Сүүлийн үед “Шинэ үе” хошин урлагийн хамтлагийн ахлагч Н.Ариунболдыг нэгдүгээр хороолол дахь бууриа сэлгэж, “баячуудын” тодотголтой Зайсан толгойд 1 тэрбум 500 сая төгрөгөөр “хаус” худалдаж авчээ, 120 гаруй мянган долларын үнэтэй “Lexus-570” загварын машин хөлөглөдөг, гэртээ гэрийн үйлчлэгчтэй болжээ гээд л хэвлэлээр шуугьж байна.
Үнэндээ тэрээр “ажил хийвэл ам тосодно” гэдэг ардын сайхан үгийг амьдрал дээр ажил болгожээ. Энэ оны өмнөхөн “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа, Н.Ариунболд нар “Хас” банктай нэг жилийн хугацаатай тэрбум төгрөгийн гэрээ хийсэн гэнэ. “Хас” банкнаас ахиухан цаас халааслаад авсан тэд гэрээнд хүлээсэн үүргээ тунчиг амжилттай гүйцэтгэж, өдөр шөнө, өглөө оройгүй “Хас”-ын рекламыг хөгжилтэй, сонирхол татахуйцаар үзэгчдэд хүргэж буй ажээ.
Жүжигчин Бооёо анх “Бага тайз”-аас урлагийн гараагаа эхэлж байсан. Монголын хошин урлагийг өнөөгийн түвшинд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулсан авьяаслаг жүжигчин саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн билээ. 1990-ээд оны эхээр монголын драмын урлаг эзэнгүй байхад хошин урлагийн МУГЖ Батзаяа, МУГЖ Сосорбарам, МУГЖ Туяа, МУГЖ Чаминчулуун зэрэг “акул”-ууд нар бууриа сахиж үлдэж байсан түүх бий. Тэднийг залгаж “Шилдэг өнгө”, “Х-түц”, “Шинэ-Үе”, “Маск”, “Захиалгат инээд” зэрэг хамтлагууд шил шилээ даран гарч ирсэн. Үзэх үзвэргүй байсан олны сэтгэлийг баясгаж, драмын урлагийг дахин сэргээхэд хувь нэмэр оруулсан, хошин урлагийн хамтлагууд өнөөдөр ч гэсэн орлого сайтай хэвээр байна.
Сонирхуулахад, хошин урлагийн хамтлагуудыг сүүлийн үед Төрөөс ихээхэн анхаарч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлалууддаа дагуулж явдаг болсон гэнэ. Хамгийн сүүлд гэхэд л ерөнхийлөгчийн Киргиз улсад хийсэн төрийн айлчлалд “Х-Түц” хамтлагийн жүжигчин МУГЖ Баттулга буюу Аглууг дагуулан явжээ.
Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2012 8:29:02 pm )
aaaanhaa tegeed hagas terbumiin unetei bair awsan yum bna l daa
-
Anonymous (April 11, 2012 9:45:27 pm )
Энэ хэд ёстой ичмээр юмаа. Сая 4-р сарын 1-нд болсон шоуы урьдолон телевизээр ярилцлага яриа өгцгөөж байсан. Тэгэхдээ монголын хошин урлагийг үндэслэгч их мастерууд болох МУАЖ Данзан, Содном, МУГЖ Жанчив, Дашхүү, Цэеэ,Энхээ нарыг дурсах чүгүй байгаа юм даа. Тэгээд бодохоор үнэн өмнөөс нь ичиж байсан шүү
-
Anonymous (April 12, 2012 9:51:41 am )
Dursaj l bsan sh d. chinii naad 2 nach chin harin yum sonsdiim uu Uzuuleech ehleed.
-
Anonymous (April 12, 2012 9:52:22 am )
2 navch geh gej bgaad buruu bichchlee shuu.
-
Anonymous (April 12, 2012 12:29:26 pm )
yadii ooriin chadlaar absan bn shuu de ymar turuus hulgai hiisen bich booeoo sain jujigchin shuu amjilt husii
-
Anonymous (April 12, 2012 3:26:08 pm )
uan uriin chadlaar bj hargdaach orgon olniihoo hucheer gej helech.ene aglyy gej 1 darbaisan suungu marzagnasan yum ihceeseidee,kirgiz gene shuu,erunhologchuu sain dagaj daldaganad bai mangaraa
-
Anonymous (April 12, 2012 10:57:04 pm )
ard tumen turj uhej baihad het tansaglah amind n ch hurch medne shuu
-
Anonymous (April 12, 2012 10:58:38 pm )
HAS BANK DAMPUURCHEE
-
Anonymous (April 12, 2012 11:40:16 pm )
boyo ch yahaw ugaasaa awyastai ter agluu boliosio ichij vhmeer ymaa jvjigleh gej dee hudlaa darwaatlaa orilson ym dorow tawan hvvhed onchrvvlj haychhaad daldaganah ymaa olj tsohgee
9 Comments