antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2012 16 comments

Ичих нүүргүй худалч Кёкүшюзан

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр Монголын ард түмэнд захидал илгээж, өөрийгөө ичих нүүргүй худалч гэдгээ орон

даяар зарлаж, улстөрийн онигооны хуудсыг нэгээр нэмлээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн өдөр тутмын сонинууд болон хэд хэдэн телевизээр өөрийгөө ичих ч үгүй сурталчилж, сонгуулийн болхи «пи ар» хийсэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргах дөхлөө. Үүнийгээ маш олон телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр баруун солгойгүй цацсан нь товчхондоо өөрийгөө ямархуу хэмжээний худалч вэ гэдгээ таниулсан ядмагхан улстөр болчхов. Хатуухан хэлэхэд Д.Кёкүшюзан Батбаяр 15 хүний хүсэлтээр Ховдод нэр дэвших бололтой.

Дээрх ил захидал гэгчид «Та 2008 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж, төр түшилцсэн билээ. Өдгөө дахин нэг УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед бид танд хандаж байгаа нь учиртай билээ. Та Сонгинохайрхан дүүрэгт их зүйл хийж бүтээжээ» гээд уг ил захидал эхэлжээ. Өөрөөр хэлбэл, алс баруун хязгаарт суугаа Ховд аймгийн сонгогчид Сонгинохайрхан дүүрэгт эрхэм гишүүний хийсэн ажлыг олж мэдсэн мэтээр сэтгэсэн нь харганы үзүүрээс унгас түүж, эсгий хийхийн үлгэр шиг хөөрхийлөлтэй санагдчихлаа.

Цаашлаад тэрбээр муухан зальтай гэдгээ баталчихлаа. Үүнийгээ ил захидал гэгчдээ хөөрхөн гэгч нь шигтгээд орхичихжээ. Энэ талаар «…Таныг алс холын Япон улсад Монголынхоо нэрийг дуурсгаж явахад монгол ахан дүүс нь дээлийн чинь захыг мушгиж, нутгийн уулс чинь өндөлзөж байсныг энд дурдахад таатай байна» гэжээ. УИХ нь хууль баталдаг төрийн эрх барих дээд байгууллага болохоос бөхийн дэвжээ биш юм. Үүнийг дөрвөн жил УИХ-д суухдаа мэдэрч чадаагүй эрхэм гишүүнийг бодохоор өрөвдөлтэйгөөр барахгүй чамлалттай санагдсанаа нуух юун.

Тус захидалд «…Өнгөр­сөн дөрвөн жилийн турш санаачилсан хууль, ажил­ласан ажлын хэсгүүдийн чинь тайлангаас үзэхэд та нутагтаа ирж, ихийг хийж бүтээх гэдэг нь илэрхий байна» хэмээн залсан байх юм. Уучлаарай, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын нэрээр санаачилсан хуулийн төсөл байдгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олж хараагүй, сонсоогүй юм байна. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр ганц ч хуулийн төсөл санаачлаагүйгээ бантахдаа ийнхүү олон нийтэд зарлачихлаа. Арга ядсан л зүйл. Тэгээд ч мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаагаа мартчихаад тууж суугаа нь Монголын ард түмнийг доромжилсон явдал боллоо. Өрөвдмөөр ч юм шиг.

Үүнээс гадна тэр Монголын ард түмнийг тэнэг гэж бодсон бололтой. Тиймдээ л намын дарга Н.Алтанхуягт дээрх захидлынхаа нэг хувийг илгээж санасандаа хүрчихлээ. АН-ын дарга Н.Алтанхуяг ёстой л наана нь гарч инээж, цаана нь гарч уйлсаар Ховд аймгаас нэр дэвших квотыг дээрх захидалд нь итгээд өгчихлөө.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Бат­баяр хүнээс юм салгахдаа чадварлаг нэгэн гэдгээ харуулсан ч АН-ынхаа нэр хүндийг уландаа гишгэчихэв. УИХ-ын гишүүн Бас болоогүй, АН-ын даргад хүссэн хэнбугай ч ард түмний нэрийг барьж захидал илгээхэд нэр дэвших квоттой болж байгаа нь тус намын боловсон хүчний нөөц ядмагхан болохыг харуулаад өглөө. Ерөнхийдөө өөрөө өөртөө бичсэн захидлаар УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр АН- ын рейтэнгийг навч унагаснаас өөрөөр гавьсангүй. Уг нь туршлагатай пи арчид олонтой АН-ынхан иймхэн зүйлээр нэр хүндээ унагаж яах вэ дээ гэж бодогдохоор. Гутамшигтай зүйл.

УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр бас л болхидуу бодолтой, зуйрган гэдгээ ч өмнө харуулаад амжсан. Ямартаа л төрсөн хүүдээ нэр өгөхийн тулд АН-ын дарга Ц.Элбэгдорж тухайн үеийн МАХН-ны дарга С.Баяр нарын нэрийг нэгтгэж байгаад Элбэгбаяр гэдэг нэр өгөөд, өөртөө онигоо хүртэл зохиолгосон нь багадаагүй бололтой.

Ийм л нөхөр өнгөрсөн дөрвөн жил УИХ-д нэг сандлын тоо бөглөөд сууж байлаа. Харамсалтай ч юм шиг. Үүнийхээ оронд олигтойхон мэдлэгтэй хүнийг томилчихсон бол сайн хууль гарахгүй юм гэхэд ядаж л ард түмэнд худал ярьж, хүүхдийн тоглоом шиг зүйл ярихгүй байсан биз. Монголчуудын ходоодоороо сонгууль өгдгийн нэг жишээ л УИХ-ын гишүүн Д.Кёкү­шюзан Батбаяр болсон юм.

