antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2012 40 comments

Дүү минь, гэнэн байна даа

нийтлэсэн Admin

Манай сайхан эх орныг авлигын хар хүрэн өнгө бүрхэж, хичнээн их худал хуурмаг, хичнээн муу муухай юмсын үүр уурхай болсныг хараад дуугүй сууж байж чадахгүй болоод Монгол Улсын иргэний хувьд чамд хандаж байна. Энэ бүхнийг өөрчлөн цэвэрлэхийг ямар их хүсч байна гээч.

Түүхийн хүрдийг зогсоож болохгүй гэдгийг би мэднэ л дээ. Түүх үргэлжилж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацист Германы Бухенвальдын бөөнөөр хорих лагерийн хаалган дээр “Үйл үйлээ эдэлнэ” гэсэн латин бичээс байсан юм гэнэлээ.

Үнэхээр тэнд хоригдсон олон зуун мянган гэм зэмгүй хүмүүсийн үйлийг үзсэнийхээ хариуд фашистууд хүн төрөлхтөний шударга шүүхийн өмнө гэсгээл хүлээж, үйлээ эдэлсэн билээ. Арав хорин жилийн дараа Монгол орон тэс өөр болохыг би мөрөөдөж байна. Тэр мөрөөдлийн зам дахь авлигалын мөсийг хайлуулахын тулд өнөөдөр хамгийн том “тул”-ыг бариад байгаа юм шүү дээ.

Чи их өрөвч нимгэн сэтгэлтэй. Гэхдээ дүү минь чи сэтгэлээ нуу. Горькийн нэг зохиолыг санаж байна уу? Данко цээжээ ярж, зүрхээ суга татан гаргаад бусад хүмүүсийн замыг гэрэлтүүлдэг. Харин өнөөдөр чи цээжнээсээ зүрхээ суга татах хэрэггүй. Яагаад гэвэл шударга ёс ялах цаг ирж байна. Шударга ёс. Манай гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэт санасан юм шиг авлигыг устгаж, шударга ёс тогтооно гэж хашгирсан. Тэр чадахгүй, харин та нар чадна. Тэр Ерөнхий сайд байхдаа тарьж, парламентын дарга, Ерөнхийлөгч байхдаа ургуулсан модоо тайрч хаяж хэзээ ч хүчрэхгүй. Тэр саглагар модны сүүдэрт танил найзууд нь хэдийнэ тухлаад хуучны андаа ч ойртуулахыг хүсэхгүй байна. Уг нь тэр аль 2003 онд Ерөнхий сайд байхдаа л АПУ компанийн хувьчлалаар хагас саяыг өгье гэсэн хүний гарыг тас цохих хэрэгтэй байсан юм. Авлига бол Монголын сайхан орныг муухай харагдуулдаг гэж дараагийнх нь хүн ойлгоод байна.

Хэдэн өдрийн өмнө зам хөндлөн гарч явсан жаал хүүг согтуу жолооч дайрчихлаа. Зуун саяын үнэтэй жийпний кабинаас ганган хүүхэн гарч ирээд туфлийнхээ хоншоороор биед нь хүрч харагдсан. Маргааш нь нөгөө жолооч цагдаагийн газрын үүдэнд юу ч болоогүй юм шиг явж байсан. Маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Хууль, шударга ёсыг уландаа гишгээд байгаа албан тушаалтантай хариуцлага тооцохгүй яаж шударга ёс тогтоох юм бэ гэж би боддог. Албан тушаал, мөнгө, нам эвсэл, нутаг ус, анд нөхөд, ураг садны холбоо хүчтэйг би мэднэ.

Тийм хүчний өмнө өвдөг сөхрөх байсан юм бол надаас яах гэж шударга ёс нэхээд байгаа юм бол оо гэж боддог” гэж хэлсэн. Хууль зөрчөөгүй юм шигээр хулгай хийхийг авлига гэдэг юм бол хуулийг ч хулгайлж чаддаг юм байна. Саяхан тэр эрхэм “Авлига бол хүч шүү дээ. Мэдэж, эрдэж, төлөвлөж хийдэг гэмт хэрэг” хэмээн дуун алдав.

