antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2012 27 comments

”Монголын мэдээ” сонинынхныг шөнөжин дарамтлахад хүргэсэн Б.Жаргалсайханы ярилцлагыг нийтэлж байна

нийтлэсэн Admin
Б.Жаргалсайхан: Долдугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог


 

-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой цагдаагийн экс дарга нарыг шүүх хоёр ч шатны шүүх хурал болж өнгөрлөө. Шүүх хурал хэр шударга болж байна гэж та харж байна. Шүүхийн шийдвэрт ямар үнэлэлт өгч байна вэ?
-Шүүхийн шийдвэрийн талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ цагдаад ял онооно гэдэг хэрэггүй л юм байгаа юм. Төр ямар даалгавар өгнө түүнийг цагдаагийн байгууллага биелүүлдэг үүрэгтэй. Цагдаагийн байгууллагыг анх байгуулахдаа ард түмний татвар дээр тулгуурлаж байгуулсан байдаг. Ард түмнийхээ аюулгүй байдал, энхийг хамгаалах, өмч хөрөнгийг хамгаал гэж байгуулсан болохоос нэг намын байр хамгаалаад гүйгээд байдаг нь илүү зан. Эсвэл аль нэг намын даргыг өмөөрөөд гүйж байх нь ч гэсэн илүүц. Тиймээс цагдаагийн дарга нарыг өөрсдөө хүн буудчихсан гэвэл би итгэхгүй. Харин тэдэнд тухайн үеийн Ерөнхий сайд , ХЗДХ-ийн сайд бууд гэсэн тушаал өгсөн үү. Түүнийгээ л хэлчих хэрэгтэй. Бид буруугүй, үүрэг биелүүлсэн. Гэхдээ бидэнд иргэний ухамсар дутаж энгийн ард түмэн рүүгээ буу шагайлаа гэдгээ хэлээд захиргааны арга хэмжээ авахуулах. Мөн дахиад хууль хяналтын байгууллагад ажиллахгүй гэж хэлээд генерал цолоо буцаагаад өгнө биз. Тэр цолыг нь авах гээд оочерлож байгаа хүн зөндөө л байна. Хамгийн гол нь цагдаагийн удирдлагууд өөрсдөө хууль сахиулдаг хүмүүс мөртлөө ноцтой хэрэг үүсчихсэн байхад нуун дарагдуулаад хохироод нэр нүүрээ бараад явж байгаад л асуудал оршиж байна.

-Өөрсдөө хэрэг хүлээх нь битгий хэл жирийн цагдаа нар тушаалгүйгээр буу зэвсэг хэрэглэчихсэн мэт ойлголт төрүүлэхүйц мэдэгдлүүдийг өгсөн тухай мэдээлэл гарсаар байна л даа?
-Генерал хүн хаана цэргүүдийнх нь эрх ашиг хөндөгдөж байна тэнд цээжээрээ хамгаалаад зогсч байх ёстой. Буруу зөв хамаагүй. Хэрэв тэгж чадахгүй бол дээр хэлсэнчлэн цолоо буцаагаад өг. Цагдаа нар руугаа чихнэ гэдэг бол туйлын арчаагүй, дээд зэргийн ёс зүйгүй амьдарч байгаагийн илрэл. Жирийн цагдаад генерал үүрэг өгвөл тушаалаа биелүүлэхийн төлөө л явна.

-Ерөнхийлөгч онц байдал зарласны дараа буу сум тараасан нь бууд гэсэн тушаал мөн үү биш үү гэдэгг хэргийн учир байгаа юм?
-Долдугаар сарын 1-ний хэргээс цаадах том хэргийг илрүүлж болоод байдаг. Гэтэл дарга нартай холбоотой хэрэг манайд илрэхгүй их уддаг шүү дээ. Дарга нарын зүгээс шүүх процессын ажилд нөлөөлөөд байгаа байхгүй юу. Хуулийн өмнө цагдаагийн дарга, иргэн Б.Жаргалсайхан, жирийн малчин тариачин хэн нь ч байсан яг адилхан үүрэгтэй. Тиймээс энэ байж болохгүй зүйл. Цагдаагийн дарга нар хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүс тийм ёс суртахуунгүй байна гэж бодохгүй байна. Нөгөө талаас тэдгээр цагдаагийн дарга нарыг дарамтлаад байгаа байх. Дээд дарга нар нь “ та нар хэлбэл дэмий шүү” ч гэдэг юм уу, янз бүрийн байдал гаргаж байгаа нь мэдээж. Гэтэл тэд ямар партизан байгаад эх орноо хамгаалж байгаа биш дэмий зүйлээр дарамтлуулахгүйгээр үнэнийг тэр чигээр нь хэлчих хэрэгтэй.

