antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2012 5 comments

Улстөрчдийн хэн нь баян хэн нь ядуу вэ?

нийтлэсэн Admin

>Д.ЗОРИГТ ГИШҮҮН ПАРЛАМЕНТЫН БАЯН ГИШҮҮНЭЭР ГУРАВ ДАХИА ТОДОРЛОО

Улстөрчид болоод төрийн албан хаагчдын 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэг олны сонирхлыг татаж байна. Төрд зүтгэж байгаа хүн бүхэн дарга, цэрэггүй жил болгон хөрөнгө орлогоо мэдүүлж, түүнийг нь АТГ нэгтгэн нийтэд дэлгэдэг билээ. Ялангуяа төр засгийн толгойд гарсан улстөрчдийн хэн нь баян, хэн нь хөрөнгө орлого багатай нь эндээс шууд харагддаг. Хөрөнгөө улайм цайм нууж, орон гэргүй, унах унаагүй мэтээр хүн үнэмшмээргүй мэдүүлэг өгсөн ичгэвтэр улстөрчид ч олны нүдэнд ил болдог билээ. Ямартай ч өнгөрсөн жил ханий хөрөнгө орлого нэмэгдэж, хасагдав, аль дарга илүү баяжив гэдгийг жагсаалтаас хайсан юм.

Эхлээд төрийн гурван өндөрлөгийн мэдүүлсэн хөрөнгө орлогыг аваад үзье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орлого өмнөх оныхоос буурсан байх юм. Түүний 2010 оны орлого нь 57 сая төгрөг байсан бол жилийн дараа бараг 40 сая төгрөгөөр багасчээ. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого ч 16 сая төгрөгөөр буурч, малын тоо толгой нь хорогдсон байна.

418 сая төгрөгийн үнэтэй байшинд амьдардаг ч автомашингүй. Компаниудад эзэмшиж байсан хувьцаагаа ч хаалгаад авснаа мэдүүлжээ. Тэгвэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн жил овоо дориун ажилласан бололтой орлого нь 2010 оныхтой харьцуулахад 15 сая төгрөгөөр өсчихөж, Хөшөөтийн уурхай УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн мэдэлд байдаг гэх яриа өнгөрсөн хугацаанд түүнийг байнга дагасан. Гэвч тэрээр энэ тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ганц үг ган хийгээгүйгээс нь харвал олны үг худлаа болж таарах нь. “АТХ” хэмээх нэгэн компанийн 3000 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж даруухан загнасан байна.

Харин гүйцэтгэх засагаалын тэргүүн С.Батболдынх ашиг 142 сая төгрөгөөр багасч, ердөө 51 сая төгрөгийн орлоготой болжээ. Тэрбум төгрөгийн үнэтэй харшид түүнээс давсан их зардлаар амьдардаг Ерөнхий сайд ийм мөнгөөр яаж өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм бол гэмээр “ядуурсан” байх юм. “Алтай холдинг, “Скайтел” компаниас хувь эзэмшдэг гэдгээ бичсэнээс биш хэвлэлээр өөрийнх нь нэрээр хаяглагддаг толгой эргэм олон компанийн нэр мэдүүлэгт нь алга. Тэгэхээр Ерөнхий сайд С.Батболд худлаа мэдүүлэг өгөөд байна уу, хэвлэл мэдээллийнхэн түүнийг гүжирдээд байна уу гэдгийн үнэн мөнийг олох үүрэг АТГ-т ногдоод байх шиг ээ. Төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө, орлогыг “нэгжихэд” нэг иймэрхүү.

uihУИХ-ЫН ГИШҮҮДИЙН ОРЛОГО ХЭД ВЭ?

Тэгвэл парламентад суугаа 76 гишүүний бэл бэнчинг шалгаад “тогоо” руу нь өнгийгөөд нэг үзье. Одоогийн УИХ-д суугаа ангийн нөхдөөсөө Д.Зоригт гишүүн хол тасархай түрүүлжээ. “Монгол шуудан”-гийн Д.Зоригт хэмээн алдаршсан түүний өв хөрөнгө бусдадаа гүйцэгдэхгүй нь. Тэрээр сүүлийн гурван жил дараалан парламентын хамгийн баян гишүүнээр тодорч байна. Түүний хөрөнгө 34 тэрбум төгрөгт нэгэнт хүрчээ. “Одод”, “Асу”, “Орхон булаг”, “Миг даатгал”, “Гермес”, “Кимон”, “Эф эйч ди”, “Эм си эс цамхаг”, “Нэмнэ”, “Реалтор”, “Медуб”, “Новиза”, “Хайлааст”, “Багануур”, “Интернэшнл медикал сентер”, “Интернэшнл техникал коллеж” гэсэн нийт 17 компанийн хувьцаа эзэмшдэг юм байна. “Би эм даблью-730” хэмээх автомашинтай. Түүнийгээ 60 сая төгрөгөөр үнэлжээ. Д.Зоригт гишүүний араас хөрөнгө бэлээрээ Ерөнхий сайд С.Батболд нэхэж явна. Нийт 21.9.тэрбум төгрөгийн хөрөнгөтэй юм байна. Гэвч орлогоо хэрхэн нарийвчлан мэдүүлснийг дээр дурдсан учраас орхиё.