Дүү минь, чи дөнгөж хуушуурын мөнгө, хуучирч муудсан хятад пүүзтэй явж байна. Тэр чиний, бидний долоон тэрбум төгрөгийг хулгайлжээ. Энэ их мөнгө өнөөдөр хаана байна. Тэр өөрийгөө өмгөөлүүлэхээр Лондонгоос хэдэн зуун мянган доллараар өмгөөлөгч хөлсөлж байна. Энэ бол татвар төлөгч чиний аав ээж, ах эгчийн авлигын төлөөсөнд явсан хөлс хүчний нэгээхэн хэсэг. Өнөөдөр XXI зууны эхэнд газрын хэвлийн үүцээ нээсэн Монголын иргэн чи хамгийн баян хүн байх ёстой. Гэвч авлигалын тор чамайг гуйлгачин болгожээ.

Энэ авлига спиртийн наймаанаас эхэлсэн. Ярантын боомт, Замын-Үүдийн гаалиар оруулж ирсэн эсэн бусын техникийн спиртийг найруулж хуурамч шошготой лонх руу юүлсэн. Тэгээд өвөр түрий хоосон ажилгүй залуус тэр муухай хямдхан найркаг үй олон лангуу, зах дээрээс, шагчдын гараас худалдан авч уусан, хордсон. Хүн шиг амьдрах хүсэлтэй чам шиг эрүүл чийрэг чиний үеийнхэн харьд хар ажил хийхээр таран оджээ. Тэд Солонгост, Америкт, Европт боолын хөдөлмөр эрхэлж, Чингисийн Монгол  гэдэг нэрнээсээ нуугдан харьд харлаж байна. Ийм амьдрал мөрөөдөж бид ардчиллын замыг сонгоогүй.

Н.Энхбаярын их улс төр руу орж ирсэн эхний үе нь ардчилсан засгийн анхны ойтой давхацдаг. Тэр хүртэл манай улс төр үнэхээр цэвэр ариун байсан юм. Алдаа нь хүртэл хор багатай, амжилт нь олон түмэнд өгөөжтэй байж дээ. Тэр үед Монголын ардчилал дөнгөж долоон ой хүрч, хүүхэд шиг дэгэж дэрвэж байсан. Тэгээд л 1997 оны намраас энэ нялх ардчилал Энхбаяраар самардуулж, самруулж эхэлсэн. Гурвын гурван Засгийн газраа хөмөрсөн. Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдын суудлыг эзгүйдүүлсээр байгаад ардчиллын алтан хараацай С.Зориг алагдсан. УИХ-ын гурван гишүүнээ шоронд барьж өгсөн. Тэгэхэд хуулийн өмнө бүгдээрээ тэгш байсан юм.

Тэд ч ялаа эдлээд явсан. Хэн ч юу ч гэж гонгиноогүй. Үйл явдал нэгэнт болоод өнгөрч, тоос намжсаны дараа харахад казиногийн хэргээс Энхбаяр, түүний хамсаатнууд хожсон байдаг. Тэр үнэнч гар хөл Б.Энхмандахыгаа хүртэл 20 мянган ногооны золиосонд Ганцхудагт суулгаад, дараа нь Лондонд цөлсөн байдаг. Гаалийн Х.Баатарыг ч ялгаагүй шороонд хутгаж, шоронд суулгасан. Тэгэхэд тэр хүн авралын од Энхбаяр нь араар нь яаж тавьсныг хожим ухаарсан. Хэн ч түүнийг өрөвдөөгүй, авлигач гэдэг томоос том тэмдэг зүүгээд торны цаана илгээсэн. Итгэл үнэмшилдээ эрдэж дөнгөлүүлсэн тэр эр тэгэхэд зүрхэндээ ямар их уйлаа бол.

Шүүхийг тэр өөрийнхөө өрсөлдөгчийг дарах, шийтгэх, бас өршөөн хэлтрүүлж, хажуу хавиргандаа татах хэрэгсэл болгож ирсэн. Дүү минь би чамд чиний мэдэхгүй түүхийн хар дарсан зүүдийг ярьж өгье. Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуульдаа “эрх мэдэл хуваарилах онол”-ын үүднээс хууль тогтоох эрх мэдлийг УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар, шүүх эрх мэдлийг маргаан хянан шийдвэрлэх бие даасан хараат бус шүүх хэрэгжүүлэхээр хуульчилсан юм. Энэхүү хуваарилалтын гол агуулга нь хүний эрх, эрх чөлөөг хангах, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилах, харилцан хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байлаа.

