antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2011 Comments are off

Ээ дээ, энэ Гүндалайг уу

нийтлэсэн Admin

Хаанаас ч юм гарч ирсэн ша­вилхан залуу олонхи байсан МАХН-ын гишүүдийг нүүр хийх газаргүй болгож байсан оргил үе Л.Гүндалайд бий. Ер нь тэрбээр сахилгагүй талдаа эр гудамжны жагсаалын удирдагч, “Онгоцны буудал дээрх баривчилгаа, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын төв байрыг эзлэх ажиллагаа, Хөвсгөл далайд завьтайгаа төөрсөн зэрэг томоохон үйл явдал бү­рийн гол дүрд тэр тоглодог байлаа. Одоо ч тэр үеэ бодвол  харьцангуй намба суусан нь илт. Аргагүй дээ, айхтар ганцаардах нь гайгүй болсон байх. Гэхдээ л бас үе, үе дэггүйтнэ шүү. Хэдхэн хоногийн өмнө Х.Баттулга сайдтай газ­рын асуудал дээр мар­гал­даад заам­далцахаа шахсан. “Гарч байгаад ярих уу” гээд шууд л албаны бус яриа­гаар санаагаа түс тас илэрхийлж бай­на билээ. “Хөдлөхгүй удахаар хуян шар хөөрдөг” гэдэг шиг хааяа нэг хуучнаа сануулж, өөрийгөө бай­гаа гэдгийг иймэрхүү байдлаар мэд­рүүлдэг өвөрмөц арга барилтай гишүүн. Манай улсад айлчлаад өчигдөр нутаг буцсан Германы Канцлер А.Меркелийг УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцон үг хэлээд гарч явах агшныг хүртэл анаж байгаад хацар дээрээ шовхийлгэчихэж байгаа юм. Сэргэлэн эр. Германд боловсрол эзэмшээд бас хэдэн жил амьдарсны хэргийг ч гаргав. Дэлхийд нэр хүндтэй, нөлөө бүхий удирдагч эмэгтэйг “эргүүлсэн” түүний энэ үйлдэл айлчлалын хөтөлбөрт бай­гаагүй нь мэдээж. Гэнэт Канцлерийн өөдөөс Л.Гүндалай гараа сунгаад гараад ирэхээр хамгаалагч нар нь ч бантсан биз. Канцлер ч түүнд эхлээд найрсаг хандаж байгаа харагдсан. Харин сүүлдээ зууралдаад салахгүй байсан. Л.Гүндалайгаас бараг зугтах шиг болсон. Тэр үнсүүлэх, тэврэлдэх нь ч дүүрчээ. Герман заншил тийм юм байгаа биз. Харин Л.Гүндалай түүнтэй юу ярьсан бол оо. “Сайн явж байна уу. Танд Монгол таалагдав уу. Дуртай цагтаа дахин ирээрэй” энэ тэр л гэсэн байгаасай. Гэнэтийн шалгалтаар ангид нь орж ирсэн яамны төлөөлөгчид сахилгагүй нэгэн сурагч захирал болон багш нартайгаа холбоотой “но”-г зах зухаас нь хээвнэг дэлгэдэг шиг “Эгч ээ, намайг бодоорой” гэчихээгүй байгаа даа, гайхал  чинь. Ээ дээ, энэ Л.Гүндалайг уу.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Н.МӨНХТӨВШИН

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car