antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 11 comments

“Үдшийн Шивнээ” үдшийн хөтөлбөрийн хөтлөгч А.Цолмон: Би “Бисексуаль”

нийтлэсэн Admin

Долоо хоногийн гурван өдөр үдшээр халуун дотно сэдвээр шивнэлддэг нэг бүтээл үзэгчдийн хүртээл болоод хэдэн сарын нүүрийг үзсэн билээ. Энэ бол мэдээж “ТВ9” телевизийн 2-р сувгаар долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд үзэгч танд хүрдэг “Үдшийн Шивнээ” үдшийн хөтөлбөр. Ингээд тус хөтөлбөрийн час хийсэн хэвлүүхэн яриатай нэгэн хөтлөгчийг уншигчдынхаа хүсэлтээр “Үдшийн Шивнээ” сэтгүүл энэ удаагийн дугаартаа онцлон, дотно шивнэлдлээ

ҮДШИЙН ШИВНЭЭ: Сайн уу, Цолмонгоор юу байна, залуустайгаа удшээр шивнэлдээд л байна уу?

А.ЦОЛМОН: Сайн уу, надаар нам тайван даа. Ажлаа хийгээд л хажуугаар нь үдшээр залуустайгаа шивнэлдээд л улам ойр дотно болсоор байна.

ҮШ: “Үдшийн Шивнээ” хөтөлбөр үзэгчдэд хүрээд хэдэн сар болжээ. Анх хүмүүс яаж хүлээж авч байв?

А.Ц: 2010 он ТВ9 телевизийнхний хувьд маш шинэлэг зүйлсээр эхэлсэн. Эдний нэг нь ТВ9 телевизийн 2-р сувгийн “Үдшийн шивнээ” юм. Анх үзэгчид янз бүрээр л хүлээж авсан. Зарим нь биднийг эрс эсэргүүцэж, эвгүй байдалд оруулах гэж хичээж байгаа нь хүртэл ажиглагдаж байсан. Гэхдээ тэр бүрт мэдээж бид дургүйцлээ илэрхийлж болохгүй. Учир нь телевизийн уран бүтээлчид бид үзэгчдийн “өмч” нь. Үзэгчид юу гэнэ, түүнийг нь бид хааны зарлиг шиг л дээдлэх үүрэгтэй. Анхны шууд эфирээр бидэнтэй нэг эгч холбогдоод “Та 2 юун жүжиг тавиад байгаа юм бэ?” гэж бухимдангуй асууж байсан. Тэр үед би “Энэ бол жүжиг биш, насанд хүрэгчдэд зориулсан “Үдшийн Шивнээ” үдшийн хөтөлбөр шүү. Битгий өөр зүйлтэй андуураарай” гэж хэлж байсан. Хамгийн гол нь бид та нарт л зориулж ийм юм хийгээд байгаа юм шүү дээ гэдгийг л ойлгуулахыг хичээсэн. Гаднаа хэдий инээмсэглэж байсан ч дотроо “ямар өөдгүй юм бэ” гэж гомдож байсан үе ч бий. Энэ мэт бидэнд эхэндээ шүүмж их ирсэн. Харин одоо бол үзэгчид өөрөөр хүлээж авч байна.

ҮШ: Шууд хүрч байсан болохоор сандрах зүйл зөндөө л гарч байсан биз дээ. Утсаар шууд холбогдох хүмүүс элдвийн ааш аяг гаргана биз?

А.Ц: Мэдээж маш их сандарч байсан. Утсаар холбогдох хүмүүс олон сонирхолтой зүйл асууж, элдэв ааш аяг гаргана. Нэг хүн холбогдоод туршлагагүй байж, камасутрагийн байрлалаас ярилаа гэж зэмлэж байсан ч удаатай. Бид хоёрыг энэ тал дээр туршлагагүй, юу ч мэдэхгүй гэж бодсон юм шиг байгаа юм. Мэдээж хэнд ч ийм бодол төрнө л дөө. Гэхдээ хөтлөгч гэдэг тухайн нэвтрүүлэг, үзэгч хоёрын гүүр нь болдог учраас тухайн бүтээлийг тодорхой хэмжээнд таньж, мэдсэн байх ёстой байдаг. Тиймдээ ч бид хоёр сексийн талаар өмнө нь олон зүйлийг уншиж судалсан. Одоо ч судалж байгаа. За тэгээд, олон л характертай хүмүүс холбогдож, зарим нь сэтгэл зүйн дайралт хийж л байсан. Гэвч бид хоёр тэдэндээ туниагүй ээ/инээв/. Долоо хоногийн 3 өдөр үдшээр үзэгчидтэйгээ шивнэлдчихээд хэдий шөнийн 1, 2 цаг гэж харьсан ч би ядарснаа мэдэрдэггүй. Харьж явахдаа хайртай хүнээсээ “Би чамд хайртай” гэдэг үгийг сонссон юм шиг л сэтгэл минь нэг л амар амгалан болсныг мэдэрдэг. Үүнийг мэдрүүлсэн нь мэдээж үзэгчид минь.

