antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 24 comments

Эмнэлгийн хонгилд тусламж хүссээр амиа алдах хүртэл нь эмч нар тоосонгүй юу

нийтлэсэн Admin

Талийгаач энэ сандал дээр найман цаг суусан ч тусламж авч чадсангүй

-ХҮЛЭЭН АВАХЫН ЭМЧ НАР ТАЛИЙГААЧИД ДАРАЛТ БУУРУУЛАХ ЭМ ӨГӨӨД ЯВУУЛЖЭЭ. ТҮҮНЭЭС ХОЙШ ТАЛИЙГААЧ ЭМНЭЛГИЙН ХОНГИЛД НАЙМАН ЦАГ СУУГААД АМИА АЛДЖЭЭ-

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хонгилд хагас өдөр суусан иргэн амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн үүр цайх үеэс өдрийн 13.30 цаг хүртэл эмнэлгийн хонгилд сууж байсан иргэний бие гэнэт муудаж, тусламж авч чадалгүй хорвоог орхижээ. Тэнд байсан хүмүүсийн яриагаар талийгаач “Туслаач, авраач. Намайг эмчлээд өгөөч” гэж орилж байсан ч эмч нар тоохгүй байсан гэнэ. Талийгаач орилж, эмч нараас тусламж хүсч байгаад гэнэт царай нь цайж үхэдхийн унасан аж. Эмнэлгийн хонгилд олны нүдэн дээр тусламж хүсч байсан иргэнээ эмч нар тоосонгүй юү. Эсвэл талийгаач эмч нарын нүдэнд өртөж, тусламжийг нь хүртэхээргүй эрүүл байж байгаад гэнэт амьсгал хураав уу. Энэ талаар бид сурвалжиллаа.

ТҮРГЭН ТУСЛАМЖААР ИРЭХЭД НЬ ЭМЧ ЭМ ӨГӨӨД УНТУУЛЖЭЭ

Өнгөрсөн пүрэв гаригийн шөнө Б.Пүрэвдорж (Талийгаач)-ийг гудамжинд согтуу байхад нь эргүүлийн цагдаа таарч, түргэн тусламж дууджээ. Түргэн тусламж түүнийг Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдэлд шөнийн 00.35 цагт авчирч өгчээ. Тухайн үед жижүүр эмчээр мэдрэлийн их эмч Ш.Цэцэгмаа ажиллаж байжээ. Ш.Цэцэгмаа эмчтэй хамт ажиллаж байсан эмч өвчтөнг үзэхэд даралт нь хэвийн байсан гэнэ. Тухайн үед түргэн тусламжийн эмч Б.Пүрэвдоржид тайвшруулах тариа тарьчихсан байсан учраас хүлээн авах өрөөнд унтуулжээ. Унтахынх нь өмнө эм өгсөн аж. Ингээд баасан гаригийн үүрийн 04.00 цагт өвчтөн сэрэхэд нь эмчилгээ хийх шаардлагагүй гээд явуулжээ. Гэтэл 05.30 цагийн үед сувилагч эмнэлгийн гадна талыг цэвэрлэхээр гарахад нь өнөөх өвчтөн гадна нь сууж байжээ. Тухайн үед тэр хавиар эргүүлийн хоёр цагдаа явж таарч. Ингээд сувилагч, эргүүлийн хоёр цагдаатай түүнийг эмнэлгийн хонгилд оруулж суулгажээ. Талийгаач ч “Хэсэг сууж байгаад гарна” гээд үлдсэн аж. Түүнээс хойш түүнийг хэн ч анзаарсангүй. Өвчтөн суусаар 13.30 цагийн орчимд гэнэт ухаан алдаж арван минутын дараа амьсгал хураажээ. Тухайн үед группт орохоор хүлээж байсан иргэд талийгаачийг багагүй хугацаанд зовиурлаж, эмч нараас тусламж хүссэн гэдгийг хэлсэн. Харин эмнэлгийн ажилтнууд түүнийг өвдөж байна гэж огт хэлээгүй, ганхийх дуу гаргаагүй гэцгээж байсан. Баасан гаригт эмнэлгийн зарим удирдлага нь эзгүй байсан талаар ч эх сурвалж хэлсэн.