Харамсалтай нь Н.Энхбаярын найруулсан хороор Үндсэн хуульдаа гар дүрж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ цагаас албан тушаалын суудалд үнэ хаялцан эрхэм гишүүд сайд болох цусгүй тулаанд мордож, үнэ ханш нь сүүлдээ хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх болжээ. Ийм сайд нарын загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр байлаа. Авлигачдад албан тушаал эхийн сүүнээс амттай болов. Францын их сэтгэгч Ш.Л.Монтескьегийн 260 жилийн тэртээ хэлсэн “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой” хэмээн бичсэн нь Монголын нийгэмд биеллээ олж эхэлсэн билээ.

Цагтаа Н.Энхбаярт Монгол оронд шударга ёс тогтоох, монголчуудын амьдралыг өөд нь татах бүхэл бүтэн 12 жилийн хугацаа, бүх эрх мэдэл байлаа. Цөхөрч, горьдлого тасарсан ард түмэн түүнийг төрийн тэргүүнээрээ дахин сонгоогүй. Ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу түүнийг сонгуулийн аргаар буулгасан. Энхбаяр хувь хүнийхээ хувьд сайн хүн ч байж магадгүй. Гэхдээ үйлдэл, үйл ажиллагаанаас нь үүдэж нийгэмд бий болсон хорт үзэгдлийг нүдэн балай, чихэн дүлий орхиж болохгүй. Чи одоо эргэн тойрноо сайн хар.

Түүний төрийн гурван өндөрлөгийн оргилд шат дараалан гарсан амжилт Монгол орныг сөхрүүлжээ. Ялангуяа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүний хувьд бидний амьдрал унтраалга дарах, асаахтай яг адил байлаа. Хаан байхдаа чадаагүй юмаа харц болоод хийж амжина гэж үү. Түүнийг шинээр таних цаг Монголын ард түмэнд одоо алга. Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдоод хайртай болсон гэвэл бүр ч итгэхгүй. Насаараа заалны шал арчсан бөх насаа явахаар одоо л сайн барилдана гээд зүтгээд байж болохгүй биз дээ.

Дүү минь, би чамд түрүүнд хорих лагерийн хаалган дээрх “Үйл үйлээ эдэлнэ” гэсэн үгийг иш татсан нь санамсаргүй хэрэг биш. Улс төрд хүмүүс ирдэг, бас буцдаг. Өнөөдөр архи уухгүй гэсэн мөртлөө эргэж хургаад байдаг шартсан архичин шиг араншин төрд зохихгүй. Тэр тусмаа гээсэн нэр төр хэзээ ч эргэж ирэхгүй.

Их зохиолч А.П.Чехов “Нэр төрийг булаалгадаггүй, харин гээдэг юм” гэсэн байдаг. Өнөөдөр зарим нь Энхбаярыг баривчилсны төлөө өрөвдөж, бас өлсгөлөн зарлаж байна. Сталиныг нас барахад, Чойбалсанг таалал төгсөхөд ард түмэн уйлж байсан юм. Удалгүй нуруу нь тэнийхээр үнэнийг олж мэдэн, түүх түүхээрээ үлдсэн. Зарим хүн улс төрийн өндөрлөгт байхдаа заан байдаг, буунгуутаа уснаасаа гарсан загас шиг болчихдог. Харамсалтай нь эрх мэдлийн төлөө үхэн хатан зууралдсаар, тэр зорилгынхоо төлөө бусдыг золиосолсоор байгаад дуусдаг цөөнгүй жишээ бий.

Харин ардчилсан оронд бол шал өөр. Францын ерөнхийлөгч байсан Жак Ширакийн хэргийг хууль хяналтын байгууллагынхан цуглуулж байгаад бүрэн эрхийнх нь хугацаа дуусангуут прокурор нь дуудаад байцаалтаа эхэлсэн. Хууль руу очихгүй юм бол хууль өөр руу нь ирдэг юм байна. Элбэг хангалуун, эрх жаргалтай амьдрал мөнгөнд биш, хуулийн тэгш хэрэгжилтэд суурилж байдаг.

