antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2012 1 comment

Ш.Сайхансамбуу нарын нөхдөд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа даа

нийтлэсэн Admin

Өнөөдөр боож үхэхэд бор шидмэс дутуу яваа хүмүүс бол тойроггүй үлдсэн нэр дэвшигчид. Ёстой л дээшээ тэнгэр хол,

доошоо газар хатуу гэгч нь болж энэ хорвоо дэндүү энэрэлгүй санагдаж байгаа биз.  Нарантуул хэмээх ТҮЦ ажиллуулдаг Ш.Сайхансамбуу намын нөхдийн дэмжлэгийг авсангүй. Д.Балдан-Очиртой хүч үзээд дийлээгүй бололтой.“Саусгоби Сандс”-ын компанийн даргад зодуулсан, энэ хэрэг илрээд эхэлмэгц АНУ руу эмчлүүлэх нэрээр зугтлаа хэмээн адлагдах болсон МАН-ын хөгшин бурхи, лидер улстөрч С.Баяр бас алга. Үнэхээр тамир нь тасарч арга нь барагдав уу, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх бэлтгэлээ зэхэж, гадаадад амарч, сувилуулж явна уу. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай гээд МАН-ын нэр дэвшигчид цаашаа хөвөрч байна. Харин АН-ын хувьд энэ удаагийн сонгуульд хашир улстөрч гэхээсээ илүү шинэ залуу боловсон хүчнээ дэмжихийг урьтал болгосон гэх. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших нь тодорхой болоод байсан ЭМ-ийн сайд асан С.Ламбаа сайн дураараа их улс төрөөс ходсоноо мэдэгдсэнээр Да.Ганболдод боломж олгожээ. Хөвсгөлийн намын даргаасаа хөөгдсөн хэмээн яригдаж байсан Л.Гүндалай, Чингэлтэйд хурлаа хаяж гараад ордонд багтрах шахам уурлаж явсан Г.Баярсайхан нарт тус тусынх нь тойргийг бэлэглэж гялайлгасан бололтой.

Б.Тогтох

 

MMinfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 27, 2012 1:04:10 pm )

    junai.bayar.naranhuu 3 ch yahav enhbayariihaa araas yavna

antalya rent a car