Харин гурав дахь баян улстөрчөөр БСШУ-ны дэд сайд олноо “Бишрэлт”-ийн хэмээн яригддаг Б.Ундармаа шалгарчээ. Тэрээр Монголын толгой гэх баячуудыг ардаа орхиж, 17.6 тэрбум төгрөгийн хөрөнгө тоолуулан цойлсон байна. Түүний өнгөрсөн жилийн орлого 17 сая төгрөг байжээ. Нийт 11 компанийн хувьцаа эзэмшдэг юм байна. Нэрлэвэл “Бишрэлт трейд”, “Бишрэлт индастриал”, “Бишрэлт холдинг”, “Зоос гоёл”, “Эрдэнэс таван толгой”, Монголэмимпекс”, “Капитал банк”, “Бишрэлт”, “Бишрэлт косметикс эндфэйшн”, “Ялгуун интернэшнл”, “Хонд өргөө” зэрэг компани ажээ.

Дэд сайд Б.Ундармаагийн араас 14.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын гишүүн Х.Баттулга орсон байх юм. Ц.Нямдорж сайдтай нэгийгээ үзэж буй эрхэм гишүүний 2011 оны орлого 17 сая төгрөг. Гэр бүлийнх нь орлого түүнээс давжээ. Х.Баттулга гишүүн “Мах импекс”, “Женко тур бюро”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “ХИД”, “Налайх”, “Вебсофт монгол”, “Эмээлт зах”, “Нүүдэл трейд”, “МИК эмээлт”, “Женко холдинг” зэрэг 11 компанийн хувьцаа эзэмшдэг юм байна. Нийт 321 сая төгрөгөөр үнэлэгдэх “Би эм даблью. Ниссан инфинити, лимузин хаммер зэрэг машинтай ажээ. Тэргүүн баячуудын тавдугаар байрт УИХ-ын гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр орж, 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө тоолуулжээ. Түүний өнгөрсөн жилийн орлого нь нэг тэрбум, гэрийнх нь орлого хоёр тэрбум төгрөг болжээ. Унадаг машиных нь тоо дөрөв, хувьдаа гурван газрын зөвшөөрөлтэй, хувьцааг нь эзэмшдэг компанийн тоо 22-т хүрсэн байх юм. Түүний араас Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Лу.Болд удаалсан байна. 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй тэрээр “Бодь” группээс өөр компанийн хувьцаа эзэмшдэггүй гэнэ. 300 сая төгрөгийн байшинд амьдарч, өмнөх жил 168 сая төгрөгийн орлого олжээ. “Нарантуул” захын эзэн гэдгээрээ танигдсан Ш.Сайхансамбуу гишүүн 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй юм байна. “Анко” болон “Нарантуул” нэртэй дөрвөн салбар компаниас өөр хувьцаа эзэмшдэггүй гэдгээ мэдүүлсэн байв. Дөрвөн газар эзэмших зөвшөөрөлтэй, 40 сая төгрөгийн үнэтэй “Форд-305” машинтай, хоёр тэрбум төгрөгөөр бүтсэн харштай. Түүний өнгөрсөн жилийн орлого нь 19 сая төгрөг болжээ. Хөрөнгө бэлийнхээ хэмжээгээр Ш.Сайхансамбуу гишүүний араас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав орсон байна. 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй энэ эмэгтэйн өмчид “Монполимет” компани л байдаг. Эзэмшдэг газрынх нь тоо зургаа, өнгөрсөн жилийн орлого нь нэг тэрбум хэмээн мэдүүлэг өгчээ. МАН-аас сүүлд томилсон хоёр эмэгтэй дэд сайд Монголын шилдэг арван баян улстөрчийн эгнээнд ийн багтжээ. Энэ нь МАН-ынхан гишүүдийнхээ хөрөнгө чинээ, хэтэвчийн зузаанаар нь эрэмбэлж, сайд болгоцгоосон гэх яриаг баталгаажуулаад өгөх шиг.