Дүү минь, чи их өрөвч нимгэн сэтгэлтэй. Золиос болохгүйн тулд сэтгэлээ нуу. Тэр чиний сэтгэл зүрхийг эзлэн авахыг хүсч байна!

Г. Болдхүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • Anonymous (May 16, 2012 2:31:26 pm )

    chi yah ve zarim neg um ni gaigui sonsogdoj l bna , gehdee gants Enkhbyar gej ene huniig ingej bitgii buryytga , naana chin Enkhbayaraas ch aimaar bur hed dahin iluu aimaar Elbegdorj gedeg hun naana chun shuuh zasaglal , turiig bugdiig ni uuriin erhsheeld oruulahaar ulairch bna , tuuniig 2013 onii songuulid dahin yasan ch gargaj bolohgui shu ard tumeen , odoo tsoo eruul setgelgeetei ,uneheer uls ornoo gesen setgeltei huniig l ene songuuliar gargamaar bna , suuliin 20 jil ene heden 76 uls turchiig TV eer harsaar baigaad uneheer durgui hurch bna, odoo bur uursdiin zaluu halaag munguteig ni turd beltgej baigaag haraad bur ch durgui hurch bna, Ard tumeen songuulid bugdeeree idevhtei oroltsoj bas uhaamtai songuui ugmuur bna , amlasan bolgoniig avaad harin bitgii tedniig duguilaarai

  • Anonymous (May 16, 2012 2:36:24 pm )

    enh bayrig biti buruutga

  • Anonymous (May 16, 2012 2:50:53 pm )

    Elbegdorjiin zahialgaar l bichsen oguulel bn helsen ugiig ni ish tataad avtsan ch baihshig shal utgaguin…

  • Anonymous (May 16, 2012 2:54:53 pm )

    ИНГЭЖ ХЭМХЭЛДЭХ ХЭРЭГГҮЙЭЭ ХАЙЗУУДАА БИД ЧИНЬ УХААНТ АРДЫН ҮР САД БИЛЭЭ

  • Anonymous (May 16, 2012 2:55:35 pm )

    Энхбаярыг буруутгах хангалттай олон үйл явдал, баримт байгаа, тэр монголын төрийн тэргүүнд хангалттай олон жил суусан тэр үедээ одоо ярьж байгаа шударга ёс, эх орон, ард түмнээ яагаад бодоогүй юм болоо. Гэнэт ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад, намаасаа жийгдэнгүүт баахан шударга царайлаад, ард түмэндээ хайртай болчихвоо сонин юм шүү

  • Anonymous (May 16, 2012 2:56:29 pm )

    Энхбаярыг битгий буруутга гэнүү… чи юу нь юм бэ. Тэр ард түмнээ ядуурлаас аварч, төрөө хямралаас гаргасан уу? Хариулах гээд үз дээ

  • Anonymous (May 16, 2012 2:57:45 pm )

    Elbegee bur enkhbayariig ustgaj nuhchin darj avah gd ulairaad uhleeeeeee

  • Anonymous (May 16, 2012 3:15:21 pm )

    Ene Elbegdorjiin itgeltei ikh tusuutei yum. uursdiinkhuu bulkhaig nuukh gej ene 2 ch uzej tarakh dee. Ard tumen dund ni uregdekh viidee!!!!!

  • Anonymous (May 16, 2012 3:32:19 pm )

    Yanztai bichsen bna shuu iim zuil unshhad setgeld gal asah shig tegeed yagaad?yagaad Gej olon asuult garch ireh umdaa. Enhbayar uuriigee zolij yvahdaa Mongoliin turiig samraad haychih umsan gej yasan ih bodoj, betgerch bgaa bol hugiin amisgaa chin Mongolchuud bidnii setgeleer hedii boltol togloh um be?Uhej dald oroosoi

  • Anonymous (May 16, 2012 3:36:48 pm )

    Avilgin zagalmaisan etseg hochtoi N.Enkhbayarig buruutgah ch bagadna buudah heregtei

  • Anonymous (May 16, 2012 3:41:49 pm )

    manai mongolchuud ylagdaj bgaa hunii tald oroh durtai humuus ym da Enhbayr gedeg hun aimshigiin jujugchin hun ym enhbayriig umuurch bgaa humuus dandaa dund bolovsroltoi yduu setgelgeetei humuus bgaa haragdah ym ergen toirnoo haraad uz de hatuu ch unen ug shuu bolovsrol dutuu zov dugnelt hiideg baimaar ym da

  • Anonymous (May 16, 2012 3:52:33 pm )

    өнгөрсөнөө мартвал ирээдүй их буугаар бууддааг гэж….

