“Хүлээсэн бүхний нүд духан дээрээ үсрэн гарч… Халуун хэвлээс нъ тасарч унасан хар эрээн тогой аръсан дээр цагариглаж”… гэх дуулийн мөр ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахынх. Домгийн сэдэвт, гүн ухааны энэ дууль хойч үеийнхэнд амин чухал сургамж өгч сэрэмжлүүлсэн онцгой содон бүтээл гэж би мөхөс ухаандаа боддог юм. Халуун хэвлээс төрсөн үр могой эхийгээ залгиж мэднэ шүү, болгоомжлоорой гэж энэ цагийн нэрт найрагч маань анхааруулсан байна.
Газар газарт үр могойнууд төрж байгаа сонсогдох болов. Хамгийн олноороо улс төрийн салбарт төрөх хандлагатай. Бүр ихэрлэн төрж байна. Зуслангийн жорлонгийн хар ялаа шиг олшрох төлөвтэй. Ардын нам эхээс Намбарын Энхбаяр гэх үр могой төржээ. Н.Энхбаяр өөр хаанаас ч биш, Ардын нам ээжээс төрсөн улстөрч, энэ бол маргаангүй. Энэ намгүйгээр Н.Энхбаяр хэн байх байсан юм бэ. Хэн түүнийг Ерөнхий сайдын суудалд суулгалаа. Ардын нам. Хэн түүнийг Ерөнхийлөгчийн сэнтийд заллаа. Ардын нам. Одоо төрүүлсэн намаа залгих санаатай “улайссан зэс шиг нүдээр сүлбэж” байна. Залгиж чадахгүй ч хорлож дөнгөнө хэмээн “зэв мэт толгойгоо өргөн цогнолзов”.
Н.Энхбаяр яаж хорлох юм бол
Н.Энхбаяр МАХН нэртэй шинэ нам байгуулж, дарга нь болсон. Ардын нам гэх том барын сүүл байснаас Ху нам гэх батганы толгой байсан нь дээр гэж бодсон хэрэг. Батгана өт цацна, зэвүүн. Муу бүхнийг хийхийг оролдоно. МАХН-ыг дэмжээд сүйд болоод байгаа юм нийгэмд алга. Мэдээлэл хомс зарим сонгогчид урсгалаараа МАХН гэсэн нэрийг сонгуульд дугуйлах болов уу гэсэн сохор найдварт Н.Энхбаяр ба түүний нөхөд дулдуйдаж байна.
Бас Ардын намын гишүүн байгаад МАХН-д орсон хүмүүсээс сонгуульд нэр дэвшүүлж Ардын намаас нэр дэвшигчийн саналаас хумсалж хорлох санаа өвөрлөж байна. Ардын болон Ардчилсан намаас нэр дэвшигчийг аль ч тойрогт МАХН-аас нэр дэвшигч ялаад гараад ирж чадахгүйг ойлгохын дээдээр ойлгож баймаар. Хэрэв ойлгохгүй байгаа бол өөрийгөө хуурсан харалган үйлдэл болно. Найдлага тавьж байгаа нэг зүйл бий.
Тэр нь хоёр том нам болон нэр дэвшигчид нь сонгуулийн кампанийн үөэр нэг нэгнээ газар доогуур ортол муулна. Хоёр барын тулааныг хажуугийн уулан дээрээс харж байгаад хүч тамир нь барагдаад ирэхээр туулай шиг дэгдэн дундуур нь гүйчихнэ дээ гэж тооцож суугаа. Нэг талдаа гэнэн бодол. Нөгөө талдаа хоёр том нам нь гэдсэндээ хөлөө жийлцэж, сэгээ уудлалцаад улайрчихвал Н.Энхбаяр ба түүний нөхдөд зарим нэг боломж гарахыг үгүйсгэх аргагүй. Тэд хэр зэрэг тэнэглэцгээхээс л шалтгаална. Н.Энхбаярын хамгийн их найдлага тавьж байгаа зүйл нь Ардын намын “шантаажны улстөрчдийг” ашиглах горьдлого. Ялангуяа одоо УИХ- ын гишүүн байгаа Ардын намаас нэр дэвшүүлэхгүй хүмүүсийг ашиглана гэж тооцож суугаа. Шантаажчид, та нар намайг нэр дэвшүүлэхгүй бол нэр дэвшүүлэх нам бэлэн байна шүү гэж дарамтлан таахалзана. Үнэн хэрэгтээ Ардын намаас гараад МАХН-аас нэр дэвшиж байгаа хэн ч сонгуульд ялагч болох боломж байхгүй. Ардын намын гишүүд, дэмжигчидгүйгээр тэд үнэндээ хэн ч биш. Энэ удаад шантаажчдаасаа салж санаа амрах түүхэн боломж Ардын намд тохиож байна. Салах гэж байгаа хүмүүсийг гуйж аргадах ямар ч шаарддлагагүй. Бурантгийг яг эвхээд тавиад туучихаж байгаа тэмээ шиг явуулчих хэрэгтэй. Тэгж чадвал Ардын намын цэвэрлэгдэх үйл хэрэгт нь нэн их тус болно. Шантаажчдыг ашиглан Ардын намыг хорлоно доо гэж нуг нуг инээцгээж суугаа хүмүүс нь Н.Энхбаяр ба түүний нөхөд. Эндээс хамгийн их хохирох нь шантаажчид өөрсдөө. Тэд дараа нь улс төрийн орон зайд гишгэх газаргүй болж хохироно.
