antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2011 Comments are off

”Олон-Овоот” шиг олон банкийг дампууруулсан Монголын тэрбумтнууд өрөө төлөхгүй явна

нийтлэсэн Admin

«Анод», «Зоос», «Монгол шуудан» гэсэн арилжааны банкууд нэгэн зэрэг шахуу үүд хаалгаа барьж, хадгаламж эзэмшигчдийг чамгүй сандаргаад авсан хэргийн шарх одоо ч аниагүй байна.

«Монгол шуудан» банкийг Ш.Батхүү тэргүүтэй «Хадгаламж» банкныхан худалдаж авсан бол «Анод», «Зоос» банкны хэрэг өнөөдрийг хүртэл шүүх, цагдаагийн хаалга татсаар байгаа билээ.

«Анод» банкны хэрэг ид шуугиан тарьж байх үед манай сонин тус банкны 40 том зээлдэгчийг олонд дэлгэж байв. Тэгвэл эдгээр зээлдэгчид өнөөдрийг хүртэл өрөө төлөөгүй атлаа тэрбумтны эдэлж, хэрэглэдгийг эдэлсэн шиг эрх чөлөөтэй явна.

«Анод» банкийг удирдаж явсан, нэг ёсондоо зээл өгөхийг зөвшөөрсөн нөхөд нь шүүх цагдаагийн хаалга татаад cap жилийг өнгөрөөж байхад зээл авсан, жинхэнэ хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд ямар нэгэн ял зэм эдлэхгүй байгаа нь хамгийн хачирхалтай.

Уг нь логикийн хувьд бодоход зээл өгсөн нь биш авсан нь ял эдлэх ёстой ч манай хуулийн тогтолцоо асуудлыг өөрөөр шийддэг аж. Тиймээс бид энэ удаа «Анод» банкнаас зээл авч, дампуурахад нь «үнэтэй» хувь нэмэр оруулсан 40 том зээлдэгчийг дахин нэрлэж байна.

Эднийг Д.Гарамгайбаатар захиралтай зам засварын «Мон-роуд» компани тэргүүлдэг билээ. Тэрбээр 17 тэрбум 830 сая төгрөгийн өртэй бөгөөд түүний зээлийг эргэлзээтэй, муу зээлд Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагчид хамруулсан байна.

«Монроуд »-ын араас «алдарт» «Мон-Уран»-ы Б.Наранхүүгийн «Инвекс» компани хүчтэйхэн давхиж байв. Б.Наранхүү «Анод» банканд 17 тэрбум 500 сая төгрөгийн өртэй. Б.Наранхүүгийн зээлийг бүгдийг муу зээл гэж эрх хүлээн авагчид тодорхойлсон байдаг.

Дараа нь «Монгол газар» компанийн Ц.Мянганбаяр 12 тэрбум төгрөгийн өглөгтэйгөөр мөр алдахгүй мөшгиж яваа.

Тэдний араас «Жи энд Юу голд» ХХК, «Аэро Монголиа» ХХК, «Сити такси» ХХК, «Стардевелопмент» ХХК, «Очир төв» ХХК, «Дээж-Овоо» ХХК, «Уянга болор» ХХК, «Эм энд Жи констракшн» ХХК, «Тас петролеум» ХХК, «Гацуурт» ХХК, «Селвок» ХХК, «ОССК» ХХК, «Ай Ти Зэт» ХХК, «Их барилга» төсөл, «Хотын зам» ХХК, «Анома» ХХК, «Мон Форте» ХХК, «Гүн төгөл» ХХК, «Оюуны-Ундраа» ХХК, «Сэбоцэ» ХХК, «Ус орчин» ХХК, «Эрчим хүч барилга угсралт Трест» ХК, «Сод Монгол» ХХК, «МБК» ХХК, «Шинэ торгон Монгол» ХХК, «Коул дизель Монголия» ХХК, «Интерпей» ХХК, «Си Эф Си» ХК, «Эрхэс Майнинг» ХХК, «ТБД Андууд» ХХК, «Арвижин үржихүй» ХХК, «ХНС» ХХК, «Сэлэнгийн тариалан» ХХК зэрэг компаниуд шил шилээ даран явна.

Гэвч эдний хэн нь ч өрөө хагасалж, хугаслаагүй төдийгүй тансаг гээч нь амьдарч чадаж байна.

« Олон-Овоот »-ын асуудал УИХ-д шуугиан дэгдээгээд буй энэ үед «Анод» банкийг дампууруулсан олон тэрбумтны зээлийг эргэн сануулахад илүүдэхгүй биз. «Олон-Овоот» шиг олон банкийг дампууруулсан Монголын тэрбумтнуудын хэн нь хэн бэ гэдгийг бид эрэн сурвалжилж, уншигчдадаа хүргэх болно.

С.Дөлгөөн

Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car