antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2012 2 comments

Дарханы “битүү морьд”

нийтлэсэн Admin

Дарханд үндсэндээ сонгууль эхэлжээ. Нэр дэвших хүмүүс нь ч бэлэн жагсчээ. Улсын наадмын түрүү аман хүзүүг булаалдхаар МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар, ЗТБХБ дэд сайд Б.Цэнгэл нарын “битүү морьд”-ын дунд ширүүн өрсөлдөөн явагдах нь гарцаагүй.

Хэн хэн нь Дарханы уугуулууд. Энд төрсөн өссөн. Дарханы бүтээн байгуулалтуудтай хүүхэд болон идэр наснууд нь өнгөрсөн билээ. МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар хийсэн бүтээсэн гээд байх гар баригдах нүдэнд үзэгдэх зүйл байхгүй ч үг хэл, уран илтгэх чадвар, хуулийн мэдлэг, хөгжилийн гарц гаргалгааг мундаг сайн мэддэг улс төрийн том том “наадмуудад” удаа дараалан оролцон Засгийн газрыг “нуман тулгууртай шахаж эргүүлэх” мэхэнд хэд хэдэн удаа оруулхын сацуу зарим үед хүчтэй “өчих” мэх хийдэг толгойтой нэгэн. Монгол улс даяараа түүнийг мэддэг авч “Баатар баатар гэвч ганц суманд” гэдгийн үлгэрээр дуучин С.Жавхлантай өвлийн хүйтэнд “гал тахиж” онигоо болж рейтингээ унагаасан эргэж босох гэж зүдэрч буй билээ.

Тэгвэл Б.Цэнгэлийг Монголчууд төдийлөн сайн мэдэхгүй ч Дарханыхан “Авто вокзал” төрөөс хөөцөлдөн тавиулж Дарханчуудаас бусдад нь чичлүүлж байсан эр. Түүнийг чичлэх улс цөөнгүй.

Өмнөговийн нүүрсний уурхайн замуудыг, Дорнодын Хужаа нарын Петро Дачин Тамсагийн замыг хааж “Засмал замаа бариад яв. Эс бөгөөс хуцваа” гэснээр бүгд хүссэн хүсээгүй зам тавих их ажилдаа орсон одоо эхнээсээ замууд ашиглалтанд орж шороо тоос хэсэгтээ намжиж, авто осол, жолоочийн үхэл эрс багассан. Тэр цагаас эхлэн Монголын уурхайнуудад хатуу хучилттай зам тавь гэдэг хатуу стандарт бий болгож чадсан эр.

С.Ганбаатарыгаа бодвол Б.Цэнгэл үг хэл дуу шуу цөөнтэй ч “Шүүхийн нарийн бичиг” албаар ажилаа эхлэж байсан хүний хувьд хуул эрх зүйн тал дээр гологдоод байхгүй.

2012 оны УИХ-ын сонгуульд Дарханчууд шинэ залуу сонголт хийнэ гэдэг яриа хаа сайгүй байгаа бөгөөд Дарханы битүү хоёр морь өнгөтэй “наадаж” юм дуулгах нь гарцаагүй билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 10, 2012 9:16:03 am )

    ganbaataraa demjij baina

  • Anonymous (May 13, 2012 11:29:45 am )

    –Сонгууль будилаантуулж ҮНДСЭН ХУУЛЬ зөрчиж засгийн эрхийг “ХУУЛЬ БУСААР” авч 4 жил төрийн суудал эзэгнэсэн
    –Нийгмийн харилцаа, хүний амьдралд ус агаар шиг хэрэгтэй байдаг “ШУДРАГА ЁС,ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ХУУЛЬ ЗҮЙ”-г бүрэн утагаж янз бүрийн аргаар “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” явуулж эхэлсэн
    –Эх орон газар нутгаа эдийн засгийн алуурчидын барьцаанд тавьж авсан зээлээрээ ашиг олон баяжицгаахдаа “АМЛАЛТ-ХИШИГ”нэрээр ард түмнээ горьдоосон өчүүхэн бага мөнгийгч өгчих сэтгэлгүй МАН,АН –ын хууралтаас залхсан ард түмэн ТӨРӨӨ салгаж авахаас өөр замгүй болсон энэ үед тэднийг сонгочих усан тэнэг хүн олдох юм болуудаа?

antalya rent a car