antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2012 Comments are off

Ерөнхийлөгчийг хамгаал, асныг баривчил, иргэнийг бууд

нийтлэсэн Admin

Нам гүмийг цочоож, цоож­той хаалгыг нь цөм цохиод ороод ирсэн булиа эрчүүдээс ар гэрийнхнийгээ хамгаалах нь байтугай арчаагүй болтлоо өчүүлж, боолгуулаад, өрөөсөн углааштай чирэгдэж гарсан эр эхнэр хүүхэддээ хэчнээн их санаа зовж, шаналснаа хэлж байсан. Цагдаа нарыг шөнө дөлөөр айлын хаалга эвдээд үүргээ гүйцэтгэж явна гэж хэний санаанд орох билээ. Танхай этгээдүүд дээрэм, тонуул хийж явна л гэж бодсон байлгүй. Ханийг нь гавлаад гарахаар эр нөхрөө Н.Энхбаяртай адилхан учраас ийнхүү баривчлагдаж байна гэж тэр эхнэр төсөөлөөгүй байх.

…Зүв зүгээр байснаа гэмтэн мэт гөлөлзөж, гэр орныг нь өөд уруугүй нэгжиж байгаа спорт хувцастай залуусыг цагдаа гэдэгт хүн итгэх үү. Хөргөгч, шүүгээг нь уудлахад хүн хайлаа гэж бодсон уу, хутга авах нь гэж чичирсэн болов уу. Хэрвээ тэр айлд бие тааруухан хүн байгаад хаалга эвдэх чимээнээр зүрх нь хаагдчихсан бол “Гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан эндүүрэл” гээд өнгөрөх байлаа!

Тэр шөнөөс хойш энэ айлынхан тайван хонож чадахаа байсан гэдгээ хэлж байсан. Арга ч үгүй. Амгалан тайван байдлыг сахиулах ёстой хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө жирийн иргэдэд ингэж хүч хэрэглэсэн. Хэзээ ч хэн ч хаалга эвдээд ороод ирж магадгүй тийм нөхцөлд тийм л түгшүүртэй нийгэмд амьдарч байгаагаа тэр шөнө энэ айлынхан төдийгүй нийт монголчууд ухаарсан. Нэгэн цагт Төрийн тэргүүнээ хэмээн бурхан шиг шүтэх нь холгүй байсан хүнийхээ толгойг боож, хөлийг нь гозолзуулаад ачаад явахыг харсан ард түмэн яаж ч тайван байх юм. Ардчиллын хамгийн том ололт нь хувийн өмч. Түүнийг нь төр хамгаалах үүрэгтэй гэж ойлгож явлаа. Үгүй юм байна. Энэ нийтлэг ойлголт Үндсэн хуулийн алга дарамхан хэсэгт л бэлэгдэл төдий оршдог хэвээрээ юм байна. Цагдаагийнхан Н.Энхбаярын эрхэд халдсан уу, үгүй юу? Эрхэм гишүүдийн халдашгүй эрхийг хөсөрдүүлсэн үү, хөсөрдүүлээгүй юу гэдгийг энд асуухгүй. Тэгэх ч шаардлагагүй. Харин энгийн иргэний орон гэрийг эвдэж сүйтгэснийхээ төлөө, сэтгэл санааны хүнд цохилтонд оруулснаа яагаад ярихгүй байгааг л гайхаж байна. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн хэрнээ Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүдийн эрхийг зөрчсөн эсэхийг яриад, энгийн иргэдийг нохойноос дор үзэж байгааг нь ойлгосонгүй. Хаана байна, тэр тэгш эрх чинь. Гэмтнийг барих гээд гэмгүй иргэдийг сүйд хийж болдог хэрэг үү. Эвдсэн хаалгыг нь төлчихөж болдог юм байж. Сэтгэл санааны хохирлыг нь яаж барагдуулах вэ.

Долдугаар сарын 1-нд цагдаагийн удирдлагуудыг сургамж авсан байх гэж бодсон чинь үгүй бололтой. Бахь байдгаараа. Болхи хэвээрээ. Бурангүй, хүчээр бүхнийг шийддэг. Нөгөө л янзаараа байгаагаа дахин харууллаа. Түүнийг нь эсэргүүцсэн хэн боловч гэсгээл хүртдэг хэвээрээ юм байна.