Н.Энхбаярын пи-ар
Н.Энхбаярт дуртай юм хоёр бий. Өөрийгөө магтуулах, бусдыг муулах дуртай. Одоо магтуулах юмгүй болохоор бусдыг муулах ганц зүйлээр дагнаж байна. Түүний амнаас олигтой өгүүлбэр унахаа больж, нийгмийг тэр аяар нь өмхий бохир усаар тургиж байна. Ялангуяа Ардын нам, түүний Засгийн газар хорт сумных нь бай болж байна. Н.Энхбаярын хэлдэг үг, хийдэг ажил нь том дарга байхаасаа тэс эсрэг зүгт эргэсэн гэж хэлж болно. Пи-Ар-ын мэргэн зөвлөгчид нь түүнд үнэтэй зөвлөгөө өгсөн байх. Чи авлигач нэрээс салж чадахгүй, гэхдээ түүнийг мартагнуулж, эргэлзүүлж болно. Чи авлигачид муухай гээд чөлөө зайгүй яриад бай. Тэгвэл чиний асуудлуудыг мартагнаад Н.Энхбаярын хэлж байгаа зөв гэж хүмүүсийн зарим ньярьж эхэлнэ. Ардтүмэн ядуурч байна гээд зогсоо зайгүй яриад бай. Нийгэм тэр аяараа ядуу болохоор энэ хүн бидний төлөө дуугарч байна гэж ярьж эхэлнэ. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын үед баян тарган байгаад одоо ядуурчихсан хэрэгт огт биш шүү дээ. Н.Энхбаяр ядууг улам ядууруулсан нь маргах аргагүй үнэн. Н.Энхбаярын Ерөнхий сайд байх үеэс бий болгосон авлигач тогтолцоо нялхсын уух сүү, өтгөс буурлын цайны сүүг, өнчин ядуусын идэх үмх мах, чимх гурилыг хүртэл үл үзэгдэх гараар хулгайлж нийгмийг улам үгээгүй ядуу болгож, өөрсдөө язарч хагартлаа баяжсан нь үнэн. Одоо хар л даа. МАХН-ыг хэн санхүүжүүлж байна. Н.Энхбаяр.
МАХН том том ресторануудад үе үе олон хүннйг цуглуулан хүлээн авалт хийж, дайлж цайлаад байгаа мөнгийг хэн төлж байна. Н.Энхбаяр. Намын энэ олон хурал, уулзалтыг хэн санхүүжүүлж байна. Н.Энхбаяр. Шинэ нам байгуулах, хэвлэл мэдээлэлд зарах гээд толгой эргэм их мөнгө хаанаас гарч байна. Н.Энхбаяраас. Н. Энхбаярыг бизнес хийж байна гэж сонссон уу? Үгүй. Мөнгө газраас ургав уу? Тэнгэрээс унав уу? Үгүй. Тэгээд хаанаас гараад ирсэн мөнгө вэ? Харангадаж үхэх нь холгүй байгаа нялх үрсийн сүүнээс хумсалсан мөнгө, хар цай уугаад толгой нь өвдөөд хэвтэж байгаа хөгшчүүдийн тэтгэвэр дээр нэмэгдэх хэдээс зувчуулсан мөнгө, ядуусаа халамжлах мөнгөнөөс халаасалсан хар мөнгө, багш, эмч, цагдаа, цэргийн албан хаагчдын цалин дээр нэмэгдэх ёстой байснаас хулгайлсан мөнгө. Сонгуулийн кампанийн үед далдуур өгсөн бөөн мөнгө. Яадаг ч гэсэн бүгд бохир мөнгө. Н.Энхбаяр руу ил, далд мөнгө бариад гүйх хүн одоо байхгүй нь бүгдэд тодорхой. Н.Энхбаярын эргэн тойронд зарагдаад байгаа энэ их мөнгөний эх үүсвэрийг Авлигатай тэмцэх газар шалгах ёстой. Хэвлэлийн мэдээллээр шалгах хуультай, үүрэгтэй.
