antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Оюутолгой л буруутай

нийтлэсэн Admin

Иргэн бүрт өгөх 536 ширхэг хувьцааны ногдол ашгийг төр засгаас түрүүлээд бодоод гаргачихсан “Шинэ өөрчлөлт” холбооныхон үнэн мундаг. Тэдний үзэж байгаагаар бид энэ хувьцаанаас их зүйл хүлээх хэрэггүй юм гэнэ ээ. Учир нь энэ хувьцаанаас Монгол Улсын нэг иргэн жилдээ 1500 орчим төгрөг авах боломжтой гэсэн.

Ийм учраас ногдол ашиг муутай Тавантолгойн хувьцаанаас ард түмэн татгалзах ёстой юм байх.

Энэ бол тэдний үг үзэл санаа шүү. Ингээд Тавантолгойн 536 ширхэг хувьцаанаас татгалзсаныхаа дараа иргэн бүр хувьцаа эзэмших эрхээ бариад Оюутолгойн хувьцаанаас олж авах тэмцэлд хөл тавих шаардлагатай гэнэ. Бас санадаг л санаа шүү. “Шинэ өөрчлөлт” холбооны нөхдийг үнэхээр сийрэг ухаантай, аргагүй л шинэ өөрчлөлт хийх хүмүүс байна гэж харлаа.

Ерөөсөө ард түмэнд ямар нэг асуудал таалагдахгүй л бол Оюутолгой руу дайраад байвал яаж байна, нөхөд өө. Айл гэрт эхнэр, нөхөр хоёр маргалдвал Оюутолгойн уурхай буруутай. Жаахан хүүхэд хөл алдаад өвдгөө шалбалчихвал Оюутолгой компани буруутай юм биш үү. Тэр битгий хэл Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдаад, хууль болчихгүй хэл ам дагуулаад байгаа нь хүртэл Оюутолгой компанийн л буруу юмдаг уу даа.

Шатахууны үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны хэт их хэлбэлзэл, инфляци гээд манай оронтой холбоотой муу юм болгонд Оюутолгой компани буруутай гэж ойлгож болох нь. “Шинэ өөрчлөлт” холбооны судлаачдаас бид ийм л ойлголтыг авч болохоор байна. Аягүй бол Дэлхийн эдийн засгийн нэн шинэ хямрал хүртэл Оюутолгой компаниас болж байж ч мэднэ шүү.

Гэхдээ Оюутолгой компани энэ бүх асуудалд ямар утгаараа, яаж яваад холбогдчихож байгааг мэдэхгүй юм. Гэхдээ л буруутай байж магадгүй. Тийм учраас “Шинэ өөрчлөлт” холбооны судлаачдын саналыг дэмжицгээе. Бид угаасаа л аль нэг асуудалд хэтэрхий туйлширдаг ард түмэн шүү дээ.

Тиймээс эртнээс дагаж ирсэн уламжлалаа энэ удаад ч алдахгүйгээр Оюутолгой руу дайрцгаая. Муу юм болгоныг Оюутолгойтой холбож, сайн мэдээ болгоныг Оюутолгойгоос салгацгаая. Монголд нэг бол Оюутолгой буруутай, аль эсвэл Оюутолгой л буруутай гэж үзэх нь бидний сэтгэлгээний өнгө төрх болж дээ.

Б.Энхмөнх

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car