Энэ сарын 8-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хүрэн халзан зүсмийн ихэр унага мэндлэв. Энэхүү ирэх унага нь энэ хаврын хоёр дахь нь юм. Тойг багийн малчин Р.Эрдэнэцогтын буурал халзан гүү унагалж хүрэн халзан зүсмийн хоёр ихэр унага гаргасан байна. Энэхүү мэдээг тус аймгаас УИХ-д сонгогдсон Я.Батсуурь гишүүн хамгийн түрүүлж хуваалцсан аж. Түүнчлэн өөрийн facebook хуудаснаа “ Адуу хонийг бид халуун хошуутай мал хэмээн бэлэгдэж, бие биедээ бэлэглэдэг. Манай сумынхан ихэр унага төрснийг ихэд бэлэгшээж байна…” хэмээн бичжээ. Харин сэтгэгдлүүд дээр нь “Эртний домог, түүхэнд ихэр унага төрөхийг хамгийн муу ёрын зүйл гэдэг юм билээ. Эрхэм гишүүн та баярлаж хөөрөхөөсөө өмнө эртний сайхан домгийг сөхөж нэг үзээрэй. Харин хоёр ихэр ботгыг Тэмээ Тэнгэрийн амьтан гэж билэгддэг учраас хамгийн сайн цаг ирнэ гэж билэгддэг. ” гээд л УИХ-ын гишүүн Я.Батсуурьд сургамжилсан сэтгэгдлүүд ар араасаа цуварсаар байна.
Уг нь Монголчууд бид эртнээс баярт үйл явдалд таарсан хүнийг сайн санааны үзүүрт тос хэмээн бэлэгшээдэг. Сонирхуулахад, өнгөрөгч сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын аравдугаар багийн иргэн Д.Баасангийн есөн настай хүрэн гүү мөн л зээрд зүсмийн хоёр охин унага төрүүлсэн нь энэ хаврын анхны ихэр унага байсан билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.