antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2012 8 comments

АТГ-т шалгагдах ёстой томоохон хэргүүд

нийтлэсэн Admin

АТГ-ынхан авлигын загалмайлсан эцэг, акулыг баривчилчихлаа. Н.Энхбаярын араас шалгагдах ёстой олон эрхэм одоо ч төр, засгийн өндөр албан тушаал хашиж, УИХ-д сууж буй. Ардчилсан намаас МАН-ын гишүүдийн холбогдсон авлигын хэргүүдийг өдгөөгөөс таван жилийн өмнө сөхөж байв. Гэхдээ тэд “Ах” намынхныг хар хэрээ, өөрсдийгөө энхийн цагаан тагтаа гээгүй бөгөөд өөрсдийнхнийхөө хэргүүдийг ч доорхи жагсаалтад оруулсан байна. Харин энэхүү жагсаалтад байгаа эрхмүүдийн олонхи нь МАН-ын гишүүд ажээ. Ингээд жагсаалтыг бүрэн эхээр нь нийтэлье. Энэ хэргүүдээс зарим нь шийдвэрлэгдэж, цөөн хэдэн хүн ял шийтгэлээ авсан билээ. Тухайлбал, “Хадгаламж” банкны Т.Чимэдцэрэн, Гаалийн Х.Баатар нар аавынд суугаад гарсан, бас зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
1.”Айбекс-Моламын” том хэрэг-1995 онд МАН дангаараа засаг барьж байх үед гарсан.
2. “Ургамал-ЗМ”-ийн гэх 800 саяын хэрэг. МАХН-ын /одоогийн МАН/ Төв хорооны гишүүн асан Бямбаноров холбогдсон.
3. Дарханы гурилын үйлдвэрийн хувьчлалтай холбоотой авлигын бүлэг хэрэг-УИХ-ын гишүүн асан, МАН-ын гишүүн Балдан-Очир холбогдсон
4. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргүүд-УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгтэй холбоотой
5. Төв бараан захын хууль бус хувьчлал-УИХ-ын гишүүн асан Баасанжав, одоогийн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нар холбогддог
6. “Улаанбаатар палас”-ийн будлиантай хувьчлал-МАН-ын гишүүн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Долгормаа холбогддог
7. УИД-ийн хууль бус хувьчлал -УИХ-ын дарга агсан Л.Энэбиш холбогддог
9. Улсын нөөцийн, болон Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн олон зуун саяын будлиан – УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Гүррагчаа холбогддог
10. “МИАТ” компанийн таван тэрбумын хэрэг-МАН-ын гишүүн Баатарсайхан, Баатарсүрэн, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Арвин, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нар холбогддог.
11. Дархан цаазат газрыг зөвшөөрөлгүй олгож олон зуун саяын авлига авсан хэрэг-МАН-ын нарийн бичгийн дарга асан У.Барсболд, МАХН-ын гишүүн Түмэнхүү нар холбогдсон.
12. Спорт цогцолборын барилга барихаар авсан 450 саяын авлигын хэрэг-ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Шадар сайд М.Энхболд нар холбогдсон
13. “Хадгаламж банк”-ны 14.5 тэрбумын хэрэг –МАН-ын генсек У.Хүрэлсүх,Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн Т.Бадамжунай, МАСЗХ-ны тэргүүлэгч асан Ц.Чимэдцэрэн /одоо хоригдож байгаа/
14. “МИ-8″нисдэг тэрэгний осол- УИХ-ын гишүүн асан Ц.Батаатай холбогддог.
15. “МИ-8″-ийн дараагийн том осол-УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Д.Одбаяр, Ц.Нямдорж нарт холбогддог.
16. Гадаадад ажиллах хүч гаргах нэрээр олон хүн хохироосон залилангийн хэрэг- УИХ-ын гишүүн асан Ши.Батбаяр холбогддог.
17. 3амын тендер будилуулсан хэд хэдэн удаагийн хэрэг-Дэд бүтцийн сайд асан Жигжид, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Р.Буд, Ц.Цэнгэл нар холбогддог.
18. Газрын хууль бус наймаа, авлигаар өгч авалцсан олон хэрэг-Шадар сайд М.Энхболд,ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нар болон МАН-ын гишүүн дүүргийн Засаг дарга нарт холбоотой.
19. Өрхийн эмнэлэг барих нэрээр газар аваад орон сууц барьж худалдсан хэрэг- УИХ-ын гишүүн асан Шийрэвдамба, БГД-ийн Засаг дарга асан Зориг
20. Өндөр цалинтай ажилд зуучилна гэх нэрээр монгол охидыг гадаадад гаргаж худалдсан хэрэг-Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн агентлагийн дарга асан, УИХ-ын гишүүн асан Г.Шийлэгдамба
21.0ХУ-д төлсөн 250 сая ам. доллараас алга болсон 50 сая ам. долларын асуудал-МАХН-ын дарга  Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Баяр нар холбогддог
22. САПУ-гийн хохирол болон шүүхийнхэнд авлига өгсөн хэрэг- МАН-ын гишүүн Г.Алтан, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай
23. СЗХ-ны даргын амь нас хөнөөсөн хэрэг- МАН-ын гишүүн Ц.Түмэнгэрэл холбогдсон
24. Хадгаламж зээлийн хоршооны хэрэг – 2003 онд МАН дангаараа УИХ-ыг бүрдүүлж байхдаа баталсан цоорхой хуулиас үүдэлтэй бөгөөд өөрсдөө мөнгө угаахын тулд ийм хууль баталсан гэж үздэг.
25. Гаалийн авлигын олон хэрэг-МАН-ын гишүүн Х.Баатар, Б.Өвгөнхүү, Б.Даваажав нар шийтгэгдсэн.
26. Гаалийн ажилтнуудад зориулсан байрнаас хууль бусаар хувьдаа авсан хэрэг- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн  Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар холбогддог
27. Гаалиас 100 сая авлига авсан хэрэг-БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хүлээн зөвшөөрсөн
28. Хил давуулан хүн хулгайлсан хэрэг -УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАН-ын гишүүн Онон нар холбогддог.
29. Хил дамнуулан хар тамхи болон хууль бус бараа наймаалсан хэрэг-МАН-ын гишүүн дипломатууд / Б.Шатарбал, Бямбаа, Адилбиш гэх мэт/ холбогддог.
30. Асгатын мөнгөний ордын хэрэг-УИХ-ын гишүүн, МАН-ын Ч.Улаан, Су.Батболд, Д.Бадамсүрэн нар холбогддог
31. “Монголросцветмет”-ийн хууль бус хувьчлал – МАН-ын гишүүн, ҮХЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Бадамсүрэн холбогддог.
Энэ бүх хэргүүдээс гадна банкны, сонгуулийн будлианы, “Сити такси”-ны, “Автобус-II” баазын гээд хэвлэлийнхний дэлгэдэг гэмт хэрэг олон. Гэхдээ үүнд аймаг дүүргийн болон сум, хорооны Засаг дарга бусад албан тушаалтантай холбоотой хэргүүд ороогүй шүү гэж онцолжээ.

mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 18, 2012 10:10:47 am )

    ene badamjunai bol bvr shalgah estoi moriitoi togloom ene ter geel ene garaas garhgvi ym bhgvi duu n songuulid orsoldoh geed bombgor hudldaanii tovoos tureeslgchidees mongo salgah gej bgaa neg tureeslegch geree sungaltiin mongo gej 1.000.000.00 tog ogohiin gesen setgvvlchidee eniig nehen surbaljilah hergtei shv

  • Anonymous (April 18, 2012 10:20:19 am )

    enh bold badamjunai bayangoliin amgalan nariig nen darui shalgah yostoi

  • Anonymous (April 18, 2012 10:21:27 am )

    Deerh jagsaaltiin 13 bol yalt ch gui 1-r shalgagdah yostoi avilga, bank yaj dampuuruulj
    $-uur yaj togloj boldgiin amid jishee um daa,,,. Uunii daraa UB hotiig unuudur iim emh zambaraagui, tuluvlultgui, zogsool ch gui buh gazriig hudaldaj bayajsan M.Enhbold gej 1 nuhriig zui yosoor shalgah heregtei. gm

    4

  • Anonymous (April 18, 2012 10:23:38 am )

    Бүгдийг баривчилбал Монголын Төр цэвэршинэ дээ. Ард түмэн ч төрдөө итгэх байх.

  • Anonymous (April 18, 2012 10:27:49 am )

    Монгол улсын маш олон жилийн бүтээн байгуулалтыг хууль бус аргаар өөрийн хүмүүс болон гаднийханд өгсөн бэтэг Энхболд, Сугар нар яагаад алга байна аа?

  • Anonymous (April 18, 2012 11:23:50 am )

    Äýýð íü ÀÍ-ñ íýð õîëáîãäñîí õ¿í áàéãààø äýý. Àäèëõàí ë øéèòãýõ õýðýãòýé ø¿¿. Íàì õàìààã¿é ýý. Óëñ îðîí õýðýãòýé ø¿¿.

  • Anonymous (April 18, 2012 11:24:41 am )

    Àðàé ÷ äýíä¿¿ èõ õºðºíãºæñºí õ¿ì¿¿ñ ø¿¿ äýý. Îäîî ÷ ãàçàð àâààä áºàÿæààä ë áàéãàà áèç äýý.

  • Anonymous (April 18, 2012 11:40:22 am )

    ardchilsan namaas hun bhgui bna goe goe

antalya rent a car