-Таны дээр хэлсэн шалгуул гээд байгаа тухайн үеийн ҮАБЗ-ийн дарга нар болсон явдлыг өөрсдөө хэлэх гэхээр Төрийн нууц задруулах гээд байна гэсэн тайлбарыг хийсээр байна?
– Уухай. Тэгээд төрийн нууц гээд Монгол хүнийг алж устгаж болох юм биз дээ. Тийм зүйл дэлхий дээр хаана ч байхгүй. Саддам Хуссейнийг хүртэл төрийн нууц гээд өчнөөн хүн буудаж алсных нь хариуд цаазаар авсан. Кадаффи маш олон жил үй түмэн хүнийг улс төрийн хэргээр шоронд шүүж, яллаж цаазаар авч байсныг нь ард түмэн шүүхээрээ ил тод шийдлээ. Гэтэл долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлууд яагаад төрийн нууц болчихсон юм. Нууцлаад байх юу байгаа юм. Би хариуцлага талаас нь ярьж байна. Төрийн нууц гэж байх ёсгүй. Тэр утгаараа цагдаагийн нөхдүүд бүгдийг ил тод хэлэх хэрэгтэй. Цэргийн хурандаа дарга нар ч гэсэн өөрсддөө хариуцлагыг үүрч болчимгүй аашилж бас болохгүй. Хууль сахиулдаг хүмүүсийн хувьд байгааг байгаагаар нь хэлчихвэл Төрийн нууцсаад юу байх юм бэ. Нэгэнт дээрээс нь үүрэг өгсөн л бол цагдаагийн буруу гэж юу байхав. Харин нөгөө талаас тэд эсэргүүцэж болох байсан. Уучлаарай Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд аа бид ард түмнийхээ өөдөөс буу зэвсэг хэрэглэж чадахгүй ээ. Та өгсөн цолоо авбал ав. Дээрээс нь ажлаас халсан ч болно гэж хэлээд зогсч байх ёстой. Тэгээгүй нь иргэний, хувь хүний өөрийнх нь ухамсар ямар байгааг илтгэж байгаа юм.

-Долдугаар сарын 1-ний хэргийг шүүхэд шүүх засаглал болоод цагдаагийн дарга нар дорвитой дуугарч, хөдөлж чадахгүй байна гэдгийг томилгооны хараат байдалтай шууд ойлгож болно биз дээ?
-Шүүх засаглалд нөлөөлөх гэж оролдож байгаа байх. Гэхдээ мөн адил манай шүүгч нарын ёс зүй ухамсар мэдэх ёстой. Тэд хуулийн өмнө шударга шүүнэ гэж өргөсөн тангарагтаа үнэнч бай л даа. Түүнийгээ л биелүүл өөр юу ч хэрэггүй ш дээ.

– Сүүлийн үед ХЗДХ-ийн сайдын долдугаар сарын 1-ний хэрэгт нэг талыг баримталж мэдээлэл хийсээр байгааг та хэрхэн дүгнэж байна вэ. Газар дээр нь байж болсон явдлыг сайн мэдэж байгаа хүний хувьд?
-Ер нь бол 2008 оны долдугаар сарын 1-ний орой 18.00 цагийн үед иргэд тарж байхад резинэн сумтай буугаар буудах. Утаа манан болгох ажлыг хэн хийсэн юм. Хоёрдугаарт эсэргүү гэж шоронд хийгээд байсан 300-гаад залуус чинь үнэндээ жаахан хүүхдүүд л байсан. Тэгвэл талбай дээр 3000 гаруй энгийн болон дүрэмт хувцастай хууль хяналтын байгууллагын бүх ажилчид ажиллаж байсан. Гэтэл 300-хан залууг хэдэн талаас нь өргөөд аваад гарах нь тэдэнд нэг их хэцүү юм уу. Заавал буудах шаардлага байсан юм уу. Тэгэхээр санаатайгаар үйлдсэн хэрэг болов уу гэж би хувьдаа боддог. Эсвэл залуучууд их хэмжээний зэвсэгтэй ирсэн үү. Шангрилла баригдаж байсан учраас тэр хавиар чулуу их. Тэндээс чулуу аваад шидэж байсан залуучуудын дүрс бүх хэвлэл мэдээллээр гарсан. Намайг хүртэл портероор чулуу зөөж шидсэн гээд байгаа. Хаана байсан юун портер. Портер байлаа ч гэсэн би чулуу зөөгөөд явж байх уу. Яах гэж тэр вэ. Үүнээс үзэхэд хэргийг санаатайгаар улстөрчдийн зохион байгуулалттайгаар үйлдсэн нь илт байгаа биз дээ.