Талийгаач 37 настай. Ойрын хамаатан нь нас барсан учраас сүүлийн хэд хоног гуниглаж явсан. Гунигаа тайлах гэж архи ууж байсан талаар нь ойрынхон нь ярьсан. Ар гэрийнхэн нь талийгаачийг өвчтэй байхад нь эмч нар тусламж үзүүлээгүй гэж гомдолтой байгаа аж. Гэхдээ талийгаачийн 49 хоногийг өнгөрөөтөл хэл ам хийхгүй, энэ талаар ярихгүй байхаар шийджээ. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Хохирогчийн цогцсыг шинжлүүлэхээр шүүх эмнэлэгт шилжүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар талийгаач ямар шалтгаанаар амиа алдсан, эмч нар ямар эмч тариагаар үйлчилсэн нь тодорхой болох аж.

ЭМНЭЛЭГТ СУУГААГААРАА НАС БАРСАН НЬ БИДЭНД Ч ХАРАМСАЛТАЙ БАЙНА

Эмч нар талийгаачид ямар тусламж үзүүлсэн, хэрхэн хандсан талаар Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Гэрэлт-Одоос тодрууллаа.

-Түргэн тусламжийн эмч хүргэж ирснээс хойш яг ямар эмчилгээ хийсэн юм бэ. Эм  өгөөд л унтуулчихсан гэх юм.

-Даралт буулгах эм уулгасан байна лээ.

-Өвчтөн ямар оноштой ирсэн юм бэ?

-Архины хордлоготой байсан гэсэн.

-Архинд хордсон гэж байгаа бол хордлого тайлах эмчилгээ хийдэг юм биш үү?

-Шингэн хийгээгүй. Талийгаач хүлээн авах өрөөнд унтаж байхдаа гурван удаа ус нэхэж уусан гэсэн. Мөн хоёр удаа боссон байна. “Хүн байна уу” гэх зэргээр хашгирч байсныг бодоход согтуу байсан нь илт байгаа.

-Тэр шөнө танай эмнэлэг хэрэг ачаалалтай байсан бэ?

-Нэг хүн архинд хордчихсон бие нь маш хүнд байсан. 103-аар нийтдээ ес, өөрөө ирсэн хоёр хүн хүлээн авахад байсан. Мөн архины гүн хордлоготой хүнд сэхээн амьдруулах эмчилгээ хийж байлаа. Ер нь эрчимт эмчилгээний тасагт тэр шөнө маш их ачаалалтай байсан.

-Танай эмнэлэгт нэг хүн хагас өдөр сууж байхад хэн ч анзаараагүй гэдэг нь сонин байна. Ямар шалтгаанаар суугаад байгааг нь ядаж асуугаагүй гэж үү?

-Сандал дээр сууж байхад нь хэд хэдэн эмч нар “Та юун хүн бэ. Яагаад суугаад байна вэ” гэж асуусан гэсэн. Тэгэхэд бие өвдөж байна, эмнэлгийн тусламж хүсч байна гэж огт хэлээгүй гэсэн. Үүдний жижүүрт хүртэл “Би жаахан унтаж байгаад явъя” гэснээс өөр юу ч хэлээгүй. Тухайн үед эмч нарын зөвлөгөөний хурал болж байсан. Эмнэлгийн хонгилд группт орох гэж байсан хүмүүс байсан.

-Тэгээд өвчтөн эмнэлэгт тодорхой хугацаагаар унтсан гэсэн. Үүрээр архи нь гараагүй, согтуу гараад явсан хэрэг үү?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Бага зэргийн согтолттой байсан гэдгийг жижүүрүүд хэлж байгаа. Ер нь архи уудаг хүн юм болов уу гэсэн бодолтой байгаа. Хүлээн авахад байхад нь ирсэн цагдаа “Манайд бүртгэлтэй хүн байна” гэж хэлсэн байдаг.

