– АТГ-ынхан баатарлаг гавъяа байгуулж байгаа юм шиг аашилж байсан –
Б.Энхтуул
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсаны дараа 11 цагийн үед бид Удирдлагын академийн ойролцоох гэрт нь очлоо. Тэр үед хүчний байгууллагынхан хүмүүсээ татсан, Хүний эрхийн үндэсний комиссынхон тэднийд ирсэн байв. Мөн хэвлэлийнхэн бас иржээ. Үймээний дараах орчин тойрон ундуй, сундуй байгаа ч үйл явдлыг нүдээр үзсэн зарим хүн “Цэгцэлчихээд байгаа нь энэ” гэж байв.
Уг байрны гурван давхарт байрлах гэрт орвол цоож, цуургыг нь эвдсэн эвдэрхий хаалга, хугарч хэмхэрсэн сандал, хөглөрсөн бичиг цаас, ийш тийш нь сандаачсан гутал, хувцас энд тэндгүй хөглөрчээ. Эхнэр нь уйлах ч завгүй, хоолой зангируулан сууна. Хэдийгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай дэлгэрэнгүй мэдээлсэн ч гэр бүлийн хүн болон тус байрны жижүүрээс зарим зүйлийг асууж, тодрууллаа.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэргий О.Цолмонгоос дараах асуултад хариулт авлаа.
– АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат тэргүүтэй хүчний байгууллагынхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилаад явлаа. Таны сэтгэл, тавгүй байгааг ойлгож байгаа ч бид зарим зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Цагдаагийнхан хүч түрэмгийлэн орж ирэх үед танайд ямар хүмүүс байсан бэ. Хүүхдүүд чинь байсан уу. УИХ-ын гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний бүрэн эрхэд ноцтой халдаж байгаа юм чинь ар гэрийнхэнийг нь бас бэртээж гэмтээсэн байж магадгүй?
-Манай хүүхэд тэр үед байгаагүй. Бид хүүхдээ дээд давхарынхаа айлд оруулсан байсан. Биднийг бага насны хүүхэдтэй гэдгийг мэдсээр байж, шөнийн цагаар тэгж бүдүүлэг авирлан дайрч байгаа юм чинь хүүхдийг минь тоох байсан гэж үү. Т эд энэ тухай бодох ч үгүй байсан байх.
Хууль хяналтынхан, хүчний байгууллаганхан хүний эрхийг үнэхээр бүдүүлэгээр зөрчиж байна. Миний нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Тэр чухал биш байлаа гэхэд Монгол Улсын жирийн нэг иргэн. Гэтэл тэд хүн ч гэж тоож үзэхгүй байна. Би нөхрөө магтаж байгаа юм биш. Гэхдээ үе, үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрийг жагсааж бичээд, хийж, хэрэгжүүлсэн ажлыг нь харьцуулаад үзвэл хэн юу хийсэн нь харагдана. Миний нөхөр Монгол Улсыг их өрнөөс нь салгасан хүн. Хөл нүцгэн чирч, гулдраад аваад явсан залуусын эцэг эхийг, үр хүүхэдтэйгээ нийлж төлөх байсан тэр их өрийг төлсөн хүн.
Би нэг зүйлд их эмзэглэлээ. Ийм үүрэг даалгавар биелүүлж яваа залуучууд Төрийн тэргүүн байсан хүнтэй ийм бүдүүлгээр харьцаж байгаа юм чинь жирийн нэг иргэнийг хүн гэж тоохгүй нь. Би үүнд л их харамслаа. Бас их эмзэглэлээ. Гэтэл тэр залуу АТГ-ынхан баатарлаг гавъяа байгуулж байгаа юм шиг аашилж байсан. Өөрсдөө бүгд л хүүхэдтэй байгаа шүү дээ. Хүүхдийг минь хичээлд явсан хойгуур нь орж ирж болно биз дээ. Заавал шөнөөр дайрч байгааг ойлгохгүй байна. Хэрэв хүүхэд маань гэртээ байсан бол яах, юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Би маш их харамсч байна.
