antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2011 2 comments

Алимаа хочит Ц.Батбаяр гишүүн Сүхбаатарын талбайг хотын мэр Ч.Мөнхбаяртай хуйвалдаад ард түмнээсээ нуугаад зарчихсан гэв үү….

нийтлэсэн Admin

ЭНЭХҮҮ ХУУЛЬ БУС ГАЗРЫН НАЙМААНЫ ХЭРЭГ ТӨРИЙН ТОМЧУУДЫГ ХӨЛДӨӨ ЧИРЭХ НЬ ЭЭ!

Газрын наймаа ид цэцэглэсэн он жилүүдэд буюу УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хотын мэр байх үед ийм нэгэн луйвар хийгдсэн нь тодорхой болж байх шиг байна.

Учир нь Эрх чөлөөний хонх байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу хуучнаар Ленин клубын чанх хойд талын цэцэрлэгт хүрээлэн бүхий хэсгийг эрх мэдэлтнүүд хэнд ч хэлэлгүй сэм ханцуй дотроо наймаалцчихсан хачирхалтай хэрэг дэгдлээ. Энэ тухай Алимаа хочит экс “Тийм бузар булай юм гэж хаа байдаг юм бэ. Би Нийслэлийн Засаг дар­гаар ажиллаж байх­даа Сүхбаатарын тал­байн газ­раас хувь хүн, компанид отг өгөөч үгүй” гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ нилээд тэвдсэн янзтай байгаа ба энэхүү мэдээлэлд эмзэг хандаж байгаа гэнэ.

Монголын хамаг алтыг ямар ч татваргүйгээр цөлмөөд бүхэл бүтэн уул нурууг хоосон шороо болгож залгиж байгаа ч хэнд ч дийлддэггүй нэгэн том толгойт цээжээрээ халхалж толгойг нь илдэг гадны компани болох “Бороо гоулд” ХХКомпани нийслэлийнхний эрүүл мэндийн төлөө эмнэ­лэг, цэцэрлэг барьж өглөө хэмээн хүмүүсийн амыг хаадаг “мэргэшсэн” ажилтай улс байдаг. Тэдний увайгүй нөхдүүд Түгжилдэх ажлынхаа хүрээнд “Сүхбаатарын тал­­байн урд талын хэсгийн газар бүр талхлагдаж гүйцлээ.  Өөрсдийн компаниасаа нэг тэрбум төгрөг гаргаад за­саад, гоё болгоод өгье” гэж хотынхны хулхин дээрх ээлжит цэцэгээ тарьжээ. Харин хотын дарга Түгжил хочит Г.Мөнхбаяр “Бус­дын өмчийг засаад яах вэ. Наад талбай чинь банк­ны барьцаанд бай­гаа” гэх ухааны учир битүүлэг хариу өг­сөн шидсэн юм байна. Ийнхүү хэрэг мандаж нийтийн эзэмшлийн талбай болох хотын залуусын орой үдэш болздог цөөхөн газрын нэг “Энхтай­ваны хонхтой цэцэрлэг” бусдын өмч болж хувирчээ. Баттай эх сурвалжын мэдээлснээс үзвэл 2006 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг дарга Алимаа Ц.Бат­баяр “Ч.Орхон захиралтай “Ю Би  констракшн” ХХК-д Сүхбаа­та­рын хөшөөний урд талын цэцэр­лэг бүхий 2,5 га газрыг олгосугай” гэсэн захирамжийг гаргасан нь Нийслэлийн өмчийн газарт одоо хэр нь Алимаа даргын 52 дугаар захирамж нэртэйгээр ду­райтал хар дээр цагаанаар бичээсэй байна. Азаар УИХ-д сонгогдсон Алимаа Ц.Батбаяр ч энэ хэргийг дангаараа хийчихээгүй бололтой. НИТХ-ын гишүүд хуралдаж тогтоол үйлдээд мөөмтэй пионер, бусдын нөхрийг эргүүлэгч гэгддэг Н.Болормаа НИТХ-ын дарга байхдаа баталгаажуулан гарын үсгээ дурайтал зуржээ. Хотод энэ мэт шимэгчлэн амьдрагч том толгойтнуудын элдэв луйврууд ийнхүү эцэс төгсгөлгүйгээр хөвөрч эхэллээ. Энэ хачирхалтай луйварын талаар мэдэх эсэх талаар нь тухайн үед НИТХ-д сууж байсан нөхдөөс сураглавал “Нүд нь бүлтийгээд, мөрөө хавчин юу ч мэдэхгүй Хоньчин Найдан царайлаад сууж байгаа нь өрөвдмөөр. Цэцэрлэгт хүрээлэнг нууцаар зарсан энэ хэргийг талаар хамгийн ихээр мэдэж байгаа хүн бол одоогийн хотын дарга Г.Мөнхбаяр гэх мэдээлэл бидэнд олдсон. Тэрээр том толгойлон 2006 онд хотын Ерөн­хий менежерээр ажиллаж байхдаа тухайн үеийн Алимаа хочит мэр Ц.Батбаяраас нийслэлийн төв талбайн өмнөх цэцэрлэгийн тохижилтод “анхаарч ажиллах” үүрэг авч байсан юм билээ. Энэ зөвлөгөө, үүрэгийг мань эр буруугаар ойлгосон уу яасан “Ю Би констракшн”  компанитай хуйвалдаад дээрх талбайд “Их Монгол Улс бай­гуулагдсаны 800 жилийн ойд зо­риу­лан усан оргилуур бүхий үйл­чил­гээний төв байгуулна” гэж тохирсон бололтой. Энэ тохиролцооны цаана асар их мөнгө яригдаж байгааг ч учир мэдэх албаны хүмүүс жиг жуг ярьж байна.  Ингээд нөгөө “Ю Би констракшн” компани их засвар огт хийгээгүйгээр үл барам өнгөт хавтангаар бүрнэ гэсэн амлалтаа ч ор тас мартаад усанд хаясан чулуу шиг арилаад өгсөн байна. Ийнхүү энэ нийтийн өмчийн талбай нь хувийн өмч болчихсон учир юмтай хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ хамаагүй гээд огт гар хүрч өөд нь таталгүй тэр хэсгийг тэр хэвээр нь хаяж орхисон юм байна.