-Эмнэлэгт байхад нь ар гэрийнхнийг нь дуудаад хүлээлгээд өгч болоогүй юм уу. Халамцуу байгааг нь мэдсээр байж явуулж болдог юм уу?

-Хүлээн авах тасгийнхан ар гэрийнхэнд нь хэл өгөөгүй. Ар гэрийнхнийх нь утас байгаагүй. Харин гэрийн хаяг нь байсан гэсэн. Өглөөгүүр “явлаа” гээд гарахад нь “явчихсан л” гэж бодож. Гэтэл өнөөх хүн нь эмнэлгийн хонгилд суугаад байж. Хүлээн авахад байсан бол ар гэрийнхэнд нь хэл хүргэх байсан байх.

-Түргэн тусламжийн эмч эмнэлэгт авчраад байхад эмчилгээ хийх шаардлагагүй байсан гэж үү?

-Жижүүр эмч эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь буруу байсныг үгүйсгэхгүй.

-Талийгаач тусламж эрээд байхад нь эмнэлгийнхэн “Чи согтуу байна. Архиа гаргачихаад ир” гээд тоохгүй байсан талаар хүмүүс ярьж байна. Эмч нар тийм хандлага үзүүлээгүй гэж үү?

-Эмч нар тэгж хандсан гэж ойлгохгүй байна. Баасан гаригийн өглөөний 8.00 цагаас эмч нар кабинетдээ орчихоод цагийн хуваариар үзлэг хийж байсан. Эмч нарыг ажилдаа ирэхэд нь талийгаач зам дээр нь сууж байсан нь үнэн. Харин жижүүр бүхэл өдөржин үүдний хонгилд байдаг. Жижүүрт “Би жаахан сууж байгаад явна” л гэж хэлсэн гэдэг.

-Үүдний жижүүр, цахим үйлчилгээний ажилтнууд чинь тодорхой хугацаанд эмнэлэгт ажилласан, анхан шатны мэдлэгтэй хүмүүс байж таараа. Нүдэн дээр нь сууж байсан хүний царайг анзаараагүй гэж үү. Ядаж бие нь тавгүйрхээд, царай нь хувираад байхад нь эмч дуудаад үзүүлчихэж болоогүй юм болов уу?

-Үүнийг бид ч ярьж байна. Жижүүрээс огт тусламж хүсээгүй гээд байгаа юм.

-Та тэр хүнтэй таарсан уу?

-Би тэр өдөр хувийн ажилтай байсан учраас чөлөөтэй байсан. Талийгаачийг өнгөрсний дараа 15.00 цагт эмнэлэгтээ ирсэн.

-Талийгаач шоконд орж амиа алдсан юм биш биз?

-Шок бол байгаагүй. Шокгүй учраас өөрөө эмнэлгээс гараад явсан. Өглөө нэг эмч орж ирэхэд хөлөө жийчихсэн сууж байсан гэсэн. Хөлөө ав гэхээр урдаас нь үг сөрөөд байсан гэж байгаа.

-Эмнэлгийн хонгилд сууж байгаад тусламж авч чадалгүй нас барсан гэхээр ар гэрийнхэнд нь харамсалтай байна. Ядаж ганц тариа хийчихгүй дээ гэж гомдож байна лээ.

-Тэр ойлгомжтой. Эмнэлэгт сууж байгаад суугаагаараа нас барсан нь бидэнд ч харамсалтай байна.

-Ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

-Өнөөдөр уулзсан. Бид болсон явдлыг танилцуулсан. Цаашид ямар харилцаа үүсэхийг мэдэхгүй байна.

-Архинд хордож ирсэн хүнд эрүүл мэндийн нэгдэл тусламж үзүүлэх ёстой юу. Эсвэл албадан эмчилгээнд явуулдаг юм уу?