  • Anonymous (May 16, 2012 3:56:42 pm )

    Ýíý õýí áý

  • Anonymous (May 16, 2012 4:03:05 pm )

    mongol hvn mongoliihoo ed horongnoos awaa l biz. chi myy bitgii hyzaad bgaarai.yamarch batlagdaagvi 2 shawar ambaarnii toloo hvniig shalgaad ta nar yah geed bna aa. ta nar ter chingis zochid byydliig awsan sv batboldiig shalgaach. ard kino teatriig awsan sosorbaramiig shalgaach. ochnoon ter bymaar baishin bariylj bga hyjaagiin gar hol bologsodiig shalgaach. bitgii hyzazgaagaad bgaarai

  • Anonymous (May 16, 2012 4:05:47 pm )

    uheech har pizda

  • Anonymous (May 16, 2012 4:16:23 pm )

    Enkhbayar idlee gehdee eh ornoo hudaldaagui ornoos gargasan odoo bgaa luivarchid nuden deer hudaldaj idej bhad uhsenee yritsgaagaad bgaan. Bugd adilhan odoo ene shorond hiij bgaa garuud jinhene luivarchid

  • Anonymous (May 16, 2012 4:16:42 pm )

    ene dald oroosoi idej daranguilj hanahgui mal uu

  • Anonymous (May 16, 2012 4:21:08 pm )

    heden ydarsan ard tumnee 2 huvaagaad oorson shigee hagaralduulchih ymaa. Ym bolgon 2 taltai. Hiisen hiilguulsen bugd avilgach luivarchid. Odoo ali neg ni duusch ali neg ni uldehiin toloo temtsej bn. Elbegee bol bur doloon dor baliar novsh

  • Anonymous (May 16, 2012 4:21:38 pm )

    Enhbayr berd baisan baij bnoo harin odoo gargasan aldaa devshuulsen tovarshuudaa hiisen nuglee haraad oilgood uhaaraad uhliin uner avaad nuglee naminchil aldaagaa zalruulah gej temtsej bna enhbayrt unuudur mungu hereggui byalduuchid burch hereggui uheed bosj irsen hund unen l heregtei ter yas mahandaa tultal oilgoson olj harsan iiml hun mgld odoo heregtei bid bolomj olgoh estoi odoo enbayriin garaar byalduuchdiig avillagchdiig eh ornoo gazar shoroogoo zolioslogchdiig ustguulah tsag bolson bid uund enhbayriig ashiglah estoi bolomj neej olgoh estoi

  • Anonymous (May 16, 2012 4:28:09 pm )

    АВИЛГАЛ Ч БАГА ХЭРЭГ БОЛОЖ ОДОО БҮР ЭХ ОРОН ИХ НУТАГААН ХУДАЛДАЖ ЭХ ОРНООСООН УРВАГЧ УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧАДААР МОНГОЛ УЛС ДҮҮРЛЭЭ ЭНЭ Л ХЭЦҮҮ БАЙНА
    МАН БА АН ИЙН МАНАН ХЭМЭЭХ БҮЛЭГЛЭЛ ҮҮНИЙГ ХИЙЖ БАЙНА

  • Anonymous (May 16, 2012 5:48:15 pm )

    эрүүл өнцгөөр харья. Авилгал гэж юу юм? Зөв тодорхойл. Төр хүчтэй, хууль үйлчлэх естой гэсэн зарчмаа дагая. Матрын нулимс гаргаад дэмий байхөө. Түүх үнэнийг өгүүлэх болно.

