
Хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал юм.
1990 оны цагаан морин жилийн гэгдэх ардчилсан хувьсгалын дараа болсон үйл явдлуудыг харахад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байсан гэхэд болно. Тэр цагаас хойш хорин хоёр жилийн дараа Монгол түнэр харанхуй дунд живчихсэн сүйрч буй улс үндэстний л дүр төрхийг илэрхийлсэн орон л болжээ.
Сүүлийн хорин хоёр жилд Монгол оронд болсон хэмжээ хязгааргүй гай гамшиг, устгал сүйрлийг эрүүл хүний ухаанаар тайлбарлахын ч аргагүй юм. Ардчилсан хувьсгал гэгчийг ямар ч зорилгогүй,төлөвлөгөөгүй,сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсний гайгаар өнөөдөр Монгол орон буруу замаар орж, осолдохгүй л газрын зураг дээр л улс гэж харагдаж, нэрлэгдэж байна.
-
Anonymous (May 27, 2012 5:16:39 pm )
Шилдэг 76 гэнээ өөрийн намын даргаа хар адгийн луйварчин Наранхүүг хар ажнай Батэрдэнэ бэрдийг хар оюу толгойг зарсан хүмүүсээ хар та нарт гутамшигт ялагдал бэлэглэе
-
Anonymous (May 27, 2012 5:17:14 pm )
Түүхэнд байгаагүй үндэсний хэмжээний энэ дээрмийг гадныхан Монголын төрийн эрхийг удирдаж байсан, байгаа Монгол дээрэмчидтэй нийлэн Монгол орныг хэдхэн төгрөгөөр баруун солгойгүй худалдаж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн Хятад орноос бүх зүйлээрээ хараат байж тэднийг ихээр санхүүжүүлэн наймаа худалдаа нэрээр амь зогоож байна.
Монголын хүн амын 70 гаруй хувь нь амьдралаа дээрэмдүүлэн үгүйрч хоосрон, 19000 цэвэр ариун охид минь амьдрахын тулд биеэ үнэлэн Монгол цус булингартаж байна. Ажил хөдөлмөрөөс тусгаарлагдсан 10000 мянга гаруй иргэд гудамжинд хог хаягдал түүн амь зогоож байна.200 гаруй мянган залуус ажил хөдөлмөргүй нийгэмд гуйлгачин болсноос харь орны хар ажлын хүч, боол болох замыг сонгож байна. Монгол эх орон минь эзэнгүйрэн сүйрч байна. Монгол ахан дүүс минь амьдралгүй мөхөж байна. Бид хохирсоор байна. Харин хэн хожиж байна вэ?
“Монголын ардчиллын” загварыг боловсруулагчид манай ардчилсан шинэчлэгчид нар Монгол орныг зүгээр ангалруу “чулуудчихжээ”. -
Anonymous (May 27, 2012 6:04:13 pm )
ЭНЭ ЛУЙВАРЧДЫГ ХАРААЧ ЭЭ ХИЧНЭЭН БАЯРТАЙ БАЙНА АА. УЛААРСАН БУХ ШИГ ХУЛГАЙГАА ХИЙХ ГЭЭД ГАР ХӨЛ НЬ ЗАХТНААД АРВАЛЗААД ЯМАР МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА АА. ТА НАРЫГ ТЭНГЭР НИРГЭГ
-
Anonymous (May 27, 2012 6:10:19 pm )
ЛАААА ЛААААААААААА ЛААААААААААА ЛАААААААААА ЛАААААААААА ХҮН ШИГ АМЬДАРЧ УЛС ШИГ ХӨГЖЬЕ Ч ГЭХ ШИГ ХЭДЭН ЖИЛ ХУЦАХ ГЭЭД БАЙГААЯ НОВШНУУДАА МОНГОЛ ТӨРИЙГ БОСГОХ ГЭЖ ОЛОН ААВЫН ЭРС АМИА АЛДСАН ЭНЭ ЯМАРЧ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ЮМ ГЭЖ ҮҮ? ТА НАР БОЛ ТЭДЭН ШИГ ЗОРИГ ТЭВЧЭЭР Ч ГАРГАЖ МЭДЭХГҮЙ ХАР АМИА БОДСОН ХҮМҮҮС. ХҮН ШИГ АМЬДРЫ Ч ГЭХ ШИГ ЭЭЭ БОЛЬЖ ҮЗ. НОХОЙНООС ДОР АМЬТАДАА
-
Anonymous (May 27, 2012 8:25:08 pm )
АРДЧИЛАЛ МАНДТУГАЙ
-
Anonymous (May 28, 2012 10:31:55 am )
odoo hudalaa shaahaa bolitsgoo
10 Comments