-Манайх эмчилдэг. Ер нь сүүлийн үед архинд хордож ирэгсдийн тоо өсч байгаа. Он гарсаар л гэхэд нэг сая гаруй төгрөгийн эмчилгээ хийчихээд байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (October 19, 2011 1:58:18 am )

    bitgii hudlaa solioorch bai,manai emlegiin emch suvlagch nar dandaa gar harj,,,,,garan deer ni em taival hevtuuldeg,oligui muuhai dur turhtui yduu maygiin humuusiig hezee ch avch uzdeggui em bnlee,nadad bur gerch hurtel bna,brag 6sar shaham hutsulduj bj,jaahan em atguulj bj ahiigaa 10 honog hevtuulj uzsen ,oligtoi em tarai bhgui zugeer l tsagiin taria hiihees uur emgui em bnlee,mongoliin emch nar gej dee hereg bhgui,neg bl ogtolj tairj ,erdemdeg zermdeg blgoh,neg bl dutuu emchileed hayah,,,,,,tgeed heden emlgiinhee hoornd guilgchihdeg iim l amidraltai mongol uls yaaj hugjij deshleh ve dee,

  • Anonymous (October 19, 2011 2:08:28 am )

    manai emch nar emchiin tangarag orgohdoo yu bodoj baidag ym boldoo huurhii ter sogtuu hun hen ch toohgui emch nar hajuud ni emneleg dotor harsaar baij bgad ongoruulsen bnshdee araichdee adilhan l hun shuudee

  • Anonymous (October 19, 2011 2:33:48 am )

    emch nar arai denduu yumaa.mungu ugsun hund l uilchildeg

  • Anonymous (October 19, 2011 2:49:16 am )

    mungu uguugui bolhoor n toogoogui biz Emch nar Huniig zus tsarai huvtsas hunaraar n yalgaj haritsdag muuhai humuus yaduuhan muuhan huvtsastai bol tooj emchlehgui

  • Anonymous (October 19, 2011 3:14:38 am )

    naad emch nar chin hudlaa helj bg yum ugaasaa ogt uzdeggui ter uvchin namdaah tariagaa bur arai gej hiij ugdug yum bnle shdee tegeed bid har uzehgui uur emnelegt och ged toohchgui bgd bdgiin bnle hun nuden deer ni uhaan aldaj unaj bhd shu dee

  • Anonymous (October 19, 2011 6:06:56 am )

    emch nariin 100% buruu.
    manai emch nar mungu uguugui hund yag l tegej handah humuus. arai ch dee.

  • Anonymous (October 19, 2011 6:51:36 am )

    Ene bol tsewer emch narin buruu Ene hun ter ued muu huvtsastai ywsan baih Emch nar hunii umssunuur ylgawarladag ni unen Uneheer emnelegiin ajilchdad hunleg enerengui zuil ogt baihgui Hun uhehiig harsaar baigaad bur chuluun zurhtei boltson Adguusnaas ylgaagui bolsonig hun bur medej bga

  • Anonymous (October 19, 2011 8:06:21 am )

    emch nariin buruu shd. tangarag urgusun geel bdag haana bn. hajuud n hun uhej bhad nohoi uhej bga yum shig bn shdee. mungugui hun ch ternees doloon dor bgaa tsag shdee

  • Anonymous (October 19, 2011 8:48:44 am )

    emch nariin buruu l daa gehdee araich mungu haraagui bh aa joohon haihramjgui l handsan yum bolov uu daa

  • Anonymous (October 19, 2011 10:31:39 am )

    uulaasaa mongoliin eruul mendiin salbar heden shunaltai hunii gaigaar iim bolood bgaa shuu de.said, ded said in yamar ch bolovsrolgui hunii nudend saihan haragdaj bwal boldog humuus.neg jishee helhed sayhan manai hamaatnii hun 1-r emnelegiin medreliin tasagt hewthed zovloh emch in tsagaanhuu in 10honohod neg uzehgui zawgui geed huwiin emnelegiin ajilaa hiigeed ohin delgermaa in gar harsan yum blgui yaravganasan amitan uurlaad l yawaad bh yum ene yug uguilne be sar tos dotroosoo otdog gej unen bh in ee

  • Anonymous (October 19, 2011 2:30:26 pm )

    hahahahahaha on garsnaas hoish neg saya togrogni emchilgee hiisen geneeeeeeeee!! Haashaa um be us l ogood bsan um uu??? hahahahha naad mongo chini neg huni doloo hongiin odrin hoolni mongo bn, mangar malaaa! ichimeer um yarij baigaga ch medehgui!

