antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2012 2 comments

МАН цөөнх болох нь

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асныг баривчилсан дуулиантай зэрэгцэн дэгдсэн УИХ дахь МАН-ын арван гишүүн салан тусгаарлаж, бүлэг байгуулна гэсэн мэдээлэл улс төрд томоохон улаан дохио болон анивчиж байна. Ч.Улаан, Б.Шинэбаяр, О.Чулуунбат, Б.Тэрбишдагва нарыг хөндүүр, тархи, хугарсан шилнийхээ талаар гомдоллохтой зэрэгцээд энэ мэдээлэл эрчтэй тархаж, “хэргийн эзэд” илт шууд үгүйсгэлгүй, харин ч догиох маягтай үгс шидэлж том улстөрд том хүлээлт үүсгээд байна. Хэдийгээр энэ мэдээлэл хаанаас эхтэйг  хэн ч одоогоор тайлбарлаагүй байгаа ч ор хоосон, төөрүүлдүүлэх гэж нисгэсэн бор шувуу биш нь энэ өдрүүдийн үйл явцуудаар ч баталгаажсаар. Н.Энхбаярын баривчилгаагаар дөрөөлөн МАН-аасаа гарч МАХН гэсэн бүлэг УИХ-д бий болгоно гэж байгаа арван гишүүнийг өнөөдөр хүмүүс нэр цохон тоолж, хөдөлгөөн бүрийг ажиглаж буй. Эхний алхам нь нам нэгт сайд Ц.Нямдоржийгоо түншиж байгаа нь бололтой.

Гэвч энэ бол экс удирдагчаа “хэрцгийгээр” баривчлагдсанд цочирдсондоо гаргаж буй гэнэтийн үйлдэл бус МАН нэрнээсээ “Х” үсгээ авч хаяхад үүссэн хагарал, доргилтын улбаа. Гаднаасаа эв нэгдэлтэй мэт харагдахыг хичээдэг,  хатуу чанга хүмүүжилтэй намын зангаргаар дарж байсан ч Х үсгэндээ хайртай гишүүд нь зуларч зугтан УИХ-ын гишүүд дотроос ч “намаа танихгүй болчихлоо” гэж тойруу утгаар хаяад явахаа мэдэгдэж байсан нь нэг бус.

Яаж ч дараад дийлдэхгүй улалзаад байсан “салан тусгаарлагч”-дад Н.Энхбаярын баривчилгаа эвтэйхэн шалтаг болов, угаасаа энэ намаас гарах гэж байснаа өнөөдөр бүр эрслэн шийдлээ гэж уйлахаа шахан мэдэгдсэн М.Ичинноров шиг.

Одоохондоо МАХН-ын бүлэг байгуулна гээд байгаа арван гишүүн яг ч намаасаа гарна гэчихсэнгүй. Гэхдээ бас “МАН-аас салан тусгаарлана” гэсэн мэдээллийн буухиаг ч тасалсангүй, үе үе сануулсаар, анхны мэдээлэл хүчтэй, үнэмшилтэй сонсогдсон хэвээр байна. Угаас иймэрхүү мэдээллийг санамсаргүйгээр цацна гэж ч байдаггүй л дээ, манай улстөрчид. Үүнийг баталсан нэгэн жишээ гэвэл УИХ-ын гишүүн Ч.Улааны “Цаашид уугуул намаа дэмжинэ” гэсэн дөрвөн үг.