-АТГ-ынхан дайрч орж ирээд юу гэж хэлсэн бэ. Н.Энхбаяр дарга тэднийг яаж хүлээж авсан бол. Мэдээж, ийм зэрлэг, балмад авир гаргаж байгаад гайхсан байх?
-Тэд юу гэж хэлж орж ирснийг мэдэхгүй байна. Мэдээж, тушаал гүйцэтгэж яваа гэдгээ хэлсэн байх. Тэдэн дунд хүний эрх, хууль гэж ярих хүн байхгүй шүү дээ. Ийм зэрлэг авирлаж байгаа залуучууд хууль гэж байдаггүй юм байна. Хүч түрэмгийлэх л хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой болчихсон байна. Нэг удаа хүн буудаж алсан хүн дахиад хэдэн ч хүнийг буудаж ална. Хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллага өөрөө ийм харгис байгаа юм чинь залуучууд ямар бодолтой болох нь ойлгомжтой. Эмч хүн алуурчин болсонтой л адил санагдаж байна.
-Ийм явдал болсны дараа сэтгэл санаа ямар байгааг тань ойлгож байна. Хөгшчүүд чинь үүнийг мэдсэн үү?
-Мэдээгүй.Би хэлэхээсээ ч айж байна. Гэхдээ тэд зурагт, радиогоор харсан байх. Хадам аав маань эмнэлэгт хэвтэж байгаа. Хорт хавдраар өвдөөд бие нь тааруухан, байнгын эмчилгээ хийлгэдэг болсон. Тиймээс энэ бүхнийг дуулгаж чадахгүй байна.
-Баривчилгааны дараа танайд нэгжлэг хийсэн гэсэн үү?
-Тэгсэн. Хүүхэд хичээлдээ явах гээд орж ирэхэд манайхыг шууд нэгжээд эхэлсэн.
-Тэд үүнийгээ юу гэж тайлбарласан бэ?
-Тогтоол уншаад л, бид хуулийн дагуу ажлаа хийж байна гэж хэлсэн.
-Энэ бүхнийг төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлаас болсон гэж ярих хүн олон байна. Нэгжлэг хийж байгаа нь ч үүнтэй холбоотой байх гэж ярих хүн бас цөөнгүй байна?
-Тийм байх. Баримт бичиг ухаад компьютерт байгаа бүх материалыг үзээд байсан.
-Н.Энхбаяр даргад “Орой ийм зүйл болж магадгүй” гэсэн таамаг байсан болов уу. Энэ тухай танд ямар нэгэн зүйл ярьсан уу?
-Үгүй. Бид юу ч мэдээгүй. Өмнө нь ядаж хэлсэн, мэдэгдсэн бол өөр шүү дээ. Гэтэл гэртээ харих замд нь шууд барих гэж оролдсон. Хүмүүс нь машин дотор бүгчихсэн, яг л дээрэмчид шиг аашилсан. Хүн ч гэж тоогоогүй. Би хуулийнхан ингэж хулгайч шиг авирлаж байгааг гайхсан.
– АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Байцаалт өгөхөөр удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч ирээгүй” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан. Энэ тухай?
-Манай нөхрийг АТГ – аас сүүлийн гурван жил шалгаж байгаа. Юу ч олдоогүй. Гэтэл одоо энэ хамтарсан Засгийн газар, хоёр намынханыг шалгавал юу гарч ирэх бол. Манай нөхөр эхний хоёр жил үнэхээр итгээд өөрөө очиж мэдүүлэг өгч байсан. Дараа нь бичлэгээр хүртэл өгсөн. Гэтэл сүүлдээ энэ бүхэн огт өөрөөр эргэсэн. Хилс хэрэг гэдэг нь мэдэгдсэн.
