МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугартай ярилцлаа.
-Сүүлийн үед өрнөж буй асуудлаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ. Та МАХН-д ажиллаж байгаа юу. Таныг аавынхаа ажлыг залгамжилна гэж зарим хэвлэлд бичсэн байна билээ.
-Аав маань шударга ёсны төлөө тэмцье, ард түмнийхээ амьдралыг сайжруулъя, байгалийн баялгийг ард түмэндээ шударгаар тэнцвэртэй олгоё, монгол хүний үнэлэмжийг эрхэмлэе, гадаад харилцаагаа өргөжүүлж, эдийн засаг жуулъя гэсэн бодолтой зүтгэж явдгийг хүүгийнх нь хувьд би дэмждэг.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал нь хэмжээлшгүй эрх мэдэлтэй, хуулийн дээгүүр байдаг гэж зарим хүн ойлгодог байх. Үнэндээ бол тийм биш шүү дээ. Аав маань эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эхэнд тавьж явсаар өнөөдрийг хүрсэн. Төрийн өндөр алба хаших нь нэг талаасаа гэр бүлд нь маш хэцүү байдаг. Үр хүүхэд, хань ижил, ээж, аавтайгаа хамт байх хугацаа, цаг зав бараг байдаггүй.
Өнөөдөр эх орныхоо сайн сайхны төлөө өөрийнхөө жаргалыг умартаж залуу насныхаа хүч чадал, оюун ухаанаа зориулж явсан аавд минь хүчээр ял тулгаж, тарчлаан зовоож байгаад хүүгийнх нь хувьд би маш их харамсаж байна. Миний аав албан тушаалаа буруугаар ашиглаж байгаагүй гэдгийг би онцолж хэлмээр байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэдэг манай улсад ямар түвшинд байдгийг олж харлаа, бие сэтгэлээрээ мэдэрч байна. Аавынхаа ажлыг залгамжлахаар шийдлээ гэж зарим нэг хэвлэлд бичсэн байна лээ. Надад улс төрийн амбийц байдаггүй. Хэнээр аавын ажлыг хийлгэх, намаа хэнээр удирдуулах вэ гэдгийг ард түмэн, намын нөхөд нь шийдэх учиртай. Онцолж хэлэхэд аав МАХН-ын дарга хэвээрээ байгаа.
-АТГ-ынхан эхэндээ аавд чинь биш танд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм билээ. Та дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгч байсан уу. Батшугарын хэрэг яагаад Энхбаярт хамаатай болчихов?
-Надад хийсэн хэрэг байхгүй болохоор энэ талаар нуух зүйл алга. Намайг эх орондоо ирсэн даруй эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэд намайг “Өргөө” зочид буудлын хувьчлалд оролцон, үл хөдлөх хөрөнгө шамшигдуулж, завшсан гэж үзсэн юм билээ. Хамтарсан компани байгуулахад оролцсон “Хар дун” гэдэг компанийн та лаар хүмүүс олонтаа сонссон байх. Энэ компанийн удирдах зөвлөл, дүрэмд болон хувийн хэрэгт надтай холбоотой нэг ч зүйл байхгүй. Энэ тухайгаа дуудсан цаг бүрт нь очиж мэдүүлсээр байтал хамаатай болгох гээд байдаг. Ер нь аливаа хэрэгт хэн нэгэн этгээдийг хамаатуулан ял тулгахыг хуулиар эрх биш хориглосон байдаг байх. Гэтэл намайг төдийгүй аавыг маань заавал холбоотой болгох гэж зүтгээд, эрүүгийн хэрэг хүлээлгэх гэж ял тулгаж байгааг шинэ цагийн хэлмэгдүүлэлт гэж ойлгохоос өөр арга алга.
-Аавыг чинь Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулсны маргааш АТГ-аас мэдээлэл хийсэн. “Хар дун” компани “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараа 2007 оны аравдугаар сарын 5-нд “Ремиф” компанийн захирал Энхбаярын хүү Батшугар нь охин компани болгох тушаал гаргасан гэж мэдэгдсэн. Энэ бас худал мэдээлэл үү?
-АТГ-ынхан ийм мэдээлэл хийсэн. Гэтэл би тэр үед Монголд байгаагүй. Нэрлээд байгаа энэ компаниуд хэний нэр дээр байдаг, үүсгэн байгуулагч нь хэн бэ гэдэг нь тодорхой байгаа шүү дээ. Миний ярьсанд итгэдэггүй юм бол Хилийн цэргийн удирдах газраас намайг хэзээ эх орноосоо гарсан, хэдэн жилийн дараа буцаж ирснийг шалгаж болно. Нэг гэр бүлийн хүмүүсийг ингэж хилс хэрэгт гүтгэж байна гэдгийг би дахин хэлье. Анзаараад байхад мөрдөн байцаагч нар миний ярьсан зүйлийг илтэд үл ойшоож үнэн бодит мэдээллийг огт хэрэгсэхгүй юм.
-АТГ-ын мөрдөн байцаагч нар бүгд хууль эрх зүйн дээд боловсролтой хүмүүс. Тэд хүн гүтгэвэл өөрсд өө эргээд хэрэгт унана гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа?