Албаны эх сурвалжуудын яриагаар бол тус газрыг хэсэглэн зара­хаар урьдчилан бэлтгэсэн байсан уч­раас өнгөт гантиган хавтангаар бүрээгүй, тэгэж илүү зардал гаргаагүйн цаана нэг санаа нуугдаж байгаа нь илт болоод байна.

Ямартай ч “Ю Би констракшн” компани улирал бүр хоёр сая 750 мянган төгрөг төлөх үүрэгтэй. Энэ мөнгө нь хаагуур, хэний халаас руу ордог нь тодорхой бус. Угтаа бол тус газрыг эзэмших эрхийг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус хувийн компанид хөшигний араар хуйвалдан байж өнөөх гайхал Түгжилүүд чинь олгочихсон аж. Хотын А зэрэглэлийн бүсийн, тэр дундаа эх орны маань зүрх нь болсон Сүхбаатарын талбайн энэ газрыг хүнээр бол элэгийг нь хуулаад авчихаж байгаатай ялгаагүй уг газрыг эзэмших гэрчилгээний үнэд 82 хон сая төгрөг авсан болоод нүдээ аниад тавиад туучихсан нь даана ч харамсалтай. Иймхэн хэдхэн халтар төгрөг авсан нь гэрчилгээг үнэм­шил­тэй харагдуулна гэдэг үнэхээр үнэмшилгүй, цэцэрлэгийн хүүхэд хуурахтай адил луйварын дээд луйвар мөн.

