antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Гэрлийн хурдаар баяжиж байгаа хүн

нийтлэсэн Admin

Гурван жил УИХ-д ажиллачихаад өнөөдрийг хүртэл  олонд танигдаагүй, сэтгүүлч нарын хараанд өртөөгүй хүмүүс бас байх юм. Тэдний нэг нь Б.Чойжилсүрэн гишүүн. Хааяахан нэг чуулганы танхимд үзэгддэг энэ эрийг харсан сэтгүүлч бүсгүй “Энэ аятайхан залуу чинь хэний хамгаалагч билээ” хэмээн асууж онигоонд орсон юм гэнэлээ. Үнэндээ  чуулганд суудаггүй, үг хэлдэггүй, хууль санаачилж харагддаггүй, дарга нар дагаж, наана цаана нь алхахаас өөрийг мэддэггүй Б.Чойжилсүрэн гишүүнийг “Хурд” компанийн захирал байсан, УАЗ-469 машин зөөж, арьс нэхий Орос руу гаргаж баяжсан гэдгийг л хүмүүс мэдэж байна. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүн болсноор хөрөнгө мөнгөө л чамгүй аривжуулж байгаа аж. Тавантолгойгоос нүүрс зөөдөг  тээврийн компани байгуулж, нийтдээ 1500 гаруй машин хувьдаа авчээ. Нэг машины үнэ 100 орчим сая төгрөг гээд бодохоор мань эр хэр их бийлэгжүү болсон нь ойлгомжтой. Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан орон сууцны байшингууд барьж, бас төрийн нэр дээр гарч байгаа тендер болгоноос хувь хүртэж байгаа гэнэ. “Хурд”-ын захирал улс төрд орсноор хурдан л баяжиж чадлаа хэмээн тойргийнхон нь ам муутай сууна.
SHUDARGA.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car