-Би удаа дараа хэлж байна. Аавыг маань хилс хэрэгт гүтгээд байна. Хүн гүтгэж байна уу, үгүй юү гэдгийг ард түмэн хараад ойлгож байна. Тэд хүний эрх зөрчсөн дээрэнгүй үйлдлүүдээрээ ард түмний дургүйцлийг төрүүлээд байгаа шүү дээ.
-Таны аав хуулиа хэрхэн биелүүлэхийг сайн мэдэх учиртай. Гэсэн атлаа АТГаас дуудаад байхад яагаад очдоггүй байсан юм бол. Гэм буруугүй л юм бол дуудсан цагт нь очоод мэдүүлэг яагаад өгөөгүй юм бэ?
-Миний дуулснаар аав гэрчийн мэдүүлэг өгч байсан гэсэн. Өөрийн мэдэх бүх зүйлээ үнэн бодитоор ярьсан байна лээ. Тэр хүмүүс өөр юу шаардаад байгаа юм бэ. Сэжигтнээр татлаа гэсэн. Ямар баримтад үн дэслэн, ямар гэм буруутай үйлдлийнх нь төлөө татаж байгааг нь ээж, бид нар байтугай аав өөрөө ч ойлгодоггүй. Арван удаа дуудахад ирээгүй гээд л олон нийтэд зарлаад байгаа, АТГ-ынхан. Тэд яг хэдэн сарын хэдний өдөр яаж дуудсан, ямар зарлан дуудах илгээснээ олон нийтэд харуулах ёстой. Монгол Улс улс төрийн хоригдолтой болчихлоо. Өнөөдөр 1937 он биш шүү дээ. Ардчилсан, хүмүүнлэг, шударга нийгэм тогтоосон гэж яриад бид 20 жил болж байна. Улс төрийн хоригдолтой орон БНАСАУ зэрэг оронд л байдаг байх. Өнгөрсөн жил миний хилээр гарах эрхийг хүртэл хаачихсан. Яагаад ийм шийдвэр гаргаснаа надад хэлээгүй. Би тэр үед яллагдагч, сэжигтэн аль нь ч биш байхад шүү. Хуулиа мэдэж, зүйл заалт бүрийг нь ягштал биелүүлж байх ёстой хүмүүс Үндсэн хуулиа биелүүлэхгүй, алхам бүртээ зөрчиж байгаад ха рамсах юм.
-Үйл явдал хэрхэн өрнөж буйг монголчууд бүгд мэдэж байгаа. Аавыг тань баривчилсан өдөр ээж чинь л харагдаад байсан, та хаана байсан бэ?
-Би гэртээ байсан. Тусгайгийнхан гэх хүмүүс орж ирээд тэнд байсан бүх хүнийг газарт хэвтэхийг шаардан, дээрэнгүй хандсан. Бид тэднийг эсэргүүцээгүй байхад шүү дээ.
-Н.Энхбаяр баривчилгаа болох гэж буйг хоёр өдрийн өмнө мэдсэн. Тийм учраас долоодугаар сарын 1-ний үйл явдлын талаар мэдээлэл хийж, энэ тухай олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүр гэсний төлөө саатууллаа гэх сэтгэгдэл төрүүлэх гэсэн жүжиг гэж зарим хэвлэлд бичсэн. Энэ талаар та бүхэн мэдэж байсан уу?
-Сонин, инээдтэй зүйл бичиж, ярих юм. Бид баривчлах гэж байна гэдгийг огт мэдээгүй. Үйл явдал болсны дараа хэрхэн гуйвуулж, мушгихаа хүмүүс сайн мэддэг юм билээ. Хууль бус үйлдлээ нуун дарагдуулж, олон нийтийн тархийг угаах гэсэн оролдлого гэж би бодож байна. Хэрвээ аав энэ тухай мэдсэн бол очиж уулзаад, ямар үндэслэлээр сэжигтэн гэж үзэж байгааг асууж тодруулах байсан гэдэгт би итгэлтэй байна. Түүнээс гадна яагаад заавал сонгууль ойртсон байхад хүч хэрэглэн саатуулж байгаа юм бэ. Саатуулъя гэвэл тэдэнд хугацаа хангалттай л байсан биз дээ.
-Цагдаагийн ажилтнууд хэний шийдвэрээр, хуулийн ямар зүйл заалтыг үн дэслэн баривчилж буйгаа танилцуулсан гэдэг ч УИХ-ын гишүүд үгүйсгээд байдаг?
-Аавын машин руу өнгөрсөн сарын 12-ны 20.00 цагийн үед дайрч эд зүйлийг нь эвдсэн бичлэг одоо ч зарим нэг телевизийн архивт бий. Тэд ямар нэг бичиг баримт үзүүлээгүй. Төрийн гуравдугаар зэрэглэлийн хамгаалалтад байгаа хүн рүү шууд дайрч болдог юм уу. Би хуульч биш л дээ. Гэхдээ хүнийг саатуулахдаа хэний зөвшөөрлөөр хийж буй ажил вэ гэдгээ танилцуулах ёстой гэдгийг мэдэх юм байна. Тэд хуулийн дагуу ажлаа явуулж байгаа юм бол хаалга тогшоод, бичиг баримтаа үзүүлж яагаад болохгүй гэж. Лантуу, алхаар нүдсээр хаалга эвдээд орж ирсэн, дээд айлыг андуурч орж, гэрийн эзнийг нь чирсэн, орцны бусад айлын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Тусгайгийнхан ингэж нууц ажиллагаа явуулдаг бол үнэхээр хэцүү л юм билээ. Нүүр амаа халхалсан тэр хүмүүс гудамжны танхайчууд биш л байлтай.
-АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат шүүхийн шийдвэрийг танилцуулсан гэдэг?
-Тэнд байсан хүмүүс ямар ч албан бичиг хараагүй.
-Одоогоос бараг хагас жилийн өмнөөс Н.Энхбаяртай холбоотой хэргийн талаар бичиж, ярьж эхлэхэд таны нэр дуулдах болсон. “Өргөө” зочид буудлын хувьчлал, “Хар дун” компани, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал, ТV9 телевизийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлсэн асуудал гээд олон хэрэгт аавыг тань холбогдуулан шалгаж байна. Энэ талаар та тодорхой тайлбар хийх байх?
-Аавтай болоод надад ямар ч холбоогүй асуудлыг би анхнаасаа сонирхоогүй. Тулгаад байгаа хэргээс нь нэг жишээ авъя. “Өргөө” зочид буудлын талаарх асуудал явагдаж байхад аав Ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн аливаа нэг тендер, хувьчлалд оролцох эрх мэдэл байдаг юм уу. Ерөнхийлөгчийн эрх үүргийг энэ хэргийг шалгаж байгаа хүмүүс мэддэг л баймаар юм.
-Аливаа эрүүгийн хэрэгт хохирогч гэж заавал байх ёстой. Энэ хэргийн хохирогч хэн юм бол?
-Мэдэхгүй, би энэ тухай дэлгэрэнгүй мэдмээр байна.
-Та аавынхаа ажилд оролцоод байдаггүй ч хөндлөнгөөс харж, ажигладаг байх. Та аавыгаа юун дээр алдчихлаа гэж боддог вэ?
-Миний аав алдаа гаргаагүй гэдэгт итгэлтэй байна. Харин ч хуулиа дээдэлж, улс орныхоо эрх ашгийг хамгаалсан нь алдаа болдог юм байлгүй дээ.
-Аавыг чинь Ерөнхийлөгч байхад одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Улс орны ажлыг та мэддэг юм уу, эхнэр чинь мэддэг юм уу” гэж хэлсэн нь шуугиан тарьж байсан?
-Ээж төрийн ажил заана гэж юу байхав дээ. Нэг хэсэг аав, ээж хоёрыг маань салсан, тусдаа амьдарч байна гэсэн мэдээ тараасан. Аавын маань эсрэг явуулдаг ташаа мэдээлэл, хар пиарын нэг байсан. Хүний газар ажиллаж амьдарч байхад хамгийн хайртай хү мүүсийнхээ тухай таагүй зүйл сонсох хэцүү л юм билээ. Ер нь аавыг маань үргэлж буруутан болгож, олон нийтэд ташаа мэдээлэл өгч байдаг сэт гүүлчдийн баг хүртэл байдаг шүү дээ. Тэд хү- ний нэр хүндийг гутаан доромжилсныхоо төлөө аавд минь өс санаж хонзогнож явдаг өнөөдрийн эрх баригчдаас буруу гарын мөнгө авч таашаал хүртдэг байх гэж би бодож явдаг. Миний аав эх орныхоо тө лөө ямар ажил хийж бү- тээс нийг ард түмэн мэднэ.
Төрийн өндөр алба хашиж байхдаа Монгол Улсыг олон жил дарамталж байсан ОХУ-ын их өрийг тэглэж ард түмнийхээ нуруун дээрх ачааг хөнгөрүүлсэн. Тэр үед хүү хэд, хөгшидгүй баярлаж хөөрч байсан. Хэрвээ их өрийн асуудлыг тэр үед зөв гарц олж, ухаалгаар шийдээгүй байсан бол бидний монголчууд өнөөдөр стратегийн орд газруудаа алдчихсан явж байхыг ч үгүйсгэхгүй. Мөн Мянганы Сорилтын сангийн санхүүжилтийн ажил, Тайширын цахилгаан станцын ажил, Мянганы замын ажил, Монгол Улсыг хөгжүүлэх Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичиг зэрэг ажлын эхлэлийг миний аав санаачлан хэрэг жүүлсэн.
Дэлхийн тавцанд Монгол орон нэр хүндтэй болоход аавын минь оролцоо ч их байсан. Мөн оюутан залуучуудад хандсан ажлууд, соён гэгээрүүлэх ажлууд, уул овоо тахих, байгаль дэлхийгээ хамгаалах ажлууд гээд л дурдаад байвал олон ажил хийж бүтээж байсныг олон түмэн мэдэх байх. Аав минь үргэлж хүний төлөө сэтгэл, хөгжлийн төлөө зүтгэл гэсэн бадрангуй уриатайгаар ажилладаг.
-Улс төрөөс жийгдсэн, намдаа багтах шингэх газарг үй болсон хүмүүс МАХН-д нэгдчихлээ гэж харах ч хүмүүс байна?
-Аавтай нийлж, үйл хэргийг нь дэмжиж буй хүмүүс шударга ёс тогтоохыг эрхэм зорилгоо болгосон гэж би боддог.