Хэдийгээр УИХ-ын дэд дарга ч гэлээ “АПУ”-гийн хэмээн овоглогддог Г.Батхүү 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө шилдэг арвын есдүгээр байрт жагсчээ. Гэхдээ тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “АПУ” компанийн тухай дурдсангүй. Зөвхөн “Шунхлай” группын хувьцаа эзэмшдэг гэсэн байна. Жилийн өмнөх түүний орлого 500 сая төгрөг байжээ. Эдгээр баячуудын сүүлийг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр мушгив. Ажилдаа томилогдоод долоо ч хонолгүй суудал нь ганхаж эхэлсэн тэрээр 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй юм байна. Эээмшилдээ “Газар сүлжмэл”, “Газар партнер”, “Газар”, “Дархан нэхий”, “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаатай. Харин өнгөрсөн жил нэг тэрбум төгрөгийн орлоготой байжээ. Хамгийн хачирхалтай нь, тэрээр орон сууцгүй хэмээн мэдүүлэг бөглөсөн байв. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүн орох оронгүй, оочих аягагүй болж “жүжиглэжээ”. Тэгэхээр энэ улс орон, ард түмэн төрд зүтгэж байгаа хоёр сайдаа гэр оронжуулах хэрэгтэй болох нь.

Түрээсийн байранд зүдэрч суугаа Ц.Нямдорж сайд дээр нэмээд орон гэргүй ядарсан сайд гарсан нь Ж.Энхбаяр болж таарлаа.

altangerelПАРЛАМЕНТЫН ХАМГИЙН ЯДУУ ГИШҮҮН НЬ П.АЛТАНГЭРЭЛ

Парламентад толгой цохиж буй баян арван улстөрчөөс бусдынх нь хөрөнгө дунджид тооцогдож байна. Гэхдээ эгэл ардын хөрөнгө чинээтэй харьцууламгүй их гэдэг нь ойлгомжтай. УИХ-ын гишүүд дотор хөрөнгө чинээ хамгийн багатай гишүүдийг шүүрдээд үзье. Өгсөн мэдүүлгээс нь үзвэл П.Алтангэрэл гишүүн хамгийн бага хөрөнгөтэйд тооцогдож байна. Тэрээр орон сууцгүй, машингүй, хувьцаа эзэмшдэггүй, лицензгүй. Байгаагаас түүнд найман бод мал л бий гэнэ. Тэгэхээр парламентын хамгийн ядуу гишүүн нь П.Алтангэрэл болж таарлаа. Түүний өнгөрсөн жилийн орлого гэр бүлийнхтэйгээ нийлээд ердөө 40 сая төгрөг байжээ. Түүний араас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нэхэж явна. Өнгөрсөн жил 30 сая төгрөгийн орлоготой байж. Орон сууцаа 60 саяар үнэлүүлж, арван сая төгрөгт хүрэх газрын зөвшөөрөлтэйг эс тооцвол түүнд өөр хөрөнгө алга. Тэдний хойноос Э.Бат-Үүл гишүүн ойрхон явна. Түүний өнгөрсөн жилийн орлого 43 сая төгрөг байв. Орон сууцных нь үнэлгээ 107 сая төгрөгийг эс тооцвол өөр хөрөнгө гээд байх юм алга. Нэг газрын зөвшөөрөлтэй ч машингүй, малгүй, ямар нэгэн компанийн хувьцаа эзэмшдэггүй гэнэ. Ц.Батбаяр гишүүн бэл бэнчин нимгэн гэдэг ойлголтыг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь авахаар байна. Түүний 2011 оны орлого ердөө 22 сая төгрөг байж. Амьдардаг орон сууцаа 86 сая төгрөгөөр үнэлснээс биш машингүй, газаргүй нэгэн аж. Гэхдээ арван бод мал тоолуулжээ. Тэрээр “Ганьт”, “Женко”, “УБ-ЗБ”, “Зоос банк”, “Говь”, “АПУ” зэрэг компанийн цөөн хувьцаа эзэмшдэг хэмээн бичээд тэндээс ногдол ашиг хүртдэггүй гэсэн байна Х.Тэмүүжин гишүүн ч хувьцаа эзэмших компанигүй аж. Ер нь газаргүй, компанигүй, малгүй гишүүдийн нэрийг бичээд байвал барагдахгүй их. Д.Оюунхорол гишүүн гэхэд “Отгонтэнгэр” дээд сургуулиа хаана нуучихсан болоод хувьцаа эзэмшдэг компанигүй хэмээн бичсэн юм бол. С.Эрдэнэ гишүүнийг ч хувийн дээд сургуультай гэлцдэг. Тэрээр мөн л хувьцаа эзэмшдэг компанигүй гэсэн байна. Ө.Энхтүвшин гишүүн ч 500 саяар үнэлэгдэх газрын зөвшөөрөл, 282 сая төгрөгийн үнэтэй орон сууцнаас өөр эд хөрөнгөгүй нэгэн гэжээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ядуу гишүүдийн эгнээнд орчихоо шахсан харагдана. Ерөнхий сайд С.Батболд танхимын хэдэн сайд нараа гэр оронтой болгох тал дээр даруй анхаарахгүй бол биш иджээ. Д.Зоригт сайд ч Ц.Нямдорж, Ж.Энхбаяр сайд нарын адил орон гэргүй зовж яваа нэгэн юм байна. Мөн түүнд өөрийн гэсэн газар алга, лиценз бүр байдаггүй юм байна.” Хувьцаа эзэмших компани ч үгүй хүн ажээ. Өөрийн гэсэн хэл дүүжлэх унаагүй гишүүдийг нэрлээд байвал их байна. Ерөнхий сайд асан С.Баяр хүртэл машингүй гэнэ. Малгүй, лицензгүй гишүүдийн тоонд ч тэр мөн цохиж яваа. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ч өчнөөн компанийн хувьцаа эзэмшдэг ч гэлээ хөл явган нэгэн юм байна. Газрын наймаагаар хөлжиж, хотын хамаг газрыг худалдсан гэдэг шүүмжлэлд байнга өртдөг Т.Бадамжунай, М.Энхболд нарын сайдууд газаргүй, лицензгүй хэмээн мэдүүлжээ. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Ц.Цэнгэл, ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнх, Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр нар бусдаасаа нэлээд хөлжжээ. Г.Тэнгэрийн хувьд “Тэ там” компанийн хувьцаа эзэмшдэг. П.Баянмөнх дэд сайд насаараа төрд ажилласан хүн гэхэд хувьдаа таван компанийн хувьцаа эзэмшдэг сүйхээтэй нэгэн аж. Б.Цэнгэл сайд ч “ДНЦ”, “Санхүүгийн тооцоолох групп”, “Газар сүлжмэл” зэрэг компанийн хувьцаа эзэмшигч гэсэн байна. Төрд өндөр албан тушаал хашиж буй дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхоход ийм байлаа. Хөрөнгө орлогоо мэдүүлсэн 60 гаруй мянган албан хаагчдыг хөрөнгийнхөө хэмжээгээр тэргүүлж буй хүмүүс бол цөм төрийн өндөр албанд суугсад байв.

