antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2012 5 comments

О.Гэрэлээ: Ижил хүйстэн нөхрөө үнэхээр үзэн ядсандаа алсан

нийтлэсэн Admin

Одоо 30 хүрнэ. Чанга дэглэмтэй хорих ангид гурван жилийг өнгөрүүллээ. Чилийсэн 19 жилийн ял үлдээд байна гэх бүсгүйг Очирын Гэрэлээ гэнэ.
Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Аймшигтай хэрэг үйлдчихжээ. Яагаад ингэх болсон юм бэ?

-Сайхан гэмт хэрэг гэж байхгүй байх аа. Гэхдээ миний үйлдэл аймаар, хэний ч санаанд багтамгүй гэдэгтэй бол санал нийлнэ ээ. Би хүнээс дутахгүй сайн сайхан явахсан гэж хичээж, зүтгэж байлаа. Наймаа хийж яваад танилцсан Эрдэм гэдэг залуутай суусан. Хоёр хүүхэдтэй болж, амьдрал сайхан байлаа. Нөхөр маань бялдаржуулах урлагаар хичээллэдэг, багшилдаг их сайхан залуу байсан. Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн байрны хоёр ч өрөөг хөлслөн бодибилдингийн хичээл заадаг байсан болохоор олох орлого нь ч муу байгаагүй.

Би юу хэлэх гээд байна вэ гэвэл дутах юмгүй байсан гэдгээ л хэлэх гээд байна. Бага охиноо төрүүлчихээд би гэртээ суудаг байлаа. Төрсөн эмэгтэй ямар байдаг вэ, яг л тийм. Өдөржин хүүхэдтэйгээ зууралдаж, юм угаана, хоол хийнэ. Нөхөр маань хоёр ээлжийн хичээлтэй гээд оройтож ирнэ. Дотроо дургүй байвч ажил хийж байгаа болохоор нь ил хэлж чадахгүй дуугүй л байдаг байлаа. Охин минь хоёр cap хүрлээ. Нөхөр маань надтай нэг ч удаа унтсангүй.

Энэ нь миний хардах сэтгэлийг улам төрүүлдэг байлаа. Нэг шөнө би өөрөө өдөж үнсч таалаад нөхрийгөө оролдсон чинь “Ядарч үхэх гээд байна. Зүгээр байгаач” гэдэг байгаа. Эмэгтэй хүн чинь их өчүүхэн юм уу, хаашаа юм бэ. Би гомдоод шөнөжин уйлж хоносон юм даг. Тэгээд л маргаашнаас нь эхлээд нөхрийгөө мөрдөхөөр шийдсэн.

-Мөрдөх зайлшгүй шаардлага нь юу байв?

-Намайг хүн гэж тоохоо больсон юм чинь цаанаа заавал нэг юмтай болсон гэдэг нь тодорхой гэж бодсон. Уг нь манай хүн чинь татаж чангаагаад намайг унтуулдаггүй байхгүй юу. Бид хоёр уг нь үнэхээр халуухан, сайхан байсан.

-Тэгээд мөрдсөн чинь яасан?

-Охиноо дүүгээрээ харуулчихаад гарлаа. Машин нь ажлынхаа гадаа байгааг хараад байгаа юм байна гэж баахан хүлээлээ. Шөнө дунд боллоо, гарч ирдэггүй шүү. Харуул ахад үнэнээ хэлж учирлаад дотогш орсон. Тэгсэн чинь яасан гээч (уйлав) Бас нэг залуутай хамт чармай нүцгэн бие биеэ долоож үнсээд, бэлэг эрхтэнгээ илж таалаад… тэгснээ бэлгийн ажил хийж эхэлсэн. Би гараад гүйсэн. “Намайг ирсэн гэж битгий хэлээрэй” хэмээн харуул ахад хэлчихээд гарснаа санаж байна.

Гэртээ ирсэн. Хоёр хүүхдээс минь өөр хайртай, хайрлах юм тэр гэрт үгүй юм шиг. Үнэхээр үзэн ядаад байж сууж чаддаггүй ээ. Хэвтэж байсан чинь шөнийн хоёр цагийн үед ирж байна аа. Би босч очоод хашгирмаар байвч биеэ бариад л хэвтлээ. Орондоо ороод юу ч болоогүй юм шиг унтаад өглөө шүү. Хурхирч байна. Миний дургүй хүрч, бүх бие арзаганаад өөрийн эрхгүй босоод галын өрөө рүүгээ орлоо. Заазуур авч халаадны халаасанд хийгээд орсон. Хүү, охин хоёроо сэрээчих вий гэж өрөөнийх нь хаалгыг хаасан.