-Танай аав манай улсын гурав дахь Ерөнхийлөгч. Өмнөх Ерөнхийлөгчид ажлаа өгөөд мэргэжлийн дагуу ажиллаж, зарим нь ном бичиж байна. Заримдаа тэдэн шиг яагаад байж болдоггүй юм бол гэж бодогдох юм?
-Ойлгомжтой шүү дээ. Одоо хүн бүрийн анхаарал хандуулж буй уул уурхайн салбар, орд газрын ашиг шимийг монголчуудад хэрхэн хүртээж, улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт гар бие оролцож байсан. Гэтэл аавын бодсоноос өөрөөр эргэж, илт монголчуудад ашиггүй гэрээ байгуулахад яаж тэвчээд, хараад суух юм бэ. Нөөцөөрөө дэлхийд толгой цохиж буй орд газраа гаднынханд зарчихаад дээрээс нь өртэй үлдээж байгааг тэвчээгүй байх. Аав нүдээ аниад, чихээ дараад сууж болох л байсан байх. Тэгвэл өөрт нь ч амар байсан байх болов уу. Миний аав ард түмэн, улс орны эрх ашиг хохироод байхад нүдэн балай, чихэн дүлий суух хүн биш. Тиймдээ ч өнөөдөр өөрийнхөө үзэл бодолдоо үнэнчээр үлдэж амь нас, эрүүл мэнд, гэр бүлээ золиосолж ийм байдалд хүрч байгааг хараад өр минь эмтэрч нэг талаас ааваараа бахархаж, нөгөө талаас аавыгаа өрөвдөж сууна.
-Сар гаруйхны дараа УИХ-ын сонгууль болох гэж байна. Намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, нэр дэвшигчдээ сонгоод эхэлчихлээ. Та цаашдаа улс төрд орох уу. Нэр дэвших бодол байна уу?
-Энэ асуудлыг олонх шийдэх байх. Тухайн үед шийдэх асуудал гэж би бодож байна.
-Та аавтайгаа уулзсан уу. Хуурай өлсгөлөн зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Биеийн байдал нь ямар байна?
-Биеийн байдлын хувьд мэдээж хүндэрч байгаа. Ээж маань уулзаж “Баяраа минь өлсгөлөнгөө зогсоогооч, чи минь гэр бүлдээ хэрэгтэй байна” гэж гуйсан. Аав маань өөрийнхөө үзэл бодолд тууштай байдаг хүн. Улс төрийн зорилгоор намайг яллах гэж хичээж байгааг олон хүн ойлгож байгаа байх. “Шударга бус явдлын эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ” гэж аав хэлсэн гэсэн.
-Та болж буй үйл явдлыг хуулийн дагуу хийж буй ажил гэж бодож байна уу, эсвэл улс төрийн зорилготой зохион байгуулалттай ажил уу?
-Мэдээж улс төрийн зорилготой гэдэг нь хэнд ч ойлгомжтой болоод байна. Эрх мэдэлтнүүдийн гар хөл болж АТГ-ын залуухан мөрд өн байцаагчид, шүүгч, прокурорууд тэдний талд орж илт хуурамчаар ажиллаж байгаад би тэдний өмнөөс харамсаж байна. Гол нь тэд залуу хүмүүс учраас өөрсдийнх нь ирээдүйд их муухай хар толбо үүсч байгаа болов уу. Нэгэн сайхан өдөр Монгол эх оронд минь шударга ёс тогтох цагт тэдний хийсэн хууль бус үйлдлүүдийг ард түмэн шүүж цээрлүүлэх байх даа. Аав маань өнөөгийн эрх мэдэлтнүүдийн хуудуутай үйлдлийг эрс эсэргүүцэж шүүмжилснээс айж, аргагүй хамгаалалт авч байгаа нь энэ болов уу.
-Олны танил хүмүүсийн хүүхдүүд бусдын нүдэнд өртөж, анхаарал татах нь бий. Харин танайхан хэвлэлийн хуудаснаа цөөхөн гарч байсан юм байна. Ах дүүсээ болон өөрийгөө товч танилцуулах уу?
-Би эхээсээ дөрвүүлээ. Айлын ууган хүү. Хоёр дүү маань гадаадад сурч байгаа. Бага дүү маань дунд сургуулийн сурагч. Наймдугаар анги хүртлээ 14 дүгээр дунд сургуульд сурч байгаад Америкт арван жилийн боловсрол эзэмшсэн. АНУ-ын Bentley их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Лондонд олон улсын хөрөнгө оруулалтын J.P Morgan банкинд ажиллаж байгаад ирсэн. Найз бүсгүйтэй ч гэрлэлтээ батлуулж амжаагүй л явна.
-Монголдоо ирээд удаж байна уу?
