antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2012 6 comments

Ч.Жаргалсайхан: ХҮнд даацын машиныг замын хӨдӨлгӨӨнд оролцуулахгҮй байх шийдвэрийг хотын дарга гаргадаггҮй юм

нийтлэсэн Admin

Хүнд даацын машинуудыг хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгаад зарим хүн ихэд бухимдаж буй юм. Барилга барьж, бүтээн байгуулалт хийх гэж байхад саад боллоо, амьдрах гэж ядаж яваа хүмүүсийг боомилж байна гэхчилэн хотын дарга болон Замын цагдаагийн газрыг буруутгаж байгаа гэнэ. Хэл ам тарьсан энэ шийдвэрийг хаанаас гаргасан хийгээд хүнд даацын машиныг хориглож буй шалтгааны талаар тодруулж Замын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа  Ч.Жаргалсайхантай ярилцсан юм.

-Сүүлийн үед хүнд даацын машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байна гэдгээр чамгүй их хэл ам гарах боллоо. Энэ жилээс ийм шийдвэр гаргаж мөрдөөд байгаа юм уу?

-Монгол Улс дэлхийн бусад оронтой адил замын хөдөлгөөнд оролцуулах авто машиныг овор, жингээр нь хязгаарласан тусгай стандарт тогтоосон байдаг. Түүнээс гэнэт сая шинээр стандарт тогтоогоод хориглож байгаа юм биш. Өмнө нь байсан зүйл. Сүүлийн жилүүдэд авто замын стандартад тохирохгүй уул уурхайн болон том оврын машинууд олноор орж ирсэнтэй холбоотой. Мөн барилга байгууламжийн материал зөөх үүднээс хүнд даацын машин замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Эдгээрээс болж шинэ стандарт гаргаж ирсэн мэт ойлгогдоод байгаа.

-Олон улсын жишиг стандартаар ямар машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан байдаг юм?

-Манай улс бусад орноос илүү хатуу стандарт тогтоосон юм биш. Нийтлэг л стандарт. Монгол Улс MNS:4598 стандарт баталсан байдаг юм. Тэр нь манай нөхцөлд хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 18 тонн, гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 24 тонн, дөрвөн тэнхлэгтэй бол 38 тонн , таван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 40 тонн, зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 44 тонн гээд тогтоогоод өгчихсөн байдаг. Тэгэхлээр энэ стандартад тохирсон том оврын тээврийн хэрэгслүүдийг явуулна. Стандартаас илүү тоннын даацтай уул уурхайн машин зөвхөн тухайн газраа л явах ёстой. Зургаан тэнхлэгтэй 40 тоннын даацтай машин бол зөвхөн уурхайдаа явах ёстой. Түүнээс хот хоорондын замд явах ёсгүй. Үүнийг л бид хориглож байгаа юм. Яагаад гэхээр манай улс сүүлийн жилүүдэд авто зам тавих, сэргээн засварлах ажилд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Байгалийн баялгаа бүтээн байгуулалт, зам хоёрт голлон зарцуулж байгаа биз дээ. Гэтэл нэг компани ч юм уу хувь хүн тогтоосон стандартаас илүү тоннын даацтай, уул уурхайд явах ёстой машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож тээвэрлэлт хийж байгаагаас замын эвдрэл ихэссэн.

-Хаа сайгүй эвдэрхий замтай болсон. Шинээр тавьсан зам жил ч болохгүй энд тэндээ нөхөөс хийлгээд эхэлдэг. Энэ бүгд ганцхан хүнд даацын машинаас болж байна уу?

-Тийм гээд хэлчихэд буруудах юмгүй. Хэрвээ хүнд даацын машин зам дээгүүр яваад л байвал төрөөс мөнгө гаргаж зам тавьж, засвар хийгээд яах юм. Ямарч ашиггүй, төсвөөс хоосон зарлага гарч биз дээ. Эвдрэл үүснэ, хариуцлагыг нь замын компани руу чихнэ. Гэтэл нөгөө замын компани нь мэргэжилтэн авч очоод шалгуулахад ямарч стандарт норм зөрчөөгүй байдаг. Эцэст нь хүнд даацын авто машин зам дээгүүр явуулсан гээд замын цагдаа буруутдаг. Тийм учраас бид замыг эвдрэлгүй байлгах үүднээс зохих шаардлагыг нь тавьж байгаа. Зам эвдрээд хөрөнгө үрэгдээд өнгөрдөг бол нэг хэрэг. Гэтэл тэр эвдэрхий зам ослын шалтгаан болоод зогсохгүй олон хүний амь авч одож байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бэ.

