Хаврын хаварт улс төрийн амьдрал буцалж эхэлдэг бичигдээгүй хууль бий.
Энэ хаврын тухайд сонгуулийн өмнөх гэдгээрээ бүр ч ширүүхэн улстөржилтөөр дүүрэн байх нь тодорхой байна. Харин улс төрийн амьдрал халуухан байгаа энэ өдрүүдэд долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асуудлууд эргэн сөхөгдөж эхэллээ. Долдугаар сарын 1-ний хэрэг өөрөө маш ээдрээтэй. Тэр ч утгаараа учрыг нь олох юмсан гэсэн хүмүүс олон байна. Гэтэл учрыг нь олох үүрэг зөвхөн шүүхэд л байгаа. Өнгөрсөн долоо хоногт АН-ын сэтгүүлчидтэй уулздаг уламжлалт 4:11 уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хийсэн мэдээллээр цагдаагийн экс дарга нар “Бид албан тушаалдаа хайнга хандсан байна. Хэрэв цагдаа хүн буудсан байвал бид хамаагүй шүү” гэсэн мэдүүлгийг өгчээ.
Энэ нь тэднийг албан тушаалдаа хайнга хандсан гэм буруутай гэсэн зүйл анги руу хэргийг оруулж зөвхөн хяналт тавьж чадаагүй гэдгээр цагаатгагдаад явчих хэмжээний гарц. Насаараа шахам цагдаагийн байгууллагад ажилласан тэдгээр нөхдүүд өөрсдийгөө яавал авч гарах вэ гэдгийг тооцоолохгүй өчиг өгч чадахаа үүгээрээ харууллаа. Харин тэдний энэ амиа бодсон мэдүүлэг доор нь үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн долоон албан хаагч дарга нарыг тушаалгүйгээр бүлэглэн, өөрсдийн дураар хүн алчихсан гэдгээр цаазын тавцанд зогсох хэмжээний ял руу түлхэж буй хэрэг. Гэтэл нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлсэн цагдаа нар нөгөө талаас хүний эрхэнд халдаад зогсохгүй амь насыг нь хороосон хэрэгтэн болохгүйн эрхэнд “Бид тушаал биелүүлсэн. Хэн буу, сум тараасан юм. Хэн биднийг энэ маршрутаар гараад үймээнийг зогсоо гэсэн тушаал өгсөн юм. Энэ дарга нар шүү дээ. Яахаараа бид сайн дураараа өөрсдөө буу олоод хүн буудчихсан юм шиг болж байгаа юм” хэмээн хүн буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн аж.
Харин эндээс хамгийн ойлгомжгүй бөгөөд хэрэг байдлыг хааш нь ч эргүүлж болохуйц нэг асуулт гарч ирж байгаа юм. Буу сум тараасан нь бууд гэсэн тушаал мөн үү гэж. Дээрх асуултын хариулт ямар байхаас шалтгаалж долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдох цагдаагийн дарга нарын хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг нь тодорхой болох учиртай. Хэрэв буу сум тараасан нь бууд гэсэн тушаал биш юм бол яагаад Ерөнхийлөгчийг онц байдал зарласны дараа тарааж байгаа юм. Хэрэв биш бол дөрвөн хүний амийг буудаж хөнөөсөн цагдаа нар бүлэглэж, ямар ч тушаалгүйгээр гал нээсэн болох нь үнэн үү. Хэрэв тийм бол цагдаагийн албан хаагчид яагаад… гээд 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой ар араасаа цуврах ноцтой асуудлуудын эцсийн цэгийг шүүх хурал хатгаж, үнэлэлт өгөх үлдлээ. Өөрөөр хэлбэл, М.Алтанхуяг, Д.Дорлигжав прокурорын аль алиных нь үед бууг хэн тараасан. Сумыг нь хаанаас худалдаж авсан тухай нэгэнт тодорхой болчихсон байгаа. Тэгэхээр буу сум тараасан нь нотлогдоогүй тухай биш, тушаалаар буудагдсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой болгохын тулд шүүх хурал хийх ёстой болоод байгаа юм. Үүнийг тогтоохыг тулд Монголын шүүх урьд өмнөхөөсөө илүү ажиллаж эхэлж байгаа болов уу гэдэгт найдаж байна.
