Монголын төрд олон ч бизнесмэн бий. Тэдэнд дундаа хар багаасаа хөлсөө шавхан байж зүтгэсний хүчинд өнөөгийн
амжилтанд хүрсэн гэх нэгэн хүн бол Ш.Сайхансамбуу. Хэн ч энэ хүний хийсэн, бүтээсэн, зүтгэсэн бүхнийг үгүйсгэхгүй. Гэвч Нарантуул гэх нэртэй монголдоо л томоохон худалдааны төвийг байгуулсныхаа дараа олон зуун иргэнийг амьдралын баталгаатай болгоно гэж өвөл, зунгүй хүйтэн цемэнтэн дээр зогсоож хөлжиж байгаа эрхэм маань улс төрд ороод хэний төлөө юу хийж байгаа хэрэг вэ? Ард түмний нэг хэсэг болсон монгол иргэд Ш.Сайхансамбуу таны сайхан бүхнийг амлаж барьсан Нарантуул худалдааны төвд чинь хичнээн иргэн эрүүл мэндээрээ хохирч байгаа вэ?
Өөрийнхөө бизнесийг хэдэн наймаачдын зовлонгоор дээшлүүлж яваагаа тэгээд улс эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө хйиж байгаа ажил гэж ярих уу? Саяхан баттай бус эх сурвалжийн мэдээлснээр Ш.Сайхансамбуу Хятадуудад Нарантуулыг худалдах гэж байгаа гэжээ.Түүний хувьд Нарантуулыг худалдах сонирхолтой байгаа нь өнөөх л эрүүл мэнд, ажилллах орчны тухай байнга гомдоллож байдаг хэдэн наймаачдаасаа салах гэсэн оролдлого уу? Юутай ч түүнийг Хятадуудад Нарантуулыг худалдах гэж байгаа гэсэн мэдээлэл мэр сэр яригдах болсон. Ш.Сайхансамбуу гишүүний талаар “Одоогийн мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс нь Монголыг шоронжуулсан хууль хэмээн шүүмжилсээр иржээ.
Уг хуулиар тэнсэн харгалзах гэсэн ял бараг байхгүй болсон. Ийм ял бол хөнгөн маягийн гэмт үйлдэлтэй хүнийг шоронд явуулалгүй үлдээж, нийгмийн харилцаан дунд нь хүмүүжүүлэх нөлөөтэй байлаа. Хатуу гэхэд дэндсэн Эрүүгийн хуулиар шийтгэгдсэн хүмүүс өнөөдөр Монголын шоронг дүүргэж, дахиад шинээр шорон бариад тэрүүчээс нь ашиглаж эхэлсэн юм. Ингээд ч ялтнуудаа хийх газаргүй шахуу байна. Тэгвэл өнгөрсөн оноос Ш.Сайхансамбуу энэхүү шоронжуулсан хуулийг засварлаж, шинэчилсэн хуулийн төсөл хийснээ зарлаж байгаа.
Үүнийг нь дэмжих хүн УИХ-д харин тун ховор бололтой. Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөл дээр нь С.Нарангэрэл доктор ажилласан гэнэ. Гэтэл тэр нь одоогийнхоосоо долоон дор хууль болох ажээ. Хэрвээ тэдний төслийг УИХ-аас баталбал шоронд орох хүний тоо улам өснө гэж Х.Тэмүүжин гишүүн үзэж байна. Тухайлбал, Ш.Сайхансамбуугийн санаачилж, С.Нарангэрэл доктороор хийлгэсэн гэх уг хуулийн төсөлд хэн нэгэн хүн үзгээр юм уу, шохойгоор, эсвэл хурц иртэй юмаар хаа нэгтээ эрээчиж, сараачсан бол гэмт хэрэгтэн болох ажээ. Ухаандаа “Ш.Сайхансамбуу бол шал тэнэг амьтан” гээд байшингийнх нь ханан дээр бичсэн байвал гэмт хэрэгтэн болж ял сонсох юм байна.
Ийнхүү маш олон жижиг сажиг зүйлийг гэмт хэргийн бүрэлдэхүүн болгож орхисон байв. Тиймээс Х.Тэмүүжин мэтийн залуу хуульчид “Ш.Сайхансамбуу гуай, та ингэж тэнэгтэж болохгүй” гэж сануулаад байгаа аж. Гэвч Ш.Сайхансамбуу нь угийн мугуйд эр тул “Харин ч энэрэнгүй хууль болно. Та нар даан ч намайг дэмжихгүй юм” хэмээн аанай л тэнэгтэж суугаа гэнэ. Хэрвээ элдэв юм эрээчсэн байдлаар хэв журам зөрчсөн бол эрүүгийн хуулиар бус иргэний болон захиргааны шугамаар шийдэх боломжтой юм байна. “ гэсэн мэдээллийг фактньюс.мн-д дэлгэж байсан юм.