-Гэтэл стандартад нийцэхгүй хүнд даацын машинуудад Авто тээврийн газраас зөвшөөрөл олгоод байгаа юм биш үү?

-Стандартад нийцэхгүй машинд ердийн номер олгох нь буруу. Авто тээврийн газар өөрсдөө стандартаа зөрчөөд номер олгочихоор тэдгээр машинууд хөдөлгөөнд оролцохгүй яах юм. Тийм болохоор Замын цагдаагийн газраас “Төрийн байгууллагууд хамтарч хууль дүрмээ биелүүлэх ёстой. Ердийн номер битгий олго. Технологийн улсын дугаарыг олгож үйлдвэр уурхайд нь ажиллуул” гэсэн мэдэгдэл өгсөн. Он гарсаар Замын цагдаагийн газарт 10 мянга гаруй машинд зөвшөөрөл хүссэн байдаг. Түүнээс 8500 орчим нь зөвшөөрлөө авсан. Харин үлдсэн нь стандартын шаардлага хангахгүй байгаа юм. Тэд бол зөвхөн уурхайд ажиллах ёстой.

-Та бүхний өгсөн мэдэгдлийн дагуу Авто замын газраас арга хэмжээ авч байна уу?

-Хоёр гурван ч удаа бид очиж уулзсан. Улсын дугаар олгохоо болилоо гэсэн. Гэтэл түүний дараа Хөвсгөл аймаг руу 20-иод машин улсын дугаар аваад цуваагаар явж байхад нь манайхан саатуулсан. Хөдөлгөөнд орох асуудлыг улсын дугаараар л баталгаажуулж байгаа.

-Барилга барьж бүтээн байгуулалт хийхэд хүнд даацын машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх нь буруу. Хотын дарга бүтээн байгуулалтын эсрэг шийдвэр гаргалаа гэж зарим хүмүүс ярих юм билээ?

-Энэ бол хотын даргын шийдвэр тогтоол биш. Дэлхийн аль ч улсад ямар ч бүтээн байгуулалт хийсэн стандартын шаардлага хангасан машинаар тээвэрлэлт хийж замын хөдөлгөөнд оролцдог. Барилга байгууламж барьсан ч ялгаагүй.

-Гэхдээ хүнд даацын машинууд яваад л байна шүү дээ?

-Манай Замын цагдаагийн газрын хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Хотын захаар явж байгаа машинуудад бүрэн хяналт тавьж чадахгүй байгаа нь үнэн. Шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцоод байна гэсэн мэдээлэл бидэнд ирж байгаа.

-Стандартын бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар өгчихсөн байгаа. Тэдний эрхийг хаанаас цуцлах ёстой вэ. Тухайн газар бас ажлаа гүйцэд хийхгүй байгаа юм биш үү?

-ЗТБХБЯ цуцлах эрхтэй. Ард түмний төлөө энэ ажлыг хийх ёстой юм. Нийтийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй биз дээ. Улаанбаатар ямар уурхай биш.

-Хүнд даацын машин явдаг тусгай зам тавих тухай яриа ч гарч байсан?

-Олон улсын стандартад нийцсэн замыг манайх тавьж байгаа. Хамгийн сайн зам тавьдаг Герман улсад ч стандартын бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулдаггүй юм. Манайхтай адилхан хязгаарлалт тавьж байгаа.

-НИТХ-аас шөнийн цагаар хүнд даацын машин явж болно гэсэн тогтоол гаргасан юм биш үү?

-Тэр тогтоолд стандартад тохирсон машиныг цаг болон явах чиглэлийг нь хүртэл заагаад өгчихсөн байгаа. Энд шуурхай үйлчилгээний, хот тохижилтын машинууд хамаарахгүй гэж заасан. Тийм учраас бүтээн байгуулалт хийсэн ч 3,5 тонноос бага ачааны машинаар тээвэрлэлт хийх ёстой. Маш онцгой тохиолдолд цагдаагийн харуул хамгаалалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулна. Иргэдийн суурьшмал амьдралын хэв маягийг алдагдуулахгүй байх нь чухал. Бүтээн байгуулалт хийсэн ч энэ хотод хүн амьдарч байгаа. Тийм учраас Замын цагдаагийн газраас стандартын бус авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг дээр хатуу бодлого барьж байгаа.

