antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2012 8 comments

Э.Батшугар & Ким Чен Ун

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар “Би УИХ-д өрсөлдөнө” хэмээн зарлалаа.

Уг нь тэрбээр арав хүрэхгүй хоногийн өмнө “Би хэвлэлд ярилцлага өгч үзээгүй. Та надаас улс төртэй холбоотой асуулт битгий асуугаарай. Би угаасаа улс төр мэдэхгүй” гэж анхааруулсны дараа ярилцлага өгч байсан. Гэвч энэ үг зөвхөн тэр өдрийн л байр суурь байж. Арав хоногийн дараа “Би УИХ-ын гишүүн болмоор байна” хэмээж байгаагаас нь үзэхэд шүү дээ.

Тэгвэл Э.Батшугар гэж хэн бэ. Түүний энэ шийдвэрийг сонсоод МАХН-ын гишүүд “Орос, англи, төвд хэлтэй. Баян айлын аархуу банди нараас огт өөр. Жинхэнэ сайн хүү” хэмээн магтсан гэж байгаа. Хэвлэлд гарсан мэдээллээс харахад тэр. Энэ нь Умард Солонгосын иргэд хувь хүнийх нь талаар хэн гэдгийг нь мэдэхгүй ч “Ким”-ийн удам учраас л “Бурхнаас заяагдсан удирдагч” гэдэгт итгэн Ким Чен Уныг талархан угтаж буйтай адил. Дээрх талархлыг зөвхөн МАХН-ын гишүүдийн хувьд гэдэг талаас нь харвал ийм дүгнэлт гарна. Харин нийт монголчуудын хувьд авч үзвэл Э.Батшугар хэзээ ч Ким Чен Уны амьдралаар амьдрахгүй гэсэн үг. Хамгийн хялбараар бодоход баян айлын багачууд түүний номер нэг өрсөлдөгч байх нь гарцаагүй. Цаашлаад эгэл ардын хүүхдийн хүсэл мөрөөдөл хүртэл экс Ерөнхийлөгчийн хүүгийн ирээдүйн төлөвлөгөөнд нь шавар хаах боломжтой.

Гэсэн ч Э.Батшугар, Ким Чен Ун хоёрт адил төстэй чанар бий. Тэр нь эцгийн хүсэл, гэр бүлийн уламжлал. Ким Чин Ир нь улсынхаа хаан нь байсан бол Н.Энхбаяр нь хаан болох хүсэлтэй байсан. Ким Чин Ир нь ямар ч хамаагүй хатуу аргаар улсаа нэг гарт зангидаж чадсан бол Н.Энхбаяр нь бүхнийг гартаа төвлөрүүлэх чин хүслээ чамгүй хугацаанд гүйцэлдүүлсэн. Гэхдээ ардчилсан улс орон гэдэг талаас нь авч үзвэл Н.Энхбаяр нь илүү аймар. Ким Чин Ир нь эцгээр нь тархиа угаалгаж, наминчлал дор амьдарч сурсан ард иргэдийг удирдах эрхийг залгамжилсан. Харин Н.Энхбаяр эрх чөлөө, ардчиллын төлөө эрч хүчтэй тэмцэж, түүндээ хүрч чадсан ард түмнийг гартаа атгаж, өөрийгөө тахин шүтүүлэх үзлийг дэлгэрүүлж дөнгөсөн. Үүгээрээ Н.Энхбаяр “Ким”-ийнхээс илүү аймар. Энэ шинж чанараа том хүү Э.Батшугартаа өвлүүлж, өөрийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлэх их замд гаргаж буй.