Би улс төрийн хэлмэгдэл, хилс хэрэг гэдгийг мэднэ. Миний элэнц өвөө, аль аль нь хилс хэргээр явж байсан. Би хүнийг яаж хилс хэрэгт хийдэг гэдгийг мэднэ. Тухайн үед нь судалж үзэж байсан. Энэ бүхэн хэлмэгдүүлэлтийн загвар мөн байсан. Нөхөр маань ч гэсэн энэ бүхнийг мэдсэн. Тэгээд намайг өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өг гэж байгаа бол очихгүй гэсэн. Өмнө нь энэ тухай тайлбар өгсөн, хоёр ч удаа мэдүүлэг өгсөн, ирж хүртэл байцаасан. Хуулийнхан ажлаа хийж байна гэж бодож байсан.
-Зарим хүн ярьж байна. “Маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэж байсан болохоор шөнө нь ингэж дайрлаа” гэж. Энэ бүхнийг зохион байгуулж байгаа хүмүүс ямар нэгэн зүйлээс айсан юм болов уу?
-Магадгүй. Мэдээж, долдугаар сарын 1-энтэй холбоотой мэдээллийг цацах байсан байх. Манай нөхөр Ерөнхийлөгч байхдаа л долдугаар сарын 1 -ний хэргийг ил тод шүүе гэж хэлж байсан. Даанч ганцаардаад байсан. Аргагүй шүү дээ, нөгөө хоёр нь хамтраад Засгийн газар байгуулчихсан юм чинь. Хэн дэмжих юм бэ. Тэгээд түр орхисон. Сонгуулийн дараа ч энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай цацсан. Хэн үүнийг зохион байгуулсан бэ гэдгийг үндсээр нь илрүүлмээр байна гэж ярьдаг байсан. Бүх зүйлийг дүрэм, журмаар нь хийх гэж оролдоод чадаагүй. Дээрээс нь сонгуулийн луйвардсан баримтыг дэлгэх байсан. Энэ бүхнээс л айсан байх.
-Ардчилсан, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм гээд зарлан тунхаглаад байсан Монгол Улсын Ерөнхийлөгч маань энэ тухай юу ч дуугарахгүй байгаа нь бас их хачирхалтай байна. Иргэд бүр гайхаад байна лээ?
-Би нэг л зуйлд их харамсч байна. Коммунизмын үед манай өвөө Цэнд гэж байсан. Сталины нэг хэсэг нийгэм нээлттэй болсон. Тэр үед манай өвөө “Коминист намд ардчилал хэрэгтэй” гээд баахан ярьчихсан. Оросын төр засаг үүнийг юу гэж хулээн зөвшөөрөх вэ. Тэгээд л хэлмэгдэлд өртсөн. Түүнээс өмнө манай элэнц өвөө Гомбо жав ч бас ийм хэлмэг дүүлэлтэд өртсөн. Гурван cap тамлан зовоож байгаад л “Японы тагнуул” гэсэн хэрэг хүлээлгэж байсан. Энэ бүхнийг уншиж судалсаны дараа хүнтэй ярьж байхад “ Танай өвөө мундаг байна. Гурван caр тэссэн байна. Эрүү шүүлт үзсэн хүн гурав хоноод хэргээ хүлээдэг юм” гэж байсан. Би тэр үед 23 Hacтай байсан. Улс төрийн ид хэлмэгдүүлэлтийг их сайн мэднэ. Харин энэ уда Монголд анх удаа ардчилсан Ерөнхийлөгч гарч ирсэн үед дахиад хэлмэгдэж байна гэж бодохоор хоолой зангирч байна.
