antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2011 32 comments

Ерөнхий сайд асан С.Баярын ээж 80 настай А.Дулмаа хүнд зодуулж, эрүүгийн цагдаагийнханг түргэн авахууллаа

нийтлэсэн Admin

Эрх мэдэлтэй хөрөнгө чинээтэй баячуудын эцэг эх чамгүй тансаг амьдарч, үр хүүхдийнхээ буянд тохилог дулаан байранд, халамжтай гэрийн үйлчлэгч хөлсөлж, чанартай хоол хүнс хэрэглэж, байнгын асаргаа сувилгаа хийлгэж, гадаадад аялж, идэж уух, өмсөх зүүхээ хүртэл харийн орноос зөөлгөж амьдардаг. Тэгвэл Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярын ээж, доктор А.Дулмаа гуай тэднээс тэс өөр амьдралтай. Гэртээ бараг байдаггүй, байнга хөдөө гадаа ажиллаж,  өнөөдөр наян нас хүрсэн ч гэсэн эрдмийн ажил хийж яваа энэ хөгшин Завхан аймгийн Улиастай хотоос цааш  150 км явж байж хүрдэг. Эрдэнэхайрхан сумын нутаг Хар нуурын хөвөөнд ажиллаж, амьдраад удаж байна. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, биологийн ухааны доктор А.Дулмаа гуай  Эрдэнэхайрхан суманд “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв” байгуулсан аж. Монгол Улсын 25 загасгүй нуурыг загастай болгож чадсан А.Дулмаа доктор 1932 оны гуравдугаар сарын 28-нд Заахан аймгийн Эрдэнэхайрхан суман дахь Хар нуурт омель, пельд загасны анхны өндгөн эсийг Байгал   нуураас   Алтайн хязгаарыг дамжуулан авч ирж, үржүүлж байгаа аж. Түүнээс хойш 28 жилийн амьдралаа Хар нууртай холбосон нэгэн. Голдуу омель, цагаан зарам буюу пельд загас үржүүлдэг тэрээр сүүпийн үед загасны хулгайч нартай тэмцэх ажилд хамаг цаг заваа үрж байгаа аж. Сүүпийн хэдэн жил Хар нуурын загас хулгайн анчдад цөлмүүлж, тонн тонноор нь хулгай хийдэг загасчид Завханы захыг омель, пельд загасаар хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар, ОХУ руу ч нийлүүлэх болжээ. Тэрээр “Би зодуулахаас наагуур юм болж байж энэ нуурын загасыг харж. хамгаалж, хайрладаг. Заримд нь хараалгаж. ерөөлгөж, бүр алгадуулж явсан түүх ч надад бий” хэмээн ангөрсөн жил ярьж байсан удаатай. Тэгвэл саяхан хулгайн загасчин эр А.Дулмаа докторыг зодож, гэмтээн, ял шийтгэл авах дээрээ тулсан том хэрэг мандуулжээ. Загас хулгайгаар агнадаг энэ залуугийн завийг сэлүүртЭй нь хураах гэснийхээ төлөө А.Дулмаа доктор хэл амаар доромжлуупж, зодуулсан байна. Ээжийг нь хүн зодсон гэдгийг мэдсэн экс Ерөнхий сайд С.Баяр Эрүүгийн цагдаагийн газраас хүн дагуулж Завхан аймагт онгоцоор очжээ. Аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн УИХ-ын гишүүн С.Баярыг тосч авч. Эрдэнэхайрхан суманд хүргэж өгсөн аж. Эрдмийн ажил хийж, хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа 80 гарсан бууралд гар хүрсэн залууд гомдож, уурласан С.Баяр цагдаагийнхантай нийлж, түүнийг хатуу чанга шийтгэж, ял сонсгоно хэмээсэн ч А.Дулмаа доктор татгалзаж, хүүгээ загнаж, цагдаа нараас гуйж  байж өөрийг нь зодсон залууг ялгүй муталж авчээ. А.Дулмаа доктор “Би хүний хүүхэд шоронд хийлгэж чадахгүй хэмээн хүүгээ загнаж, түүний хүчинд хулгайн загасчин торгууль төлөөд салжээ. Хар нуураас загас агнахыг 2015 он хүртэл хориглох тухай Байгаль орчны сайдын тушаал байдаг ч сумын Засаг даргаасаа эхлээд бараг бүгдээрээ хулгайгаар загас агнаж, тонн тоноор нь хот руу ачиж байгаа гэнэ. Ганцхан сарын дотор 140 тонн загас хулгайгаар агнаж, хулгайн анчид дийлдэхээ байсан учраас А.Дулмаа доктор хаа байсан 1000 км-ын цаана, өвөлдөө 42 хэм хүртэл хүйтэрдэг Хар нуурын хөвөөн дээр амьдарч, загасны хулгайчидтай тэмцэж байгаа аж. Хулгайн анчид А.Дулмаа докторыг зодож гэмтээж, хэл амаар доромжилж, байшингийнх нь   цонхыг   хага   цохиж, хөнжил гудсийг нь хүртэл хулгайлж элэг барьдаг ч бүх насаа загас үржүүлгийн ажилд зориулсан энэ буурал шантраагүй байна. Хар нуур хэмээх энэ нуур урьд нь огт загасгүй байсан аж. 1970 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Махны нөөцийг нэмэгдүүлэх комисс байгуулагдаж, Загасны нөөцийн газар байгуулагдаж, загас үржүүлэх ажилд анхаарал тавьж эхэлжээ. Тэр үед А.Дулмаа доктор загасгүй ч загасны хоол тэжээлтэй нууруудыг судалж,  Байгаль нуураас загасны өндгөн эс авчирч, найман нууранд тарааж байршуулсны нэг нь Хар нуур Алтайн хязгаарын Бийскээс пельд загасны үр тогтсон өндгөн эс авч, Баян-Өлгийгөөс Улаанбаатар руу зөөж, Улаанбаатараас Завханы Улиастайд онгоцоор ачиж авчирч. Улиастайгаас Эрдэнэхайрханд ногоон онгоцоор хүргэж. Эрдэнэхайрханаас ус зөөдөг цистернээр 100 шуудай, 100 сая түрсийг анх Хар нуурт авчирч хийж байсан болохоор А. Дулмаа доктор загасаа хамгаалахын төлөө хэр чадлаараа зүтгэж байна. Мөн тэрбээр Тайширын усан цахилгаан станцын хиймэл нуурт загас үржүүлж, 4 га газарт жимсний мод тарьж байгаа аж.