  • Anonymous (May 16, 2012 6:15:22 pm )

    Australia uls kokosjson nuursiig 350$-r exportolj bhad, manai deed teneguud bur yaj bn geech, tuuhii nuurs 90$-r hyataduud oorsdoo uhaad oorsdiin ulsruugaa zooj bn. Ene bol bodit unen. Iim ymig bid nar zugeer haraadl suuj bgaa ni bas unen. Enhbayariin idsen uusnaas iluu 100% gamshig

  • Anonymous (May 16, 2012 6:17:53 pm )

    bi ch bas ingej boddog

  • Anonymous (May 16, 2012 6:21:52 pm )

    хгүний иамийг зүгээрл “о”-д ороод бөгсөө арчиж хаядаг цаас мэт ярьж байгаа хүзүүгүй ерөнхийлөгч элбэгдорж та одоо уран донгодохоо болио ард түмэн тэнэг биш шүү бат-үүл та 2 С.Зоригыг хөнөөсөн нь илт л байсан биз дээ одоо гэмгүй цариалах чинь

  • Anonymous (May 16, 2012 6:23:50 pm )

    тийм ээ яг үнэн элбэгдорж батүүл та 2 алуурчин тэрийгээ нуух гэж үхэн хатан нууж бусдад гэмгүй царайлж байгаа олхиогүй улс даа

  • Anonymous (May 16, 2012 6:28:15 pm )

    элбэгдорж сандал дээр сууж байгаа нь хүртэл яг хужаа шиг суудаг ерөнхийлөгчид нэр дэвшихдээ БИ ХУЖАА биш гэсэнийг санахж байна түүний ЭЭж нь хүртэл ХАРГИС Л байсан юм билээ хүнийг хайрлах гэдгийг уландаа гишгэсэн нацист

  • Anonymous (May 16, 2012 7:00:17 pm )

    elbegdorj yhaantai hvn shvv

  • Anonymous (May 16, 2012 7:05:03 pm )

    Avilgal avilgal geh yum.Ter avilgaliig chn shireenii ard suudag buh hun l avdagshdee.elbegdorj batuul 2g aluurchin gedgiig hun buhen meddeg gehed hilsdehgui l baih.elbegdorj hudlaa chalchihaa zogsooh heregtei. batuul ch gsn hudlaa baatriin dur esgej tenegtehee bolivol taarna. 2zevuun amitad.

  • Anonymous (May 16, 2012 7:17:41 pm )

    enhbayar tolgoi undiibul Mongolin ug deer suuna

  • Anonymous (May 16, 2012 8:19:11 pm )

    yu tarina tuuniigee l huraana. tiimees toriin tolgoid bgaa ene heden humuus eelj eeljeeree bulhai n delgereed uiliin uree edleh bolno. enhbayaraas ehellee urgeljluueed zalgamjil hiisen hamsatanguud n bugd shangaa hurteh bolno, huurhi mongoliin min ard tumen dund n asar iheer hohirood uldej bna da.

  • Anonymous (May 16, 2012 8:24:09 pm )

    ЭЛБЭГЭЭГИЙН ЭСРЭГ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУД УДАХГҮЙ БАРИГДАНА ДАА.ЭД БОЛ ЗҮГЭЭР Л МӨНГӨ,АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ БӨГС ДОЛООЖ,ХЭРЭГТЭЙ ГЭВЭЛ ЭХ ОРНОО ХУДАЛДАХ,ЭЭЖ ААВАА Ч АЛАХААС БУЦАХГҮЙ БОЛСОН БЯЛДУУЧИД.ТЭДНИЙГ ЮУ ГЭДЭГ ГЭЭЧ ХАРАХААС БӨӨЛЖИС ЦУТГАДАГ ГЭДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ.ХҮН МЭДЭХГҮЙ ЮМ ШИГ ИХ ЗАНТАЙГ ЯАНА ГЭЭЧ БӨГС УЛАЙЧИХЛАА.ТЭД НЭГ Л НАРТАЙ ӨДӨР НЯМДОРЖИЙНХОО ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУДСАН ШОРОНДОО ОРЦГООХ БОЛНО.

  • Anonymous (May 16, 2012 8:36:13 pm )

    ex ornoo xudaldagstai l exleed temtsex xeregtei sh dee.ex ornoo xudaldagsdig bugdii ni shuux tsag oirtoj bn gedeg ni medegdej bn.ard tumen serj bn sh dee.sertsgee mongolin ard tumeen.odoo serexgui bol orson borooni xoinoos tsuv nomrov gegch bolchixood bn shu!!!

