antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2012 Comments are off

Экс Ерөнхийлөгчид наалдсан хэргүүд

нийтлэсэн admin

Авлигатай тэмцэх газрын Мєрдєн шалгах хэлтэс болон Улсын мєрдєн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мєрдєх хэлтсийн хамтарсан мєрдєн байцаагчдын баг экс Ерєнхийлєгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэд хэдэн хэрэгт буруутган шалгаж байгаа.

Экс Ерєнхийлєгч баривчлагдахынхаа ємнє “Улс тєрийн зорилгоор хилс хэрэг тулгаж, хэлмэгдvvллээ. Би єєрийнхєє болон гэр бvлийнхээ эсрэг мэдvvлэг єгєхгvй” хэмээн мэдэгдсэн юм. Харин АТГ-ынхан аргаа барахдаа мєрдєн байцаалтын нууц буюу тvvнд холбогдох 21147024 дугаартай хавтаст хэргийг задалж орхисон. Їvнтэй холбоотойгоор зарим хvн Н.Энхбаярт хамаарахгvй vндэслэлээр буруутгаж байна гэж буй бол зарим нь Н.Энхбаярын холбогдсон хэргээс болж олон ч албан тушаалтан хуулийн байгууллагын vvд сахих нь гэж vзэж байна. Тиймээс тvvний холбогдоод буй хэргvvдийг сєхлєє.

Н.Энхбаяр ба “Улаанбаатар таймс”-ын хувьчлал

Одоогоос найман жилийн ємнє буюу 2004 онд НИТХ-ын дарга Т.Билэгт, Улаанбаатар хотын захирагч бєгєєд Нийслэлийн Засаг дарга М.Энхболд, Улаанбаатар хотын ерєнхий менежер Т.Бадамжунай нар Сvхбаатар хэвлэх vйлдвэр болон “Улаанбаатар сонин”-г хувьчлах шийдвэр гаргаж байжээ. Ингээд “Улаанбаатар таймс” гэх менежментийн баг Нийслэлийн ємчийн харилцааны газартай менежментийн хувьчлалын гэрээ байгуулжээ. Энэхvv анхны менежментийн багт тухайн vеийн “Улаанбаатар сонин”-ы эрхлэгч Ж.Саруулбуян, тус сонины ажилтан Ш.Ундармаа, Н.Ариунтуяа, “Сэрvvлэг” сонины эрхлэгч С.Баярмєнх, ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансvх, Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн дүү О.Алтан, одоогийн ЗТБХБ-ын сайд Д.Дашдоржийн эхнэр Б.Согоосvрэн нар орж байсан гэнэ.
мс” сониныг менежментийн хувьчлалаар хувьчилжээ. Хувьчилж авсан баг нь єєрєє vvргээ гvйцэтгээгvй. Их хэмжээний єр тєлбєртэй байхад Нийслэлийн ємч хувьчлах комиссын 2008 оны сvvлчээр 75 тоот тогтоол гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн ємчит vйлдвэрийн газрыг менежментийн багт дахин vнэлгээ хийхгvйгээр гэрээнд заасан 369.7 сая тєгрєгєєр худалдах шийдвэр гаргажээ. Уг объект тухайн vед 2.1 тэрбум тєгрєгийн vнэтэй байсан гэнэ. Гэтэл дахин vнэлгээ хийлгэлгvй маш бага vнээр худалдсан. Мєн уг объект маш их єртэй байхад буюу менежментийн баг vvргээ гvйцэтгээгvй байхад нь бусдад худалдсан аж. Тодруулбал, Д.Чулуунбаатар ахлагчтай баг уг “Улаанбаатар таймс” нийслэлийн ємчит газрыг худалдаж авсан. Ингээд анхны vнэлсэн 369.7 сая тєгрєг тухайн vеийн vнэлгээ 2.1 тэрбум тєгрєг хоёрыг харьцуулахад 1.7 тэрбум тєгрєгєєр объектуудыг vнэгvйдvvлсэн гэж АТГ, цаг­даагийнхан vзэж байгаа юм. “Улаанбаатар таймс” нийс­лэлийн ємчит газрыг хувьч­лахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын тєрсєн дvvгийн “NT” холдинг компаниас 500 сая тєгрєгийг хєрєнгє оруулалт хэлбэрээр аваад єєрсдєє 49 хувийг нь эзэмшихээр болсон аж. Энэ байдлаар нийслэлийн ємчийг завшсан. “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын vvсгэн байгуулсан “CROP” компанид шилжсэн гэж Н.Энхбаярт хол­богдох хавтаст хэрэгт тэмдэглэгджээ.
Тєрийн ордны зvvн талд балгас болсон хэвлэх vйлд­вэр, “Улаанбаатар таймс” сони­ны хувьчлалтай хол­боотой маргаан одоо хэр нь vргэлжилсээр. Їvнээс болж тус сонины эрхлэгч Д.Чулуунбаатар хорих ялаар шийтгvvлээд буй. Нийслэлийн ємчийн газар менежментийн багт орсон хvмvvсийг хууль хяналтынхан шалгаж эхэлмэгц хувьчлалаа цуцалсан. Шvvхээс асуудал шийдэгдмэгц єнгєрсєн оны эхээр дахин тендер зарласнаар “Улаанбаатар таймс” сонины эрх ТВ5 телевийн тоймч байсан Э.Дагиймаад шилжсэн. Гэвч тус сонины хувьчлалтай холбоотой маргаан дахин гарсан сурагтай. Уг тендерийг МАН-ынхан авсан гэдэг мэдээлэл ч байдаг.