Хэлмэгдэл хэзээ ч нэгээр дуусдаггүй. Би энэ тухай их судалсан. Хэл мэгдүүлэлт бол махны машин л гэсэн үг. Acaр олон хүн энэ машинд өртдөг. Нэгэнт л энэ машин хөдөлсөн бол хэзээ ч зогсохгүй. Хэлмэгдүүлэлтийн машиныг хөдөлгөсөн хүмүүс өөрсдөө энэ машинд ордог. Ард түмэн үүнийг харж байгаа. Эн бүхний цаана асар их мөнгө эргэлдэж байгаа. Манай нөхрийг шалгаж байгаа шалтгаан нь хүртэл инээдтэй байгаа шүү дээ. Гэтэл Солонгост ажиллахаар явж байгаа хүмүү Хурцын өөрийнх нь ачаа өөрсдийнхөө билетээр төлдөг гээд яриад байгаа үүнийг шалгадаггүй л байхгүй юу. Солонгос явж байгаа хүн бүр энэ тухай ярьдаг шүү дээ. Xypц өөрийнхөө ачааны нэмэгдлийг зорчигчид даалгадаг гэсэн. Ийм зүйл байж болохгүй биз дээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 14, 2012 5:56:20 pm )
arai bishee neeree nasand hursen humuus ene busarmag uildliig medej oilgoj bgach nylh yugaa ch medehgui huuheduud yu ch oilgohgui shuudee bolimoor ymaa yun ardchilsan oron be harin ene chin deerengui deeremchidiin oron bolson bn humuusee shudraga unenii tuluu temtsey ard tumen minee ura ura
-
Anonymous (April 14, 2012 6:09:50 pm )
Болох ёстой юм болдгоороо болж байна өө. АТГ-ыхан сайн ажилжээ.
-
Anonymous (April 14, 2012 6:27:39 pm )
АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ
-
Anonymous (April 14, 2012 6:39:30 pm )
Xaramsaj bna bid xaana amidraad bna aa . Zolmon g muulaad l bdag ene huuhen chin eh hunii ehner hun shuu dee . bitgii gutraarai ta
-
Anonymous (April 14, 2012 7:04:10 pm )
man nam boliosoi, nyamdorjiig ustgayaa
-
Anonymous (April 14, 2012 7:04:26 pm )
bayariig bas
-
Anonymous (April 14, 2012 7:21:30 pm )
huuliin daguu ajillagaand yamar ih suid boldog yumbe. huuli busaar busdig ene bitgii hel yum bolgood hanaagui baigaa daa, nambarbanihan!
-
Anonymous (April 14, 2012 8:45:43 pm )
Ene hund idej uusan,huuli zurchsun yum zunduu bgaa.Odoo turiin tolgoid baigaa buh humuus luivarchid.Gehdee manai huuliinhan neg yumiig tootsoj chadsangui.Mongol hunii turuu deedeldeg,khaan,turiin terguunee hundelj ”turiin min suld urshuu” gej zalbirdag itgel bishreliig tootsoooguigees bolood Enkhbayar gedeg huniig butsaagaad ardiin baatar bolgochihloo.Turiin terguun baisan huniig ni hul nutsgen chireed yavahad yamar ch mongol hunii dotor uruvduh emzegleh setgel turnu shuudee.Bid bol Kaddafigaa gudamjind zodood aldag arabuud bish.Ingeed huurhii Enkhbayar gedeg luivarchingaa darah gesen bish manduulaad duusavaa
-
Anonymous (April 14, 2012 9:25:03 pm )
haashdaa buruugui bol garaad l irne.gol n humuuseee taivan baitsagaah heregtei.bid nart bol yamar ch hamaagui daldagnaj yavj bgd buuny sumand urtuvuu.etsesiin etsest hedhen humuusiin erh ashgiin tuluuh l temtseldeeen.ugasa buruu hereg hiisen bol hen ch bsn hamaagui yalaa edleh l heregtei.enhbayraar ehluuleed buh ulsaa hudaldsan birdnuudiig barivchlah heregtei.bi bol harin ch huulia heregjuulj ehlej bgd n bayrtai bga shu.gol n shou bh vii dee
-
Anonymous (April 14, 2012 9:28:48 pm )
Za huuhed chin deed aild baisan ym bol uureer l ta gertee gadnaas orj b.san haaguur yvdag ym be bitgii hudlaa yri shuuh 12 udaa duudaj baihad ochih ni yasiin bitgii ard tumneer uruvduuleh geed bai.Huulia hundel
-
Anonymous (April 14, 2012 10:02:02 pm )
HULGAI HIIJ BHDAA HUUHEDTEI GEDGEE MARTAAGUT BLTAI
-
Anonymous (April 14, 2012 10:56:21 pm )
yag unen helmegduuleltiinhee mahnii mashind ooroo ortloo doo. ovoo uhaantai ug helj ene ug ta 2-n huvid hangalttai eznee olson mahnii mashin bna aa. her ih hun helmegduulsen bolood helmegduuleltiin talaar hun hunees ontsgoi tiim sain meddeg bna aa.
