antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2012 13 comments

Ж.Мэндбаярыг яагаад Н.Энхбаяр шиг суллаж болохгүй гэж…

нийтлэсэн Admin

Монголд хууль жирийн иргэдэд л сайн үйлчилдэг. Харин төрийн өндөр албан тушаалтан, нөлөө бүхий эрхмүүдэд даанч үйлчилдэггүй нь хачирхалтай.

Үндсэн хуулийн дээр Цэц байна, Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч үл оршино гэдэг. Энэ агуу үг одоо ул болж, хуулийн дээр хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөтэй нөхөд тэнгэртэй эн зэрэгцэн орших болжээ.

Үүний нэг жишээ нь Монгол Улсын гутгаар Ерөнхийлөгч Н.Энхбаярын элдэв үйлдлээр дүүрэн улстөрийн шоу, баривчилгаа, өлсгөлөн, мөн суллагаа. Түүнийг баривчилсан шөнө Монголын медиа салбар хэр хөгжсөнийг харуулсан бөгөөд шөнө дөлөөс үүрийн таван жин хүртэл дээрх үйл явдлыг «хүн ёсноос гадуурх», бараг л уулгалан довтолсон мэтээр ард түмэнд ойлгуулахын тулд шууд дамжуулах станцууд галзуу хурдаар ажилласан. Үүний дүнд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн хүчний байгууллагынхан хүнийг оймстой нь барив­чилсан мудакууд, дөрвөн мөчнөөс нь чирсэн түйрэнгүүд болж хувирсан.

Уг нь иймэрхүү баривчилгаа зөндөө л байдаг. Удаа дараа зарлан хүргүүлсэн ч ирээгүй том толгойтыг хүчээр баривчлахдаа иргэдийн амгаланг алдагдуулахгүйн тулд шөнө дөлөөр ажиллах тохиолдол байдаг гэсэн. Гэтэл манай гутгаар Ерөнхийлөгч хамаг байдаг сонин, телевизийг дуудан аваачиж, амьд, санаанд багтамгүй, хурц ширүүн реалити шоу үзүүлсэн. Энэ бол нөлөө бүхий эрхмийг баривчилж болдоггүй гэдгийг батлах анхны түүх болсон. Түүнийг Төв аймгийн урьдчилан хорих төвд аваачсан цагааc эхлэн энд тэндгүй бослого гаргахад бэлэн улайрагчид хөлхөж, зарим нь Засгийн газрыг буулгана гэдгээ амлаж, эмгэд хөгшид нулимс унаган суллахыг гуйж, шаардаж эхэлсэн юм. Гутгаар Ерөнхийлөгч асан хэр нөлөөтэйгөө ийнхүү харуулж, баривчлах хэрэггүй байсан гэдгийг дахин баталлаа.

Ингээд зогссонгүй хорих газраас элдэв мессеж түгээж, иргэдийг өдөөн турхирч эхэлсэнд зарим нэг нь гайхахдаа «Нөгөө Н.Энхбаярыг чинь хориогүй, амралтад явуулсан гэнэ шүү» гэж цуурч байсан. МАХН-ы гишүүд гутгаар эксийг суллахын төлөө юу ч хийхэд бэлэн мэт царайлж, 2008 оны 7 сарын 1-нээс хойш хүмүүс бөөнөөрөө цугласан хүмүүс уурсахад айдаг болсон монголчууд одоо яах бол гэж түгшсэн.

Энэ бол түүнийг нөлөөтнийг баривчилж болохгүйн бас нэг баталгаа. Үүний дараа жинхэнэ шоу эхэлсэн_. Учир нь манай ‘ эмч гутгаар экс хориход хуурай өлсгөлөн зарласан. Бурхан Будда гэгээрэхийн тулд бараг л өлсгөлөн зарласан ч ус ууж байсан гэдгийг түүхэн баримт баталдаг. Тэгвэл Н.Энхбаяр ус ч уухгүй, хоол ч идэхгүй хэд хонож, төрийнхнийг шаналгаж эхэлсэн юм. Яг үнэндээ юм идэж, уусан, уугаагүй эсэхийг нь батлах хүн байхгүй.

Гэхдээ түүнийг өлсгөлөн зарласан хэдхэн хоногт өрөвч монголчууд бүгд түүнтэй хамт царай алдсан. Учир нь түүний намын нөхөд, гэр бүлийнхэн, найз нар нь мөнөөх медиа сувгийг чадмаг ашигласан. Ингээд Н.Энхбаярыг баривчилсан болон тушаал гаргасан, үүнд нэр нь холбогдсон бүхэн бараг л ардын дайсан боллоо.

Эцэст нь гутгаар хориход биш эмнэлэгт ирсэн, цаашилбал комд орсон гэнэ, дайрлага дайрсан гэнэ, зүрх нь хаагдах гээд байна, шок болчихлоо зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл, мэдээллийн сувгуудаар тархсан. Нөлөөтнийг баривчилбал сайнаа үзэхгүйн бас нэг жишээ. Ингээд гутгаар Ерөнхийлөгч санасандаа хүрч, батлан даалтад гарснаар монголчууд тархинд нэгэн санаа хорт хавдар шиг тархлаа.