Я.Мөнгөнцэцэг

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (April 27, 2012 1:41:33 pm )

    bugd hudlaa

  • Anonymous (April 27, 2012 6:30:33 pm )

    ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ҮНДЭСЛЭЖ ТҮҮНИЙ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД АХ ДҮҮ ХАМААТАН САДАНГИЙН ХӨРӨНГИЙГ ЯМАР ЗАМААР бии болсоныг бүх баримт материал,ашиг орлогын албан татвар,гааль,банкны баримтуудыг нь нэг бүрчлэн шалгаж үзэх нь зүйтэй. ТЭД хүний нэрээр бүх хөрөнгөө нуун дарагдуулж байгааг илрүүлэх цаг нь ирж байгаа шүү?

  • Anonymous (May 07, 2012 8:30:17 am )

    ¿¿íèèã àòãàçàð ¿íýìøäýã þì áàèõäàà òýãâýë àòã áàèñàí áàèãààã¿è ÿëãààã¿è

  • Anonymous (May 07, 2012 1:15:00 pm )

    ёстой худлаа даа. бүх хөрөнгөө ах дүү амраг садан танил найз нөхөд дээрээ болгуулсан байгаа ш дээ. ард түмнээ тэнэг гэж бодсоор л яваа юм байна.нямдорж шиг би айлын байшинг түрээлсэлж суудаг. надтай агаар нэг амьдрах гээд байна уу эрхэм сайд 15 жил парламентад нэр дэвшин суугаа гишүүнээ. хүүхэд том болоод тасд нь гаргах гэсэн юм. түрээсэлж байгаа байрнаасаа 1 өрөө байр давхар түрээслэхгүй биз андаа.

  • bad robot surgery (September 05, 2013 10:40:32 pm )

    937229 820850Spot i

antalya rent a car