Монголчууд сумогийн Их аварга Д.Дагвадоржийг үндэсний бөхчүүдээсээ ч илүү хүндэлж, өмгөөлдөг. Монгол Улсын нэрийг дэлхийд хүч чадал эр бяраараа, цуурайтуулсан онцгой гавьяатай хүнийг ингэхгүй гээд ч яах билээ. Олон улсад түүнийг жинхэнэ баатар эр, талын хүчтэн хэмээдэг. Гэтэл баатар маань сүүлийн үед эр бяраа эгэл дорой нэгэнд гаргаж, тэр ч бүү хэл олон жил ханилж, хөөрхөн үрийг нь гаргасан эхнэртээ хүч чадлаараа омгорхох тохиолдол гарсан тухай хэд хэдэн удаа чих дэлсээдэхлээ.
Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагт эхнэрээ зодож, мөн дуудлагаар очсон цагдааг гэмтээсэн тухай манай сонин өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Авир нь дэндсэн тэрбээр эхнэрээ зодсоныхоо дараа-ы Б.Наранхүүг дарамталж, машиных нь дугуйг хагалсан байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Их аварга Д.Дагвадорж Б.Наранхүүгийн машины дугуйг хутгаар хагалсан гэнэ.
Түүний эхнэр Г.Тамир хэмээх турьхан биетэй, энхрий бүсгүй яаж түүний гарыг тэсэж гарсан нь сонин. Хамгийн гол нь Их аварга маань эхнэрээ ганц удаа зодсон юм биш, айл хөршийнхөн нь түүний гарын шүүс болж буй Г.Тамирыг өрөвдөхөөс хэтэрдэггүй юм гэсэн. Энэ талаар тухайн үед хэвлэлээр ч хангалттай мэдээлсэн.
Уг хэрэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа боловч энэ талаар бид мэдээлэл авахыг хүссэн ч боломжгүй гэв. «Эр, эмийн хооронд илжиг бүү жороол» гэдгээр энэ асуудал маньд хамаагүй боловч Д.Дагвадоржийн балмад үйлдэл эхнэртээ гар хүрээд зогсоогүй бөгөөд бяраа гаргамаар санагдвал дургүйг нь хүргэсэн хэнийг ч хамаагүй зодож, нүддэг болохоор оролцохоос өөр аргагүй. Гэвч цагдаагийн байгууллага энэ талаар мэдээлэх нь бүү хэл сануулах төдий арга хэмжээ авсан болоод өнгөрдөг нь хачирхалтай.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Г.Тамир Д.Дагвадоржоос салж магадгүй гэнэ. Учир нь Г.Тамир түүнийг зодсон хэрэгт гомдолтой байгаагаа мэдүүлсэн бөгөөд түүнээс салах өргөдлөө өгсөн байж болзошгүй талаар ойр дотных нь хүмүүс мэдээлж байна. Олон удаа эхнэртээ гар хүрч байсан тул Г.Тамир ийм шийдвэрт хүрч байгааг нь түүний дотны хүмүүс ч дэмжиж байгаа аж. Мөн цагдаад өгсөн гомдлыг нь буцааж авахуулсан гэх сураг байна.
Ер нь бол Их аварга Японы мэргэжлийн сумод аавын хүүгийн гаргаж чадаагүй бахдам амжилтыг удаа дараа гаргасан ч хор шартай авир, болчимгүй зангаасаа болж зодог тайлсан тухай өдгөө ч шуугиж ярьдаг. Үүний дараа Монголдоо ирж нэлээд олон бизнесийн салбарт өөрийн алдар нэр хүндээрээ дээгүүр эрэмбэлэгдэх болсон.
Их аварга маань харин «Хэний захиалгаар ямар худал мэдээллүүд яваад байгааг ойлгохгүй байна. Би их тэвчиж байгаа шүү» гэж мэдээллийн сувгуудад ярилцлага өгч байсан.