“Єргєє” зочид буудлыг хэрхэн vнэгvйдvvлэв

“Єргєє” зочид буудал Нийслэлийн ємчит vйлдвэрийн газарт хєрєнгє оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах асуудлыг НИТХ-аар таван жилийн ємнє хэлэлцжээ. Ингээд тухайн vеийн хотын мэр Ц.Батбаярт хєрєнгє оруулах аж ахуйн нэгжvvдийг тєсєл сонгон шалгаруулах журмаар “Єргєє” зочид буудал НЄЇГ-ыг хамтарсан vйлдвэр болгох чиглэл єгсєн аж. Гэтэл Ц.Батбаяр НИТХ-аас єгсєн чиглэлийг зєрчиж, нэг сая тєгрєгийн дvрмийн сантай, нэг гишvvнтэй, байгуулагдаад 10 хонож байсан “Хар дун” гэдэг компанид тухайн vеийн 605 сая тєгрєгийн vнэлгээтэй байсан “Єргєє” зочид буудлын 75 хувийг эзэмшvvлэхээр шийдвэрлэсэн аж. АТГ-ынхны vзэж буйгаар уг шийдвэрийн улмаас тухайн объектыг 137 сая тєгрєгєєр vнэгvйдvvлжээ.
“Хар дун” компанийн захи­рал нь Б.Хуяг нь Н.Энх­баярыг Ерєнхийлєгч байхад шадар туслах байсан Б.Тулгын тєрсєн ах гэнэ. “Єргєє” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараа “Ремиф” компанийн захирал Н.Энхбаярын хvv Э.Батшугар тушаал гаргаж “Ремиф ” ком­панийн охин компани бол­гох шийдвэр гаргаж, захир­лаар нь Б.Хуягийг томилсон аж. Ингэж энэ компанийг завшсан хэмээн АТГ-ынхан тайлбарласан. Тэд Б.Хуягийг энэ хэрэгт холбогдуулан шал­гах гэсэн боловч гадаад руу ор­гон зайлсан, одоо болтол хаана байгаа нь тогтоож ча­дахгvй байгаагаа ч ярьсан юм.

ТВ9 телевизэд холбоотой асуудлын хєєн хэлэлцэх хугацаа дуусчээ

Н.Энхбаяр УИХ дахь намын цєєнхийн бvлгийн ахлагчаар ажиллаж байхдаа 2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хот дахь Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэм­жээнд оролцжээ. Энэ vеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 тєр­лийн 43 ширхэг 113 мян­­ган ам.долларын vнэ­тэй телевизийн тоног тєхєє­рємж бэлэглэсэн гэнэ. Уг тоног тєхєєрємжийг Ган­дан­тэгчинлэн хийдэд єгєлгvйгээр єєртєє завшиж, улмаар ТВ-9 телевизийг vvсгэн байгуулсан нь тvvнийг буруутгах дараагийн vндэслэл болж байгаа юм. Дээрх телевизийн тоног тєхєєрємжийг Н.Энхбаярт єєрт нь бэлэглэсэн. Тэгээд ч 2000 оны асуудал учир хєєн хэлэлцэх хугацаа дууссан учир буруутгах vндэслэл болохгvй гэдгийг ємгєєлєгч нь тайлбарлаж байгаа юм.

“Эрдэнэт” vйлдвэрээс гурван сая гаруй ам.доллар завшсан уу

“Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” компани БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгод бvртгэлтэй. Эдгээр компанийн захирал нь Н.Мягмаржаргал гэгч. Тэрээр тодорхой ашиг сонирхлоор Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь тогтоогдсон хэмээн АТГ-ын Мєрдєн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат олонд мэ­дээлсэн. Н.Мягмаржаргал “Эрдэнэт” vйлдвэртэй ган бємбєлєг нийлvvлэх гэрээ удаа дараа байгуулсан боловч гэрээний vvргээ тухай бvрт нь биелvvлээгvй аж. Гэрээний vvргээ биелvvлээгvй байхад дахин ган бємбєлєг болон бусад бараа бvтээгдэхvvн нийлvvлэх гэрээ байгуулах vvр­гийг Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр “Эрдэнэт” vйлд­вэрийн удирдлагуудад єгсєн тухай мэдээлэл ч байгаа юм. Ингэж Н.Мягмаржаргалд гурван сая 356 мянга 369 ам.доллар завших боломж олгосон гэнэ.

Хэрэв буруутай нь тогтоогдвол 5-10 жил хоригдоно

Хууль хяналтынхан экс Ерєнхийлєгчид Эрvvгийн хуу­лийн бусдын эд хєрєнгийг завших, vрэгдvvлэх /150.3/ гэсэн зvйл ангиар эрvvгийн хэрэг vvсгэсэн байгаа. Хуулийн энэ хэсэгт “Бусдын эд хєрєнгийг завших, vрэгдvvлэх гэмт хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хєрєнгийг нь хурааж, таваас дээш арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Мэдээж, Н.Энхбаярыг дээрх хэргvvдэд холбоотой эсэхийг шvvх л хэлэлцэж, ял шийтгэх эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв буруутай гэж vзвэл хуульд заасан ялаар шийтгэх юм байна.

ardchilal


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car