Дорнодчуудын тархи угаах ээлжит ажиллагааг “АПУ”-гийн П.Батчимэг хийжээ. Дорнодоос ҮЗХ-д “ногоон гэрлээр” сонгогдсон тэрээр саяхан улс төр судлаач хоёр хүнийг аваачин аймгийн АН-ын идэвхтэнүүдэд сонгуулын пи-ар хэрхэн хийх талаар лекц уншиж сургалт явуулжээ. Өдөр болгон хуралдаж зааж сургаад орой нь “АПУ” компаний “оны шилдэг орон нутгийн борлуулагч” болсон аймгийн АН-ын даргын “Түшнээ” компаний 3 давхар байшинд нь босоо хүлээн авалт хийсэн гэнэ. Ууж идсэн идээ ундаа нь мэдээж “АПУ”-гийнх байлгүй яахав. Харамсалтай нь ихээхэн хөрөнгө зарсан энэ ажил нь тун явцуу хүрээнд болж. Аймгийн АН-ын дарга Болдбаатар нь П.Алтангэрэл гишүүнтэйгээ, “АПУ”-гийн П.Батчимэг нь Дорнодоос сонгогдсон бас нэг ҮЗХ-гийн гишүүн болох Б.Мөнхцэцэгтэйгээ таарамжгүй тул цаадуул нь өөрийн талын хүмүүсээ оруулаагүй аж. Цагаан сарын өмнө П.Батчимэг ҮЗХ-ын гишүүн болсныхоо найрыг хийх үедээ Б.Мөнхцэцэгтэй муудалцаж хоёр эмэгтэй зад хэрэлдсэн. 2008 оны сонгуульд нэр дэвшээд унаж байсан Б.Мөнхцэцэг нь Монголын том компаний захирал хүүхэн тойрогт нь “хайр зарлаад” байгаад дургүй нь хүрдэг биз. Нэлээд эршүүд зантай гэх Б.Мөнхцэцэг нь ямарваа нэгэн зүйлд “буруутан” тодруулахдаа гарамгай тул өнгөрсөн сонгуульд унасныхаа дараа “чи МАХН/МАН/-ынхантай хуйвалдлаа” хэмээн П.Алтангэрэл лүү дайрч байсан
Холбоотой мэдээ
Comments are closed.