-МАН уу эсвэл АН уу?
-Тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ынхнаас. Ойлгомжтой харагдаж байгаа шүү дээ.

-Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ ойлгогдож байгаа шүү дээ. МАХН ялчихсан байсан юм байна. Бусад нь эсэргүүцэхдээ ард түмнийг уриалан дуудаж үймээн хийсэн. Тиймээс уриалан дуудсан хүмүүсийг нь шалга гэх мэтээр Хуульзүйн сайд хэлсэн байна лээ. Тэр нь магадгүй О.Магнай та нарыг ч хэлж байж болох юм?
-Очъё л доо. Би очиход бэлэн байна. Гэхдээ Ц.Нямдорж ч гэсэн хамт оч. Тэр хүн ХЗДХ- ийн сайдын хувьд 300-гаад хүнд ял өгсөн. С.Баяр ч очиг. Ц.Мөнх-Оргил ч мөн адил. Ер нь Үндсэн хуулинд иргэдээ доромжлоод дээрэлхэх эрх хэн олгосон юм бэ. Яагаад иргэдийгээ ингэж доромжилж байгааг гайхаж байна. Эсвэл хэн нэгэн албан тушаалтанд тусад нь энэ тухай зориулж бичсэн заалт байгаа юм уу. Тэр ч бүүхэл иргэн хүн болгон, нам эвсэлүүдэд жагсаал цуглаан хийх эрхийг зөвшөөрсөн заалт Үндсэн хуульд байдаг юм шүү. Тэр ч бүү хэл сонгуулийг нь улаан цагаан луйварддаг. Саналын хуудсыг худлаа тоолдог. Иргэний бүртгэлийг санаатайгаар будлиулахын зэрэгцээ хэзээ ч биелүүлэхгүй амлалт өгч ард түмнээ хуураад сонгууль хийдэг. Үндсэн хуулийн биш аргаар Монголын төрд эзэн сууж байгааг нь мэдэрсэн ард түмэн эсэргүүцэж үгээ хэлж яагаад болохгүй гэж. “Та нар гарч ирээд луйвар булхайгаа эргээд хар” гэхэд нь өөдөөс нь айлгаж сүрдүүлэх гэж ард түмэндээ элдэв ял тулгана, буудна, доромжилно. Ардчилсан оронд ийм үзэгдэл байж болохгүй байлгүй дээ.

-Буруутай этгээд нь тогтоогдохгүй байна л даа?
-Тогтоож ядаад байх юу байсан юм. Тэр үеийн цагдаагийн дарга нар бүгд мэднэ. Ард түмэн рүүгээ буудах даалгаврыг хэн тэдэнд өгсөн юм. Тэрнийгээ хэлж чадахгүй бол ялаа үүрээд явахаас биш яахав.

-Ял сонсох болохоороо бие хаа нь муудаад сэхээний тасагт очоод хэвтчих юм байна шүү дээ?
-Эмчилгээ хийлгэж байгаад үнэнийг нь хэлүүлэхгүй юу. Ардын хүүхдүүдийг болохоор зодож, нүдэж байгаад ял өгдөг юм билээ. Ширхэг диск, шил архи авсан гээд 10 жилийн ял оноодог биз дээ. Тэгвэл яагаад дарга нарыг болдоггүй юм. Тушаал өгсөн хүнийхээ нэрийг хэлж чадахгүй л байгаа бол тийм хариуцлагагүй генерал, хурандаа нар байгаад ч яах билээ. Тийм аймхай, турьхан биетэй, хуулиа хүндэлж сахидаггүй дарга нар манай цагдаагийн удирдлагад хэрэггүй.

