Хүний хорвоод үнэндээ үнэн гэж байдаг эсэхэд эргэлзмээр болжээ. “Амьдралд хоёр л үнэн бий. Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн” гэж нэгэн хашир мэргэн өгүүлсэн удаатай юм билээ.
Монгол улсад ардчилал нахиалж, дараа нь цэцэглэж, эцэстээ хагдарахыг харсаар явна. Хамгийн хачирхалтай нь Монголын төрд хатуу үг, шулуун зангаараа олныг айлгаж, ичээж явсан эрчүүд нь эрт одчихсон байх юм. Одоо үлдсэн хэдийг нь хүүхэн шиг хэрүүлч, увайгүй луйварчин гэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л, ардчиллын салхи сэвэлзснээс хойш ардчиллын тухай ярих биш ажиллаж чадсан хүмүүс нь үгүй болчихож.
Удаад нь яруу найрагч Очирбатын Дашбалбар санаанд буудаг. Монгол хувцсаараа гоёдог, том эрх бугалгандаа унжуулсан энэ билэг танхай эр одоо үеийн олон үгтэй, хүүхэн дуутай улстөрчдийг бодвол хэлье гэснээ хэлчихдэг, хийе гэснээ хийчихдэг нэгэн байж. Түүнийг гоочилогсод нь үнэндээ өөрсдөө түүнээс ч дор боохойнууд байсан нь одоо бараг хүн бүрт ойлгомжтой болоо биз ээ.
“Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас бүү харамла” гэж Очирбатын Дашбалбарын гайхалтай шүлгэнд өгүүлсэн нь бий. Ийм сайхан шүлэгтэй, тийм сэтгэлтэй, тэрс үгтэй хүн Монголын улстөрд долоон бурхан од шиг гялалзан гарч ирээд, удалгүй нарт хорвоогоос одсон билээ. Тэрээр амьсгал хураахаасаа хэдэн хоногийн өмнө найз, яруу найрагч Дамбын Төрбатдаа “Би үхчих юм шиг байна аа, п…” гэж хэлж байсан гэдэг. Түүнийг өвчний улмаас л үрэгдлээ гэсэн. Гэвч тэрхүү өвчнийг өөр хэн нэгэн “бэлэглэсэн” байж болохыг хувьдаа лав үгүйсгэхгүй.
Булганынхныг бүхний анхдагч гэдэг. Тэндээс Л.Энэбиш хэмээх сайхан монгол эр төрөн гарч, Монголын төрд заларсан юм. Түүний явсан газар буян дэлгэрч, олон түмэн ам сайтай, ажил урагштай явдаг байлаа. Гэвч мөн л ид хийх, бүтээх насандаа орчлонгийн хаалгаар одчихсон.
Мэндийн Зэнээ хэмээх хатуухан үгтэй, шулуухан зантай эр байлаа. Мөн л цагаасаа эрт бурхны оронд одчихсон. Х.Баянмөнх аваргыг “Заалны алчуур” гэж хэлж чадсан энэ эрхэм улс төрийн тогоонд ногоорч, но-тож буй олон сүнсгүй сүүдрүүдийг арилгах чадалтай нэгэн байсан шиг. Гэвч бас эрт одчихсон.
Хэдийгээр улстөрд шууд орж, хэрүүл зарга үүсгэж гүйгээгүй ч гэсэн Ш.Отгонбилэг хэмээх омголон, бэлтэй эр Монголд минь нэг байлаа. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийг алган дээрээ тавьсан мэт ажиж, эх орныхоо төлөө ажиллаж, зүтгэж чадаж байв. Хамгийн гол нь тэрээр зангарагтай, зантай эр байж чадсан. Гэвч хөдөө ажлаар явахдаа онгоцтойгоо осолдож, харамсалтайгаар хорвоог орхисон.
Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж, монгол эр хүний ноён нуруу гэж ямар байдгийг харуулж чадсан Жанлавын Наранцацралт мөн л цаг бусаар одсон. Тэрээр Дундговь нутагтаа ажлаар оччихоод эргэж ирэх замдаа авто ослоор өөд болсон. Хачирхалтай нь, Дундговиос тэр шөнө хөдөлсөн хоёр машин хоёулаа осолдсон байдаг. Нэг нь Өмнөговь руу хөдлөөд осолдсон бол нөгөө нь Улаанбаатар руу орж ирэхийнхээ даваан дээр осолд орсон. Магадгүй хэн нэгэн хоёр машинд хоёуланд “гай удсан” байхыг үгүйсгэх аргагүй мэт санагддаг.
Үүнээс гадна Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн асан О.Энхсайхан гэх мэт олон сайхан эрчүүд цаг бусаар нарт ертөнцөөс одсныг эрхэм та нэмж, нэрлэж чадна биз.
Ингэж л Монголын шилдэг хөвгүүд нэг нэгээрээ, аажим аажмаар бидний дундаас одсоор ирсэн. Бид тухайн үедээ харуусаад өнгөрсөн ч эргүүлээд бүх нэрийг нь жагсаад үзвэл арай л хатуу хэрнээ үнэн үгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой шилдэг хөвгүүд нь үгүй болоод байсан шиг. Нэг бол тохиолдол гэхсэн. Хоёр бол золгүй явдал гэж тайвшрахсан. Арав орчим нэр ар араасаа цувраад ирэхээр “Арай энэ чинь…” гэж бодож эхлэх юм. Монголын шилдэг хөвгүүдийг нэг нэгээр намнадаг юм биш байгаа даа…?!
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 08, 2012 5:50:03 pm )
unen lbna daa
-
Anonymous (April 08, 2012 8:01:18 pm )
neeree mongoloo gesen setgeltei eh oronch uzeltei humuus zuurdaar horwoog orhij bgaa ni unen shuu ene zorigt humuus odoo amid baisan bol mongoliin bayalagiig haytad ruu zoolgohgui l baisan ard tumen dandaa dursaj yawah bolnoo nugel hiij alsan humuus tuunii ur udam bugd nugel ni nudeeree garah boltugai
-
Anonymous (April 08, 2012 9:13:14 pm )
HARIN TIMEE.ULS YUM CHIN TAGNUULIIN BAIGUULLAGA GEJ BAIDAG BAILGUIDEE. BUGDIINH NI UHEL NOO TOI L YUMDAA B.LHAGVA SUREN GUAI OCHIJ OCHIJ NARANTCATCRALT NI UHEED BAIHDAA YAHAVDEE GEJ HARAMSAN GASHUUDAJ BSAN..
-
Anonymous (April 09, 2012 7:06:06 pm )
unen gedgiig medej baigaa l daa tegeed eniig hiigeed baigaa ene novshuudiig yagaad songood baigaa ni hachin yum
-
Anonymous (April 12, 2012 7:46:15 pm )
ELBEGDORJ BAT VVL NAR HUJAANUUDAD ZAHILJ ALUULDAG YUM
5 Comments