antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2012 8 comments

АТГ-т хар данстай нэр дэвшигчид-1

нийтлэсэн Admin

АТГ-ынхан өчигдөр цочир сонин сюрприз барив. Эрх баригчид ирэх сонгуульд нэр дэвшигчдээ тодруулмагц тэд

авлигачдыг ангуучлах комбинациа дахин зохион байгуулав. Тэр тусмаа УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвших “виз” авсан эрхмийг баривчилсан нь хар баасан гарагт дэгдсэн ээлжит дуулиан байлаа. Цагтаа экс Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг АТГ-ынхан өчигдөр саатуулсан нь хариултаа нэхсэн олон асуултыг үүсгэв. Улс төрийн тавцан ч хүчтэй доргилоо. Харин авлигатай тэмцэгчдийн хар дансанд Н.Энхбаяр, Ц.Анандбазар нараас өөр хэн, хэний нэр бичээстэй байгаа бол. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн дунд тэдний хэд нь байна вэ. Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэе.
Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас Архангай аймагт нэр дэвшихээр болсон. Улс төрийн цахилгаан шатаар хэрхэн дээш өгсөж, парламентын сонгуульд нэр дэвшигчээр тодорсон нь ч сонирхол татна. Гэвч энэ эрхэм АТГ-ын хар дансанд хэдийнэ бичигдсэн хүн. Эх сурвалжуудын өгүүлснээр, засаг ноён Ё.Баатарбилэг Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлож буй компаниудаас авлига авсан бололтой юм. Тэр ч атугай төрийн хуулийг завхруулж, албан тушаалаа урвуулан ашигласан нь авлигатай тэмцэгчдийн хурц хараанд өртжээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар. “Ч.Хүрэлбаатар гишүүнийг АТГ шалгаж эхэллээ”. Ийм утгатай мэдээлэл өнгөрсөн оны тавдугаар сард олны сонорт хүрсэн юм. Тухайн үед “Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа цагдан хорих төвд саатуулагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ил захидал хүргүүлсэн билээ. Түүнийг эхний захидлаа бичсэний дараа эхнэр нь “ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгуулна” хэмээн мэдэгдэж байв. Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаалтад хяналт тавих хоёрдугаар хэлтсийнхэн Н.Даваагийн ирүүлсэн материалыг шалгаж, Ч.Хүрэлбаатарт холбогдох асуудлыг АТГ-т шилжүүлсэн удаатай. АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд тэр үед “ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн байж болзошгүй тул шалгах хүсэлтийг нэгэн иргэн тавьсан юм байна. Энэхүү хүсэлтийн дагуу эрхэм гишүүнийг шалгах үүргийг нийслэлийн Прокурорын газраас өглөө. Тодорхой баримт материалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн” гэсэн тайлбарыг өгч байв. Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоотой дуулиан тэгсхийгээд намжсан. Эрхэм гишүүн өдгөө Ардын намын нэрийн өмнөөс Увс аймагт дахин өрсөлдөх болчихоод байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Сонгогчид түүнийг “Эрхэм гишүүн” гэж тодотгохоосоо илүү “Зам-Очир”, бас “Там-Очир” гэж хочилдог. “Лүнгийн замыг там болгосон буруутан” гэх нь ч бий. УИХ-ын сонгуульд Ардын намаас Орхон аймагт дахин нэр дэвшихээр болсон тэрбээр хууль сахиулагчдын хар дансанд хэдийнэ бичигдсэн. Эрхэм гишүүнийг “Анод” банкнаас авсан зээлээ барагдуулаагүй” гэдэг үндэслэлээр “Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн” хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь саяхан. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани “Анод” банкны чанаргүй зээлдэгчдийн нэг.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай. Эрчүүдэд биш, эмэгтэйчүүдэд эр бяраа гайхуулдаг эрхэм гишүүн АТГ-ын хар дансанд бүртгэгдээд удаж байна. Тэрбээр Эрүүл мэндийн сайд байхдаа “Тайвань улсаас тусламж болгон өгсөн 10 машины хоёрыг ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр шахаж, ашиг орлогыг нь хувьдаа завшсан” гэх хэл үгэнд орооцолдож байсан. Диализийн эвдэрсэн хоёр ширхэг аппаратыг Эрүүл мэндийн яаманд хүчээр өгч, “ХӨСҮТ-ийн засварын ажлын төсөвт…” гэх нэрийдлээр 99.1 сая төгрөгийг тус яамнаас шилжүүлсэн гэдэг. Үүнээс 45 сая төгрөгийг мань эр халаасалсан гэх мэдээлэл ч бий. АТГ-ынхан энэ хэргийг шалгаж, эрхэм гишүүний шахааны аппаратуудыг битүүмжилж байсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ. Тэр ч атугай Л.Гүндалай гишүүний ахын “Ач-Үр” ХХК 2005 онд эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг өндөр үнээр шахаж байсан, эрхэм гишүүн “Ланд круйзер 105” маркийн машиныг дуудлага худалдаанд оруулах нэрийдлээр хэрхэн зувчуулсан, одон тэмдэг үйлдвэрлэж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх мэт баримтууд өдгөө ч хуучраагүй байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хувьд, Ардчилсан намаас Хөвсгөл аймагт дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар. АТГ-ынхан экс Ерөнхийлөгчийн хүүг өнгөрсөн оны эцсээр шалгаж эхэлсэн. Тухайн үед Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин хувьдаа завшсан” гэх үндэслэлээр саатуулан шалгасан ч төд удалгүй сулласан юм. Харин түүний ах, “Хар дун” компанийн захирал Б.Хуягийг хууль хяналтынхан эрэн сурвалжилсан хэвээр байна. Э.Батшугарын тухайд, энэ хэрэгт эцгийнхээ хамт нэр холбогдсон билээ. Хамгийн сонирхолтой нь тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд аавтайгаа цуг МАХН-аас нэр дэвшлээ. Эцэг, хүү хоёр намын нэрсийн жагсаалтын дагуу өрсөлдөнө.