Өөрөөр хэлбэл хэрвээ баривчлуулбал олигтойхон баашилж, олон нийтийн сэтгэл зүйг цочирдуулах хэрэгтэй. Ингэж чадвал суллагдана гэх «шпи»-г бүгд авав. Гэхдээ хууль сахиулагсдад ч учир байна аа. Хэрвээ өлсгөлөн зарлаж, шантаажилж, баашилж чадсан бүхнийг сулладаг юм бол хууль батлах хэрэг байна уу. Нөгөөтэйгүүр нэгийг нь ингэж суллаж болсон юм чинь бусдыг нь ч тавьж явуулаач. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршоодын эзэд. Хохирогчид нь эдгээр хоршоодын эздийг шоронд илгээлгүй хохирлоо барагдуулъя гэж байсан ч төрийн төмөр нүүр үнэхээр хатуу гэдгийг харуулж, торны цаана суулгасан.

Үр дүн нь яаж илрэв. Хурааж авсан хөрөнгийг гүйцэтгэх шатны хуулийн байгууллагынхан завшиж, үнэгүйдүүлж, олон мянган хүн хохирогч хэвээр үлдсэн. Нэгэн жишээ татъя. Иргэдээс их хэмжээний мөнгө залилсан хэргээр Багануурын хориход ял эдэлж байгаа «Глоб кредит» хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өлсгөлөн зарлаад тав хонож байгаа тухай мэдээлэл ирсэн.

Тэрбээр суллуулахыг бус дэглэм бууруулах хүсэлт тавьсан байна. Өнгөрсөн оны сүүлээр Ж.Мэндбаяр хоригдож буй ангийнхаа удирдлагад энэ хүсэлт гаргахад удирдлагууд хүсэлтийг нь хүлээж аваагүй гэсэн.

Ойролцоогоор мянга гаруй иргэнд арваад тэрбум төгрөгийн хохирол учруулсан түүний дэглэм бууруулах саналыг Нийслэлийн прокурор хүлээж аваагүй талаар хохирогчид ярьдаг юм билээ. Хохирогчдын хувьд Ж.Мэндбаярыг суллаж, өр барагдуулах хүсэлт гаргасан. Тодруулбал, «Глоб кредит» хадгаламж зээлийн хоршооны хохирогчид саяхан хуралдаж Ж.Мэндбаярыг суллах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Ингэснээр тэд хохирлыг нь барагдуулах боломжтой хэмээн үзсэн аж.

Гэхдээ энэ хүсэлт талаар өнгөрнө. Учир нь энд ямар нэг шантааж байхгүй. Зөвхөн хүсэлт. Одоо хохирогчид төрөөс мөнгө нэхэлгүй, бүгд Ж.Мэндбаярыг суллахыг шаардаж өлсөх хэрэгтэй. Бүр Төрийн ордны үүдэнд. Түүгээр ч зогсохгүй Ж.Мэндбаяр шоронд өлсгөлөнгөө зогсоолгүй үргэлжлүүлбэл суллагдах бүрэн магадлалтай.

Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад бие нь муудлаа, удахгүй үхэх нь гэж шуугиан дэгдэхэд нэг их удааж, төвдөлгүй батлан даалтад гаргасан. Адилхан ял хийсэн аавын хөвгүүдийг алаг үзэж, Ж.Мэндбаярыг зөвхөн дэглэм бууруулж өгөөч гэж хүсэлт тавьж байхад түүнийг бас л албадан эмчилгээнд оруулж арга хэмжээ авах нь тодорхой.

Яг үнэндээ Ж.Мэнд­баярыг хийсэн хэргийнх нь төлөө шоронд илгээж, хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг нь хураан авсан мөртлөө түүний хохирогчид төрийн нэр зүүсэн луйварчдад эд хөрөнгөө замаас нь алдаад дуусч байгааг шударга явдал гэхэд хэцүү. Тэгэхээр Н.Энхбаярыг суллаж болсон юм чинь «Глоб кредит» ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаярыг яагаад суллаж болохгүй гэж.

Р.Төгс

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (May 23, 2012 10:27:29 am )

    энхбаяраа буцааж хорь тэгэхгуй бол бух хоригдлыг суллах болох нь

  • Anonymous (May 23, 2012 10:52:35 am )

    Ene hun uul ni hohiroloo buren baragduulya gj bsan hun shdee

  • Anonymous (May 23, 2012 10:53:12 am )

    энэ хоригдлууд энхбаяр шиг улс орныхоо төлөө энэ төрд байгаа олигархуудын бузар булайг илчлэн тэмцэцгээг л дээ.энхбаяр улс төрийн тэмцэл хийсний төлөө хамааралгүй эрүүгийн хэргийг тохож тэмцлийг нь зогсоох гэсэн зогсоох гэсэн улс төрийн явуулга гэдгийг энэ нийтлэл бичигчээ илүү ард түмэн ойлгоод тэмцсэн юм.одоо наад улиг болсон арга чинь хүний сонирхол татхаа байлаа.арай өөр сонин арга олоо ч.

