antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2012 5 comments

ОБЕГ-ын удирдлагад хариуцлага тооцохгүй бол аврагчид ар араасаа амиа алдсаар байх болно

нийтлэсэн Admin

ОБЕГ-ын хэсэг ажилчид мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

2007 оны зургаадугаар сарын 18. Энэ өдөр улс эх орны аюулгүй байдлын төлөө гамшиг тохиолдсон үед амь хайргүй тэмцэхээр өргөсөн тангарагтаа эцсээ хүртэл үнэнч явсан эрэлхэг хөвгүүдээ Монгол Улс алдсан юм. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ХХЕГ-ын 253 дугаар ангийн 8220 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ОБЕГ-ын Онцгой үеийн шуурхай удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, 15 гал сөнөөгч , нисэх багийн гурван гишүүн яваад эргэж ирээгүй. Ахин ийм харамсалтай аймшигт зүйл битгий болоосой гэж тухайн үед хүн бүхэн хүсч байсан ч энэ хүсэл биелсэнгүй. 2007 онд болсон аймшигт үйл явдал дахин давтагдлаа.
Дүрэлзэн асч буй гал түймрийг унтраахаар ажиллаж байгаад Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван аврагч амь насаа алдаж хоёр аврагч гүн түлэгдэж амьдрал үхлийн зааг дээр байна. Тодруулбал, Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг газар авахуулахгүйн тулд өргөсөн тангаргаа биелүүлэхээр мордсон залуус болох Дорнод аймгийн Онцгой байдлын дэслэгч, аврагч шүхэрчин, гал сөнөөгч 38 настай Ч.Намжилдаш, Онцгой байдлын ахлагч эрэн хайх аврах салбарын аврагч, 28 настай С.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах салбарын аврагч шүхэрчин, аврагч, 27 настай Ж.Одбаяр нар ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ сарын наймны өдөр амь эрсэдлээ.
Тэднийг голомтонд орж ажиллах үед салхины чиглэл тогтворгүй байсан, салхины эрч гал унтраах бага руу хүчтэй шуурснаар золгүй явдал болох шалтгаан болсон гэж үзэж болох хэдий ч онцгой байдлын албаны удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж эдгээр 3 албан хаагчид алтан амиа алдлаа.

Учир нь:
1.    Онцгой байдлын ерөнхий газрыг мэргэжлийн бус хүн удирддаг.
2.    ОБЕГ-ын сургалтыг хариуцсан онцгой байдлыг хурандаа н. Ууганбаяр албан хаагчдынхаа мэргэжлийн сургалтыг зохих түвшинд хүргэж явуулдаггүй. Энэ хүн албан тушаалын амбициараа бүх дарга нарын үед албан тушаалдаа үлддэг бөгөөд энэ чадварыг нь аврагч, албан хаагч бид нар эзэмшсэн бол жил бүр аврагч анд нөхөдийнхөө амь насыг эрсдүүлэхгүй байх байж дээ.
ОБЕГ-ын удирдлага, зохион байгуулалтыг өөрчилж хариуцлага тооцохгүй бол энэ албаны албан хаагчид бид өргөсөн тангарагаа биелүүлэх гэж ар араасаа амиа алдсаар байх болно.
Мэргэжлийн алба гэсэн тодотголтой бид гамшгийн аюулын үед өөрсдийнхөө амийг хамгаалах чадвар, дадал эзэмшээгүй байж яаж бусдын амь нас, эд хөрөнгийг аврах болж байнаа. Хэрвээ мэргэжлийн удирдлагаар хангагдан, сургалт өндөр хэмжээнд явагдаж байсан бол дээр дурьдсан мөр зэрэгцэн үүргээ биелүүлж явсан мэргэжил нэгт 3 албан хаагчид маань амиа алдахгүй ч байсан байх.
Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж бусдын амь нас эд хөрөнгө, газар нутгаа алтан амиараа авран хамгаалсан зоригт хөвгүүдээрээ эх орон ард түмэн, мэргэжил нэгт андууд  чинь үргэлж бахархан дурсаж байх болно.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ХЭСЭГ НӨХӨД НЬ

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 14, 2012 1:05:16 pm )