ҮШ: Ингэхэд өөрөө хүмүүст секс, дотно харьцааны талаар шивнээд л байдаг. Өөрт чинь энэ талаар шивнэдэг хүн байгаа юу?

А.Ц: Харин тиймээ, үдшээр хүмүүстэй сексийн талаар шивнэлддэг хэрнээ өөрт минь шивнэдэг хүн байхгүй болохоор жаахан тийм л байна/инээв/. Үнэнийг хэлэхэд, сексийн талаар ярихаар би өөрөө өдөөгддөг. “Үдшийн Шивнээ” хөтөлбөрөө хөтлөх бүртээ галзуу секс хиймээр санагддаг.

ҮШ: Мэдээж найз залуутай байсан байх. Тэр үед сексийн сайхныг амтлах шиг болдог байсан биз дээ?

А.Ц: Тэгэлгүй яахав. Найз залуу маань намайг жаргаахын дээдээр жаргаадаг байсан. Нуулгүй хэлэхэд, үдшээр шивнэлддэг болсноос хойш танилцья, учирья гэсэн хүсэлтэй эрчүүд олон болсон. Мэдээж залуу хүн болохоор сексийн хэрэгцээгээ хангаад явмаар санагдах л юм. Гэвч хэзээ нэгэн цагт би гэр бүлтэй болно. Тэр үед миний сэтгэл зүй, нэр хүндийн асуудал яах билээ гэдэг дээр анхаардаг учраас хүсэлтийг нь хүлээж авдаггүй. Хэдий надад 100 хувь таалагдсан залуутай хаа ч хамаагүй таарсан газраа секс хиймээр санагдах үе байсан ч би биеэ барьж чаддаг. Барих ч ёстой. Шивнэлдье гэсэн хүсэлтэй залуусын дунд үнэхээр сайхан эр хүн байдаг. Гэхдээ ихэнх нь ийм хөтөлбөр хөтөлдөг болохоор минь ор дэрэндээ ч тийм нээлттэй байх гэсэн бодолтой юм шиг санагддаг юм. Үнэндээ энүүхэндээ гэж шивнэлдэхэд, би унтсан залуусынхаа тоог нэммээргүй байна. Надтай амьдралын тал дээр ч сексийн тал дээр ч чин сэтгэлээсээ шивнэлдэх тийм л эр хүн үгүйлэгдэж байна. Ийм л эр хүнийг би хүсч, хүлээж байна. Нэг л өдөр цагаан морьтой мөрөөдлийн минь ханхүү ирнэ гэдэгт итгэнэ.

ҮШ: Мөрөөдөл гэснээс, сексийн тал дээр хэр романтик мөрөөдөлтэй вэ. Орон дотроо нээлттэй байж чаддаг уу?

А.Ц: Би мөрөөдөх их дуртай, сексийн тал дээр ч. Оюутан байхдаа өөрийгөө “Sexy girl” гэж хэлээд найз нарыгаа инээлгээд явдаг л байлаа/инээв/. Сексд хамгийн чухал нь тухайн хүний дотоод сэтгэл, сэтгэл зүй ямар байхаас шалтгаалдаг гэж боддог. Тухайн үед миний сэтгэл зүрхийг яаж догдлуулж, чин сэтгэлээсээ хандаж байгаагаас л би өдөөгддөг. Одоо ганцаараа болохоор энэ тал дээр заримдаа хэцүү байх л юм.

ҮШ: Цоомоо маань их ганцаардаж байх шиг байна аа даа. Хэзээ хамгийн ихээр ганцаарддаг вэ?