  • Anonymous (May 23, 2012 10:56:49 am )

    СУЛЛА. ЭСВЭЛ ЭНЭ ОЛОН ХУДАЛ ХУУРМАГ ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭСЭН ХОРИГДЛУУДЫН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. БОНУС ЯЛТАЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА ШҮҮ.

  • Anonymous (May 23, 2012 10:57:42 am )

    хэрвээ дээрх хэрэгтэнг харж үзэх ёстой бол хуулийнхан харах л ёстой.энэ байдалд энхбаяр буруугүй шүү дээ. хуулийг завхруулж байгаа МАНАН л буруутайг ойлгож МАНАН г л төрөөс зайлуулах хэрэгтэй.Тийм сүрхий юм бол энэ нийтлэгч дээрх хэрэгтэнд хөнгөлөлт үзүүлж болох талаар тэмцээ ч.

  • Anonymous (May 23, 2012 12:02:57 pm )

    ehleed yag 11 honog huurai ulsgulun zarla. ternii daraa bodoj boloh yum. enhbayar 11 honog geed jishig togtoochloo sh dee. tuunees iluu garch baij ard tumneer orovduulne sh dee

  • Anonymous (May 23, 2012 12:54:16 pm )

    gehdee l uul ni sullaj ajilluulaad oriig toluuleh ni zov shdee. yadaj tensengeer ch um uu esvel haraa hynaltiin dor bailgah heregtei. shorond avaachij haychaad or tol geed bh ni utaggui hereg

  • Anonymous (May 23, 2012 2:12:20 pm )

    Enkbayar udahgvi vhnee

  • Anonymous (May 23, 2012 2:15:07 pm )

    turiin luivarchid hunii ed hurungiig huraaj avchihaad uguh estoi humuust niuguud huniig nisullah heregtei sh de 76 bugdeere luivarchid zailaasai

  • Anonymous (May 24, 2012 9:03:10 am )

    Эхнээсээ л хорирол гэж байхгүй зүйлийг бий болгож хүчээр аваачиж хориод нэг ч цухуйлгалгүй өдийг хүргэсэн нь төрөөс өчнөөн тэрбум төгрөг гаргуулах өөрт нь байсан өчнөөн тэрбумын хөрөнгийг завших гэсэн зорилго агуулсан нь одоо батлагдлаа шүү дээ.Бас л хэлмэгдүүлэлт

  • Anonymous (May 24, 2012 9:05:34 am )

    Эхнээсээ л хорирол гэж байхгүй зүйлийг бий болгож,Мэндбаярыг гэнэт хүчээр аваачиж хориод нэг ч цухуйлгалгүй өдийг хүргэсэн нь төрөөс өчнөөн тэрбум төгрөг гаргуулах,өөрт нь байсан өчнөөн тэрбумын хөрөнгийг завших гэсэн зорилго агуулсан нь одоо батлагдлаа шүү дээ.Бас л хэлмэгдүүлэлт

  • Anonymous (May 24, 2012 9:09:05 am )

    БИ ХОХИРОГЧ ГЭЖ НЭРИЙГ ХҮЧЭЭР ЗҮҮСЭН,ХҮЧЭЭР ХОРИГДОГЧ БОЛСОН ХҮНЭЭС МӨНГӨӨ Л АВАХЫГ ХҮСЭЖ БАЙНА.ӨГНӨ ГЭЭД БАЙГАА ХҮНЭЭР ЯАГААД ӨГҮҮЛЭХГҮЙ БАЙГААГ НЬ ОЙЛГОХГҮЙ ЮМ БАЙНА.ТЭГВЭЛ ӨӨРСДӨӨ ӨГ Л ДӨӨ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНУУДАА.

  • Anonymous (May 25, 2012 5:41:18 pm )

    ene bol yag yarih asuudal shuu enhbayrtai buh horigdol baritsah heregtei hooson honohguin erhend hulgai hiigeed shorond orson mash ih hun baigaa shuu dee ted nariig bodvol enhbayr denduu davarsan bna huiliin ajilaa hiij baigaa huniig hulgaichaar n duudchihaad l hudal zuil yarij ard tumeniig uimeleed hoorond n muudaltsuulj bna shuu dee ene luuvirchingaas boloj hoorondoo buu muudaa ard tumen mine deer suusan darga nar mongoliin ard tumeniig hodood n ajildag huuheldei met handaj bna shuu dee bolj ugvul hoorond n alaltsuulah l sanaatai bna naad enhbayr chine ymar icheh erhtengui ger bul gedegiig bugd harsan shuu dee

antalya rent a car