-Буу сум тарааж байх процессын талаар танд ямар нэг мэдэж байгаа зүйл байна уу?
-Би цагдаагийн ажилтан биш болохоор яг тэрийг нь сайн мэдэхгүй юм. Миний ойлгосноор 18.00 цагийн үед баахан цагдаа нар цугларч байгаад буудаад эхэлсэн. Нулимс асгаруулагч цацаж байх тэр үед хүмүүс талбайгаас явчихсан байсан шүү дээ. Тэгвэл яах гэж залуучуудыг өдөөн хатгалтаа зогсоохгүй байсан юм. Хэний даалгавраар гэдэг асуудал байгаа биз дээ. Тэр үед МАХН- ын байрнаас гарсан гараагүй нь сонин биш. Энгийн хувцастай хуулийн ажилтнууд жагсагчдыг “За одоо тарцгаа. Маргааш энэ асуудлыг чинь ярих гэж байна” гэж хэлсэн. Би ч гэсэн цагаан хоолойгоор энэ тухай хэлсэн. Гэтэл санаатайгаар тараахгүй гэсэн юм шиг үйл ажиллагаа тэнд явагдсан. Тухайлбал, Гитлер Германы засаг төрийг авахын тулд Рейхстагийг шатаалгаж байсан. 1990 онд Хятадын Тянь- Ань-Мений талбайд цуглуулж санаатайгаар үймүүлэгчдийг оруулж үймээн самуун болгож бүгдийг нь танкаар тэгшилж байсан. Долдугаар сарын 1-ний хувьд намууд хөдөлгөөнийхөн сонгуулийн луйврыг зогсооё гэсэн шаардлага тавьсных нь төлөө үймээн самуун болгоод байшин шатсан болгож, эцэст нь дөрвөн хүнийг буудаад, 200 хүнд ял өгчихсөн. Тэгсэн хэр нь өөрсдөө нэг их хохирчихсон юм шиг Монголын эрх чөлөө, ардчиллыг нухчин дарах ажиллагааг явуулсан. Миний энэ ярьж байгаа бүхэн 24 цагийн турш бүх телевизээр гарсан. Нууж хаагаад байх ямар ч үндэс байхгүй.

-Дөрвөн даргыг ял сонсох болохоор өмгөөлөгчдийн холбоо хүчтэй дуу хоолойгоо гаргаж байна. Гэтэл тухайн үед шалгагдаж ял сонссон хүмүүсийн төлөө өмгөөлөгчдийн холбоо юу ч дуугараагүй гэж байгаа. Таныг шалгагдаж байхад өмгөөлөгчдийн холбоонд үнэхээр тийм айдастай байгаа зүйл ажиглагдаж байсан уу?
-Мэдэхгүй. Намайг сарын хугацаанд шалгасан. “Чи портероор чулуу зөөсөн үү” гэж нэг удаа асуусан. Би зөөгөөгүй юм чинь үнэнээ хэлсэн. Би улстөрч хүнийхээ хувьд сонгуулийн булхай луйврыг шүүмжилсэн, эрх чөлөө, үзэл бодлынхоо төлөө сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагссан залуучуудыг өмөөрсөн. Гэтэл намайг үзэн ядаад, айлган сүрдүүлж, дотор хийж байгаа байхгүй юу. Тэгвэл С.Баяр, Ц.Мөнх-Оргил хөёрыг дотор хийх хэрэгтэй биз дээ. Намайг УИХ-ын гишүүн байхад аваачаад дотор хийж л байсан шүү дээ.

-Зургадугаар сарын 29- ний орой СХД-т жагсаал хийсэн нь долдугаар сарын 1-ний бэлтгэл байсан. Гол зохион байгуулсан хүмүүсээр О.Магнай та бүхнийг нэрлэж жагссан хүмүүсийг буруу болгох гээд байх шиг?
-Намайг айлгаад байгаа юм уу. Эргээд энэ хэрэгт намайг татаг л дээ. Ц.Нямдоржтойгоо хамт очоод шалгуулъя гэдгийг уриалчихья. Ц.Нямдорж сүүлийн үед телевиз радиогоор өдөр шөнөгүй хүн амьтан доромжлоод, уриалаад л байгаа биз дээ. Яагаад шоронд хийчихэж болохгүй байгаа юм. ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг мөнхийн байхаар томилоогүй. Ээлжээр хашдаг албан тушаал. Бид мэдээллийн ирэн зуунд амьдарч байна. Гэхэд Сонгинохайрхан дүүрэг дээр бид яачихсан юм. О.Магнайгийн тухайд сонгуульд ялалт байгуулсан. Нэг хайрцаг задлаад үзэхэд саналыг нь улаан цагаан луйвардчихсан байсан. Түүнийг үзсэнийхээ дараа бүгдийг нь шалгуулмаар байна гэж СЕХ-нд хандахад нь О.Магнайг хүлээж аваагүй. Би харж л байсан. Тэнд нэг их жагсаал хийсэн хүмүүс байх ч үгүй. О.Магнайгийн дэмжигчид цугласан байсан болохоос цуглаан зохион байгуулж илтгэл тавьсан хүн нэг ч байхгүй. Зүгээр л бүх үйл явдлын холбоог эрх барьж байгаа нөхдүүд санаатайгаар О.Магнай, Ж.Батзандан нарт хэргийг тохох гэж тоглосон л байхгүй юу.

-Хэн?
– Төр барьж байгаа МАН-аас өөр хэн байх юм бэ.