Эх сурвалж: Тэргүүн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Anonymous (October 15, 2011 5:11:30 am )

    Dulmaa gyai tand sain saixniig xvsie.tanii zutgeld unexeer talarxaj baina. Mongoliin zaluuchuudiin uxamsar 80 garsan xugshnuus dor baix gej dee.

  • Anonymous (October 15, 2011 5:56:44 am )

    buyantai buural bn daa. iim hunuus olon bolokh boltugai zaluuchuud min iim l bolokh heregtei bn da.

  • Anonymous (October 15, 2011 7:46:19 am )

    dylmaa gyai nasaaraa buyan uildej yavaa buural shu tanid eruul enhig husie

  • Anonymous (October 15, 2011 9:06:53 am )

    bayrigaa eh ornoo gesen setgeltei humuujuulehgui yasan ium bol. sonin ium daa.

  • Anonymous (October 15, 2011 9:13:31 am )

    DULMAA GUAI BUYNTAI BURAL SH IM HVN HOWOR SHV

  • Anonymous (October 15, 2011 9:39:52 am )

    xoorxii doo zailyyl . daanch xyy ni ene byyralyydiin xiicniig yctgaj nygel ni nydeeree garna daa

  • Anonymous (October 15, 2011 10:04:49 am )

    ter zodson amitan n yamar baliar ichguurku amitan be? eej shg huniig zodood… huurhii mini gaiku bga da hugshin hun hetsuu shdee

  • Anonymous (October 15, 2011 1:02:29 pm )

    Jinhene Elite hvmvvs shvv Zuu nasalj Zurgaadai tayag tuulaarai…

  • Anonymous (October 15, 2011 7:46:09 pm )

    ter hdn baigali hamgalagch nar n tus dem bolj boldguin bh da hugshin hund ene hunes surah ym asar ih

  • Anonymous (October 15, 2011 10:23:25 pm )

    urt nasalj udaan jargaarai bas ta biee bodooroi tani daraa zagasiig tani hamgaalah olon hun hregtei shu erdene hairhanni har nuuriin zagas geed nutgiin ni humuus l zardag yum bilee yaduuraad ajil oldohgui baigaagiin l gai shuu dee bayr guai mini

  • Anonymous (October 15, 2011 10:26:24 pm )

    taishiriin irged mini dulmaa guaid sain tuslaarai daa zagastai jimstei bolbol hichneen saikhan

  • Anonymous (October 15, 2011 10:53:05 pm )

    dulmaa gyua tand eruul enkh urt udaan naslahiig husey burhan taniig iveeg

  • Anonymous (October 15, 2011 10:53:31 pm )

    Ee unenuu, Bayariin eejiig hun zodoh uu? Eruul uhaantai hun unshihad itgemeer yum bicheechee. Hudlaa shde ta ner.

