antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2012 22 comments

Захирлынхаа нуусан алт, долларыг хулгайлаад ял сонсчээ

нийтлэсэн Admin

-“НОЛГО” КОМПАНИЙН ЗАХИРАЛ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНДӨӨ ЕСӨН АЛТАН ГУЛДМАЙ, 160 МЯНГАН АМ.ДОЛЛАР НУУСАН БАЙЖЭЭ-

Түлш, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг “Нолго” компанийн захирал П.Батдаваа биллярдны өрөөнийхөө арын ариун цэврийн өрөөнд 160 мянган ам.доллар, нэг бүр нь 15 грамм жинтэй есөн ширхэг алтан гулдмайг хадгалж байжээ. Алтан гулдмайнууд нь 7.6 сая төгрөгийн үнэтэй аж.

Үнэт эдлэл, хөрөнгөө нуусан өрөөнийх нь 00-ын бочки нь эвдэрсэн учраас гагнуурчин, сантехникчээр ажиллаж байсан Д.Наранцогтыг дуудаж засуулахаар болсон байна. Гэтэл Д.Наранцогт захирлынхаа нуусан эд зүйлийг олж хулгайлжээ. Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцээд захирлынхаа өрөөнөөс их хэмжээний үнэт зүйл, мөнгө хулгайлсан Д.Наранцогтод арван жил зургаан сар хорих ял оноожээ.

Болсон явдлыг тоймлон хүргэе.

Шүүгдэгч Д.Наранцогт мэдүүлэхдээ “Би тэр компанид 2000 оноос гагнуурчнаар ажиллаж байгаа. 2011 оны хоёрдугаар сарын эхээр цагаан сарын баярын дараахан ажил дээрээ байж байтал захирал “Биллярдны өрөөний 00-ийн бочкиг зас” гэж дуудсан. 00-ийн өрөөнд байхад захирал орж гараад байсан. Тэр өрөөний агааржуулагчийн хоолойн дотор хоёр ширхэг төмөр хайрцаг байсан. Хайрцгийг үзтэл дотор нь дан 100-тын дэвсгэрт бүхий зургаан боодол ам.доллар байсан. Мөн даавуунд боосон алт байсан. Нөгөө саванд нь долоон боодол ам.доллар байсан. Тэднийг авч өвөртөө хийчихээд бочки засч байтал захирал орж ирээд “Дуусахгүй бол маргааш бол доо” гэж хэлээд намайг гаргаад хаалга түгжсэн” гэжээ.

Д.Наранцогт захирлынхаа өрөөнөөс нуусан мөнгөөрөө 14 мянган ам.доллараар машин авчээ. Мөн хадам дүүдээ 6.8 сая төгрөгеөр машин авч өгсөн байна. Улмаар ажлаасаа гарч Баянгол дүүрэгт байр авах зэргээр мөнгийг нь үрсэн байна.

Хохирогч П.Батдаваа “Энэ нөхөр хулгай хийсний дараа арав хоног чөлөө аваад ажилдаа ирээгүй. Хэд хоногийн дараа цагдаад мэдэгдсэний дагуу баригдсан. Тэр өрөөнд надаас өөр хүн ордоггүй юм. Хоёр хайрцагт өсөн ширхэг алтан гулдмай, 160 мянган ам.доллар байсан. 15 граммын 999 сорьцтой алт байсан юм” гэж мэдүүлжээ.

Д.Наранцогтоос 43 сая төгрөгийг гаргуулж хохирогчид өгчээ. Мөн худалдаж авсан байр, хоёр машин зэрэг 156 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн байна. Харин алтан гулдмайнуудыг нь шүүгдэгч үрж цууссан гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Д.Наранцогт нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төржээ. 37 настай тэрбээр эхнэр хоёр хүүхэд, ээжтэйгээ амьдардаг байсан аж.

Ц.ӨРНӨХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (May 02, 2012 11:42:50 am )

    shuud awilgatai temtseh gazart ogson bol bur 30% awah bsan yum sh deee

  • Anonymous (May 02, 2012 12:23:33 pm )

    hehe hergee hyleedeg yasan mal ve medehgyi l gehgyi mal chini

  • Anonymous (May 02, 2012 12:25:19 pm )

    huurhii hurunguu hadgalah oor gazar oldoogui um bhda teneg zahiral

  • Anonymous (May 02, 2012 12:32:40 pm )

    IH HEMJEENII ORLOGOO TATVARAAS NUUSAN HEREGEER BARIVCHLAGDAH BH DAA MONGOLDOO ANHNII HEREG BOLOH BH SHYY

  • Anonymous (May 02, 2012 1:10:15 pm )

    Хаанаас уудэлтэй монго вэ?

  • Anonymous (May 02, 2012 1:31:16 pm )

    Ялын оноосон хэмжээ их байна. Хоерийн хоер хуухдийн амьдрал хумуужил Энэ fucking монготэй тэнцэнэ гэжуу? Омгоологч нь юу хиисийн бэ? Тэр захирал албаар тэнд монгоо тавьсан байна. Слесарь дуудсан л юм бол монгоо байгаа газраасаа авахгуй юугий нь хулээгээд байсиим, монгоо урэн таран хийх хугацаа огноо гэдэг Энэ монгоо хаанаас орж ирсэнийг хуулийнханд тайлбарлах тайлбарийг олох хугацаа хэрэгтэй байсан учир Тэр дор нь сэргийлэхт хэлээгуй Цэвэр оорий нь санаатай уйлдэл байна. ОМГООЛОГЧ гуай Хэргийг задал буцаагаад анхан шатанд шилжуул эсвэл дав.. Дэндуу олон жил огч. Хэдэн тэрбумаар нь иддэг томчуудаа яллаж шийдэж чадахгуй юм байж ядарсан Гэр булд яасан их том зовлон шийтгэл онооно вэ? Улсын яллагч, шуугч нараа?! Дахин нэг эргэж харна байгаа? Омгоологчоо соль. Эрх нь шуугдэгчид БИЙ!!!