-Тал талаасаа өөр зүйл ярьж байна. Тухайн үеийн АН-ын дарга одоогийн Ерөнхийлөгч талбай дээр байснаараа буруутай ч гэх л юм?
Тэр талбай МАН-ынх юм уу. Ард түмнийх биз дээ. Тэр талбай дээр Монгол Улсын иргэн хэн ч очоод үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ бусдын өмч, нэр төрд халдахгүйгээр улс төрийн соёл, хариуцлага өндөртэйгөөр хийх тухай Үндсэн хуулиар заагаад өгчихсөн байгаа талаар хэн ч яагаад ярихгүй байгаа юм. Өнөөдөр Ардын нам байшин шатаалгасан гээд байна хэний мөнгөөр эргэж босгосон гэж. Ард түмний татварын мөнгөөр өмнөхөөсөө илүү байшин босгочихсон байгааг хүн бүхэн харж байна. Тэгвэл энэ байшинг өнөөдөр хурааж аваад ард түмний мэдэлд өгч болно. Яагаад ганцхан МАН-ынхан тэнд байх ёстой юм. Ард түмний ордон болог. Тэнд Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх олон нийтийн байгууллагын холбоод орог л доо. Намын байр том байх шаардлагагүй. Тэгээд ч нам архи тамхи зарж, баар ресторан ажиллуулдаг аж ахуйн ажил хийх шаардлагагүй. Тийм ажил хийдэг нам гэж байдаг юм уу ер нь. Тийм учраас эзэнтэй нь ярих хэрэгтэй.

-Тушаал өгсөн хүнийхээ нэрийг л гол нь хэлэхгүй байна л даа?
-Та нар дуугүй байж байгаарай гээд хэдэн төгрөг өгөөд аргалчихгүй юу цаадуул нь

-Магадгүй хэдэн цагдаа буруутай болоод энэ хэрэг сонгуулийн өмнө намжих юм биш биз дээ?
-Тэгэхгүй ээ. Монголын ард түмэн цагдаа нараа өмөөрнө. Их яривал бид ч өмөөрнө. Жирийн цагдааг буруутгах эрх байхгүй. Шүүх засаглал байгаа үед эрүүл саруул ухаантай шүүгч байж л таараа. Монгол Улсын Ерөнхийлөгч нь өөрөө ардчилсан үзэл бодолтой хүн байна. Тэрнээс диктатур биш.

-Сонгуулийн өмнө асуудал босч ирж байгааг хэрхэн харж байна?
-Шийдүүлэхгүй байх сонирхолтой хүмүүс нь хойш чаргууцалдаад байна. Миний хувьд цагдаагийн дарга нарыг шоронд хийх хийхгүй нь сонин биш. Шаардлага ч байхгүй. Зүгээр л тэд улс төрийн золиос болох гэж байна шүү дээ. МАХН-ын дарга нар хэн нь чухам үүрэг өгснөө хэлчихэд асуудал даамжрахгүй. Нийгэмд ил болчихсон байна. Хууль зүйн сайдын бүх гаргасан тушаалыг шалгах хэрэгтэй. Тухайн үеийн засгийн эрхэнд байсан намын дарга нараас асуух хэрэгтэй.С.Баярыг, Н.Энхбаярыг шалга л даа. Бүхэлдээ булхай луйврын сонгууль болсон нь үнэн. Түүнийг нь далимдуулж үймээн болгосон нөхдүүд байна. Тэдгээр хүмүүс одоо ч гэсэн цагдаагийн албан хаагчдад бүх буруугаа чихээд өөрсдөө сугарч үлдэх гээд байж л байна. Нууц биш л дээ. Цагдаа ард түмэн хоёр хохирч, цөөхөн тооны хэдхэн дарга нар хожиж байна. За тэгээд муу зүйл нэг их хол явдаггүй юм даа. Манай ард түмэн өөрсдийгөө ингэж даажигнуулахыг зөвшөөрөхгүй байх. Хууль хяналтын байгууллага иргэдийн эрх үүргийг гүйцэтгэдэг болохоос дарга нарт үйлчлэх ёсгүй.

-Сүүлийн үед ХЗДХ-ийн сайдын удаа дараа хийж буй мэдээллүүдийг та юу гэж ойлгож байна вэ?
-Намайг Засгийн газрын гишүүн байхад Ц.Нямдорж намайг ерөөсөө ажил хийлгэж байгаагүй. Х.Баттулгын ярьж байгаа зөв. МАН хүнийг ажил хийх гэхээр хамаг зүйлийг нь боомилоод, хамаг ажлыг нь хуваагаад авчихдаг юм. Намайг хүртэл үйлдвэр худалдааны Орос- Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга болж байхад аваад л өөр хүнд өгч байсан жишээний.