-Эх орондоо ирээд хоёр жил орчим болж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Х.ОЮУНСҮРЭН
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 09, 2012 11:35:51 am )
Aav chini ooroo mongoliig iim bologson
-
Anonymous (May 09, 2012 11:42:06 am )
САЙН НЭРИЙГ ХҮСЭВЧ ОЛОХГҮЙ, МУУ НЭРИЙГ ХУСАВЧ АРИЛАХГҮЙ, мөн ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ УНАГА НЬ ШИЙР АЛАГ гэж ардын үг байдаг л даа. Гэхдээ Миний хувьд аавыг нь үзэн ядаж байгаа боловч хүүгий нь буруутгахыг урьтал болгосонгүй. Батшугирт өргөн мэдлэг, өндөр боловсрол, дээр нь УХААН,ТЭВЧЭЭР хоёр байгаад улс төрд орж хүчээ үзье гэж бодож байгаа бол яг одоо Эцгийг тойрсон сүүдэр, түүнийг дагсан цөөвөр чононуудаас үтэр түргэн зайгаа авч АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ тууштай явж байгаа МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМД элсэж эцгийнхээ монголын төрд хийсэн нүгэл, алдсан алдааг залруулан улс орныхоо төлөө цэвэр ариун ёс суртахуунтай байж чин шударга ЗҮТГЭЖ чадвал эцэг хүү хоёрын эгэлгүй нэгэн түүх ЧИНГЭСИЙН МОНГОЛЫН ТҮҮХИЙН ХУУДАСНАА сайнтай муутайгаар байраа эзлэх нь дамжиггүй.
-
Anonymous (May 09, 2012 11:42:30 am )
Үнхээр шудраг биш хэрбээ тийм шудраг юм бол хам хэрэгтэн нар болох
МАН ийн Ц Нямдорож С БАЯР М ЭНХБОЛД мэтийн том луйварчад хам хэрэгтэн нартайгаан
ЭНХБАЯРТАЙ хамат шоронд суух ёстой Мөн өмөч хувчалаар луйвар хулгай хийсэн
олон хүмүүс би -
Anonymous (May 09, 2012 11:49:03 am )
Za yamarch baisan huniih ni huvid eruul mendiig ni hamgaalj, zayagdmal erh choloog ni edleh bolomjtoi bailgah heregtei. Busad hohirol avilgal yuug ch baisan tolj toluulj, huraaj avch bolno. Eruul mend ami nasiig bol yuugaar ch solij baritsaalj bolohgui shuu dee. Hunuusee hunleg baigaarai. Shudarga baitsgaah gej baigaag demjij baina. No-toigoor yarigddag buh humuusiig l sudalj shalgah heregtei. Huuli erh tegsh l uilchleh heregtei baina. Uls tur shudarga yos togtoohod buu oroltsooroi
-
Anonymous (May 09, 2012 12:15:22 pm )
busad bayachuudiin huuhduudees deer zaluu bnaa. Amjilt huseye. Ardchlal nertei anirhism bolgoj baigaa AH-iinhantai uzej taraad baigaarai. Demjih mash olon hun bii shuu
-
Anonymous (May 09, 2012 12:17:00 pm )
hujaagiin erliiz elbegee-tei bolgomjilj yavaarai. tsaadah chini hun alaad surtsan shu
-
Anonymous (May 09, 2012 12:24:47 pm )
батшугар гэж энэ хүү ИХ УХААЛАГ ХАРАХ ЦАХАЙНЫ САЙН ХҮҮ БАЙНАА ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛНАА МИНИЙ ДҮҮ ТА НАРТ АМЖИЛТ ХҮСЬЕ
-
Anonymous (May 09, 2012 12:31:26 pm )
Uhamsartaisain huu bnaa.amijlt huseye
-
Anonymous (May 09, 2012 12:38:23 pm )
Ухаалаг ярилцлага бна. Амжилт хүсье. Тэвчээртэй, ухаантай байгаарай миний дүү.
-
Anonymous (May 09, 2012 1:10:44 pm )
nyamdorj s bayr hurelsuh naraas lab uluu yartiltsaga ugdug uhaalag zaluu baina
-
Anonymous (May 09, 2012 1:16:28 pm )