-Ер нь манайд мөрдөж буй стандартыг хэдэн онд тогтоосон юм бэ?

-1980-аад оноос хэрэгжүүлж эхэлсэн. Замын цагдаа дээр хүмүүс орж ирээд яагаад гэнэт ийм шийдвэр гаргав гэдэг. Гэтэл тэр шийдвэрийг социализмын үеэс мөрдөж ирсэн. Яахав тэр үед стандартын бус машин Монголд байсан биш.

-Хүнд даацын ачааны машинаас болж зам хаана ихээр эвдэрсэн байна?

-Нэг тэнхлэгт ноогдох зөвшөөрөгдөх ачаалал 2-4 дахин хэтэрсэн автомашинууд орон нутаг, хот хоорондын замуудад тээвэрлэлт хийж байгаагаас Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговь, нийслэлд Биокомбинат, Хүй долоон худаг болон Нисэх, Гандийн гудамж, Нарны зам, мөн шинээр ашиглалтанд хүлээн аваад найман сар л болж байгаа ТЭЦ4-ийн урд шинэ зам гэх мэт олон зам эвдэрсэн. Хөрөнгө оруулалтын 250 тэрбум гаруй төгрөгөөр байгуулсан замуудыг их ашиг, орлого олох зорилгоор оруулж ирсэн стандартын бус ачааны автомашинуудаар эвдэж, гэмтээж байна. Зам бол стандартынхаа хэмжээнд л тавигдсан. Буруутан хүнд даацын машин болж байгаа юм.

-Ямар хариуцлага тооцож байгаа вэ?

-Авто замын газар хатуу хариуцлага тооцож байгаа. Замын цагдаагийн газар Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээгээ л авна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 17, 2012 6:33:59 pm )

    ih tuilshirch bna shu.zamiin chanaraa caijruul.hot dotorhi teeber hyzgaarlalt ydaj 10 tonn biah ystoi shu de.busad oron iim baidaggui ym aa.z ts gazar zubshuurul uguh buruu mungu hiih arga ym da.busad ornoos boloh ymiig sudalj bai, bolohgiug ni olood ireh ym.zamiin chanraas ih shaltgaalj bga aa.abto teeber,abto zamiin gazar zamiin zagdaatai holbootoi ajillah heregtei bna aa.zamiin tsagdaagiin gazart turshlaga ih bii,..hamtarch ajilbal hylbar bolno gej bodoh ym da,,.

  • Anonymous (May 17, 2012 8:05:55 pm )

    mash buruu german d tom mashin udur zugerel yavil bdag sh dee

  • Anonymous (May 17, 2012 10:25:08 pm )

    Жаргалсайхан гуай асуудал нь хүнд даацын машиндаа байгаа юм биш машин даадгүй замандаа байгаа юм шүү дээ.Иймд энэ асуудал танай байгууллагын хийдэг ажил биш, хийх гээд байгаа юм бол зам бариулдаг байгууллагатай нь ярих хэрэгтэй. Та нар зүгээр л жолооч нарыг айлгаж л амьдрах зорилготой юм бишүү.

  • Anonymous (May 17, 2012 11:09:28 pm )

    Auto zamiin gazar, esvel teever zohitsuulaltiin alba, auto teevriin gazriin ajil yum shigee. yavch zamiin tsagdaagiin ajil bish, ted nar ajlaa hiigeeguigees zamiin tsagdaa nariin ner hunded sev suuj bn. yum bolgon deer tsagdaag nohoid baridag mod shig ashigladag bolson bna

  • Anonymous (December 13, 2012 9:28:21 pm )

    zam chanargui baigaa ni unen shuu dee dandaa jijig masnin yvdag tov zam yaj evderch bailaa daa.zamaa sain tavildaa.tsaad bayanzurhiin tsagdaa mergejliin hyanaltiin ajiltnuud chin avilga avch tom ovoriin mashin oruulaad mash ih bayjij huuli zavhruulj ba shuu gants shono ochood haraarai jagaa chi.

  • Anonymous (March 11, 2013 10:42:53 am )

    zamiin cagdaad mashinii daac zamiin chanar ymar hamaatai ym be.baigaa zamd ni taaruulaad hodolgoonii ayulgui baidal sogtuu jolooch geh met ymand anhaaral handuulah heregtei ym ymand orolcoj baihaa bolioch dee

antalya rent a car