  • Anonymous (October 19, 2011 10:24:55 pm )

    mongol ulsad ervvl mendiin togtoltsoo ugaasaa l buruu emneleg achaallaa daahaa bolison ene asuudal bol emchiin buruu baih ter ni shvvh emnelgiin dvgnelteer garna) minii bodoloor emch nariin tsaling nemehgvi bol gar hardag asuudal baihgvi bolohgvi bolovuu tsalin ni arai l baga avdag yum shigee niit 10 jil surchihaad dunguj 250000 mynga gesen baih shv tanarag geed l yvj bgaa er ni bol tangaragiig hvn idehgvi huvtsalahgvi tangarag urguluu geed saihan amidrahvi sdhe ene said darga nar yum bodomoor yumaa

  • Anonymous (October 19, 2011 10:43:56 pm )

    mongol uls arhind jivj baigaag haruulj bna ene arhini vildvervvdiig bagasgah heregtei ene deer bichsen haha gej ineesen jinhen oyuni hoosoroltoi hvn yum zarim hvmvvs 1 say tugrugiig 7 honogt hoolond zartsuulj baihad zarim emch emnelgiinhen deerhi hvnii bichseneer 250000 tugrug avah gej 1sar zvtgej baih ene ariun yvdal munvv daanch de mongoliin emnelgiin salbar huurhii said darga nar ni neeh goe hudalaa yrij ineesen amitad baihiin yandaa yaj mongol uls ervvl irgentei hezee ervvl arhigvi niigemtei boloh yum boldoo etses dene arhi amidralin daisan arhi hvnii ami avagch yum gedegiig oilgoj uhamsaraltsgaay mongolchuudaa arhia baga uuy

  • Anonymous (October 19, 2011 11:29:17 pm )

    sayahan hyatdad 2 nastai huuhed mashinaar dairahad humuus toohgui baisan ni ene emnelegiinhnii hajyyd yu ch bish yum bna. emnelegiinhen chini hunii ami avarna gej tangarag urgusun deer ni tuunuuhee tuluu tsalin avch bgaa humuus shuu dee. ene buh hun chanargui eh oromch bys baadal ni tur zasgiin tolgoid bgaa lyivarchdaas l bolj bna. Ted eh ornii tuluu ajillana gej tangarag urguud tegeed eh ornii ashig sonirhliin esreg ial ajillagaa yavyylaad baihaar bysad ni argagui l dee.buh zuiliig endees tolgoinoos ni tseverlegee hiih heregtei

  • Anonymous (October 20, 2011 2:06:55 am )

    erdenetuya ajlaa hii said darga yam tamg.n gazraar odon medali hootsoldoj darga nar.n bogciig doloon gyij hobshin nohorvvd eelj daraalan solij ergvvlj ybsaar baital chini emneleg.n ar.n huwdaa awch nabsarcan salhind chiiharch duu garcan emneleg bolj saihan ner hvndtei baisan emnelegiin emch nar.n ner hvnd.g unalaa. emch nar.g uramshuulladaggyi emch nar onoodor.g ongorooj baiwal bolloo gecen setgelgyi bolgoj vvdneec awnuulaad l erdenetyuag.n ah dvv naiz h nar ene emnelgeer nil dvvrcen erdenetyuag.n hubiin emneleg met bolcon erdenetyua darga ymar hvn baidg.g ajilchid ni tanihgyi baih ni enyyhend ajil sularch