АРДЧИЛСАН НАМД БАТШУГАР ОРЖ БОЛОХГҮЙ ЛДЭЭ ЯАГААД ГЭХЭЭР АН нам МАН нам хоёр нийлж ард түмнийг хорин жил хуурлаа хорин жил монгол улсаар тоглолоо ХОЁР НАМ НИЙЛЖ ТӨР БАРИСАН СҮҮЛИЙН 4 ЖИЛ АРД ТҮМЭН МАШ ИХ ЯДУУРЧ ЯДАРЛАА ЮМНЫ ҮНЭ МАШ ИХ ӨСЛӨӨ ОДОО ЮМАНД ХЭМЖЭЭ ГЭЖ БАЙДАГ БОЛ ХЭМЖЭЭ НЬ БОЛСОН Монголын маань ард түмэн одоо энэ сонгуулиар дахин хуурах гэж байгаа шүү гэдгийг хүн бүр санаж сонгуульд орох хэрэгтэй Түрүүчээсээ МАНынхан цалинг 1500000 ядуу хүн бүрт хорин мянга хүнсний талон үргэлжлүүлж өгнө чгэх шиг худлаа шааж эхэлж байна 2012 ОНД ТӨРИЙН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ЖААХАН НЭМЭХ ГЭЖ ӨЧНӨӨН ХЭЛ АМ БОЛГОЖ БАЙЖ НЭМЭХ АЯДАА БИЗДЭЭ МАНАНГИЙНХАН НЭГ МӨР АРД ТҮМЭНДЭЭ АЛТАН ӨНДӨГӨӨР ӨДӨР БҮР ӨНДӨГЛӨНӨ АРД ТҮМЭН МИНЬ КОРШОК ТҮМПЭН САВ БАРИАД БИДНИЙ ХОШНОГЫГ ТОСООД ХАРААД СУУЖ БАЙ ГЭЭД ХЭЛЧИХМЭЭР ЮМ
-
Anonymous (May 09, 2012 1:26:32 pm )
Чи одоо юун аавсаг юм. Наад хүн чинь чиний аав биш Монголын төрийн түшээ байсан хүн харамсалтай нь төрийн мөнгийг гарын салаагаараа урсгаж авилга хээл хахуулийг жинхэнэ бодитоор цэцэглүүлж, монгол хүний хиргүй тунгалаг сэтгэл дээр “АВИЛГА” ГЭЖ ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН автор нь шүү дээ. ЭЦЭГ ЧИНЬ ЭДЛЭХ ЯЛАА АВАХ НЬ ГАРЦААГҮЙ. бИТГИЙ ӨШИРХ. өс хонзонгоор тэмцэл яриад хөмхийгөө зуугаад суувал чамайг ард түмэн хэзээ ч авч хэлэлцэхгүй.Чи аав гэдэг өнцгөөс биш энэ төрийн хар хүн юу хийчихэв гэдэг өнцгөөс нь бодитоор харж үз. Аавынхаа хийсэн алдааг нүүр улайхгүй шүүмжил, бульхай луйвар хийгээгүй аль нэг хүчинтэй нэгд дараа нь аавынхаа алдааг монгол түмний өмнө зас. Наад МАХН гэдэг чинь чиний аавын хариугаа авах гэж босгосон хэдэн гомдогсод цугларсан жорлон байгаа. Чи тийшээ орвол за тэгээд баяртай гэхээс юу гэхэв дээ ах нь. /Заяийн шавь/
-
Anonymous (May 09, 2012 1:40:01 pm )
энэ нусан буу юугаа мэдэх вэ эх нь үг заагаа биз
-
Anonymous (May 09, 2012 1:43:13 pm )
баривчлахыг мэдээгүй байтлаасаа гэртээ телевизийнхнээ аваачаад хаалгаа түгжчихээд дэлгэцээр хараад сууж байдаг юм байх даа. ингээд бодохоор баригдахаасаа өмнө ухаан нь самуурчихсан байсан юм биш үү.эсвэл телевизийнхэн нь байнга дэргэд нь босч сууж унтаж идэхийг нь бичлэг хийгээд хамт амьдардаг юм болов уу? барих гээд ирэхэд хуулиа дээдэлдэг төрийн шударга тэргүүн байсныхаа хувьд шуугиан дэгдээж сенсаац дэгдээж суухаар хаалгаа нээгээд асууж лавлаад өөрөө дагаад гарч болоогүй юм байх даа
-
Anonymous (May 09, 2012 1:44:41 pm )
энэ хүү дүрдээ итгээд сонгуулийнхаа сурталчилгааг эхэлчихлээ, зургийг нь хар даа,
-
Anonymous (May 09, 2012 2:02:23 pm )
Hoid etsegee neeg ih umuurch gene
-
Anonymous (May 09, 2012 2:18:48 pm )
Эрийг бүү бас, далайг бүү янд. Залуу хүн ухаантай боловсролтой байгаад хүн чанартай байвал ард түмэндээ дороо танигдана. Номын номыг сурсан хүн, хүний ном гэдэг айхтар зүйлийг л сайн сурч хичээж яваарай. Сайхан сэтгэл, хайр хэзээ нэгэн цагт бүхнийг ялна. Өш хонзон өөрийг нь дотроос нь ямагт хэмлэж эвддэг. Чи чадна гэдэгт итгэж байна дүү минь. Аавыг тань ард түмэн мэднэ , дүгнэнэ. Сайн үйлээр явсан бол хэзээ ч мартагдахгүй ээ олон түмэнд. Хийсэн хэлсэн, алдсан зүйлийг нь ард түмэн дүгнэж байгаа.
-
Anonymous (May 09, 2012 2:21:41 pm )
Эргнээс төрөөгүй л бол, Хүний үр аав ээжээ гэхгүй бол өөр хэн хэлж ярих юм бэ? Чамайг дэмжинэ ээ дүү минь
-
Anonymous (May 09, 2012 2:28:00 pm )
Batshygart. Hvvgiin hyvid chinii setgeliig oilgoj baina. Gehdee yumand bas ychir baidag yumaa Aav chini uuruu turiin bvh undur alban tyshaald syyl baihdaa ene bvh myy myyhai zviliig huhuulen demjij tsetseglvvlen hugjvvlsen hvn shvv dee Tiim ychraas shydarga esyg hylgaich lyivarchid togtoodoggvi yum.
