antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2012 2 comments

Монголын эдийн засгийг хэн, хэрхэн алав?

нийтлэсэн Admin

Дэлхий даяарх боловсролын системийг либералчилж, энэ нь хагас дутуу мэдлэгийн хэлтэрхийнүүд, цэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үеийг “чанаж” боловсруулж байна. Эдийн засгийг “үл үзэгдэгч” гар буюу шунал залж, хөгжүүлдэг. Төр тэрүүнд оролцох ямар ч хэрэг байхгүй. Ашигтай л бол юуг ч хийсэн болно. Энэ бол чөлөөт зах зээл, нээлттэй нийгэм гэх маягийн номлолд монголын сэхээтнүүдийг бүрэн автуулж, донтуулаад байгаа. Дагаварт нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр, гадаадын туршлагагүйгээр улс хөгждөггүй гэх маань, тарни маягийн зүйлийг цээжлүүлжээ. Алсуураа монголын баялгийг хамгийн хямдаар ч хамаагүй зөөгөөд л байя гэсэн хүмүүсийн дураар дургих онолын үндсийг бэлтгэж өгсөн юм.

Одоо монголчууд гадаад “зөвлөхүүд”, дотоодын эрх баригчдын ам, ажлын нь зөрүүг харсан хирнээ ойлгохоо больсон. Гадаадынхны сургаж, тусгайлан бэлтгэж, өөгшүүлдэг, тархиа угаалгасан монголын залуу үе ядуурал, хоосрол, мухардмал байдлынхаа цаад шалтгаан, уг сурвалжийг олж харах, сэхээрч ухаарах чадваргүй, боломжгүй болсоор байна. Ийм төрлийн харанхуй үе нэгэнт төлөвшчихсэн байгаа нь байдлыг улам төвөгтэй болгож байна. НАМЗХ гэж тоглоомын байгууллагаар дүүрэн ийм залуучууд хөлхөнө. Амаараа дүүрэн англи үг, хармаагаараа дүүрэн смартфон, айпадтай ч улс үндсээ гэх сэтгэл өчүүхэн ч үгүй. Ярьж байгаа зүйлс нь “тэнд ийм лиценз тэдээр өгнө гээд байна, тэрийг ингэж аваад тэрэнд төдөөр шахъя”, “Хү дарга манийг албан тушаал дээр тавина гэсэн. Гол нь намд ахиухан хандив өгөх хэдэн баагийг чихдээд ир гээд байгаа”. Иймэрхүү хоосон этгээдүүд дарга нарын гар хөлд гүйсээр дунд шатны албан тушаалд зүүгднэ. Толгой нь хоосон, сэтгэл нь шуналаар дүүрэн тэдгээр амьтсыг гадныхан амархаан урхидна. Төсвөөс мөнгө гулсуулах үндсэн арга нь элдэв төсөл, хөтөлбөр, шинэчлэл гээчийг санаачлах гэдгийг тэдэнд сайтар ойлгуулна. Гадагшаа авч явж, туршлага судлуулах нэрээр мөнгө цөлмөх төслүүдийн жишээг бодитоор харуулна. Нөгөөдүүл нь эргэж ирээд өөрийг нь дарга болгосон том даргадаа уран санаа олсноо илтгэж, дэмжлэг хүснэ. Цаадах нь тооны машинаа гаргаж ирээд өөрт нь тусах ашиг, бусдад тараах мөнгө зэргээ тооцож үзээд боломжийн санагдвал “сайн ажиллаа” гэж урамын үг хайрлаад “цаасаа” оруулаад ир гэж лүндэгнэнэ. НАМЗХ-ны боловсон хүчин яаран сандран хам хум төсөлөрхүү юм бичүүлж аваад тооцоог нь олигтой шалгалгүй хурлаар оруулж батлуулан, төсвөөс мөнгөө салгаж авна. Дансанд орсон мөнгөний ихэнхийг тэр дор нь “ах нарт” тараана. Үлдснээр нь Оюука, Баясаа, Номко нартайгаа караокед уулзах, ажил хийх нэрээр наргихад зарцуулна. НАМЗХ-ны залуусын үдшийг өнгөрөөдөг газар нь Улаанбаатарын үнэтэй караокенууд бөгөөд цагийн түрээс нь 160-300 мянга байх нь энүүхэнд. НАМЗХ-ны боссууд дуулах дуртай бололтой. Албан тушаал горилсон бялдууч голдуу залуус тэднийг караокед баясгасныхаа зардлыг өөрсдөөсөө гаргана. Бүр уралдаж, баярхаж төлнө.

Тэднийг ийнхүү дуулж цэнгэж, идэж ууж байх зуур элдвийн балай төсөл, хөтөлбөрүүдийнх нь хэрэгжилтэд зориулан голдуу зээлээр авсан мөнгө үргүй өнгөрч улс орон асар их гадаад өрийн дөнгөнд ордог. Саяхан УИХ-ын гишүүн Б.Шинэбаяр “монголын гадаад өр 9 тэрбум долларт хүрсэн нь аюулын дохио дэлдэж байна” гэсэн нь МАН, НАМЗХ-ны гишүүдийн наргиж цэнгэсэн мөнгөний тоог үндсэндээ зааж байгаа юм.

Х.ӨРНӨХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 11, 2012 4:55:09 pm )

    ENE SHABILHAN BIEE TOOSON ZALUUCHDEE AHMADUUDAA ADLAAD YU BOLOOD BAINADAA HAJ L BAIYDAA

  • Anonymous (September 08, 2012 10:49:19 am )

    End nam mamnii haryalal baihgui, ardchilsan nam chin harin jinhene oligarhuudiin nam

antalya rent a car