antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2011 Comments are off

“Гуомэн-2011” олон улсын тэмцээнд Э.ХАЛИУНБОЛД түрүүллээ

нийтлэсэн Admin

Энэ сарын 10-11-нд Хөх хотод болсон “Гуомэн-2011” авто, мото спортын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ. Мотоциклийн төрөлд 40 гаруй тамирчин оролцсоноос “Алтай” констракшн, Замын цагдаагийн газрын тамирчин Э.Халиунболд түрүүлж алтан медаль хүртсэн байна. Харин автомашины уралдааныг жийп болон “УАЗ-469” гэсэн хоёр ангиллаар зохион байгуулжээ. “УАЗ-469” машины төрөлд манайхаас 13 тамирчин оролцсоноос ОУХМ Ш.Гомбодорж түрүүлж, Н.Ариунболд, н.Сүрэндорж нар удаалсан байна. Харин жийп автомашины төрөлд эхний гурван байрыг Хятадын тамирчид эзэлжээ. Дашрамд сонирхуулахад Хөх хотын биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан “Гуомэн-2011” цомын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Орос, Хятадын 100 гаруй тамирчин оролцжээ. Энэхүү тэмцээнийг цашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car