-
Anonymous (May 09, 2012 2:35:33 pm )
muusain zahialgiin kommentchid dendej bnaa.hunii zovlongoor bah tavaa hangagch nar sain yavah zayagui bdag uursduu ur huuhdee unchruulj nugelee edelne tun udahgui
-
Anonymous (May 09, 2012 2:55:04 pm )
you yariad bgaa youm boldoo ooroo shudraga busiin tuil ulger jishee baijeej
-
Anonymous (May 09, 2012 3:04:49 pm )
ENHBAYAR BOL HULGAICH HUDALCH SHUNALTAI SHTEE,NAMAIG HURTEL HOHIROOJ BAISAN.MUU NOVSH
-
Anonymous (May 09, 2012 3:38:51 pm )
ер нь нэг газрын наймаачнаас алттай газар авч банкинд тавьж дампууруулаад баяжиж хөлжсөн нь шударга юм байна даа ер нь өвр монгол шиг болбол дээр ч юмуу даа
-
Anonymous (May 09, 2012 3:40:07 pm )
одоо чи л нэр төрөө аварч дээ
-
Anonymous (May 09, 2012 4:01:13 pm )
END NEG YUM SETGEGDELDEE HUUG NI YUN AAVSAG YUM GEJ BICHSEN HONOTSIIN SHEES BNA
-
Anonymous (May 09, 2012 4:46:46 pm )
enkhbayar shudraga hunuu tee uhsen LOOLOO
-
Anonymous (May 09, 2012 4:48:19 pm )
henii munguur chi udii zereg bolson um
-
Anonymous (May 09, 2012 4:48:36 pm )
ЗАЯИЙН ШАВЬД=ЧИ МУУ НОВШ МОНГОЛ ХҮН БИШ ХУРААГИЙН ШЭЭС ЮМ БАЙНА ЧИ МАНАНГИЙН БӨГСИЙГ ДОЛООЖ АМЬДАРДАГ БӨГӨӨД АЛТАН ӨНДӨГ УНАХЫГ НЬ ХҮЛЭЭГЭЭД ДУУГҮЙ КОРШОКОО БАРИАД СУУЖ БАЙ МОНГОЛ ХҮН БОЛ ХҮНИЙ БӨГС ДОЛООЖ ӨНДӨГ ИДЭЖ АМЬДАРДАГГҮЙ ЮМ
-
Anonymous (May 09, 2012 4:49:01 pm )
minii tatvaraar
-
Anonymous (May 09, 2012 5:01:06 pm )
shudraga batsgaaya tegsh erhiig erhemletsgei minii mongoliin ard tymen min erh barichid bygd adilhan luivarchid bizdee Elbegdorj icheesee hudala yrihaas oor yu meddegiin luivarchin
-
Anonymous (May 09, 2012 5:07:43 pm )
nusan tarstagaa chamaar uls tur yu hiih yum.chinii derged amidrald nuhaluulsan deer blgui
-
Anonymous (May 09, 2012 5:12:03 pm )
haani huuhed geed haan bolohnuu,bitgii gorid
-
Anonymous (May 09, 2012 5:19:24 pm )
Shudarga es gechijee chinii aav Enhbayr chin yaaj Mongoliig avilgaliin suljeend oruulj hund surtaliig bii bolgoj mongliig dampuuruulsniig mdj bnuu malaa chi ch mdjil bgaa bhdaa Nasaar n horih heregtei ed horongiig n huraah heregtei
-
Anonymous (May 09, 2012 5:38:25 pm )
HOGCHSIN TOGCHOG LUIVARCHIN MONGOL ORNII TYYHEND HAR TOLBO YLDEESEN AMISGAAG HOH TENGER HATUU GESGEESEER BAIH BOLNO,TYYNII ARAAS NJMDORJ,CHULUUNBAT,ENHSAIHAN,GEED OLON TORIIN TOMOOHON LUIVARCHIN GEMT HEREGTENGUUD BII TED ARD TYMNIIG HUULTAI NI HAMT DOROMJLON,HYSEL SHUNALAARAA ULSIIN HORONGONOOS TERBUM DOLLAR AVCH GADAADAD DANSAND BII TUL ED HORONGIIG HYRAAN,ORIIG TOLUULEN TOROOS ZAILUULAHIIG ZALYY YE BID SHAARDAJ BAINA. TOR TOMOR NYYREE YZYYLEE. SONS TORIIN HULGAICHUUD !!!
-
Anonymous (May 09, 2012 6:30:29 pm )
Ene odoo tegeed ard tumentei hereldeh geed baiga yumuu haashaa yum be? Ard tumen aaviig chini avilgachin baisniig ni bugd medne. Erunhiilugch baih uedee hudlaa ch gesen Elbegdorj shig yriad yavahgui yasan yum be? Mongoliig iim baliar zawhrald oruulsan ni tanai aaw. Deer hun yag unen helsen baina, chi aawiigaa ene yamar hereg hiisen yasan hun be gedeg nudeer haraad aldaag ni zasaad yavbal arai deer baih, ternees ingej temtsvel awilgachnii teneg batsaan l gej harna
-
Anonymous (May 09, 2012 6:58:55 pm )
ZAYIIN SHAB BEIJIN ZUVAA KKKK
-
Anonymous (May 09, 2012 8:38:47 pm )
танай аав өөрөө тийм шудрага хүн уу айн
-
Anonymous (May 09, 2012 10:17:31 pm )
Алтан нарыг алгаар хаах гэж оролдвол өөрсдөө л зовно, ядарна амьтны доог болно. Тэгж ч байна. Батшугарт шударга биш эр юм. Үнэн гэдэг агуу хүч байдаг. Энхбаярынханд үнэнч, шударга байх гэдэг ойлголт алга. Энхбаяр бол хуйсгануур нөхөр байсан гэдэг.