Ц.Тамир
bai.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2012 10:20:29 am )
ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ АРД ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХУУЛЬ НИЙГЭМД ХАМАГИЙН ИХ НӨЛӨӨЛӨХ ХҮН БҮРИЙН ЭРХ АШГАТАЙ ХАМААТАЙ ХУУЛЬ УЧАР
ЗӨВХӨН НЭГ ХҮН БИЧЭЭД 76 ХҮН ХЭЛЦЭЭД БАТЛАЖ БОЛОХГҮЙ ХҮНИЙ ЭРХИЙГ БҮРЭН ДҮҮРЭН
ХАНГАСАН ҮНДСЭН ХУУЛЬ НИЙЦСЭН ХУУЛЬ БАЙХ ЁСТОЙ ЖЭШЭЭ НЬ МОНГОЛЫН ИРГЭН
АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ ӨӨРИЙН ГЭР ОРОН ОРШОН СУУХАА ГАЗАРТААН ГЭМТ ХАЛДАЛГААС ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДИЙГ ЯМАРЧ АРГААР ХАМААГҮЙ ХАМГААЛАХ ИРХТЭЙ ӨМЧ ХӨРӨНГӨӨ
ГАДАНИЙ ХАЛДАЛГААС БҮРЭН ХАМГААЛАХ ИРХТЭЙ ГЭХ ТЭМТЧЭЛЭН МӨН ХУЛГАЙ ЛУЙВАР ТАНХАЙ ХҮЧЭН ХАР ТАМХИ ХҮН ХУДАЛДААЛАХ АРХИЙДАН СОХТУУРАХ ЗЭРЭГИЙН ГЭМТ
ХЭРГИЙГ МАШ ХАТУУ ЧАНГА ЗҮҮЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ МӨН НИЙГЭМИЙН ХЭВ ЖУРАМ ЗӨРЧӨХ
ХЭРЭГТ ТОРГУУЛ НЬ МАШ ӨНДӨР БАЙХ ХЭРВЭЭ ТОРГУУЛААН ТӨЛӨЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТОРГУУЛААН ТӨЛӨЖ ДУУСТАЛ ТУСГАЙ ХОРИХ ГАЗАР АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЖ ТҮҮНИЙХЭЭ ХӨЛСӨӨР ТОРГУУЛААН ТӨЛӨЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТӨЛӨЖ ДУУСХААР ГАРГАНА
НИЙГЭМИЙН ХЭМ ЖУРАМ ГЭДЭГТ ҮҮЛЧЭЛҮҮЛЭХ ҮҮЛЧЛЭХ ЁС ЗҮЙ ЗӨРЧӨХ МӨН БАЙШАН БАРИЛАГИЙН ХАНА ТУУРГАНД ЗУРААС ЗУРАХ ГАРЦГҮЙ ГАЗАРААР ЗАМ ГАРАХ ЗҮҮ
БУС ХАРЦАХ АГСАН ТАВИХ ГУДМАНД АРХИДАН СОГТУУРАХ ЗЭРЭГ ОЛОН ҮҮЛДЭЛ БАЙНА -
Anonymous (April 11, 2012 10:23:33 am )
bi narantuuliin haimaachin bna. caihansambuug ulaan tseejeere hamgaalna.tvvni xvchind hvnees dutahgvi shan amidarch bna.hudaldaani tom tuv neechihed hvn orohgvi tvreesleh hvn oldohgvi blhoro narantuuliig muu heldeg gem bish zan.
-
Anonymous (April 11, 2012 10:26:43 am )
bolovsrolgui teneg gej bh um. Tegvel ter gadaad dotoodod surguuli tugssun nasaaraa biznes ogt hiij bgaagui undur bolovsroltoi geed bdag nuhduud chini l ene ulsiig iim bolgoson biz dee. Yamarch gesen Saihansambuu ted naraas chini deer l bh.
-
Anonymous (April 11, 2012 2:52:12 pm )
naran tuuliin durakuud ch gesen aimaar shulj bgaa shdee mongoliin ard tumniig.ereen beijingees aimaar hyamdaar avdagiig n 2 nudeeree harsan yum san uul n .yavj chadahgui n muusain ereenii naimaachidaas avch bgaa shd.narantuul bgaagui bol ta nar denjiin myangiin zah deer uheh gej bgaa za yu
-
Anonymous (April 11, 2012 5:26:51 pm )
Saihansambuu yamar ch blaa gesen GAZAR SHOROO EH NUTGAA zaraagui.Business gedeg chin uurtoo ashigtai ajillahyg helne. Uursdoo yu ch hiihgui bj hiisen hvn bolgonoo muulaad, TATVAR iin $ idej bayjsan, GAZAR nutgaa zarsan hulgaichuudaa bolohoor zugeer haraad suudag archaagui zangaa bolitsgoo.
5 Comments