-Ц.Нямдорж тийм том эрх мэдэлтэй хүн үү?
-Нэг талаас Ц.Нямдорж биш МАН-ынхан хүнийг ажил хийлгэдэггүй юм. Тухайлбал, Х.Баттулга төмөр зам бариад эхэлчих юм бол ард түмний дунд нэр хүнд нь өсчихнө. Түүнээс үхтлээ айсандаа нэр хүндийг нь яаж гутааж байна. Ямар аргаар ажлыг нь хойш татах вэ гэдэг арга сүвэгчилж ярихаас өөр юу ч хийж чаддаггүй хүн болгож харагдуулах хүсэлтэй л хүмүүс. Намайг ч гэсэн тэгж шахаж байсан. Миний хувьд жинхэнэ тэмцэл дунд хэдэн жилийг өнгөрөөсөн дөө. Гэхдээ манайд нэг их нууцлаад байх гэрээ байх ч үгүй. Ер нь яадгийн Монгол улсаа хөгжүүлэхийн тулд ганц гарын үсэг зураа л биз. Ганц гарын үсэг зурах эрхгүй юм бол яах гэж сайд болгосон юм. Улсын мөнгө идчихээд нэг өрөөнд суух гэж сайд болдог юм уу. Би Х.Баттулгын зөв гэж бодож байгаа. МАН-ынхан муу л бол баруун хойд уулын овоохой гэгчээр Ц.Нямдоржийгоо үргэлж урдаа гаргадаг. Ц.Нямдорж зайлуул өөрөө тийм муу хүн биш байлгүй дээ. Олон хүүхэдтэй аав хүн. Нэг бодлын нам нь түүнийг золиосолж байна. Чи Хууль зүйн сайд юм чинь Х.Баттулгыг ингэж хэл гээд нохойд барьдаг мод шиг хэрэглэж байна.

-Намайг алж байж би чимээгүй болох болно гэж мэдэгдсэн нь юу гэсэн үг юм бол оо?
-Ард түмнээ аллага хядлагад уриалаад байгаа юм уу. Тийм ёс зүйгүй байж болохгүй. Би л амтай гэсэн шиг хашгираад байх нь ёс зүйгүй хүний шинж. Тэр тусмаа сайд хүнд ямарваа нэгэн мораль, ёс зүй байх ёстой. Хуулиас дээгүүр хүн энэ улсад байх ёсгүй.

-Ингэж омголон ярьж байгаа хүнтэй яаж хариуцдага тооцох вэ?
-Манай Ардын нам нэг л биш байна. Тиймээс ард түмэн ирэх сонгуулиар Ардын намд санал өгөхгүй. Харин ч хариуцлага тооц. 10 мянган төгрөгөөр яах юм. Битгий худалдагд.

-УИХ-ын сонгуулийн зарим зүйл заалтыг унагасан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг яаж хүлээж авч байна?
-Сонгуулийн хууль хэн нэгэн улс төрийн хүчинд биш ард түмэнд зориулагдах ёстой. Яаж ил тод хариуцлагатай сонгуульд оролцох, эрх ашгийг нь хамгаалах хууль байх ёстой. Дарга нар өөрсдөдөө зориулж гаргаж болохгүй. Өөрсдөө нэр нүүрээрээ гарч ирж чадахгүй болохоор өөрсдөдөө тааруулж хууль гаргаж байгаад Их хуралд ороод төрийг самарна даа гэж бодож байгаа биз. Энэ хуулиар сонгууль явсан ч цахим үнэмлэх энэ тэр гээд бүтэж байгаа ажил байхгүй байна шүү дээ. Тиймээс процессыг ил тод явуулах хэрэгтэй. СЕХ-нд эрх байхгүй үүрэг л байх ёстой. Харин ард түмэнд эрх үүрэг аль аль нь байх ёстой.

  Эдгээр үйл явдлаас харахад ирэх сонгууль будлиангүй болно гэсэн итгэл төрөхгүй байна. Будлиангүй сонгууль явуулахын тулд яах ёстой?
-Будлиангүй сонгууль явуулахын тулд бид ард түмнээс дахин санал авна. Гадаа нь нэг хайрцаг тавьчихна.

-Зөрүүтэй гараад ирвэл бүр будлиан болно биз дээ?
-Тэгвэл хууль хяналтын байгууллагад шаардлага тавина. Шалгаж өгөхгүй бол манай иргэд бүгд гарч жагсана.

-Тэгээд эцэст нь иргэд золиос болбол яана?
-Тэгэхгүй буудчих юм чинь айж байна гээд гэртээ хэвтэж байх юм уу. Өөр ямар ч вариант байхгүй. Ард түмэн дундаас төлөөлөгчид гаргаад шалгана. Сонгуулийг луйвардахаа болих хэрэгтэй. Нээлттэй ил тод шударга хийхэд нэг их хэцүү асуудал биш шүү дээ. Луйвардсан эсэхийг тогтооход иргэдийн өгсөн саналыг дахин тоолох хэрэгтэй.