Тэрбээр мэдээлэл гаргасан сэтгүүлчийг нь ийм худал зүйл бичсэнд харамсаж байна гэж уужуу сэтгэл гарган ярьж байсан удаатай. Д.Дагвадорж 2011 оны зун Өвөрхангай аймгийн Хархорин суманд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн зургаан тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосон музейн нээлтэд оролцсон аж.
Музейн нээлтэд оролцохоор манай төрийн хамаг томчууд, мөн Япон, Германы Элчин сайд тэргүүтэй гадны зочид гээд нэлээд сүр дуулиантай баг очсон байдаг юм. Гэтэл музейг нээж Японы Элчин сайд үг хэлж байтал Их аварга орчуулагч залууд хандаж, «Хөөе чи, зөв орчуул» хэмээн хашгирсан аж. Тэр үед танхимд нам гүм байтал халамцуу Их аваргын хахирган дуу хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татжээ. Хөөрхий орчуулагч залуу аваргын сүрд дарагдаж, евдөг нь чичирсээр арайхийн нээлтийн үгийг орчуулж дуусгасан гэдэг.
Д.Дагвадоржийн сүр бараа үүгээр дууссангүй, ёслолын арга хэмжээнд дуулж байсан уртын дууч Д.Жавхаасайханы хамрыг сөргөөж, «Олигтойхон дуулаач чи, хохь чинь шүү» хэмээн загнасан гэж байгаа. Дуучин залуу аваргад загнуулсандаа айж дууныхаа үгийг мартаж сүйд болсон гэдэг.
Урлагийн арга хэмжээ ч өндөрлөж уригдсан зочид музейн танилцуулгыг тусгай бэлтгэсэн бичлэгээр үзэхээр болж, суудлаа эзэлж байтал мань аварга Японы элчин сайд Шимизү Такэноритой сүрхий ярьж хөөрөн, инээд алдаж байснаа гэнэтхэн толгойг нь уургалан сугандаа хавчуулж, сэгсэрчээ. Яагаа вэ залуучууд л дэггүйтэхээрээ нэгнийгээ ингэж шоглодог доо. Уг нь Их аварга зүгээр тоглож байсан ч өндөр настай Элчин сайд сүйд болох шахаж, эцэстээ «Ёо ёо, үхлээ» хэмээн хашгирч байж тавиулсан байна. Энэ үеэр Германы Элчин сайд тэргүүтэй гадныхан бүгд аваргаас айж нэг буланд бөөгнөрч, хөлс нь цутгаж зогсчээ. Хэрвээ Д.Дагвадорж жаахан л эвгүй хөдөлж, эсвэл мушгисан бол турь муутай Элчин сайдын хүзүү хугарч ч болохоор байсан гэж уг явдлыг харсан хүн ярьж байсан.
Өнөөдөр цагдаагийн алба хаагчийн биед хүрсэн хүмүүс эхнээсээ авахуулаад бүгд л шүүх цагдаа гээд хэл ам болж байгаа. Гэтэл Их аварга цагдаад дуудагдах нь бүү хэл нөгөөдүүл нь бид мэдэхгүй гэсэн хариулт өгч буй нь мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэдгийг тодорхойлж байгаа юм.
Хэдийгээр Их аварга өнөөдөр гадаадаас ирэх ч түүнийг эхнэрээ зодсонгэдэгшалтгаанаарМонголын цагдаа баривчлах эсэх нь тодорхой бус байна. Юутай ч Д.Дагвадорж аваргыг хөөрхийлсөөр хүн амины хэрэгтэн болгох вий дээ. Иймээс Ц.Нямдорж сайд аа Их аваргыг цагдаагийнхан хүчрэхгүй нь. Одоо таны хүч л хэрэг болж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 08, 2012 4:52:07 pm )
hereg algaa
-
Anonymous (May 08, 2012 4:54:05 pm )
shal tengiin
-
Anonymous (May 08, 2012 4:59:48 pm )
bvtehgvi eee neeree
4 Comments