Уул уурхайг зад шүүмжил. Эх орноо, газар шороогоо худалдлаа гэж чанга дуугар. Тэгвэл Н.Энхбаяр чинь зөв юм яриад байна гэж хүмүүс хэлнэ. Чиний үед авлигын хамгийн том хэрэгсэл болон цэцэглэсэн лицензийн асууддыг сөхөж ярихгүй, одоо засгийн эрхэнд байгаа эрх мэдэлтнүүдийн буруу мэтээр ойлгоно. Тавантолгойг ард түмэнд үнэгүй өгнө гэж хэл. Үнэгүй юманд нугасгүй хүмүүс чамайг уухайлан дэмжинэ. Дараа нь үнэгүй өгч болдоггүй юм байна гэж хэлээд сурсан зангаараа хулхидаад, өөрсдөө авчих. Н.Энхбаярын Пи-Ар-ын арга барилыг энэ маягаар маш урт үргэлжлүүлж болно. Тэртэй тэргүй байнга сонсож байгаа юм чинь ялгаж салгаж ойлгох нь ойлгож байгаа байлгүй. Ер нь Н.Энхбаяр яагаад уул уурхайг улангасан шүүмжлээд байна аа? Урьд нь өнгөтэй өөдтэй, мөнгөтэй унацтай бүхнээс Н.Энхбаяр хамгийн амттай зүсмийг нь өөртөө үлдээдэг байсан. Өрмийг нь хуу хамдаг байлаа. Одоо түүнд юу ч олдохоо больж. Хусам ч олдохоо байж. Өөрөөс нь бусад нөхөд нүдэн дээр нь баяжаад, баяжих гээд байхаар байж сууж чадахгүй болоод байгаа хэрэг. Тэгэхээр ард түмний нэр барьж байгаад, тэдэнд өгнө гэж амлаж байгаад цаг нь болохоор өөрийн болгочихно. Түүний ганц сайн чадах ажил энэ.
Н.Энхбаярын эвсэл
Н.Энхбаяр эвсэл байгуулжээ. Хэнтэй гээч. М.Энхсайхантай. Гал, ус шиг харш барилдлагатай энэ хоёр хүнийг юу нэгтгэж эвсэл болгодог байна? Аль хэр урт настай эвсэл бол? Төмөр, мод хоёрыг хооронд нь гагнаж болдог юм байх даа. Энэ эвсэл хорсол, өс хонзон дээр суурилсан түр нэгдэл. Даргалж байсан намаа хаяж гарсан Н.Энхбаярын Ардын намд өсөрхөх бодол, даргалж явсан намаасаа тасарч гарсан М.Энхсайханы Ардчилсан намд өсөрхөх бодол, хор хонзон тэднийг нэгтгэжээ. 1997 он. Н.Энхбаяр нөхөн сонгуулиар УИХ-д орж ирлээ. Түүний УИХ дахь анхны улс төрийн үйл ажиллагаа нь М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах байсан юм. Тэр удаад олонх байсан нам нь засгаа хамгаалж авч үлдлээ. Н.Энхбаяр Засгийн газрыг огцруулж чадаагүйдээ шаралхан УИХ-д хэлсэн үгэндээ М.Энхсйханыг дарангуйлагч гэж нэрлэсэн байна. Хонь, чоно мэт бие биедээ дайсагнав. 2000 оноос хойш Н.Энхбаяр дарангуйлагч нэрийг зүүх боллоо. 2004 онд УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр, М.Энхсайхан нар намаа удирдан сонгуульд өрсөлдөв. М.Энхсайхан өрсөлдөгчийнхөө сууддыг тал хувиар бууруулж тэнцүү санал хоёр нам авцгаав. Н.Энхбаяр Ардчилсан намын бусадтай нь М.Энхсайханы ар хударгаар хуйвалдан хамтарсан Засгийн газар байгуулахаар тохиров. Сонгууль амжилттай удирдсан намын дарга албан тушаалгүй түрэгдэв. Дахин хонь, чоно боллоо. Их өрийн асууддыг шийдэхэд Н.Энхбаярын зувчуулсан мөнгөний хэрэг мандаж УИХ-аас тусгай комисс томилон, ахлагчаар нь М.Энхсайхан ажилласан. Маш сайн шалгана. Тэр ч бүү хэл Орос, Чех явж шалгана гэж том амлав. Шалгалт үргэлжилсээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгов. Хоёул сонгуульд өрсөлддөө.