Учир нь Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдох цагдаагийн экс дарга нарыг шүүх хоёр дахь шатны шүүх хурлын үеэр тушаал өгөх магадлал бүхий албан тушаалтнууд буюу Н.Энхбаяр С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан гэх мэт тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүдээс анх удаа гэрчийн мэдүүлэг авсан юм. Гэрчийн мэдүүлэг авахдаа аль нэг дүүргийн шүүх хурлын танхимд биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр анги цагдах хорих төвд дуудаж хууль дүрмийн дагуу байцаасан нь эерэг үр дагавар өгсөн байх ч талтай. Гэхдээ тэдгээр төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан хүмүүс “Би тушаал өгсөн” гэж ганц үг ганхийгээгүй нь бас л асуудал.
Учир нь тухайн үед Молотовын коктейлийн тухай ам нээж байсан С.Баяр гэрчийн мэдүүлэгтээ тэр талаар дурьдсан уу. С.Баяр яагаад Молотовын коктейл гэдгийг түрүүлж дуугарав. Молотовын коктейль гэгч нь дэлхийн хоёрдугаар дайны үед Монголд оруулж ирсэн өнгөгүй шингэн, тэсэрч дэлбэрэх бодис болох тухай ярьдаг юм билээ. Хэрэв 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр энэ бодисыг хэрэглэсэн бол хаанаас оруулж ирсэн бэ гэдэг нь мөн л хардалт дагуулж байгаа юм. Хэрэв энэ талаар гэрч тодорхой хэлэх юм бол асуудал улам бүр тодорхой болох учиртай. Тиймээс тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд төрийн хүний зангараг гаргаж болсон бүх явдлыг үнэнээр нь хэлж шүүх ажиллагаанд дэм болохгүй бол цаашид юу болохыг хэн ч таашгүй биз ээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2012 10:44:57 am )
МАН ИЙН АЛУУРЧАД ЗАСАГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХИЙН ТӨЛӨӨ 5 ХҮНИЙГ БУУДАН
ХОРООЛГОЖ ОЛОН ИРГЭНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭН ХОХИРООЖ ЦАГДАА НАРИЙГ ГЭМТЭЭЖ БЭРТЭЭЖ
ХЭРЭГТЭН БОЛГОЖ ӨӨРӨСДӨӨН ЗҮГЭЭР ӨНГӨРХИЙГ ЗҮҮЛ БҮРЭЭР ОРОЛДОЖ БАЙГАА НЬ ӨДӨРӨӨС ӨДӨРӨТ ТОДОРХОЙ БОЛОЖ БАЙНА ЭНЭ ХЭРЭГИЙН ШҮҮХ ХУРАЛИЙГ ОЛОНД НЭЭЛТЭЙ АРД ТҮМЭН ГЭРТЭЭН СУУГААД ҮЗНЭ БОЛХООР ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА
ХУРАНДАА НАРТ ИХ НО БИ ТЭД ТУШААЛ ӨГСӨН ХҮНЭЭН МЭДЭЖ БАЙГАА ЗОРУУДААР НУУЖ
ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛДААН ХАНГ ХАНДСАН ХЭМЭЭН ЯЛЛАГДАЖ ӨРШӨӨЛӨӨР ОРСОН ХЭМЭЭН СУЛЛАГДАХ САНАА БАЙНА ХЭРВЭЭ ЭНГЭВЭЛ ЖЭРИЙН ҮҮРГЭЭН ГҮҮЦЭТГЭЖ ЯВСАН ЦАГДАА
ТУШААЛГҮЙГЭЭР БҮЛЭГЛЭН ХҮН АЛСАН БОЛНО ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭНЭ ҮҮЛ АЖИЛГААНД ОРОЛЦСОН ЦАГДАА НАР ОДОО ҮНЭНИЙГ ХЭЛЭЖ ДУУГАРЧ ӨӨРӨСДИЙН АМЬ НАСААН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭНЧ ЭНЭ ЦАГДАА НАРААН ХАМГААЛАН ҮГЭЭН ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ
ЛУЙВАРЧАД ТЭДЭНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУРАНДАА НАР ЦАГДАА НАРИЙГ ЗОЛООСЛОХ ГЭЖ БАЙНА -
Anonymous (April 11, 2012 10:47:50 am )
ЦАГДААГИЙН ТЭМДЭГЛЭЛ ҮНХЭЭР ҮНЭН БАРИМТ БАЙЖ ЭНЭ ЦАГДАА ЖЭРИЙН ЦАГДАА НАРТ
ҮНЭНИЙГ ДЭЛЭГСЭНЭЭР ИХ ТУС БОЛЖЭЭ -
Anonymous (April 11, 2012 10:53:25 am )
МОЛОТОВЫН КОКТЕЙЛ ОХУ ЭСЯ БАЯР ГУРАВ ИХЭР ТӨРСӨН АХ ДҮҮ АЛУУРЧИД
-
Anonymous (April 11, 2012 11:22:56 am )
ELBEGDORJ.SOSORBARAM 2 HIILEGSEN YUM BISHUU EHLEJ UURSUDUU JAGSAAD TER HOOROND SHATAH SHINGEN ZUUJ IREED UIL YAVDAL URNUSUN YUM BAINA
-
Anonymous (April 11, 2012 11:31:25 am )
zaa teneg yumuu? ovoo bosgoogui bol shaazgai suuhuu? songuuli budliulaagui bol humuus jagsahuu? odriin jagsaal duusaad shono n buudsan n hen be? bod l doo teneg ard tumnee bitgii huur l daa!aliin bolgon hulgaich aluurchdad buuj ogoh yum! zorig uhsen elbegdorj alsan 5n hun buudlaa elbegdorj buudsan mahnii une osloo elbegdorj osgoson gj yrih n zov yumuu? ta nar enhbayar bj bhd hezee muulj blaa bugdeeree chichreed l bj bsn biz de?muu 2 nuurtei tenegyydee?er n eruul uhaantai bgaarai!zorig uhsenees ehelsen ene allaga 5huniig buudsantai holbootoi gj bi bodoj bna!buh yumand holbogdoj bgaa man namiinhan bugded n buruugui boloh gj zutgeed bgaa uchir n yu yum be? sain bodoh l heregtei!hervee bat uul elbegdorj 2 buruutai bsn bol ali hediin avaachaad tsaazaar avchiksan bgaa!tegeheer tiim bish l bhgui yu?
-
Anonymous (April 11, 2012 12:28:30 pm )
Hujaa elbegee-ees salahgui bol ch mongol ch suirlee dee
-
Anonymous (April 11, 2012 2:57:02 pm )
orosin gar khol s bayr tyshaalin bayr gartsaagvi ogsoon
-
Anonymous (April 11, 2012 4:15:57 pm )
ene bolj baigaa heregt zuubhun elbegdorj holbootoi gej bi uuriinhuu bodloor helj bna.yagaad gebel elbegee anh huch absan yed ehleed zorigiig alsan odoogiin turiin terguun elbegdorj baina.7-r sarin 1d bolson aimshgiin heregt bas holbootoi gej bodoj bna.tiim uchiraas erungiilugch tub halh hun boloh heregtei bna enhebayriig erunhilugch bolgoh uu esbel uur ardtumniig hagaralgui,manai mongol ulsiig hamgalj,mongol ulsiin hugjiliin tuluu ajil hiideg huniig songoh heregtei bna. unhiin muu sanaatai elbegdorjiig zailuulah heregtei bna.bag yastan elbegdorgiig zailuulahgoi bol mongol uls hujaagiin gart orood uguy bolon gesen ug tiim uchraas turiin terguun tub halh hun baih yostoi ard tumin mini ee odoo uarah tsag irlee hamtdaa eh oroni tuluu eb negdeltei ajilya
-
Anonymous (April 11, 2012 5:06:40 pm )
Nudend huiten hunii 1-rt
-
Anonymous (April 11, 2012 9:33:06 pm )
ardchilsan namiinhnii Zorigiig alsan heregiig sohoj tabih hertei
10 Comments