А.Ц: Машинаа тавьчихаад гэрлүүгээ орох тэр аравхан алхмын хооронд ямар их ганцаарддаг гээч. Энэ үед би тэнгэр өөд ширтээд “бурхан намайг одоо ингэж их ганцаардуулж байгаа юм чинь нэг л өдөр “бат” хүнийг явуулах гэж байгаа юм байна даа” гэж боддог. Үүнд ч итгэдэг. Мэдээж ажил, гэр хоёртоо би ганцаарддаггүй. Хамт олон, гэр бүлийн минь халуун дулаан уур амьсгал намайг ганцаардуулдаггүй. Гэр бүлийнхэндээ “”ТВ9″ телевиз миний найз залуу шүү дээ. За найз залуутайгаа уулзья…” гэж наргиан болгож л байлаа.

ҮШ: Үдшээр шивнэлдэх эр хүнээ ямар байгаасай гэж боддог вэ?

А.Ц: Мэдээж надаас өндөр, биерхүү. Яагаад гэхээр, надаас жижигхэн эр хүнд тэврүүлж үнсүүлэх биш харин би өөрөө тэвэрч үнсэх болоод байдаг юм. Намхан залуустай учирч байсан болохоор үүний зовлонг сайн мэднэ / инээв/. Би кинонд гардаг шиг өлмий дээрээ зогсож, нэг хөлөө бага зэрэг өргөж байгаад романтикаар үнсэлцмээр байна ш дээ. Тийм болохоор надаас өндөр, биерхүү. Гэхдээ “X” хөлгүй. Зарим өндөр биерхүү эрчүүд “X” хөлтэй байдаг юм билээ/инээв/. Бас гоё ондгор өгзөгтэй. Сексийн үед ийм өгзөг базаж байгаад хийвэл маш гайхалтай байдаг. Сайхан хэлбэртэй том хөхөнд ч би дуртай. Хазаад авмаар гоё том хөх, өгзөгтэй эмэгтэй хүнийг ч харах дуртай. Заримдаа би өөрийгөө “бисексуаль” байх гэж боддог юм. Гэхдээ мэдээж эр хүнийг илүү хүсдэг л дээ. Яахав санаа нийлбэл эмэгтэй хүнтэй ч секс хийхэд бэлэн байна/инээв/. За за наргисан юм. Чи бүр итгэсэн үү?

ҮШ: Итгэлгүй яахав. Гэхдээ бүх цаг үеийн секс билэг тэмдэг бол эмэгтэй хүн л байдаг ш дээ. Сайхан хөх, өгзөгтэй эмэгтэй хүнийг ганц эр хүн ч биш эмэгтэйчүүд ч харцаараа таалдаг?

А.Ц: Яриангүй тийм шүү. Тийм сайхан секси дүр төрх, бие цогцсыг хараад ямар ч хүн сэтгэлийн агуу их таашаал, мэдрэмжийг авдаг. Хүүхнүүд эхлээд харцаараа таалж, дараа нь битүүхэндээ атаархлаар мэдрэмжээ чимж өгдөг шүү дээ.

ҮШ: Дээрх яриагаа үргэлжлүүлэхэд, үдшээр шивнэлдэх залуу чинь нөгөө ажилдаа ч галзуу байх ёстой байх нь ээ?

А.Ц: Тэгэлгүй яахав. Орон дотроо гайхалтай, өндөр биерхүү эр хүнд даруулаад хэвтэх хамгийн гоё. Тэгэхээр бас булчинлаг байвал гоё. Гэхдээ булчинлаг гээд биеэ хэт хөгжүүлсэн боди байвал онцгүй. Бурхан минь, тийм хүнийг хараад сэрэл минь хөдлөх нь битгий хэл барааг нь хараад л зугтана ш дээ/ инээв/.

: Тэгвэл эр хүнээс ямар бэлэг авах дуртай вэ?

А.Ц: Дотуур хувцас. Үнэхээр гоё хос дотуур хувцас намайг бүр өдөөж орхидог. Харамсалтай нь үерхэж байсан залуусын маань нэг нь ч дотуур хувцас бэлэглэж байгаагүй.

ҮШ: Цоомоод маань өндөр, биерхүү бас дотуур хувцас бэлэглэх эрчүүд таалагддаг юм байна. Харин өөрөө орон дотроо хэр халуухан бол оо. Эр хүнийг яаж өдөөдөг вэ?