Энэ талаар одооны нийслэлийн зарим нэг удирдлагуудаас тодруулахад “Ю Би констракшн” гэдэг компани Сүхбаатарын тал­байн урд хэсэг, хонхтой цэцэрлэ­гийг Худалдаа хөгжлийн банкины зээ­лийн барьцаанд тавьсан нь үнэн, цаана нь Хятадын компани бий, тэр ч бүү хэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Алимаа Ц.Батбаяраас эхлүүлээд олон томчууд холбоотой, үүний цаана ч асар их мөнгөний тоо сонсогддог гэж ам алдсан. Тэгвэл нийслэлийн залуусын болзон цуглах цөөхөн газрын нэг болох энэхүү талбай нь Худал­даа хөгжлийн банкны барьцаанд тавигдсан болж таарч байна. Юу ч гэхэв дээ хэн дуртай нь, эрх мэдэлтэй нь ингэж л дураараа дургиж байна. Монгол хүн гишгэх газаргүй болох цаг тун ойрхон байгааг энэ хэрэг харуулж байна. Тус газрыг эзэмшигчид зүгээр л банкинд хүү төлөөд суух тийм дүүрчихсэн улсууд биш нь тодорхой бөгөөд том төсөл эхлүүлж Blue Sky Tower-тай өрсөлдөхүйц том тэнгэр баганадсан шилэн барилга босгохоор бэлтгэл ажилдаа сэм орсон гэсэн яриаг ч албаны хүмүүс үгүйсгээгүй юм. Юутай ч тус газар эзэмшигчид сонгууль дөхсөн энэ үед ард түмний хэл амнаас айгаад одоохондоо барилга байгууламж барьж эхлэхгүй нь тодорхойл байх. “Энхтайваны хонх”-ны ойролцоо шатар тоглодог хөгшчүүл “Энэ цэцэрлэгийн модыг нэг нэгээр нь сэм суга татаад байгаа юм. Ямар учиртайг нь бүү мэд. Нэг л өдөр Хүүхдийн парк шиг хашаагаар хүрээлээд ав­чих­на биз. Цагдаа нар биднийг байнга л хөөж байдаг юм” гэлээ. Үнэхээр энэ хавийн модыг суга­лаад дуусч байгаа бололтой. Хаш­лага нь эвдэрч, мод нь цөөрсөн үзэгдэнэ. Үүний зэрэгцээ тус талбайн урд талын автобусны зогсоолыг хотын мэрийн зарлиг, заавраар зам засах өнгөлөн далдлалтын дор
Дуурийн театрын өмнөх цэцэр­лэгт талбайг хувийн компани авсан цаг үетэй тун ойролцоо юм билээ. Нэг л өдөр Сүхбаатарын талбайд  гадны хөрөнгө оруулалттай тэнгэр баганадам дэлгүүр ч юм уу, зочид   буудал босоход гайхах зүйл алга. 1990 оны эхээр зальт этгээдүүд Хан-Уул дүүрэгт байдаг танк хө­шөөг төмрийн хогонд өгөх гэж байсансан. Тэгтэл өнөөдөр төв талбайгаа таллаад зарчихсан сууж байдаг, газрын ченжүүдэд хайрлах, хамгаалах үнэт зүйлс гэж алга. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих газар олдохгүй байхад төв тал­байдаа үйлчилгээний төв барих юм гэнэ. Нөгөөтэйгүүр  нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өндөр албан тушаалтнаас айгаад 2006 онд гарсан захирамжийг цуцлах ямар ч сонирхолгүй байдаг бололтой. Энэ асуудлыг авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллага  анхааралдаа авч асуудлыг нэг мөр болгоосой. Ер нь олны үг ортой гэгчээр “Авилгатай тэмцэх газар”-т ч итгэхэд хэцүү болсон цаг даа. Томчууд Авилгатай тэмцэх газар байгуулж харин ч нэг авилгаа нам даруулчихаад санаа амар толгой гэдгэр алхах юм даа. Залуучууд минь ээ. Та нарт үлдэх эх орон чинь шүү дээ. Сайн боловсорч эрүүл ухаанаар эх орноо аврах цаг аль хэдийн ирчихээд байна. Сэрцгээгээч Монголчуудаа. Цаашид тус газрын болоод өөр бусад луйврын талаар талаар бид дахин сурвалж­лан хүргэх болно.

Э.Үнэнхүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 18, 2011 3:53:58 am )

    Солонгос хэлний мэргэжилтэй залуус та бүхэнд:
    Topik-ийн оноогүй+Тэтгэлэг+Ажиллах эрхтэйгээр Солонгосын их дээд сургуулиудын магистрт суралцах боломж олгож байна.

    Утас: 7011-0503, 95161006, 91148232
    http://www.edu-line.mn

  • Anonymous (October 18, 2011 5:19:24 am )

    Munhbayaryn negel nudeer ni garah tsag oirtoj baina daa

antalya rent a car