Гүйцэтгэх ажиллагааны явцад алдаа, эндэгдэл гарч жирийн иргэн хохирох вий, хүний амь үрэгдэх вий гэдэгт санаа тавих ёстой салбарын сайд санаа амар, “Унтаж байсан мэдээгүй ээ” гээд хэнэггүй царайлж байдаг. Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад ЦЕГ-ын дарга, УИХ-ын дарга байхад зөвлөх нь байсан хүн гурав, дөрвөн зуун цагдаа дайчлахдаа сайддаа дуулгаагүй гэдэгт итгэх хүн ховор биз. Тэр тусмаа тэрхүү баривчилгааны явцыг бараг бүх телевизүүд шууд дамжуулж, Монгол Улс төдийгүй хилийн чанадад хүртэл бөөн сенсаац дэгдэж байхад бөхөө гэгчийн унтаж л байдаг. Тийм л сайдтай улс юм. Цагдаагийнхан өнөө хэр нь долдугаар сарын 1-нд хүн буудаагүй гэж гүрийсээр байгаа. Цагдаагийн бүрэн хамгаалалтанд авчихсан бүсэд арван хүн буудуулж, дөрвөн хүн амиа алдсан хэргийг цагдаа­гийнхан өнөө хэр илрүүлээгүй байгаа. Иргэдийн бус өөрсдийн эрхийг ямар ч аргаар хамаагүй, бүр шүүгчийн эрхэнд халдаж байгаад хамгаалдаг цагдаа иргэдийн эрхийг хөсөрдүүлсэн хэвээрээ байгааг өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд харлаа.

Ганцхан зүйлийг онцлоход, цагдаагийн экс удирдлагуудтай холбоотой шүүх хурал тэднийг хүний амийг хөнөөсөн үйлдэлд буруутай юу, үгүй юу гэдгийг л тогтоохыг зорьж буй. Зөвхөн энэ л хэргийг хэлэлцэж байгаа. Түүнээс хэдэн зуун залуусыг эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн, байрныхаа гадаа салхилаад сууж байсан гэм зэмгүй залуусыг бороохойдоод хорьж, улмаар хилс хэрэг хүлээлгэсэн хэргийг сөхөөгүй шүү дээ.

Ийм байдлаар хохирсон олон зуун иргэд амьд гарсан нь зол гээд өнөөдөр үгээ залгиад, үнэн гэж байдаггүйд итгээд явж байгаа. Хэн ч тэдний төлөө дуугараагүй. Хэн ч тэдний өмнөөс хариуцлага нэхээгүй. Тэр тусмаа төрийнхөн. Гэхдээ ийм ялзарсан байдал өөрчлөгдөх цаг ирнэ гэж бага ч болов итгэл тээн энэ нийгэмд амьдарч яваа. Гэтэл…

Тийм найдвар алга, тэр тусмаа өнөөдөр өөрчлөгдөх байтугай улам л хүчирхийллийн, хэлмэгдүүлэлтийн дарангуйлал руу тэмүүлж буй үзлээ. Жирийн иргэдийн хаалгыг эвдсэн шигээ зүгээр л нулимж орхилоо. Түүнээс ч аймшигтай нь өнөөдөр биш ч өөр нэгэн өдөр бидний хэнд ч ийм явдал тохиолдохгүй гэх баталгаа алга. Тохиолдлоо гэхэд засч, залруулах төргүй, хуульгүй, сайдгүй гэдгийг мэдэж авлаа.

Нэгдүгээр зэргийн хамгаа­лалт­тай Ерөнхийлөгчийн хаал­г­ыг эвдэж болохгүй. Гурав­­­дугаар зэргийн хам­гаа­лалт­тай Ерөнхийлөгч асны­хыг харин болно. Зэрэглэл тогтоогоогүй жирийн иргэдийг бол хэлмэгдүүлж ч, хүчирхийлж ч болно гэх нь холгүй үгсийг барив­чилгаанд оролцсон бай­гуул­лагын нэгэн эрхэм хэлнэ лээ. Өөрсдөө сонссон биз дээ. Нэг л юмыг сайн мэдэж авлаа. Магадгүй хүчнийхэн онц гэмт хэрэгтнийг баривчлах, эсэр­гүүцвэл буудах тушаалтай явсан бол огт өөр хүнийг буудаад, түүнийг нь харсан эхнэрийг нь дуугүй болгохын тулд бас буудаад, эцэст нь жинхэнэ гэмтнийг намнаад эндүүрэл гарсан учраас хохирлыг нь барагдуулж хаалгыг нь засахаар болсон гэх нь. Иргэдийг хохироосон үйлдлүүдийн дараа дараагийн хуулийн тайлбарууд яаж гарч болох вэ гэдэг дүгнэлтийг танд үлдээе. Хэрвээ та хэн нэгэн улстөрчтэй төстэй царайтай бол “айж явахад аминд тус­тай” гэдгийг санаж явахад илүү­дэхгүй нь байна шүү.

Л.НАРАНТӨГС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car