А.Ц: Тэр тал дээр давгүй сайн гэж боддог шүү. Эр хүнийг хэзээ яаж өдөөж өгөхөө би мэднэ. Хуучин найз залуугаа жолоо бариад, өөрөө хажууд нь суугаад явж байхдаа өмдний цахилгааныг нь буулгаад нөгөөхийг нь гаргаж ирээд бариад явдаг байсан. Ер нь шинэ сонирхолтой орчинд секс хийхийг уриалдаг байсан. Ингээд сексийн тухай яриад байсан чинь сэрэл хөдлөөд шүд загатнаад байна шүү/инээв/.

ҮШ: Нээрээ үзэгчид Цоомоод их татагджээ. Үдшээр шивнэлддэг болохоор тэр үү. Юу гэж бодож байна?

А.Ц: Мэдээж үдшээр шивнэлддэг болохоор тэр. Гэхдээ үзэгчид маань сайн мэдэж байгаа байх, “Үдшийн Шивнээ”-гээс өөр олон нэвтрүүлгийг хөтөлдгийг. Нэг үзэгч бүр “Чи юм болгон дээр л давамгайлах юм…” гэж зэмлэж байсан юм. Бусдаас давамгайлах гэж, зурагтаар олон гарахыг хүссэндээ би тэр олон нэвтрүүлгийг хөтлөөд байдаггүй юм шүү дээ. Дээрээс томилсон ажил минь энэ. Тэрнээс бусдаас дээгүүр байхыг хүссэндээ тэгдэггүй юм шүү гэж хэлмээр байна.

ҮШ: Нэвтрүүлэг болгоныхоо онцлогт тохируулан хөтөлж чаддаг болохоор тэгж томилдог байх л даа?

А.Ц: Ямар ч хөтлөгч хэзээд нэвтрүүлгийнхээ мөн чанарт уусах ёстой гэж би боддог. Нэг ёсондоо жүжигчин хүн шиг л. Би жүжигчин мэргэжилтэй, хэдий драмын театрт мэргэжлийн түвшинд бэлтгэл хийдэг жүжигчин биш ч нэвтрүүлэг болгондоо би тодорхой хэмжээнд дүр бүтээхийг эрмэлздэг. Магадгүй энэ маань олон үзэгчтэй болоход бага ч болов хувь нэмэр оруулсан байх.

ҮШ: За ингээд халуун дотноор шивнэлдсэн бүсгүйдээ баярлалаа. Насан туршдаа шивнэлдэх эр хүнтэйгээ удахгүй учрахын ерөөл дэвшүүлье

А.Ц: Баярлалаа. Яг хэлсэн ш дээ/инээв/. “Үдшийн Шивнээ” сэтгүүлийнхээ халуухан бүсгүйчүүд болон нийт залуустаа амжилт хусье.

Шивнэлдсэн С.Ялгуун
“Үдшийн шивнээ” сэтгүүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (October 18, 2011 2:41:51 am )

    yamar balai yaridag yum be

  • Anonymous (October 18, 2011 3:42:43 am )

    shal teneg

  • Anonymous (October 18, 2011 3:48:04 am )

    dontoi yum bishee biye arai gej barij yavaa yum bshd

  • Anonymous (October 18, 2011 10:46:42 am )

    Neex ul tod yarix gej yadcan l bn. Anxaaraliin tubd baix caixan l baix bailgui de.

  • Anonymous (October 18, 2011 11:31:02 pm )

    teneg yuma ene odo yu we

  • Anonymous (October 19, 2011 12:23:20 pm )

    HUUSHEE, MASHIN BARIJ BHAD N ERHTENIIG N BARIAD YAVDAG GENUU… ENE ESTOI SUMTAI HUUHEN BNAA. TERIIG YARIH SHAARDLAGA BGAMUU..XAXAXAXAXAXA EOEOEOEO ENE SETGUULCH N HETRUULCHIHVUU….

  • Anonymous (October 19, 2011 3:49:07 pm )

    Domboroldavga gej nerleye ene huuhniig bugdeeree

  • Anonymous (December 27, 2011 2:16:40 pm )

    shal teneg dontoi hvvhen be

  • Anonymous (December 27, 2011 2:18:33 pm )

    estoi altsgar hvvhen bna da

  • Anonymous (December 27, 2011 2:19:28 pm )

    boov hohod og tsolmon mini

  • Anonymous (March 05, 2012 4:39:44 pm )

    тэнэг авгай нэртэйгээр нь хамаг юмаа гаргаад гудамжаар явж бай за

antalya rent a car