antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 2 comments

”Биокомбинатыг битгий өөр хүнд өгөөрэй”

нийтлэсэн Admin

Биокомбинатын удирдлагыг ТӨХ өөрчилсөн нь тус үйлдвэрт чухам ямар байдал нүүрлээд байсныг харин ч нэг илчиллээ.

Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Б.Баттогтохыг ТӨХ болон ХХААХҮЯ өнгөрсөн долдугаар сард томилсон юм. Шинэ захирлын хувьд ажил авсныхаа дараахан тус үйлдвэрийн ерөнхий технологч Ц.Өлзийтогтохыг ажлаас халсан нэг талаас хэл ам дагуулж, нөгөө талаас тэнд нүүрлээд байсан булхайг илчилсэн гэхэд болно. Малын халдварт өвчний эсрэг болон эмчлэх, оношлох вакцин, бэлдмэл үйлдвэрлэдэг Монголдоо цорын ганц энэ үйлдвэр удаа дараа чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлж байсныг нотлох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, ТӨХ-ны шалгалтын дүн зэргийг үндэслэн Ц.Өлзийтогтохыг ажлаас халжээ. Тэрчлэн чанарын шаардлага хангахгүй, хуурамч гэж хэлж болох эм тарилгыг зах зээлд борлуулсан асуудлыг нь шалгуулахаар цагдаад хандаад буй юм. Үйлдвэрийн ерөнхий технологч Ц.Өлзийтогтохын удирдлага дорж ажиллаж байсан цехийн дарга нар ч шинэ захирлыг эсэргүүцэн ТӨХ-ны үүдэнд суулт хийж үзсэн. Үүнийгээ ажил хаялт гэж нэрлэсэн бөгөөд уг нь ажил хаях асуудлыг хуулиар зохицуулдаг.

Хамгийн гол нь шинэ удирдлагын үйл ажиллагааг эсэргүүцээд байгаа тэр хүмүүс тендерийн мөнгийг завшдаг байсан бололтой. Монгол Улс 2006-2009 онд жил бүр нэг тэрбум гаруй төгрөгийн шүлхийн вакциныг тендерээр худалдан авсан байна. Үүнийг зохион байгуулах явцдаа Биокомбинатын холбогдох албан тушаалтнууд 300-400 сая төгрөгийг хувьдаа завшсан болохыг нотлох баримтууд ч байгаа юм. Тэгэхээр энэ мэт зөрчлийг үйлдвэрийн шинэ удирдлагын зүгээс илчлэх вий гэдгээс айх шалтгаан, албан тушаалаа хадгалах сонирхол хэнд ч гэсэн төрөх байх. Ийм эрх ашигтаа хөтлөгдсөн хүмүүс “тэмцлээ” үргэлжүүлж, өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдтэй ч уулзаад амжсан байна.

Төрийн шийдвэрээр томилогдсон удирдлагаа эсэргүүцээд явж байгаа ажлаас халагдсан нөхдийг хүлээн авч уулзан “гомдлыг” нь тайлж байдаг гишүүд ч хөөрхий юм даа. Юуны өмнө энэ асуудлын цаана юу байгааг, Биокомбинат нь хэрхэн яаж элгээрээ хэвтсэнийг эхлээд сонирхсон бол, наад зах нь ТӨХ, холбогдох яамны шийдвэрийг хүндэтгэн үзсэн бол тэр нөхдүүдийг тэгж өөгшүүлэх хэрэггүйг ойлгох байсан биз. Дөч, тавин жилээр хоцрогдсон технологиор өнөөдөр наад захын малчны, цаашлаад мах экспортлогчдын эрэлт, хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн Биокомбинатад санаа тавихаа байг гэхэд шүү дээ…

Төрийн өмчийн үйлдвэрийн газар гэж ашгийнх нь үлэмж хэсэг нь хувь хүмүүсийн халаасыг түнтийлгэдэг “саалийн үнээ” болж хувирсныг олон жишээгээр хүмүүс мэддэг. Хам­гийн аймшигтай нь идэж уугсад төрийн өмчөөс хулгайлсан хөрөнгө мөнгөөрөө эргээд төрийг дарамталдаг болсон байна. Биокомбинатын өмнөх удирдлагуудын хувьд тендерийн хөрөнгөөс завшдаг сүлжээ нь нэлээд дээрээс эхэлж буй юм билээ. Хамтдаа хууль бус юм хийсэн нь илрэх мөчид хэн хэнийхээ барьцаанд орж сандарч байгаа хүмүүс УИХ-ын гишүүдийг хүртэл лоббидохоор оролдож байгаа юм биз дээ. “Биокомбинатыг битгий өөр хүнд өгөөч ээ” ичүүр сонжуургүй хүсэлт илэрхийлж байгаа нь тэр.

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга гэхэд л Биокомбинатын ерөнхий технологчиор ажиллаж байсан Ц.Өлзийтогтохыг нэлээн тойлж, ажлаас халагдсаных нь гомдлыг тайлахаар албан тушаал хүртэл амласан мэдээлэл байна. Нэг завин дээр суусан хүмүүс ээ гэж…

З.ОРГИЛ

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 18, 2011 10:53:00 pm )

    ulsiin umch geheer hvnd syrtal abilga baidag yum u ene baidaliig zasah gehleer buun yum boldog icheech mongolchuud aa

  • Anonymous (October 18, 2011 11:40:12 pm )

    Za daa ali alind ni ch baij medne shuu

antalya rent a car