    Онцгой байдлын албаний сургалт маш муу байна аа,салхи шуурагтай үед яаж ажиллах аюулгүй байдлыг хангах талаар хээрийн түймэрт хэдэн удаа сургалт явуулсан юм бэ, салхи шуурга гарсан тохиолдолд ямар хувилбараар ажиллах арга барил,хамгаалалт,тооцоо байх ёстой,тэр бүү хэл салхи гарсан тохиолдолд аврах бүлэг ч бэлэн байх ёстой шүүдээ,үнэхээр хариуцлага алга,хайран сайхан 3-хүний амь насыг галд өргөчихсөн ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮДЭЭ,МӨН ЗАСГИЙН ГАЗАР ЧХАРИУЦЛАГА АЛГА БАЙНА,ХҮНИЙ АМИЙГ СӨНӨӨЧХӨӨД АР ГЭРИЙН ХҮМҮҮСТ 60-80 САЯ ТӨГӨРӨГ ЧЮУЧ БИШЭЭ, ЭНЭ ХҮМҮҮСҮҮД ЧИНЬ САРД400-500 МЯНАГАН ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙ ГЭЖ ТООЦВОЛ жилд 4-5 сая %тэгвэл өгч байгаа 60-80 сая төгрөгний цалин чинь сайндаа л 12 жилийн цалин шүү дээ,энэ мөнгө чинь юуч бишээ,төр засагийн хариуцлага өлбөгөр байдлаас хүний алтан үрэгдэж байгааг мөнгөөр хэмжиж болхгүй,тухайн үедээ гар дээр их мөнгө ар гэр нь авч баярлаж байгаа боловч хэдхэн хонгийн дараа нас барагчдаа зайлшгүй санан дурсаж,өгүүлэгдэх болно,эдгээр хүмүүс дээдлээд 70-80 наслана шүү дээ,манай дундаж наслалт ингээд тооцоо хийгээд үзээрэй_ер нь мөнгө хэрэг боловч ,хажуудах үр хүүхэд хань ижил,аав,ээж шиг ховор юм байхгүй шүүдээ гэдгийг ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН АЖИЛДАА ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ,ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАСАНХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ,ХОХИРОЧ НАРЧ ГОМДЛОО МӨНГӨ АВСАН Ч НЭХЭХ ХЭРЭГТЭЙ_ТӨР ТЭРТЭЙ ТЭРГҮЙ,ХҮССЭНЧ ХҮСЭЭГҮЙ Ч ТӨЛБӨР ТӨЛЖ ӨХ ЁСТОЙ ШҮҮДЭЭ

  • Anonymous (May 14, 2012 1:23:05 pm )

    Хишигбаатар гэж архи авгай 2т хар толгойгоо мэдүүлсэн нэг эргүү нөхөр бий.Уг нь Толгойтоос гаралтай энэ мунаг новш Галын газрыг үүх түүхтэй нь ёстой нэг самарч юу ч мэддэггүй Иргэний Хамгаалалтын дайны онол ярьсан офицеруудад өгсөн. түүнээс хойш хичнээн сайхан нөхдөө бид алдав, хичнээн их хөрөнгийг Даш Отгонбаяр нар нь залгив.Одоо харин Д.Хишигбаатарыг олоход их амархан Тэр гуай эсвэл архи зооглочихсон ОБЕГазрын ахмадын өрөөнд элий балай юм ярьсан шиг байна эсвэл ойролцоо газрын билляарданд бөмбөг өнхрүүлнэ Тэр хойгуур нь хүний амь нас үрэгдсэн шиг Ийм л байна да Үнэн биз гал сөнөөгчдөө

  • Anonymous (May 14, 2012 2:38:54 pm )

    Удирдлагуудад хариуцлага тооцно гэж юу яриад байгаа юм бэ Тэр хүмүүс чинь ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан шүү дээ Удирдлагууд нь алчихсан биш. Юм л болвол хариуцлага тооцуулна гэж байх юм аа. Уужуу сэтгэлээр хааяа бодож байхад яанаа. Хүмүүсийн ухамсар үнэхээр дордсон байнаа. Болж өгвөл зүгээр суугаад төр засгаас бэлэн хоол идээд суух санаатай, хэдэн төрийн алба хааж байгаа хүмүүстээ муу муухайг чихээд суух дуртай болж дээ.

  • Anonymous (May 14, 2012 3:07:06 pm )

    аюулгүй ажиллагааны дүрэм заавар сайн өгөөд нормын хувцас хоол ундын хангалт зэргийн сайжруулах хэрэгтэй байна. Ар гэрт нь хичнээн мөнгө өгөөд алдсан хүү аавын орлохгүй насан туршын сэтгэл санааны зориуртай амьдарна шүү дээ

  • Anonymous (May 14, 2012 4:40:03 pm )

    ZA ORCHIN UYED L LAV GAL UNTRAAH GEJ BGAAD AMIA ALDSAN MERGEJLIIN GAL UNTRAAGCHID GEJ SONSOOGUI YUM BNA, TEGHEER MNAI DBOL MERGEJIL SURGALT NI MASH MUU L BNAGESEN UG SH DEE HUNII AMI HATUU NEHELTEI TIIM BOLOHOOR HARIUZLAGA YARIH NI ZUV

antalya rent a car