  • Anonymous (May 02, 2012 7:26:41 pm )

    хулгайлсан биш олсон л юм байна ш дээ

  • Anonymous (May 03, 2012 3:03:18 am )

    Olson l yum baina. Олсон хунии олз

  • Anonymous (May 03, 2012 3:08:04 am )

    Хоронго орлогоо нуун дарагдуулсан тэр захирлииг шалгах баихаа.харин олсон хунииг нь шагнах еостои биш уу, яахаараа 10 жили н яал огдгиин? Захирал нь шуугчдииг хахуульдсан биш уу

  • Anonymous (May 03, 2012 9:28:33 am )

    yasan gej 10n jiliin yl ogch bgaa lalaruud be mongoliin shuuh ydarsan ard tumendee arail deerelhuu handah ymaa

  • Anonymous (May 05, 2012 4:35:10 pm )

    ГЭХДЭЭ БАТДАВАА ЭНЭ ИХ ДОЛЛАР, АЛТЫГ ХААНААС ЯМАР ЗАМААР ОЛЖ АВСАН НЬ СОНИН ЮМ БИШ ҮҮ.

  • Anonymous (May 05, 2012 4:39:51 pm )

    БАТДАВАА ЯМАР ЗАМААР ИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАР, АЛТТАЙ БОЛСОН НЬ СОНИН БАЙНА. ТЭГЭЭД БАС ОО-ЫН ӨРӨӨНДӨӨ НУУСАН НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ ??? НАРАНЦОГТ ХАРИН ЭНЭ НӨХРИЙН НУУН ДАРАГДУУЛСАН ЗҮЙЛИЙГ НЬ ОЛЖ ИЛРҮҮЛСЭН ГАВЪЯАТАЙ ЮМ БИШ ҮҮ. НАРАНЦОГТЫГ ШҮҮЖ БАЙХААР БАТДАВААГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ.

  • Anonymous (May 05, 2012 4:42:26 pm )

    НАРАНЦОГТ ХАРИН БАТДАВААГЫН НУУН ДАРАГДУУЛСАН ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ИЛРҮҮЛСЭН ГАВЪЯАТАЙ ЮМ БИШ ҮҮ. БАТДАВАА ТЭР ИХ МӨНГӨ, АЛТЫГ ЯМАР ЗАМААР ОЛЖ АВСНЫГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

  • Anonymous (May 05, 2012 4:44:11 pm )

    НАРАЦОГТ ХАРИН БАТДАВААГЫН НУУН ДАРАГДУУЛСАН ЭД ХӨРӨНГИЙГ ОЛЖ ИЛРҮҮЛСЭН ГАВЪЯАТАЙ ЮМ БИШ ҮҮ БАТДАВАА ЯМАР ЗАМААР ТИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ, АЛТТАЙ БОЛСНЫГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ

  • Anonymous (May 05, 2012 4:45:33 pm )

    БАТДАВААГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ

  • Anonymous (May 05, 2012 4:47:54 pm )

    Ямар замаар тийм их хэмжээний доллар, алттай болсныг нь Батдавааг шалгах хэрэгтэй юм биш үү

  • Anonymous (May 05, 2012 4:49:39 pm )

    ёёёёёёё

  • Anonymous (May 05, 2012 4:53:08 pm )

    Наранцогт харин Батдаваагын нуун дарагдуулсан эд хөрөнгийг нь илрүүлсэн байна ш дээ. Батдавааг ямар замаар тийм их хэмжээний мөнгө, алттай болсныг нь шалгах хэрэгтэй.

  • Anonymous (May 05, 2012 4:56:09 pm )

    NARANTSOGT HARIN BATDAVAAGIN NUUN DARAGDIILSAN ED HURUNGIIG NI ILRUULSEN BAINA SHDEE. BATDAVAA YAMAR ZAMAAR TIIM IH HEMJEENII MUNGU, ALTTAI BOLSNIG NI SHALGAH HEREGTEI YUM BISH UU.

  • Anonymous (May 05, 2012 4:57:25 pm )

    МИНИЙ БИЧСЭН СЭТГЭГДЭЛ ЯАГААД ГАРАХГҮЙ БАЙНАААА

  • Anonymous (May 09, 2012 8:20:56 am )

    АЛИГАРХУУД ЛУЙВАРДСАН МӨНГӨ ТӨГРӨГӨӨ ХААНА НУУДАГИЙН НЭГ ЖИШЭЭ ЭНЭ БИШ ҮҮ ӨӨР ХААНА ХААНА НУУДАГ НЬ СОНИН БАЙНА

  • Anonymous (May 09, 2012 8:24:06 am )

    АЛИГАРХУУДЫН ИЛ МЭДҮҮЛДЭГ МӨНГӨ НУУСАН МӨНГӨНИЙ ХООРОНД АСАР ИХ ЗӨРҮҮ БАЙДАГ БОЛОЛТОЙ НУУСАН МӨНГИЙГ НЬ ОЛЖ АРД ИРГЭДЭД ТАРААЖ ӨГЬЕ НУУСАН МӨНГӨ ОЛЖ УЛСАД ТУШААСАН ТОХИОЛДОЛД 10 ХУВИЙН ШАГНАЛЫГ ОЛСОН ХҮНД УЛСААС АЛБАН ЁСООР ТӨЛДӨГ БАЙХ ШҮҮ

antalya rent a car