  • Anonymous (October 21, 2011 9:18:06 am )

    eddenetyuag zailuul ah dyy amrag sadan naiz nohodyydtei ni erh medel ni gendyy herees hertsen

  • Anonymous (October 25, 2011 9:05:42 am )

    ENE EMNELEGIIN EMCH NARIIN BURUU YMARCH HYN BAISAN TED YZYYLEH ESTOI TUSLAMJAA YZYYLEHGYI YASAN YUM BE. ENE EMNELEGT HEBTEJ EMCHLYYLEHED AR ORRIIN HAALGAGYI BOL DOLGOR NYUMSYREN GEH EMCH NARIIN MEDLEEC GARCH HEBTENE GEJ BAIHGYI EE. JIRIIN IRGED SHALAN DEER YHEH NI JIRIIN YZEGDEL BOLJ GEDGIIG HARUULJ BAINA. TIIMEE UDIRDLAGATAI SHUUD HOLBOOTOI. CERELTOD GEH ENE DARGA ODOO YU WE GAY TORGOG ZARTSUULCAN GEJEE HYLEEN ABAH TASAGT NI NAAD ZAHIIG RINGER HORDLOGO TAILAH CH DUSAL BAIDAGGYI AR GERIINHENEEC NI EM TARIAG ABHUULNA HIIGDEJ BAISAN EMCHILGEE NI TASARCHINA EMCHILGEE NI HOTSROGDCON. ENE YIL YBDAL BOLJ BAIHAD HEBTEN EMCHLYYLJ BAICAN ENE HYNII HAJUUGAAR BI EMCHILGEE HIILGEJ YBAHDAA HED HED TAARCAN ZYRH SHIMCHIRCH BAINA HAIRAN SAIHAN ZALUU BID CH BAS CHINTEI CONSGOLTOI GEDGIIN EMCH NAR MED.

  • Anonymous (December 16, 2012 6:40:24 pm )

    Deer bichsen zuil tanilgui, mongogui hunuust emch nar handaj baigaa unen nuur tsarai. songinohairhan duurgiin emneleg bur denduu. Aav maani daralt ni indeed turgeneer hodlgoj bolhgui gd araichuu emneleg dr irsn. Jijuur emch geed 30 orchim nasnii emch / neriig ni martje/ daralt buulgah taria hiigeed huleen avahiin oroondoo heseg suulgaj baigaad odoo hari zugeer gesn. Hevtuulhiig guigaad guigaad diileegui..neg sul or baigaa ch yum shig ugui ch yum shig 2 utgatai yum yariad baisn. mongo l haraad Baigaa here l Dee. Argaa baraad gerruugee butssan. Aav margaash ni ajlaasaa irhed bosoj bolohgui bna geheer ni turgen dahiad duudtal turgenii emch uzeed zuun taldaa harvalt ogsn bna gsn. aav maani ter uees hoish 1ch bosoogui. Yas aris boltloo turj hunii asargaand tergentser deer 7n jill bolj baina da.

  • marmaris transfers (February 18, 2014 11:49:15 pm )

    Everything is very open with a really clear clarification of the issues. It was truly informative. Your site is very useful. Thank you for ***ring!

  • Viagra (February 19, 2014 12:34:31 am )

    i own? the domain vicodin.es 🙂

  • Reviews (February 19, 2014 3:29:23 am )

    You’re so awesome! I don’t suppose I’ve read through anything like that before. So nice to find someone with a few genuine thoughts on this subject matter. Seriously.. thanks for starting this up. This web site is something that is required on the web, someone with a bit of originality!

  • Viagra (February 19, 2014 4:47:32 am )

    jajajajajajaj clonazepam tastes like mint, alprazolam tastes ***, lexapro tastes *** but? I like it, lorazepam tastes almost nothing…. doctor of mind is wise! hes knows

  • ceas fossil (February 19, 2014 6:02:01 am )

    This is a topic which is close to my heart… Take care! Where are your contact details though?

  • Viagra (February 19, 2014 10:29:30 am )

    I was able to find good advice from your articles.

antalya rent a car