-Та бүхний давхар явуулж байгаа санал хураалтыг будлиангүй байна гэдэгт хэн итгэх юм бэ?
-Яагаад болохгүй гэж. Иргэдийг нэрсээр нь бүртгэчих юм чинь. Хэрэв тэгж чадахгүй бол сонгууль өгч яадаг юм. Өнөөдрийн байгаа язгууртан гаралтай хүмүүс мөнх л энэ төрд байж байг.

-Үүнээс гадна МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын хотоор дүүрэн хадсан сурталчилгааг хараад юу бодогдож байх юм. Гэтэл танай гуравдагч хүчний юу хийж байгаа талаар ямар ч мэдээлэл алга?
-Сонгуулийн хуулиар сонгууль албан ёсоор зарлаагүй байхад сурталчилгаа явуулж болохгүй гээд заасан байхад Ардын намынхан үргэлж хууль зөрчиж байна. Бид хууль зөрчихгүй гэсэндээ жудагтай хандаж байна. Тэгээд тэр явуулж байгаа сурталчилгаа нь би бодохдоо ингээд ч гэх шиг. Өмнө нь тэгээд бодож байхгүй яасан юм. Гэнэт бодмоор санагдсан юм уу. Бүх зүйл нэг их тодорхойгүй байх юм. Хөтөлбөр гаргасан ч 2030 жил ч гэх шиг. Тэднийг харж бид өлсгөлөн явах юм байна л даа. Харин ч төр барьж байгаа нам чинь бид өнөөдрөөс гэж ярих хэрэгтэй биз. Би бодохдоо гээд байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд өмнө нь бодож байхгүй гэнэт өнөөдөр бодмоор санагддаг болчихов оо гэж асуумаар байна.

Б.Даваа

Монголын мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (April 15, 2012 12:28:04 am )

    zuitei

  • Anonymous (April 15, 2012 9:25:51 am )

    Энд нэг их нууцлаад байх юу байгаа юм. Хамтарч ажиллая гэж гүйж орчихоод Энхбаярыг л хамруулчихсан байна. Тэр нь Жагаагийн өөрийнх нь араншин биз дээ. Түүнийг хэлсэн хэлээгүй тийм зүйл болох байсан биз. Харин оччихоод ганц үг хэлэхгүй орж ч уулзахгүй байгаа нь сонин л харагдсан л даа. Гадна байдлыг ажиглаж байсан байх л гэж бодсон шдэ. Санасанаа шууд хэлдэг шударга хүн л гэж би боддог. Жагаа хүртэл ингэж айж байгаа бол хэн ч юу ч хэлж чадахгүй болж таарлаа. ярьдаг л юмаа ярьсан байна. Харин АН-ынханы талаар ганц үг дуугараагүй байна шүү.

  • Anonymous (April 15, 2012 9:30:25 am )

    minii huvid jargal saihan dahgui yrchdiin shuu

  • Anonymous (April 15, 2012 10:07:13 am )

    Zuw zvitei yaridag shvv jagai amjilt

  • Anonymous (April 15, 2012 10:26:08 am )

    taalagdlaa.amjilt

  • Anonymous (April 15, 2012 11:05:16 am )

    Nyamdorj hamt shalguul! gehdee Nyamdorjoos ym garahad hetsuu l bolov uu! bugdiig neg bol tushaana neg bol daramtalna! Buzar Bayad!

  • Anonymous (April 15, 2012 12:00:49 pm )

    Zov yarijee. Iim zov bodoltoi humuus ni neg taldaa garaad negdeed shudraga zasaglaliin toloo yavbal ard irged demjine shuu dee.Ardiin nam, Hu namaas busad ni negdeh heregtei.

  • Anonymous (April 15, 2012 12:01:33 pm )

    Nymdorj ch mongoliin huuliig guuli bolgohqui barij baigaa mundg hun shu de, Uur humuus baisn huuli zuin yam Enhbayar terguutnii gar hol, avilgiin uul uurhai boloh baisn shuu !!! Bayrlalaa Dorjoo

  • Anonymous (April 15, 2012 12:33:44 pm )

    зөв хэлсэн байна.

  • Anonymous (April 15, 2012 1:16:25 pm )

    Зөв л юм ярьсан байна ш дээ. яагаад ийм сайн яриоцлагаа Жаргалсайхан гуай гаргахгүй гээд байгаа юм бэ? Маш сайн ярилцлага байнаа

  • Anonymous (April 15, 2012 1:39:45 pm )

    Нямдорж байсан цагт шударга ёс тогтоно гэдэг үлгэр.