-
Anonymous (April 14, 2012 11:21:00 pm )
МЭДЭЭЖ НЯМДОРЖ ГАНЦААРАА СУУГААД ШИЙДВЭР ГАРГААГҮЙ БОДВОЛ БАТБОЛД НТРТЭЙ ЗӨВЛӨӨД ТИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАНДОО АМАРБАТ Н ИХ ИТГЭЛТЭЙ ХИЙЖ БАЙНА ЛЭЭ МИНИЙ АРД ИЙМ ХҮМҮҮС БАЙГАА ГЭСЭН ШИГ БАС НЭЭРЭЭ МАНАЙ ТУСГАЙГИЙНХАН ГЭСЭН БАГАДАА БАЙРНЫХАА ХҮҮХДҮҮДТЭЙ БАЙЛДАЖ ТОГЛООД ГАРАА ГАРАА ӨРГӨ ГЭДЭГ БАЙСАНТАЙ ЯМАР АЛДААГҮЙ АДИЛХАН БАЙСАН ШҮҮ БАС НЭГ НӨХӨР Н БҮҮР ОРЧИХСОН ХОЙНОО УРАНХАЙ ХАР МАЛГАЙГАА ӨМСӨХ ГЭЭД БАЙГАА ЮУМ УУ ШИЙДЭЖ ЯДААД ЛЛЛЛ
-
Anonymous (April 15, 2012 12:29:41 am )
HUUHEN HUCHINDEGCH AMARBAT HAR TAMHINII NAIMAACHIN BAISAN HURTS…….
YANA DAA
-
Anonymous (April 15, 2012 12:38:48 am )
tiishde muusain yumnuudiig ustaguul taaran enhkbayariin deer nemeed bayar ,nyamdorj geh tom tom uls turiin gainuud bnshde ard tumen hoich ireedvidee gai bolson yumnuud bas ter buh hen bilee duuchin huuhnii nuhur ter metiin hooson tolgoitoi targalsan tarihtai yumnuudiig ih huraal huuvul taaran .
-
Anonymous (April 15, 2012 2:55:26 am )
ENE BVSGVIG VNXEER OROVDOJ BN BVV SHANTRAARAI VNEN XEZEED YALDAG YUM SHVV EGCH MINI
-
Anonymous (April 15, 2012 5:57:40 am )
mongold amidrah nohcol baina uu nuzuugui tarvagaa
-
Anonymous (April 15, 2012 6:13:46 am )
Hurc aluurchin ardiin baatar ,Amarbat huchindegch… neeree huchnii baiguullaga ch uneheer huchindegch aluurchdaar duurchee
-
Anonymous (April 15, 2012 6:17:36 am )
elbegdegdorj,hurc, amarbat geed aalznii tor bgaan bishuu
-
Anonymous (April 15, 2012 8:05:11 am )
ene avgai chin zugtad yvsan geed baisan yu bolsiin
-
Anonymous (April 15, 2012 8:15:03 am )
ene bol Elbegdorj Nyamdorj nariin xiij bgaa ajildaa odoo ardaas ni Hyamdorjiig bas ix xural zasgiin gazart bgaa bux deeremchdig bugdiig ni barij tur zasgiin gazaraabe tseberlex yumsan
-
Anonymous (April 15, 2012 8:18:45 am )
elebegdorjiig zailuulax yumsan dandaa xudlaa yarij bulterdeg nobsh udaxgui Nyamdorj Dorligjab 2-iin tabisan urxind Ehxbayariin adil orj uxne dee bolj bolj olon xunii xaraal idsen amitan
-
Anonymous (April 15, 2012 9:27:26 am )
Mongol mini hezee iim bailaa daa, arai dendej bainaa, songuuli boloh geheer l ard tumen ee zolioslood eheldeg, odoo buur turiin baiguulagaa ashiglaj erunhiilugch baisan huniigee hucheer horidog boljee, 7 sariin 1 protokol neelttei bolgoochee bid bugd harmaar bn uzmeer bna, yundaa nuugaad bga um?