Гэхдээ л нэгэнт сэтгэл буруулсан гэх гишүүд түс тас шийдэж чадахгүй, босгоны хоёр талд хөлөө тавьсан мэт, хаашаа ч ханарахад бэлэн гэх сэтгэгдлийг төрүүлсээр байгаагийн учир юу вэ? Нотлох баримтгүйгээр хардаж зүрхлэхэд, энэ бол тойргийн горьдлого. Хэтэрхий сайн, бас хэтэрхий олон кандидаттай МАН-аасаа тойрог олдохгүй бол МАХН-д тойрог хэзээ ч бэлэн гэсэн бодол санаатай гишүүд зөвхөн өнөөдрийн УИХ дотор гэлтгүй их намын тогооны хаа сайгүй халгиж яваа. Намаасаа нэр дэвших эрх олдох эсэхээс МАХН-д жинхнээсээ хайр сэтгэлтэй эсэх нь тодорхойлогдох гишүүд байна аа гэсэн үг. Тиймдээ ч шууд МАХН-аа сонгож чадахгүй дүлэгнэж байгаа хэрэг. Өөрсдийнх нь хэлдэг аугаа эх оронч, хоёргүй сэтгэлээр намдаа зүтгэгчийн дүр, бүр итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэх хүн төрөлхтөнд л байх эрхэм нандин чанарын дэргэд даанч өчүүхэн сонсогдож байгаа биз. Монголд ямар нийгэм тогтчихов оо гэж халаглан, халдагдсан гэж байгаа бүрэн эрхээ асууж сураглаж байгаа эрхэм гишүүд зөвхөн ялахгүй ч байх магадлалтай тойргийг олж авахын тулд “МАН-аас гарна” гэсэн сүрдүүлэг хийж байгаа гэхээр үнэхээр өчүүхэн бөгөөд харамсалтай санагдаж байгаа биз.

Эсвэл намаа орхихоос өөр аргагүй шалтгаан бас байгаа гэж найдъя. Бүр тэднийг намаасаа гарах гэсэн санаа сэдэл агуулаагүй, зөвхөн болж бүтэхгүй байгаа сайдаа огцруулж, нэр хүнд муудаад байгаа Засгийн газраа донгодъё гэсэн чин сэтгэлтэй байгаа юм байна гэж ойлгоё. Аль ч талаас нь авч үзсэн салан тусгаарлах гэж байгаа гэх арван гишүүн асуудал асар том “асуудал” МАН-д байна аа гэдгийг илэрхийлээд байгаа биз дээ.

Тиймдээ МАН өнөөдөр чимээ имээгүйхэн цуварч МАХН руу нэгдсэн хэдэн зуун жирийн гишүүдээсээ илүү арван гишүүнээсээ асар их айж байна. Наад зах нь тэд өнөөдөртөө “Би юу ч мэдээгүй, гэртээ унтаж байсан” гэж аль эрт нэрээ “цэвэрлэсэн” Ц.Нямдорж сайдыгаа Ардчилсан намынхан болоод Иргэний зориг нам, бие даагч нартайгаа нийлээд огцруулчихаж дөнгөхөөр л байна. Магадгүй цаашид Засгийн газраа дэнжигнүүлэх айдаст хүчин ч болж болох. Эв нэгдэлтэй гэж бардамнадаг МАН-д эв нь таарвал намынхаа эсрэг кноп дарах арвын арван УИХ-ын гишүүн байна гээд бодохоор аймаар байгаа биз. Зөвхөн тэдгээр арван гишүүн МАН-аас гарах эсэх тухайд бус ийм хөндлөнгийн жижиг гэмээр сэдлээр сэргээгдэх хагаралтай, хаашаа ч холбирч магадгүй гишүүдээсээ айж чичрэх ёстой болж байгаа МАН өөрөө итгэл үнэмшил, сүр хүчний хувьд цөөнх болчихсон юм биш үү?

А.АЛТАНТУЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 18, 2012 10:21:00 am )

    MAN dotor xvn chanartai xvmvvs baidag yum baina. Ulaan said bol chinxen teriin xvn. Tvvntei uls orni xvnd xecvv ued uulzaj bailaa. Terbishdagva chuluunbat nart ch bas dajgui

  • Anonymous (April 27, 2012 10:20:29 am )

    ardiin namaas ali bolh ert garj uuguul namdaa oson hvn hojno tegehgvi bol ner dewshih huuliin hugtsaag ni tulgaj baij ner dewshigchidee todoruulj bna geed ta nariig zoligt gargaj hooson hotsoohooor bat bold ,hvrel svh ,bayr nar taatsoj suugaa ni damjigvi iimees nuguu 10 huurtaj hergvi naidahch hergvi erthen husgalt namda or esb tegwees svvld ni amaa barih herge garna shvv

antalya rent a car