antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2012 Comments are off

МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ САНСАРТ ХӨӨРГӨНӨ

нийтлэсэн Admin

Монгол Улсын үндэсний анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөх болсноо залуу судлаачид өчигдөр олон нийтэд зарлалаа. Олон улсын стандартад нийцсэн техник технологийг ашиглан монгол хүний оюун ухаанаар бүтээсэн хиймэл дагуулыг хөөргөх нь Монгол Улсын нэрийг олон улсад дуурсгах нэгэн том бахархал. Тиймээс Б.Төгөлдөр, Ц.Нандинбаатар, Э.Батбаяр нарын залуус 2006 онд энэ санаачилгыг гарган уйгагүй ажилласан нь үр дүнгээ өгчээ. Тэдний нэг Б.Төгөлдөр өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Лос-Анжелес хотод болсон олон улсын хуралд оролцсон байна. Тэгэхдээ холбогдох байгууллагынхантай уулзаж, 2013 оны нэгдүгээр улиралд АНУ-ын пуужинд Монголын үндэснийхээ хиймэл дагуулыг суурилуулан хөөргөхөөр тохиролцсон аж. Тэд хиймэл дагуулаа Монголдоо бүтээх гэнэ. Үүний тулд ШУА-ийн Мэдээлэл технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн судалгааны төвтэй хамтран судалгаа шинжилгээний ажилдаа оржээ. Энэ өөдрөг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр “Спейс лаб” компанийг тавдугаар сард байгуулжээ. “Монголсат” хэмээх үндэсний анхны хиймэл дагуул хөөргөх төслийн ажил ийн эхэллээ.

Хиймэл дагуул хөөргөхийн ач холбогдлыг төслийн зөв лөх, ШУА-ийн Мэдээлэл технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа “Хүн төрөлхтний ирээдүйд амьдрах орчин, үйлдвэрлэл явуулах салбарыг сансар хэмээн үзэж байгаа. Тиймээс сансрын уудмыг эзэмшихийг дэлхийн олон орон эрмэлзэж байна. Үүний нэг жишээ нь Олон улсын сансрын станцыг ашиглалтад оруулсан. Энэ нь 110 метр урт, 74 метр өндөр асар том станц. Тэнд төрөл бүрийн судалгааг хийж байна. Цаашдаа дэлхийн улс орнууд сансрын гаригуудад олон үйлдвэр байгуулаад эрчим хүч, шинэ материалыг гарган хүн төрөлхтний хэрэгцээг хангана гэсэн бод лого мө рөөдөл давамгайлж байна. Монгол Улсад нэг давуу тал бий. 1981 онд монгол хүн анх сан сарт ниссэнээр олон улсын хууль эрхз үйн талаас нь аваад үзвэл сансрын статустай болсон. Тэгэхээр бид сансрын уудмыг эзэмших ёстой улс.

Дэлхийд ийм орон цөөхөн бөгөөд үүний тулд улс орнууд зүтгэж байна. Энэ давуу талаа ашиглаад бид сансрыг үргэлжлүүлэн судлах ажлыг тасралтгүй явуулах ёстой. Манай улсад энэ ажил хоцрогдсон, бараг орхигдох шахсан гэж болно. Харин мэдлэг, боловсролтой залуучууд монгол хүний оюуны бярыг дэлхийд харуулах гэж байгаад баяртай байна” гээд энэ ажилд төр засгаас дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн. Төслийн ерөнхий зохицуулагч Б.Төгөлдөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхэн хиймэл дагуул хөөргөж ямар судалгаа хийхээр төлөвлөсөн бэ?

-Сансрын суурь судалгааны туршилтууд, мөн Монголынхоо соёл боловсролын салбарыг дэлхийд сурталчилна. Бид анх удаа өөрийн хиймэл дагуулаар эх орныхоо нутаг дэвсгэрийн зургийг авна. Мөн морин хуурын аялгуу, Норовбанзад гуайн дуу болон текстэн мэдээлэл зэргийг хиймэл дагуулаар дамжуулан дэлхий дахинд хүргэх бололцоотой болно.

-Хиймэл дагуулыг хэрхэн бүтээх гэж байна вэ?

-Олон улсын стандартад зохицсон тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн байгууллагуудаас авч өөрсдөө угсраад, туршилтын төхөөрөмжүүдээ суурилуулна. Холбогдох программ хангамж, холболтыг Монголд хийж туршаад, АНУ руу явуулж тус улсаас хөөргөх юм. Манай хиймэл дагуулыг суурилуулсан пуужин олон улсын сансрын станцтай ойролцоо маршрут болох доод орбитын 52 градусын өнцөгт, 400-800 км-ийн өндөрт байрлах маршрутын дагуу нислэг үйлдэнэ.

-Хиймэл дагуулыг ямар хугацаанд явуулах бол?

-Улс орнуудын жишгийг харахад сансарт 5-7 жил болсон хиймэл дагуул байна. Тэгэхээр бид таваас дээш жил явна гэж үзэж байгаа гэлээ.

Э.ЭНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car