  • Anonymous (April 15, 2012 1:46:25 pm )

    Yarihaas oor ta nart hiij baigaa yu baina aa.

  • Anonymous (April 15, 2012 1:52:17 pm )

    Жаргалсайхан сумтай юм байна лээ ш дээ

  • Anonymous (April 15, 2012 3:25:31 pm )

    jagaa bol saihan yarna hiij bol chadahgui

  • Anonymous (April 15, 2012 3:37:46 pm )

    zorigtoi dugardag gants hun dee.ingej bgaad bas aluulchih vii huurhii mini.Aygui bol shorond avaachaal hiichne shuu, ene deeguur bgaa garuud.

  • Anonymous (April 15, 2012 4:31:33 pm )

    Ee dee humuus min songuulidaa zov songolt hiigeerei, bitgii Huurtaarai, odoo bid jaahan ch gesen uhaan suulaa shu de, Ene tord bgaa huvalznuudiig bugdiig n shalguulj eh ornoo ood n tataj, elegeeree enh mend amid rah zag ireh bgaa! Zairchihsan ichihee meddeggui , hanaj zaddaggui Ed nar yamar haan yum uu! Yu hiisen gej Ed nar ene heden jild hagartlaa bayajij, engiin bid door n guilagchin shig bh yum, hedii boltol huleeh yum hooson amlaltiig n archaagui luivarchid! Bugdiig n zailuuliya, ur huuhdiinhee ireeduigeer togluulahaa bolieoo, bidnii uyer togloloo odoo bolo. Bidnii byazhan urs ch gesen eruul agaart boijij, chanartai hool idej, eej aavtaigaa taivan

  • Anonymous (April 15, 2012 4:34:11 pm )

    Amid rah erhteig tedend haruulj oilguulah zag irsen shuu! Songuulia sain bodoltoi ogoorei.

  • Anonymous (April 15, 2012 7:36:03 pm )

    Жагаа үнэн ОК .Зөв ярьж байна. Амжилт .

  • Anonymous (April 15, 2012 8:09:33 pm )

    Zuw shv de.jagaad amjilt yagaad butsasj tatsh gesiim boloo.zuw l yum yarisan bna .zorigtoi bgaarai aja aja amjilt

  • Anonymous (April 15, 2012 8:15:49 pm )

    za goyo sex hiideg erhun bh yumuu? ulstorjihoo bolioo

  • Anonymous (April 15, 2012 8:28:36 pm )

    Жагаа энэ ярилцлагадаа олны анхаарлыг хандуулж рейтингээ есгех арга л хийсэн байна

  • Anonymous (April 15, 2012 9:08:06 pm )

    eneg yariltslagaa yund ni tegtel nuusan um bol doo hahaha

  • Anonymous (April 15, 2012 10:25:22 pm )

    Нямдорж хятадад худалдагдснаа хүлээвэл үр хүүхдүүд нь удмаа авч үлдэж болох юм шүү

  • Anonymous (April 15, 2012 11:40:58 pm )

    gertee huuli zasdag Nyamdorj huuli zuin said hiij baiga atsagt huuli guuli bolno uu gehees unen zovoor shiidegdehgui! tuuniig huuli zuin saidaar hugatsaagui tomiloogui gdg n unen
    , sain helj!

  • Anonymous (April 16, 2012 4:07:51 am )

    mash zov yarijee

  • Anonymous (April 16, 2012 9:45:32 am )

    gants udaa bolson yavdaliig ineneer ni yarijee.7.01 bol MAN-iin namiin nairuulsan jujig baisan shuu gedgiin ard tumen zov tungaaj bodoh heregtei

  • Anonymous (April 16, 2012 10:50:05 am )

    Жагаа яах хэдэр ёдор ч гэсэн Монголоо гэсэн сэтгэлтэй хүн төдийгөөс өдий болтол бизнес хийсэн хүн архины үйлдвэр байгуулчихаад ард түмнээ угжаад хэл амгүй сууж чадах л байсан даа. Өөрөө л ярьдаггүй болохоос нэг гутал хийдэг залууд өөрөөсөө 2 сая доллар гаргаад гутлын үйлдвэрийг хувьчилаад аваад өгий гол нь чи энэ үйлдвэрийг битгий зогсоогоорой гээд хөөцөлдөж байсан талаар тэр залуу нь сонинд ярилцлага өгсөн байсан. Хүнээрээ л байгаа үед Монголын ард түмэн ялгана даа. Харин яагаад Энхбаярыг өмгөөлөөд гүйгээд байна одоо бидний ингэж арчаагүй амьдарч байгаа нь Энхбаяраас үүдэлтэй ш тээ.

antalya rent a car