М.Энхсайханы сонгуулийн гол уриа нь “авлигачдыг цээрлүүлнэ” гэх сүржин үгтэй. Авлигачдыг цээрлүүлнэ гэдэг нь авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаярыг цээрлүүлэх юм байна гэж бүх хүнд ижил уншигдаж байлаа. Ялангуяа их өрөөс зувчуулсан мөнгөний асуудлыг шалгаж байгаа комиссын ахлагч зүгээр нэг үг хэлээгүй, хамаагүй уриа сонгож аваагүй гэж төсөөлж байв. Сонгуульд Н.Энхбаяр яллаа. М.Энхсайхан ялагддаа. Хонь чоно хэвээр.М.Энхсайхан гэв гэнэт барилга байшин, хаус энэ тэр бариулаад мөнгөтэй болоод байгааг угийн сайн үнэрч Н.Энхбаяр үнэрдэлгүй яав гэж. Аль аль нь цэвэр биш. Харилцан нээнтэгтэй. Дарга байсан намууддаа өсөрхсөн гээд энэ хоёрыг нэгтгэх, худлаа ч гэсэн, түр ч болов ойртуулах сэжим бий болжээ. Одоо Ардын нам, Ардчилсан нам хоёрыг зодолдуулж байгаад дундуур нь гүйх тактиктай нэг тэрэгний хоёр дугуй болон хад чулуун дундуур өнхөрч явна. Хаа хүртэл өнхрөхийг хэн ч, өөрсдөө ч мэдэхгүй. Ардчилсан нам эхээс төрсөн бас нэг үр могой бол М.Энхсайхан. Н.Энхбаяртай нийлж байгаад Ардчилсан намаа залгичих санаатай “улайссан зэс шиг нүдээр сүлбэж” байна. Залгиж чадахгүй ч хорлож дөнгөнө гэж “зэв мэт толгойгоо өргөн цогнолзов”. Үр могойнууд чуулжээ. Энэ чуулганыг хараад “нүд духан дээрээ үсэрч гарав” гэх ардын уран зохиолчийн дуулийн мөр өөрийн эрхгүй санаанд буув.
Н.Энхбаярыг эх нам нь алган дээрээ бөмбөрүүлэн эрхлүүлж байсан бол М.Энхсайханд эх нам нь хатуу хойт эх шиг хандаж байсан ялгаа бий л дээ. Ижил юм нь хэвлийгээс Нь төрсөн намуудцаа үнэнхээр дургүй, үзэн ядаж өсөрхөнө. Өс хонзон, үзэн ядалт дээр суурилсан бүх зүйл дайсагнал, эвдрэл сүйрлийг л дагуулдаг. Сайн юманд хэзээ ч хүргэдэггүй нь үнэн. Өдий болтол бид үзэл бодол нэгтнүүдийн бат цул нэгдоийг нам гэж ойлгосоор ирсэн. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын тэргүүлж байгаа намууд тэс өөр боддоготойгоо зарлаж гарч ирцгээсэн. Одоо нэг цул болж нэгдэх гэнэ. Хонь, чоно хоёр нэг хотонд, нэг хашаанд хонь нь бүтэн, чоно нь цатгалан амьдрах сонин хачин зүйлийг үзэх болох нь ээ. Аль эсвэл эд нарт тэр үзэл бодол гэдэг нь огт байхгүй. Эрх мэдаийн төлөө ; чөтгөр шуламтай ч нийлж чадах ганцхан зарчим холбож байгаа хэрэг. Ийм зарчим дээр эвсэж байгаа бол савангийн хөөс шиг хуурамч бөгөөд богино настай байх нь илүү тайлбаргүй ойлгомжтой. Энэ хоёрын эвсэлд юмны учрыг мэдэх, эрүүл ухаантай хэн ч итгэх аргагүй. Гүзээнд наалдсан дэлүү шиг бусдынх нь тухай бүр ярих ч хэрэг байхгүй. Үр могойнууд хортой, аюултай гэж ухаант ах сэрэмжлүүлсэн. Эхийгээ залгих бодлоос илүү хорлол, аюул гэж байх уу? Эхийгээ залгиж чадсан юм чинь энэ хорвоогийн бусад бүх зүйлийг ховдоглон сувдаглан залгиж дуусгана.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2012 8:59:08 am )
man iin xulgaichuud aij uxex ni ee zailuul oorsdoo aigaad uxex geed bosgiin dolooj yvsan bj buuxar ni nuur buruulaad bsan odoo garaad irvel bugd aluulna daa xa xa omdondoo tavix ni ee ta nar
-
Anonymous (April 11, 2012 9:48:55 am )
Мөхөс гэдгээ зөвшөөрчихэж янхан
-
Anonymous (April 11, 2012 10:59:13 am )
МАН угаасаа энэ сонгуулиар арчигдана, АН ба МАХН үлдэнэ
-
Anonymous (April 11, 2012 7:57:46 pm )
ман сөнөтүгэй
4 Comments