-Тэгээд?

-Нэг л мэдэхэд хоолойг нь хэрчээд бас нүүр амыг нь хайр найргүй зүссэн. Цус нэлийтэл урсахыг хараад л айсан.

-Бүр эрхтэнийг нь хүртэл огтолсон юм биш үү?

-Тийм. Үнэхээр үзэн ядсан.

-Аймшигт хэргийн газраасаа зугтах гэж оролдсон уу?

-Үгүй. Шууд цагдаа руу бас хадмууд руугаа ярьсан. Би ухаан алдчихсан. Нэг мэдэхэд цагдаагийн хэлтэс дээр очсон байсан.

-Нөхрийгөө алчихлаа гэдгээ шууд хэлсэн үү?

-Хэлсэн.

-Хоёр хүүхэд чинь одоо хэн дээр байдаг вэ?

-Эхний нэг жил хадмууд дээр байсан боловч алуурчин ээжтэй гээд хоёр хүүхдийг минь үргэлж гоочилж, зэмлэдэг байсан юм билээ. Тэгээд өмгөөлөгчөөрөө дамжуулж өргөдөл өгөөд асрах төвд өгсөн.

-Танай ээж аав, ах дүүс гэх хүмүүс хаана байдаг юм бэ?

-Би угаасаа өнчин. Ганц ахтай. Ах маань хоёр настай, би хэдхэн сартай байхад манай ээж бурхан болсон гэсэн. Аав гэж ямар хүн байдгийг мэдэхгүй ээ.

-Ах чинь одоо хаана байгаа вэ. Чамтай холбоотой байдаг уу?

-Есүсийн нэг сүмд ажилладаг. Хааяа ирдэг юм.

-Хадмууд чинь чамд их гомддог байх даа?

-Айлын бага хүү байсан. Надад гомддог. Амийг амиар гээд л орилоод байсан.

-Нөхөр чинь яагаад ижил хүйстэн сонирхдог болчихсон юм бол. Та хоёр хоорондоо сайн байсан биз дээ?

-Тэр бол гаж дон юм биш үү. Бид хоёр ямар гоё байсан гээч. Үнэхээр харамсдаг. Шүүх хурал дээр харуулууд нь болоод хавьтаж байсан залуучууд бүгд ижил хүйстэн гэдгийг нь хэлсэн. Бүр бага насны залуусыг дарамталж хүчирхийлдэг байсан юм билээ.

-Чамд сексийн талаар гаж шаардлага тавьдаг байсан уу?

-Жирэмсэн байхад янз янзын байрлал, сонин шаардлага тавьдаг байсан. Гэхдээ тухайн үед тоглоом, шоглоом болгоод өнгөрдөг байсан.

-Алахгүй шууд салж болох байсан юм биш үү?

-Уг нь тийм. Гэхдээ үнэхээр үзэн ядаж гомдсон.

-Энэ олон жилийг үр хүүхдээсээ хол өнгөрүүлнэ гэдэг хэцүү. Хоёр хүүхэд чинь том болоод миний ээж ийм хэрэг хийсэн гэдгийг мэдвэл яах бол?

-Үнэнийг хэлж ойлгуулна аа. Гэхдээ ээжийгээ их муу, муухайгаар ойлгож, зугтаж, жигшихгүй байх аа. Миний хүү их хөөрхөн зурдаг. Ээж бид хоёр гээд зураг зурж өгч явуулсан. “Ээждээ хайртай шүү” гэж бичиж сурсан байна билээ. Би нэг юм хэлье. Гэм бурууг олж тогтоох, гэм бурууд тохирсон ял оноож чадахгүй байгаа хуулиндаа, хуульчдадаа шинэчлэл хийгээсэй. Үхсэн бол алсан гэдгээ өөрчилмөөр байгаа юм. Мөн үүнтэй адил авсан бол залилсан гэдэг бас нэг зүйл анги байна. Тэр нь ЭХ-ийн 148 дугаар зүйл анги.