Б.Туяацэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (May 22, 2012 9:29:16 am )

    Иймэрхүү нохой тоож идэхгүй лалрийг сонгож байдаг Сонгинохайрханчууд лалрийн лалрууд л байхгүй юу. Сонгинохайрханчуудад амжилт хүсье. Дахиад наад цэндгэр гахайгаа сонго ОК.

  • Anonymous (May 22, 2012 9:33:46 am )

    hahahahahahahaha sto shn onigooo unshlaaa
    oglooni mend mongolchuudaa. ogloo ajil deeree ireed medee unshih bolgond iimerhuu marzan shog garaanuud ih baih bolson baina. saihan yumoo hahahahahhaa

  • Anonymous (May 22, 2012 9:35:52 am )

    Mangar batsaan teneg shaar yu ch hiihgui yamar ch bolovsrolgui yu ch medehgui amitan shuu dee Sayahan zurgataar setguul ch asuugaad Ta heden huuli sanaachilj yu hiiv dee gesen chine Busad gishuud bolohoor too barimttai botid yum yaridag shuu dee Getel Manai mangar batsaan joohon huuhed shig Har myangan huul ch geh shig yum ogt hiigeegui baij teneg hariult helj baisan Ichdeggui har shaar be

  • Anonymous (May 22, 2012 9:41:13 am )

    AH iimerhuu gulugnuudees bolj ard tumnuihee itgeliig ulandaa gishgej bgaa um.bi lav uneheer yahaa medehgui bna ene songuuliar.ehneesee l ardchilaliig demjsen deg.

  • Anonymous (May 22, 2012 9:41:42 am )

    сонгинохайрханд юм хийсэн юм бол тэндээ очиж дахин сонгогдохгүй юу, Ховдынхныг мулгуу амьтад гэж бодоогүй биз дээ,санасны чинь гарз шүү.Дэмбэрэл гэж зөнөчихсөн шар сэмжилсэн төгцөг манай нутгаас дахин гарна гээд сэрүүн зүүдэлэж явна гэсэн.Барсболд,Пүрэвдорж,Дэмбэрэл,Ичинноров,Кюкшү мэтийн нутгийн нэр баастсан юмнууд ичиб амьдар. Манай нутгийн зовхи нь өөдөө зон олон нойрноосоо сэрсэн шүү гэдгийг та нарт сануулчихъя

  • Anonymous (May 22, 2012 9:54:19 am )

    москва хороололд 6.р сард ашиглалтанд орох 1давхариин 2өрөө баирииг зарна 50% г нь төлсөн мкв үнэ 1.50000 утас 99073408 88281234

  • Anonymous (May 22, 2012 10:04:57 am )

    ichij amidraachee terbumtan bj odoo yaah geed bgaa yum jaahan yum unsh ehnertee ch bas unshuul chimeegui amidar chadahgui yumand huruu durj bhaar dasgaljuulagch bagsh hiivel iluu ner hundtei boloh bh shuu

  • Anonymous (May 22, 2012 10:14:22 am )

    hoolnii sav,.sumtai gar

  • Anonymous (May 22, 2012 12:47:38 pm )

    batbayaraa ch odoo boloo yum bish uu ingej ooriigoo onigoond oruulj bhaar baysalangiinhaa aliig doloogood hevtej baival chinii ner hundend chin deer yum bishuu zovolson dotnii naiz chin

  • Anonymous (May 22, 2012 4:40:02 pm )

    7 ХОН ХҮНИЙ ГАРЫН ҮСЭГТЭЙ ШҮҮ АРД ТҮМНИЙГ ӨӨР ШИГЭЭ МАНГУУ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮУМ БАЙХДАА ХОВД СОНГИНО 2 Т ХҮРЭЭД ИР ЯАЖ УНАГАХИЙГ ХАРУУЛААД ӨГЬЕ МУУ ГАХАЙ МИНЬ

  • Anonymous (May 22, 2012 5:02:07 pm )

    iim balai umiig songoj bdag manaihan tenegee l haruulj bgaa um daa ymarch bolobsrolgvi zvgeer l neg har byrtai l teneg mal shvv dee

  • Anonymous (May 22, 2012 6:29:22 pm )

    Batbayr mangar ni ynen, gehdee tyyniig songoson hymyys ni byyr mangar gedeg ni todorhoi.

  • Anonymous (May 22, 2012 7:39:43 pm )

    rnr novshid sanalaa ogch bilee odoo bodoxoor durgui xurex ym deer neg noxor enuud sanal ogson bid nariig goe xelsen bid nar naad novshiig chine ypon yvyylna gej shaaxaar ni itgrxgui yu odoo muu novshnuudad jinxenen uzuulnee xurj ireed shaaxiig ni xuleegeed suuj baya

  • Anonymous (May 23, 2012 12:55:13 am )

    hun teneg baij bolon batbayar shig l teneg bj bolohgui

  • Anonymous (May 29, 2012 7:45:15 pm )

    ERGUU MAL

  • Anonymous (June 05, 2012 5:15:24 pm )

    Ìýõíèé èõ äýëã¿¿ð ãóàé ìýõò ìýõýíäýý ãýã÷ áîëîõíýý.×èíèé òîëãîé èíãýæ ë àæèëëàíà äàà ººðººð àæèëëàÿ ÷ ãýñýí óõààí ÷èíü õ¿ðýõã¿é çà Õîâä÷óóä ìèíü äýý àðàé÷ äýý ýíý õ¿íèéã äóóäëàà ãýæ ¿¿ äýý.

antalya rent a car