Э.Батшугарын хувьд өнгөрсөн хугацаанд хэвлэлээс хол, зөвхөн хилийн чинадад амьдарсан. Үзсэн харсан, мэдсэн дуулсан бүхэн нь бүхэлдээ Н.Энхбаярыг залгамжлахад чиглэгдсэн гэвэл худлаа болохгүй. Залуу бага нас нь бүхэлдээ УИХ-ын гишүүний, Ерөнхий сайдын, Ерөнхийлөгчийн хүү гэсэн тодотгол тунд төлөвшсөн. “Ким”-ын удам өөрсдийгөө Умард Солонгосын хаан гэдэгт итгэж хүмүүждэгтэй адилхан. Тийм ч учраас өнөөдөр Э.Батшугар аавыгаа өмгөөлөх замд орж байна.
Өгсөн ярилцлагаас нь харахад илүү үггүй, алсын бодолтой хариулт өгч байгаа нь анзаарагдсан. Мөн жүжигчилсэн тоглолт ч сайтай бололтой юм билээ. Зөвхөн баривчилгааны талаар гэхэд л дараах үгийг хэлсэн. “Одоо ч итгэж чадахгүй байна. Ялангуяа дүү нараа харахаар өр минь өвдөж, тэд нартаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй барьц алдах тохиолдол гарч л байна. Би яахав дээ, айлын том хүү учраас аливаа зүйлд нугарч хугарахгүй эр хүн шиг байя гэж бодож байгаа” гэж. Тийм ээ, энэ үгний дараа ард олон бүгдээрээ биш юм гэхэд МАХН-ын гишүүд түүнийг өрөвдөж, хайрлалгүй яах вэ. Үнэхээр топ хариулт. Ким Чен Ирийн араас цээжээ өвдөж, сэтгэлдээ цөхөртлөө уйлсан Хойд солонгосын иргэд хүүгийнх нь нулимсанд сэтгэлээ дэвтээсний нэгэн адил Н.Энхбаярын баривчилгаанд гайхаж балмагдсан ард олон Э.Батшугарыг өрөвдөхгүй байхын аргагүй.
Энд нэг сонирхолтой давхцлын талаар мэдээлэхэд Э.Батшугар 25 насандаа аавыгаа “аврах”-ын төлөө улс төрд орохоо зарлаж байгаа бол Ким Чен Ун мөн л энэ насандаа Умард Солонгосын парламентын сонгуульд нэр дэвшсэн. Мэдээж ялсан. Харин Э.Батшугарыг УИХ-д өрсөлдөөд хэрхэхийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Ямар ч байсан ялсан ч, ялагдсан ч тэр аав, ээжийнхээ заавраар улс төрөөс гарч чадахгүй болтлоо зууралдаж эхэлсэн нь энэ юм.

Г.Отгонжаргал info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 06, 2012 3:15:20 pm )

    hunii zovlongoor jargal hiigchid hezee ch sainaa uzehgui.batshugar chamd zaaval ih hurald oroh shaardlaga baina

  • Anonymous (May 06, 2012 8:53:00 pm )

    өрөвдмөөр ч гэхүү,инээдтэй ч гэхүү зүйрлэл таамаглал байна.зүгээр л энэ хүү улс төрд орох хэрэггүй байсан гэвэл чамтай санал нийлнэ,харин элдэв хачир нэмээд байгаа чинь таалагдахгүй байна,унасан хүнийг өшиглөж хүний мууд дурлах муухай

  • Anonymous (May 06, 2012 9:40:25 pm )

    Zobsh dee demjnee

  • Anonymous (May 07, 2012 12:22:31 pm )

    Зөв. МАХН-ын гишүүд олон.Аоловсролтой сайн хүү. Монголд байгаа тэнэгүүдээс дэээр

  • Anonymous (May 07, 2012 2:20:27 pm )

    САЙН НЭРИЙГ ХҮСЭВЧ ОЛОХГҮЙ, МУУ НЭРИЙГ ХУСАВЧ АРИЛАХГҮЙ, мөн ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ УНАГА НЬ ШИЙР АЛАГ гэж ардын үг байдаг л даа. Гэхдээ Миний хувьд аавыг нь үзэн ядаж байгаа боловч хүүгий нь буруутгахыг урьтал болгосонгүй. Батшугирт өргөн мэдлэг, өндөр боловсрол, дээр нь УХААН,ТЭВЧЭЭР хоёр байгаад улс төрд орж хүчээ үзье гэж бодож байгаа бол яг одоо Эцгийг тойрсон сүүдэр, түүнийг дагсан цөөвөр чононуудаас үтэр түргэн зайгаа авч АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ тууштай явж байгаа МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМД элсэж эцгийнхээ монголын төрд хийсэн нүгэл, алдсан алдааг залруулан улс орныхоо төлөө цэвэр ариун ёс суртахуунтай байж чин шударга ЗҮТГЭЖ чадвал эцэг хүү хоёрын эгэлгүй нэгэн түүх ЧИНГЭСИЙН МОНГОЛЫН ТҮҮХИЙН ХУУДАСНАА сайнтай муутайгаар байраа эзлэх нь дамжиггүй. Харин эцгийн хийсэн нүгэлийг зөвтгөж өш хонзон өвөрлөж эцгийн замаар орвол хэнч биш болно доо Энэ бол гашуун үнэн.

  • Anonymous (May 14, 2012 9:33:29 pm )

    Hvmvvsee ene deer setgedel bichsen MAXH namin sanaag harvuu MGL amidardag ni tengvvd gene uursduu bol aimaar uhaantai naasan

  • Anonymous (April 01, 2013 7:40:18 pm )

    Эцэг монголоор даанч тоглосон доо.Ард түмэн итгэж мөн ч өндөрт олон жил заллаа даа.Одоо болохоор хэргээ хүлээж чаддаггүй шүү.Газар нутаг,хотынхоо тохижилт,Ардуудын амьдралын түвшинг хардаа.

  • Anonymous (April 02, 2013 2:32:51 am )

    ene lalariin setguulchid bicheh iumaa olj bich pizda alaad haychihan shuu

antalya rent a car