“Май” гэж мөнгөө өгчихөөд залилуулсан гээд байгаа хохирогч нар бол өөрсдөө хууль бус үйлдлийг санаачлагч гол буруутнууд шүү дээ. Түүнтэй яг адил овоо босгоогүй бол гэдэг шиг агсам согтуу тавьсан, нөхрөөс амь биеэ хамгаалсан бүсгүйчүүд “хүн амины хэрэгтэн” болж байгааг ялгаж салгаж, ялын хэмжээг, хугацааг бууруулмаар байгаа юм. Энэ олон жил эх үрийг, хань ижлийг, эх эцгийг, эгч дүүсийг, найз нөхдийг, нийгэм хамт олныг салгаж, холдууллаа гээд ямар үр дүн гарч байгааг бодитой тооцож үзээч ээ гэж эрхэм төрийн түшээдээс хүсч байна. Өнөөдөр шоронд, хоригдолд зарцуулж байгаа энэ их хөрөнгө мөнгийг өөр юманд зарцуулбал үнэхээр их хөрөнгө болно, их юм хийнэ.

Нөгөө талаас энэ олон ажиллах хүчийг ашиглаж иргэн байх, эрх чөлөөг дээдлэх талаас нь яагаад анхаарч болохгүй гэж. Гэм буруутай бол яллаж, шийтгэж болно оо. Гагцхүү дуусч дундрахгүй олон жилийн ялыг үүрүүлснээр хүн биш болгож байгаагаа эргэн харах ухаан эрх биш байгаа байлгүй дээ. Ардчилсан улс, ардчилсан Монгол гэж тунхаглачихаад шоронд хоригдол нь багтахгүй, оноосон ял нь барагдахгүй олон жил байвал энэ тунхаглалын эцсийн үр дүн худал болно биз дээ. Эх үрсийн ялыг эргэж харах, тэднийг аль болох элэг бүтэн амьдралаар хангахад л анхаараасай гэж хүсдэг дээ.

-Одоо ял эдэлж байгаа хүмүүсийн хамгийн олон жилийн ял нь хэдэн жилтэй байна?

-25 жилтэй хүн бий. Ер нь л чангынхны хувьд дундаж буюу олонхи нь 10-аас дээш жилтэй гээд бод доо. Жирийн дэглэмтэй гэсэн мөртлөө олонхи нь 10 жилтэй шүү дээ. Ингээд бодохоор хэцүү, хатуу, харгис байгаа биз.

Эх сурвалж: “Болсон явдал”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 07, 2012 5:46:49 pm )

    shudarga es gej baidag bol ene huuhnii zuv l yum baina daa soeltoi orond bol ene huuhen shuud tsagaadna daa

  • Anonymous (May 07, 2012 7:58:27 pm )

    arai l yarchihaj, muu hogiig alahgui zugeer tamlahgui muchiig ni huga tsohiod amid uldeehgui balai yum bolj de. Uuraa sain barih bj harsan murtluu tevchsen bj hairan busgui …..

  • Anonymous (May 08, 2012 4:42:47 pm )

    Yasan tevcheergvi uym be arai tvrgedsen baina Hvvhdee bodoo shuud l salah heregtei baisan uym Bvsgvichvvd mini uuruu haaya barij bai

  • Anonymous (May 08, 2012 9:46:59 pm )

    ядаж 2 хүүхдээ бодохгүй дээ,өөрөө ч бас багадаа өнчрөөд эцэг эхийн хайр халамжаар дутуу л өссөн юм шиг,одоо 2 хүүхэд нь асрамжид гэхээр бас л тийм болох нь дээ.хүүхдүүд нь томроод ээж аавынхаа тухай мэдээд гутрах гомдох,айж ичих гээд багагүй л дарамттай байх байхдаа,тэд ямар ч буруугүй байж.ижил хүйстэндээ дурлагч байж авгай авч дургүй амьдралаар амьдарч хүнээр тоглох ямар хэрэг байнаа.энэ хүүхэн ч гэсэн заазуур бариад орно гэхээр аймаар юм .би бол 2 хүүхдийг нь өрөвдөж байна,

  • Anonymous (May 21, 2013 5:05:43 pm )

    2uulang ni l oilgohod hetsuu baina… Soyoltoi orond baisan ch yalgaagui hun aminii hereg l bol hun aminii hereg (bie hamgaalsan bol harin uur baij magadgui) 2 huuhed ni l uruwdmuur baina…

antalya rent a car