antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2012 4 comments

Тиранозаурус батаарын араг ясыг нэг сая ам.доллараар худалджээ

нийтлэсэн Admin

Монголын нутаг дэвсгэр дээр 75 сая жилийн тэртээ амьдарч байсан байж болзошгүй “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн олдвортой холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, академич Р.Барсболд нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Уг үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дэлхийн томоохон хэвлэлд гарсан аж. Тэрхүү мэдээллийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхааралдаа авч, Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэвч дуудлага худалдаа өчигдөр болж, нэрээ нууцалсан эрхэм энэхүү үнэт ховор олдворыг нэг сая ам.доллараар худалдаж авсан гэнэ. Хэдийгээр дуудлага худалдаа болсон ч Даллас хотын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улс “Тиранозаурус Батаар”-ыг Монголын газар нутгаас олдсон гэдгийг нотолж чадвал эргүүлэн авах найдвар байгаа гэдгийг Ё.Отгонбаяр сайд хэллээ. Тиймээс манай судлаачид АНУ, Канад зэрэг орны эрдэмтэдтэй хамтран ажиллахаар болжээ.

Даллас хотын шүүхээс гаргасан шийдвэрээр бол тэрхүү үнэт олдворыг арав хоногт багтаан Монголынх гэдгийг нотлох шаардлагатай гэж мэдэгдсэн аж. Цаг хугацаа давчуу байгаа үед судалгаа хийж нотлох боломж байгаа эсэхийг академич Р.Барсболдоос тодруулахад “Хүндрэлтэй зүйл байгаа хэдий ч, тогтоох боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.

А.БИЛЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 22, 2012 10:07:55 am )

    archaagui malnuud.hohi chin..dutuudorjiig delhiid hen ch hundlehgui,tooh ch ugui bn shu de

  • Anonymous (May 22, 2012 10:23:55 am )

    москва хороололд 6р сард ашиглалтанд орох 1давхариин 2өрөөг мкв 1,100000 д зарна 50%г нь төлсөн утас 99073408 88281234

  • Anonymous (May 22, 2012 12:21:04 pm )

    Энэ эхний сэтгэгдэл үлдээсэн нөхөр нийтлэлийн талаар юугаа ч ойлгоогүй юм уу. Зүгээр л Элбэгдоржид өширхөсөн сэтгэгдэлээ ямар нэг байдлаар юунд ч хамаагүй нялзааж бухимдлаа тайлж хамаатуулах гээд байдаг сонин гаруу гүй юу?

  • Anonymous (May 22, 2012 1:05:27 pm )

    манайхаас мэдэгдэхгүй гачихсан юм уу. хэрэв тийм бол эзнийг нь олж ялыг нь үүрүүл. иймээс манайхан хамаг бололцоогоо ашиглан МОНГОЛЫНХ гэдэгийг нотолоорой .АМЖИЛ ХҮСИЙ

antalya rent a car