antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 1 comment

Цаазын ял сонссон казахуудын ар гэрийнхэн хохирогчдын гэр бvлтэй ”дайн” зарлав

нийтлэсэн Admin

-Өс хонзонгоос болж аймгийн шүүхийн гадна цус нөжөө гартал зодолдсон тэднийг цагдаа нар салгаж хүчрээгүй аж-
Ноолуурын ченж Н.Хурметхаан, Н.Берхан нарыг хөнөөсөн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт цаазын ял оноожээ.

Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард ноолуурын ченжүүдийг хуурч, хээр аваачаад бүлэглэн хөнөөж 20 сая төгрөгийг нь авчээ. Ингээд гэмт үйлдлээ нуун далдлахын тулд цогцсыг нь шатаасан билээ. Энэ хэргийг шүүх хурал энэ сарын 12-нд Баян-Өлгий аймгийн шүүхэд болох ёстой байсан ч шүүгдэгч Ж.Ганибет Улаанбаатар хотоос өмгөөлөгчөө авч ирүүлж оролцуулах хүсэлт гаргаснаар өнгөрсөн баасан гарагийг хүртэл хойшлогдоод байсан юм.

Харин баасан гарагт болсон шүүх хурлын төгсгөлд шүүгдэгч Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нар гэм буруугаа хүлээж, эцсийн үгээ хэлэх мөчид гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хурал эхлэхийн өмнө хохирогч болон сэжигтнүүдийн ар гэр, хамаатан саднууд хоорондоо зодолдож, шүүхийн гадна томоохон үймээн самуун үүсгэсэн байна. Энэ үеэр аймгийн цагдаа нар эмх журам сахиулах гэсэн боловч хүчрээгүй аж.

Зодооны улмаас хэд хэдэн хүний толгой хагарч, нүүр, нүд нь хөхөрчээ. Гэхдээ зодоон хийсэн хохирогч болон сэжигтнүүдийн ар гэрийнхэн цагдаад гомдол гаргалгүй зохицсон байна. Үүнээс харахад дээрх хэргийн хохирогч болон ялтнуудын ар гэрийнхэн өстөн дайсан болж байгаа нь илт.

Тэгэхээр цаашдаа казахын эдгээр овгийн хооронд дахин зодоон цохион, бүр цаашлаад хүн амины хэрэг гарахгүй гэх баталгаа алга болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.

Ямартай ч Н.Хурметхаан, Н.Берхан нарыг «Хөдөө очиж ноолуур ав» хэмээн хууран мэхэлж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнүүдэд Баян-Өлгий аймгийн шүүх цаазын ял оноолоо. Харин ялтнууд давж заалдах аж.

Т.Энхмөнх
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 19, 2011 9:35:35 am )

    tsaaziin yal tegeed bgaamuu ugui yumuu?Eronhiilogch nii tsaazgui uls geed shagnuulaad kazakuud bie nienee tsaazlaad yu ch bolood bgaan, Bayan ulgii Mongol ulsiin hariayalald ordoggui muu?

antalya rent a car