  • Anonymous (October 16, 2011 12:38:40 am )

    Dulmaa guaidaa az jargal eruul enhiig husie ta min urt udaan nasalj ur huuhed ene mongol orond chadliinhaa hereer tom tus tarij urgulj bgaad bayartai bnaa iim hun hovor shu zarim ovgdo emgeed ulsaas l tetegj tetguulekh estoi um shig l um yarij buruu zoruu zonoh um tanid bayarllaa mongoliinhoo omnoos tanid bolod bayar saidad az jargal husie Bayar said ch bas ene mongold ikh um hiij bgaa hun shu minii mongoliin humuuseee

  • Anonymous (October 16, 2011 3:01:08 am )

    aldaagaa zasaach. Odoo 80 tai hun yahaara 32 ond turs avchirch taviad yavjiidag um be? 1 nas dunguj hurch baij uu?

  • Anonymous (October 16, 2011 4:36:53 am )

    Dulmaa emeedee 100 nasiig xusie!! Tanii xiij baigaa ajil mongoliin ireedui xoich ued 1000 lan altnaas ch unetei shuu!! Dulmaa guian xiij baigaa ajiliig uls anxaarch xajuud ni xaruul manaa gargaach!! Alt nuurs uxdag xulgaich nar xaruultai baixad !!!!

  • Anonymous (October 16, 2011 5:34:09 am )

    ene hugshin mongoliin zagas sudlaliig gantsaaraa avch yvaa hun dee. Ta nar bodooroi ene hunees uur doctor baihgui ee. Usreel chu ai mastar bolood zamaa huudug.

  • Anonymous (October 16, 2011 5:40:45 am )

    uneher saian setgeltei engiin buural emee yum hun buhen ene hunees suraltsaasai burhan taniig eveeg,

  • Anonymous (October 16, 2011 7:34:02 pm )

    dornodiin hoh nuuriig zagastai bolgoson buyantai hun dee.odoo obol bolhoor hujaaruu iheer zooj bn daa.

  • Anonymous (October 17, 2011 12:56:55 am )

    Dulmaa guaid eruul enkh sain saikhniig husen eruue.Aguu uilsiin tuluu tand bayrlalaa gej helmeer baina.

  • Anonymous (October 18, 2011 6:42:08 am )

    Uhaantai khunii ukhaan yun deer ch garah yum aa. Bakharkhaj baina. Amjilt husie.

  • Anonymous (October 18, 2011 11:17:25 pm )

    urt nasalj udaan jargaarai

  • Anonymous (October 19, 2011 12:47:36 am )

    hoorhii doo, nastai huniig yamar zevuun zaluu ve. shorond ni hiihgui yasiin
    dulmaa guaid sain saihnig husiye. yostoi eh ornoo, baigal delhiigee gesen hun l bna daa.

  • Anonymous (October 19, 2011 12:51:39 am )

    +estoi buyantai buural bna daa. tand eruul enh sai saihan buhniig husie. uhamsargui yumnuud uchnuun bgaa shdee. yund gaihsiin, unen uu ch geh shig…

  • Anonymous (October 19, 2011 10:20:57 am )

    jinhene aguu hun

  • Anonymous (October 19, 2011 1:05:47 pm )

    saihan buural bna.ta urt naslah baihaa, tand eruul enhiig husie

  • Anonymous (October 19, 2011 9:20:54 pm )

    buyantai buural bnaa

  • Anonymous (October 19, 2011 11:46:05 pm )

    Ter sumiin zasag darga nar ni yu hiigeed bdag bnaa

  • Anonymous (February 10, 2012 7:52:38 am )

    Yamar saihan setgel vee za odoo ueiin huvguud ohid iim buurlaas surgamj avah heregtei ter hiisen hereg ni ih muuhai ch ene hegshingiin egeemer setgel l. Hereg tevegt oruulahguigeer humuujine gej itgesen bn tegeegui bol bas neg zaluu shorond oroh yum hiijee. Egeemer setgeltei eveg deedsee hundelj hairlaj yvah heregteidee. Zaluusaa

  • custom shirts online (September 05, 2013 10:18:13 pm )

    602356 415312Some truly great articles on this web site , thankyou for contribution. 322860

  • Computer (September 09, 2013 11:17:56 pm )

    835833 570194not everybody would require a nose job but my girlfriend truly needs some rhinoplasty coz her nose is kind of crooked- 721187

  • find out more (September 12, 2013 12:09:58 pm )

    706568 143212Yay google is my king aided me to locate this excellent site ! . 990144

antalya rent a car