С.БАТТУЛГА

info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 26, 2012 3:55:34 pm )

    анандбазар зүгээл байж байхгүй том луйварчин луйвраа хийгээд явж байхгүй үхсэнээ хийж улс төр энэ тэр гэж мөрөөдөө вэ одоо яая гэх вэ өөрөө ойчсон хүүхэд уйлахгүй ш дээ ккк

  • Anonymous (May 26, 2012 4:45:32 pm )

    Батшугараа чи Энхбаярын хүүхэд биш шүү дээ …..худлаа гэвэл Ээжээсээ асуугаарай! аавыг чинь Зоргио гэдэг юм .Үнэн юм үнэнээрээ сайхандаа….

  • Anonymous (May 26, 2012 10:14:10 pm )

    Ж.Батсуурийн хийж байгаа л ажил биз Аймгийнхаа МАН-аас УИХ-д дэвшихээр болсон боловч намынхаа хурал дээр гарж чадаагүй болхоор ингэж өрсөлдөгчөө зайлуулж байхгүй юу Өмнө нь 2008 онд УИХ-н гишүүн Туяаг НИК-ийн 10 жилийн шоуг О.Содбилэг нь хийсэний төлөө Сонгуулийн хууль зөрчиж шоу зохион байгуулсан гэж өргөдөл гарган хасуул байсан яг тэр зарчимаараа ажиллаж байна.

  • Anonymous (May 27, 2012 2:10:29 am )

    MONGOLIIN HULGAICH LUIVARCHDIIG HOH TENGER HATYY GESGEEG, OROO TOLON OTR LUU BYY ZYTGE LUIVARCHIDAA.
    ATG -MANDTUGAI,MONGOL OROND YNEN SHUDAGA ESOOR BYGD AMDRAH ESTOI..

  • Anonymous (May 27, 2012 9:28:19 pm )

    yun gundalai we zailaa zail

  • Anonymous (June 19, 2012 11:18:57 am )

    yun baasaa bichchiin be

  • Anonymous (June 19, 2012 11:19:50 am )

    Anandbazar metiin xugiin yum nartai Gundalai, Damba-ochir metiin chansaatai, oron nutagtaa xiisen ajiltai uls turchdiig oruulaad bgaa chini taalagdsangyi yamar utgatai iim garchig ugsniig chini uls turiin zorilgotoi yawuulga gxees uur xelchmeer ug daanch alga. niitlel bichij bgaa xunii medlegiin tuwshin uruwdultei bna

  • Anonymous (June 21, 2012 2:00:10 pm )

    yamar teneg ni iim niitlel bichsiin xulgaivhuudiig yalgaj salgaach

antalya rent a car