-
Anonymous (May 09, 2012 11:58:36 pm )
Ene humuus jamar muuhai,aimaar bolchihson jum be????Ta nar ur huuheteil baij taaraa.Hun uuriihuu ezgiig ju gej muu jariaad baij baih jum.tegeedch ene huu uhaantai bolowsroltai,Setguulchin asuultand sain hariuult ugch baina.Odoo humuus mini Mongol hunees aij jawah tsag boljee.
-
Anonymous (May 10, 2012 10:17:08 am )
Эцсийн мөчид Энхбаяр хүүдээ ядаж үнэнээ, би бол маш их мөнгө хулгай хийсэн хүн гэж хэлэх л байгаадаа эсвэл бас худлаа хэлсээр байгаад дуусах болов уу.
-
Anonymous (May 10, 2012 10:21:54 am )
tursen etseg n Alt dilleriin heregten,hoid etseg n Mongoliig or undseer n dampuuruulj baina
-
Anonymous (May 10, 2012 11:33:14 am )
Humuusee uhaantai bai.Buh zuiliig gants tsag hugtsaa haruulna.Yag ta iim bdald orson bol yah ve gedgee bod.1)Uneheer iim hereg hiisen gevch shuuh tsagdaa avilgalin handaj bui –hir zereg ajil ni yavagdaj buid 2)Uneheer zarim neg ni gutgeleg bol 3)Uneheer songuuli bolood ingej bgaa bol 4)Eh oron bugd hariin gart orood ta tuuntei temtsseniituluud
bgaa bolohoor tanig ingeed bgaa -
Anonymous (May 10, 2012 11:37:18 am )
Odoo buh oron ediin zasgaar neelttei hariltsdag bolson bolohoor ene bol Ardchilalin gaviya bish ugaasaa delhii niited ene uil ajilgaa yavagdah baisnig –Ardchilal gej ashiglaj hedeh huuruu humuus uls ornig ballasan.Ardchilalin buyand humuus gadaad yavlaa gedeg.Hyatad humuus bas alich orond bna.Hyatad uls ardchilal gej olon nam boloogui.Zuvhun zuv ediin zasag barij neelttei ediin zasgiin bodlogo–gol bolgoson.
-
Anonymous (May 10, 2012 3:39:40 pm )
hoshinogo mini chi bol dugui bai muuu ablagchiin khuuu
-
Anonymous (May 12, 2012 4:53:49 pm )
SHAA MUU NUSAN BANDI HARVAAAS HARAHAD
-
Anonymous (May 13, 2012 8:38:28 am )
Батшугар шударга биш залуу байна. Алтан нарыг алгаар хаах гэж оролдох нь тэнэг хэрэг.
-
Anonymous (May 17, 2012 3:08:45 pm )
Àâèëãàëòàé òýìöäýã íü øóäðàãà áèø áîëæ Àâèëãàëûã öýöýãë¿¿ëñýí íü øóäðàãà áîëíî ãýñýí ¿ã þì óó?
-
Anonymous (May 17, 2012 3:16:44 pm )
Àâèëàã÷èéí ¿ð ñàä ¿ðæèõýýðýý á¿ð ÷ àþóëòàé ýíý áàöààí ìîíãîëîîð ÷ îëèãòîé öýâýð ÿðüæ ÷àäàõã¿é ìîíãîëûí àðä ò¿ìíèé õîîëíîîñ õóëãàéëñàí ìºí㺺ð ãàäààäàä çóãààöàæ èð÷èõýýä þó ãýýä áàëàéðààä áàéíà. Ààâûíõàà õóëãàéëñàí ìºíãèéã ¿ðýýä äóóññàí áîë äóóññàí áîë äàõèæ îëäîõîîñ ºíãºðñºí õàðèí ÷è òýð ìºí㺺 áóöààæ àðäûí õ¿¿õä¿¿äýä íü ºã
-
Anonymous (May 17, 2012 3:20:52 pm )
×è ìóó çóëáàãñàã ìîíãîëä þó õèéæ á¿òýýñýí áý Èíãýæ ñîëèîð÷ áàéõààð àðä ò¿ìíýýñ õóëãàéëñàí ìºíãèéã áóöààæ òºë ÷àäàõã¿é áîë ààâûíõàà àðààñ øîðîíä ÿâ
-
Anonymous (May 17, 2012 3:24:12 pm )
huiten tsarailsan zevuun hartstai novshiin gulug daina
-
Anonymous (May 20, 2012 12:07:30 pm )
Aaw chin ard tumnee yamr bolgosniig chi harahgui baigaa uy. harahiig husehgui b.au. shudarga zuil gej yarihaar chin dotor muuhairch b.a. baga ch bolow unen yarihiig hichee
-
Anonymous (May 21, 2012 7:00:31 am )
ene bas neg hudalch zaluu baina daa
-
Anonymous (August 28, 2012 2:18:46 pm )
ymar ch bsan TV-r xarj bxad yrij chaddaggui zaluu bna lee. Tgd yun ichixgui shudarga ys yriad zogsood bga yum boloo?
53 Comments