-
Anonymous (April 15, 2012 10:21:15 am )
Zugeeree hasaaraal idlee sh dee
-
Anonymous (April 15, 2012 10:38:00 am )
2012 oni songuuli duhuud MANAN niilg baigaad MAXN gai bolno geed ehne3esee ajiluudaa hiij bn l de. tiim l baisan yum bol enhbayar eronhiilogchiid 2008 ond ajilaa ogood buuhad ni barivchlahgui yasii hudlaa shaltag gargaad 2012 oni songuulid gai bolno gej ingej daramtlan ard tumend tur huchtei gej reclamdaj baigaa yum baihdaa. Ard tumen gej huchtei shu de tegeed chi 2700000 irgen temtsvel 1000 tsagdaa onogdohgui shuu dee amjihchgui. Er ni avilgach hudalch hulgaichdaa barih ni zov gehdee 76 dotor zunduu l baigaa shu dee. Mongol mongoloroo deeshee zayagaraa mandah baihaa tseerluuleh baihaa ta nar harj l bai tengeriig aj…………………….
-
Anonymous (April 15, 2012 10:38:59 am )
Oo tii. ter elbegee gej shudarga es gej yariad baisan odoo l ajil ni ehleh gej baigaa yum baihdaa. zailuul gej.
-
Anonymous (April 15, 2012 10:50:39 am )
ЭНБАЯР маш тооцоотой,бодлогтой хүн болохоор бүгдийг урдчилан харж ямар пиар хийхээ төлөвлөсөн байна. Монголчуудын өрөвчихөн сэтгэл дээр тоглолт хийхээ бүр сайн мэдэж хүн ардын толгойг эргүүлэв. Монгол Улсыг минь самарч байна авилгалын загалмайлсан эцэг.Одоо гэмт хэрэгтэнгүүдэд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч болохгүй хэмээн сургаал айлдан муу муухай гэмт хэргийн ертөнцөд шинэ үрийг хөрсөнд тарьж эхлэв
-
Anonymous (April 15, 2012 11:02:04 am )
ану-аас ирсэн ирансферфактор хямд зарна 95265660
-
Anonymous (April 15, 2012 2:25:58 pm )
ЭНХБАЯРИЙН ТАВИСАН ЖҮЖИГ,МӨНГӨТЭЙ ХҮНД ЭНЭ ЗЭРГИЙН ЖҮЖГИЙН ЗАРДАЛ ЮУ Ч БИШ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА
-
Anonymous (April 15, 2012 11:08:39 pm )
энэ уйлагнасан бүдүүн авгай чинь манай Дарханы хар төмөрлөгийн Төмөртэйн Ордны хойд хэсэгийг нь эзэмшдэгш дээ.Манай Дарханыхан бүгд л мэднэш дэ.Сэтгүүлч нар Энхбаяраас -Төмөртэйн Орд хэнийх вэ? гэж асуухад Дарханы Хар Төмөрлөгийн үйлдвэрийн өмч гэдэг. Бишээ тэр төмөр зам тавьж хэсэг нь гэж асуухааар Энхбаяр хамар нь улам навтайгаад хүрлтийгээд л ирдэг…
-
Anonymous (April 16, 2012 8:34:19 am )
мэдээж хэрэг энхбаярыг барисан бариагүй цаад засгийн нүүр царай ямрыг харлаа жинхэнэ сталиныг төрд гарсныг харлаа, юм нэгээр дуусахгүй буруутай хүмүүс тодорхой хугацааны дараа хариугаа хүртэнэ бүх улсын их хуралчид тэрбумаар нь идсэн ш тээ тэндэр бүрийн ард байгаа бас ард кино театрийг элбэгээ со д бэлэглэсэн гэсэн
31 Comments