  • Anonymous (May 16, 2012 10:40:16 pm )

    Нэгэнт эхлүүлж, хөдөлгөөнд оруулсан энэ үйл явцыг хэрхэн үргэлжлэхийг нь л харж байя. Авилгын үндэс суурийг эх орондоо тавьж, цэцэглүүлж эхэлсэн Н. Энхбаяр мэтийг барьж, шийтгэж эхэлснээр монголын жирийн ард түмэнд хохиролтой юм юу ч байхгүй. Харин ч цаашид утасны үзүүрээс хөвөрч, амин хувиа хичээн улс орныхоо эдийн засаг, хөгжил дэвшилд хохирол учруулагчдыг нам харгалзан ая тал засахгүйгээр хүний өөрийнгүй хийсэн нүглийнх нь ялыг үүрүүлэх эхлэл болоосой гэж залбирч байна. Хамтарч цуслаагүй л юм бол хулгайчдыг бүү өмгөөл. Харийн гүрнүүд тэгж ярьвал Монгол гэдэг улсыг авилгад идэгдсэн, авч завшихад хялбар байлгахыг үнэхээр хүсдэг юм шүү. Авилгачдыг өмгөөлж бичээд байгаа хүмүүс бол эх орныг маань аль болох муу муухай байлгаж, хялбархан завших гэсэн гадныхны гар хөлүүд. Бузар буртаг, идээ бээрийг шахаж цэвэрлэх үйл явц үргэлж эсэргүүцэл, зовиуртайгаар хийгддэг. Ерөнхийлөгчийн манлайлан эхлүүлсэн ажилд амжилт хүсье. Яаж ч хэлэгдсэн юунаас ч шантралгүй тэмцлээ шударгаар үргэлжлүүлэхийг хүсье. Ер нь бол муусайн хулгайчид Н. Энхбаярынхаа л адил иймэрхүү л арчаагаа алдахаар новшууд байгаа ш дээ. Та нар одоо өөрсөд рүү нь дөхөөд очно гэхээс үхтэлээ айсандаа, нүглээ наминчилж тэвчихгүй До Яам, хэлмэгдүүлэлт ч гэх шиг чацгаа хавчиж битгий гүйлд. Хийсэн нүглийнхээ цээрлэлийг эдлэлгүй улс төржүүлж байгаад бултана гэж бүү горьд. Шударга хүмүүс нь тайван л байцгааж байна даг.

  • Anonymous (May 16, 2012 11:43:17 pm )

    Элбэгдоржийг сонгож чадсан Монголчууд АЙ КЮ өндөртэй ард түмэн гэдгээ баталж чадсан Ерөнхийлөгч Элбэгдоржийг Бурхан ивээг.

  • Anonymous (May 17, 2012 12:06:56 am )

    dutuudorjiig chutgur avag!

  • Anonymous (May 17, 2012 12:29:01 am )

    yamar ih uzen yadalt be ? bur uhlee ter elvegdorgtoigoo tonil tsaashaa burhan esus chini ta nariig eveehgui huh tenger oboo oron delhii mini ta nariig gesgeene

  • Anonymous (May 17, 2012 9:03:36 am )

    Odoo hoorhii huvitsaa ene ter gej ard tumniig hoshoruulaad bnaaaaa da. Huvitsaagaa gar deeree avch amjaagui bhad manai ulsin baylag gadagshaa baruun solgoigui ursaad bhad yu uldej yuni huvi avna gej ard tumen naidaad bgaa ym be.

  • Anonymous (May 17, 2012 9:04:55 am )

    Zaluuchuud ug ni ingej hoorondoo hereldej suuh bish ene muuhai manuuhainuudiin oodoos zorigtoi bosohl uldej bn daa. Bugdii ni ordnoos oimsgui chirch gudmand gargay!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (May 17, 2012 10:16:16 am )

    Yamar yumaaraa ornoos gargadiin. Ornoos gargaj bn gd baahan luivar hiichihsen bizde? Ter uedee ivenhou goos zunduu mungu zeeleed orost oroo tolchihson. Tolchihson ch gej ihenhiig n oorsdoo idej uutsan. Odoo teriig n bid umnu gobioroo tolj bga bizde har mangaruudaa. Ene muu oligarhiig yund n orovddiin? Lai bolson shaar

  • Anonymous (May 17, 2012 10:20:32 am )

    Elbegdorj buruugui . Harin c . Bayar buruutai . Bayariin ard orosuud bgaa………….

antalya rent a car